Sunday, July 15, 2012

Цэндийн ЧИМЭДДОРЖ "Малчин"

Болор цом - 1989 он Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй Давхиад очиход цоожгүй айл малчин танайх Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных Ботгоон голсон ингээ хөөслөн хамт уйлна Бороо орохгүй болохоор овоогоо тайл даллана Өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна Өөрөөн өөртэйгөө ярьж орчлонгийн ээдрээг тайлна Хуруундаа бөгж чихэндээ ээмэг зүүг гэхээсээ Хурц түргэн морьдоо цул мөнгөөр хазаарласан Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон Алтан гуутай зурганд нь түмний эх янцгаасан Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэг Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй Хонь мал дэлэндэж хорвоог барах нь гэж гутардаггүй Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хөөрдөггүй Огт болохгүй юмыг ч болж л байна гэж боддог Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа Мал буянаа яаж адуулан маллахыг Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг Эцэгтээн чөдрийн морийг дөхүүлж тусад орсон Эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан Хишиг өдөр тааруулж хонины бэлчээрт уулзаж Хэв хадаг шиг тэнгэр дор дөрөө гөлөм харшуулж Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж Ивээл жилтэй юм бидэн хоёр гэж нэг уярч Гаруул унаган мориныхоо жолоог сул орхиж Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ түшилцсэн хайр Нутгийнхаа чулуугаар тоглож өссөн эгэл заяа нийтгэж Нутгийнхаа чулуугаар л тулгалсан гал болж ассан Дүүрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг бөөцийлөх Дөрвөн хананы дундах биднийгээ нэг бөөцийлөх Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох Дээдсийн алтан хэрэгсүүр хүн чулуу Дэргэд минь малын бэлчээрт байхад Эднийгээ орхиод би хаачих юм бэ Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад Эзэн Чингисийн голомт дүрэлзэнхэн байхад Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ Утаа үнэрлэж яваад л үхье дээ гэж учирлах Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан Цагийн шуурга сөрж улстайгаа хамт зүдэрсэн Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан Эцэг минь малчин, ижий минь малчин Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан Агуу ихээ мэддэггүй агуу их улс Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгүй Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин