Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину... Р.Чойном
Thursday, June 21, 2012
Монголын он тоолол
МЭӨ.500 000 – Монгол нутагт чулуун зэвсгийн үеийн эртний мичин хүн оршин амьдарч байсан.
МЭӨ.100 000-40 000 – Монгол нутаг дахь хуучин чулуун зэвсгийн үе
МЭӨ.40 000 -12 000– Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн доод үе
МЭӨ. 12 000-4000– Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн дунд ба шинэ үе
МЭӨ.1000 –МЭ.VII-VIII зуун – Монгол нутагт төмрийн түрүү үе
МЭӨ.III – I зуун– Монголын анхны төрт улс болох Хүннү гүрэн оршин тогтнож байв.
МЭӨ.209-176– Хүннү улсыг үндэслэгч Модун Шаньюй амьдарч байжээ.
МЭӨ.52– Хүннү Умард ба Өмнөд Хүннү болон хуваагджээ.
МЭӨ.48– Умард Хүннү нь дахин дотроо Умард, Өмнөд Хүннү болон хуваагджээ. МЭII- IV зуун – Сяньби улс байгуулагджээ.
402 – Монгол нутагт тогтсон анхны феодалын түрүү үеийн улс болох Жужаны хаант улс оршин тогтнож байв.
555– Түрэг улс Жужаны хаант улсыг мөхөөжээ.
680 – Захиргаанд нь байсан Тан улсын эсрэг Зүүн Түрэгүүд босон тусгаар улс байгуулж, Кутулугийг Эльтэрэс гэдэг нэрээр хаанд өргөмжилжээ.
745 – Түрэгийн хаант улс мөхөж Уйгурын хаант улс байгуулжээ.
VII-VIII зуун– Монгол гэдэг нэр түүхэнд гарах болжээ.
X зуун – Кидан нар хүчирхэгжин Киданы хаант улсыг байгуулжээ.
1125 – Алтан улс Кидан гүрнийг мөхөөв.
1150 – Хабул хаан Хамаг Монголын хаан болов.
1162 – Есүхэй баатрын хөвгүүн Тэмүүжин мэндлэв.
1206 - Чингис хаан Монголын тал хээрийн аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулав.
1234 - Зүрчидийн Алтан улсыг бүрэн эзлэв.
1240 - Монголын нууц товчоо бичигдэж дуусав.
1271 - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсын нэрийг Юань болгож өөрчлөв.
1368 - Юань гүрэн мөхөж, Монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв.
1607 - Ижил мөрөн рүү Торгууд голцуу Ойрадууд нүүдэллэв.
1636 - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров.
1691 - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон.
1755 - Зүүнгарын хаант улс Чин гүрэнд ялагдан мөхөв.
1911 - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав.
1915 - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв.
1921 - Ардын хувьсгал.
1924 - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав.
1939 - Халх голын дайн.
1945 - Чөлөөлөх дайн.
1947 - Өвөр Монголын Өөртөө Засах Орон бий болсон.
1961 - Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-д элсэв.
1992 - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэрийг халж, шинэ Үндсэн Хууль батлагдаж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв.
2006 - Их Монгол улс байгууладсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment