Monday, March 16, 2015

Б.Лхагвасүрэн-боржгины бор тал

https://www.youtube.com/watch?v=_e9UT-7VTHQ

Zuir ugs

Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн Сүүлгүйгээс биш нохойтой адил Муу явахад нөхөр олон Сайн явахад садан олон Архичин хүн галзуу хүн адил Муу хүнд хойтон жил олон Залхуу хүнд маргааш өдөр олон Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Хүн хүндээ Хүлэг эрчиндээ Хувьтай хүн Хур борооноор Хүн хоолоор Хүлэг өвсөөр Хүн хувцсаар Мал хүчээр Хүн хэлээр Мал хөлөөр Хүний хэрээр Хүрээний тангаар Хүнийг аргаар Хүлгийг уургаар Хуурамч хүн Хуулиас аймтгай Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил Үртэй хүн өвдөгтэй шувуу адил Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол Ойн сармагчинтай адил Хүнд хэлүүлсэн, Хүлэгт бариулсан хоёр адил Хүний бурхан Өөрийн буг хоёр адил Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил Цай аягалахгүй дайлах Малтай өмсөхгүй золгохтой адил Ховдог хүн хон хэрээтэй адил Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил Ховч хүн хоёр хөлт могой адил Ховын үг хоёр үзүүрт зүү адил Хөгшин хүн үхэхээрээ айлгана Хүүхэд уйлахаараа айлгана Номхон тэмээг ноолоход амар Ноомой хүнийг зарахад амар Монгол ардын зүйр цэцэн үгс: Эрдэм ном Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр Эрлийг сургаар Эрдмийг хичээлээр Ангир уургийг ээжээс А үсгийг багшаас Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос Эрдмийг эхнээс Эвийг эртхэнээс Алт мөнгийг уул мэт овооловч А үсэг сурсанд хүрэхгүй Монгол ардын зүйр цэцэн үгс: Хөдөлмөр Ажлыг аргаар Агсамыг зүйгээр Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар Монгол ардын зүйр цэцэн үгс: Архи тамхи Архи уусан хүнд Ангарын ус өвдгөөр Монгол ардын зүйр цэцэн үгс: Ач тус Ачийг ачаар Тусыг тусаар Монгол ардын зүйр цэцэн үгс: Аав ээж Аавын хишиг амттай Ээжийн цай аагтай Аавгүй хүн авгаа танихгүй Ээжгүй хүн нагацаа танихгүй Аавд нь өгсөн юм хүүд хүрэх Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй Монгол ардын зүйр цэцэн үгс: Зан харилцаа Даруу зан Залуу хүний чимэг Дотроо хар хор санаж гаднаа магтах нь Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил Даргын өөдөөс үг хэлэх Салхины өөдөөс сөрж шээх адил Баян хүний гараас юм авах Барын амнаас мах авах адил Азарга алдвал барихад хялбар Ам алдвал барихад хэцүү Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар Зам замаа ололцвол явахад амар Зангаараа явбал биед амар Замаараа явбал моринд амар Хэлэхэд амар Хийхэд хэцүү Омогтой тархинд ухаан бага Овтой тархинд ой бага Муу хүний өвөг болохоор Сайн хүний хөтөч бол Нөхөрт нөхөр Нөхөөсөнд халаа бол Учир мэдэхгүй ноён болохоор Учир мэдэх боол бол Хайргүй хүний эхнэр болохоор Хар элгийн хүний зарц бол Монгол ардын зүйр цэцэн үгс: Баян ядуу Ард баян бол улс баян Улс баян бол ард баян Баян хүн ноён Ноён хүн баян Гэрийн баянаас Хээрийн баян Дээд эрдэнэ эв Дунд эрдэнэ эрдэм Доод эрдэнэ баян Ирэг тарган бол хот дүүрэн Иргэн баян бол улс баян Ном баян бол төр баян Үр баян бол үндэс баян Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян Олон олонд санаа олон Баян баянд мод баян Үхэртэй баянаас нөхөртэй баян Эдийн баянаас эрдмийн баян Эрдэм билэг эрхэм баян

Sunday, July 15, 2012

Цэндийн ЧИМЭДДОРЖ "Малчин"

Болор цом - 1989 он Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй Давхиад очиход цоожгүй айл малчин танайх Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных Ботгоон голсон ингээ хөөслөн хамт уйлна Бороо орохгүй болохоор овоогоо тайл даллана Өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна Өөрөөн өөртэйгөө ярьж орчлонгийн ээдрээг тайлна Хуруундаа бөгж чихэндээ ээмэг зүүг гэхээсээ Хурц түргэн морьдоо цул мөнгөөр хазаарласан Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон Алтан гуутай зурганд нь түмний эх янцгаасан Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэг Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй Хонь мал дэлэндэж хорвоог барах нь гэж гутардаггүй Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хөөрдөггүй Огт болохгүй юмыг ч болж л байна гэж боддог Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа Мал буянаа яаж адуулан маллахыг Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг Эцэгтээн чөдрийн морийг дөхүүлж тусад орсон Эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан Хишиг өдөр тааруулж хонины бэлчээрт уулзаж Хэв хадаг шиг тэнгэр дор дөрөө гөлөм харшуулж Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж Ивээл жилтэй юм бидэн хоёр гэж нэг уярч Гаруул унаган мориныхоо жолоог сул орхиж Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ түшилцсэн хайр Нутгийнхаа чулуугаар тоглож өссөн эгэл заяа нийтгэж Нутгийнхаа чулуугаар л тулгалсан гал болж ассан Дүүрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг бөөцийлөх Дөрвөн хананы дундах биднийгээ нэг бөөцийлөх Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох Дээдсийн алтан хэрэгсүүр хүн чулуу Дэргэд минь малын бэлчээрт байхад Эднийгээ орхиод би хаачих юм бэ Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад Эзэн Чингисийн голомт дүрэлзэнхэн байхад Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ Утаа үнэрлэж яваад л үхье дээ гэж учирлах Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан Цагийн шуурга сөрж улстайгаа хамт зүдэрсэн Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан Эцэг минь малчин, ижий минь малчин Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан Агуу ихээ мэддэггүй агуу их улс Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгүй Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин

Sunday, June 24, 2012

1. Өөрийгөө хянах чадвар: Энэ юу вэ: Больмоор байсан ч, өөрийнхөө зорилгын төлөө өөрийгөө дайчлах. Яагаад энэ чухал гэж: Өөрийгөө хянах, удирдах чадвар нь чамайг хэцүү сонголтыг (фитнесс клуб луу явах) өөрийнхөө хүсч байгаа амархан биелэгдэх сонголтоор (нойр) солихоос сэргийлж чадна. Саяхны судалгаагаар өөрийгөө дайчилж, “шахаж” чаддаг их сургуулийн оюутнууд илүү онц сурахаас гадна, ядаргаа, уур бухимдлын хэмжээгээрээ ч бага байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн тэд бусдаасаа илүү өөртөө итгэх итгэлтэй байжээ. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Өөрийнхөө өмнө тавьж байгаа том зорилгынхоо талаар бусдад ярь, тэмдэглэл хөтөл. Энэ зорилго чинь чамд хичнээн чухал болох тухай эргэцүүл, өөрийгөө урамшуул. Чиний толгойнд хүсэл тэмүүллийн чинь үнэ цэнэ хэдий чинээ тод байна, төдий чинээ чи автоматаар зөв үйлдлийг хийх болно. Судалгаанаас үзэхэд нэг зүйл дээр өөрийгөө дайчилж чадсан хүн (жишээ нь дасгал хийх, шалгалтанд бэлдэх), дараа нь өөр юун дээр ч болов хүчтэй байж чаддаг аж. 2. Хатуужил: Энэ юу вэ: Хатуу сорилтуудыг үл анзааран, зорьсон зүйлийнхээ хойноос тууштай явах чанар Яагаад энэ чухал вэ: Том зорилтыг “том” гэдгийг ухамсарлахад багагүй хөдөлмөр шаардана. Банкны мэргэжилтнүүдээс авахуулаад урлагийн салбарт тодорч яваа хүмүүсийн амьдралын түүхийг судлахад тэд бүгд өөрийгөө байнга сорьж, тэсвэр хатуужлаа нэмсээр явдаг нь тогтоогджээ. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Жижиг зорилтуудаас илүүтэй өөрийнхөө өмнө удаан хугацаанд биелэх том зорилт тавьж түүнийхээ төлөө тэмцээд үз. Чадахгүй гэж боддог байсан зүйлсээ чадах гэж мэрий. Ямарваа нэг зүйлийг бүрэн хийхэд цаг хугацаа болоод урам зориг их шаарддаг. Тиймээс хэрэв чи хатуужилтай болохыг хүсч байвал, өөрийнхөө хийдэг зүйлийг өдөр бүр илүү чадвар шаардсан, хэцүү ажил болгож сорьж байх хэрэгтэй. 3. Сониуч зан: Энэ юу вэ: Арай өөрийг, арай шинийг эрэлхийлэх хүсэл Яагаад энэ чухал вэ: Сониуч хүмүүс амьдралаас илүү их таашаал, сэтгэл ханамж авч чаддаг. Учир нь тэд сэтгэл хөдлөлөө ажил хэрэг, зорилго болгож “хөрвүүлж” чаддаг юм. Ямарваа асуудлыг шийдэх өөр, хялбар, шинэлэг гарцыг олох чадвар зөвхөн сониуч хүмүүст бий. Хэдийгээр үүнийг төрөлхийн араншин гэж үздэг ч, хөгжүүлж болох чанаруудын нэг юм. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Бид ихэвчлэн ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг болмогцоо цааш хөгжихийг эрмэлзэхээ больчихдог. Тиймээс урьд нь мянган удаа хийж байсан зүйлээ, маргааш арай өөрөөр хийх гээд үзээрэй. Их энгийн жижигхэн зүйл байсан ч болно. Өглөө бүр хайртыгаа нэг л янзаар сэрээдэг байсан бол, маргааш өөрөөр сэрээх гээд үз. Өдөр бүр нэг л замаар явдаг бол маргааш өөр замаар яв. Хорвоо дэлхийд ямар нэг зүйлийг хийх цор ганц арга гэж байдаггүй, сониучирхавал хоёр дох, гурав дах аргуудыг нээх болно. 4. Өөдрөг чанар: Энэ юу вэ: Тун удахгүй хамгийн сайхан зүйлс тохиолдоно гэдэгт бат итгэлтэй байх чанар Яагаад энэ чухал вэ: “Санаа нь сохор бол нүд нь сохор” гэдэг хэлц бий. Хэрэв чи оюун санаандаа сайхан зүйл болно гэдэгт итгэлтэй байвал, гарч ирж байгаа боломжуудыг олж харах магадлал чинь өснө. Өөдрөг хүмүүс илүү хурдан, боломжийн ажилд орж, өөдрөг хүмүүс унасан ч хурдан сэргэдэг амьдралын жишээ бид олныг мэднэ. Аз жаргал ойрхон байгаа гэдэгт итгэдэг хүмүүс түүнд бэлтгэлтэй байдаг. Дээрээс нь аз унаад ирэхэд аль хэдийн алгаа тосоод зогсчихсон байсан хүмүүс л түүнийг барьж авч чадна. Харин аз байдаг гэдэгт итгэлгүй, гараа хумиад зогсож байсан хүмүүс хэзээ ч хүссэнээ олж авахгүй. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Өдөр бүр амьдралд чинь болсон гурван сайхан зүйлийн тухай бодож бай. Тэгээд тэр гурвыг биелэхэд юу нөлөөлсөн талаар ч бас бодоорой. Жишээ нь өнөөдөр цалин чинь нэмэгдсэн, яагаад гэвэл чи хичээнгүйлэн ажилласан тухай, эсвэл өнөөдөр чи ажлынхаа залууг хоолоор дайлсан, учир нь тэр чамд олон удаа тус хүргэж байсан тухай бодож болно. Ингэснээр өөрийнхөө амьдралд анзааралгүй өнгөрөөдөг аз жаргалуудаа олж мэдэрнэ. 5. Хайрлах: Энэ юу вэ: Бусдыг халамжлах, бусдын төлөө сэтгэл зовох, нандигнах, халуун дулаан сэтгэл Яагаад энэ чухал вэ: Хайрлаж чаддаггүй хүн байдаг юм уу? гэж чи бодож магадгүй. Гэвч хайраа илэрхийлж чаддаггүй хүмүүс хайрладаггүйгээс өөрцгүй. Найзтайгаа цуг туулсан нэг км зам ганцаараа явснаас илүү хурдан дуусдаг. Үүнтэй адилаар амьдралын аливаа бэрхшээл саадын өмнө хайртай хүмүүстэйгээ хамт байгаа хүн хүчин мөхөсдөх нь бага байдаг. Заавал цуг байхдаа ч чухал биш, хайртай хүмүүсийнхээ тухай бодоод алхах үед ч хол замыг хормын төдийд туулдаг юм. Хайр хүнд хүч өгдөг гэсэн үг. Яаж үүнийг хөгжүүлэх вэ: Амьдралын эцсийн буудал дээр очсон үедээ хүн юунд хамгийн их харамсдаг вэ? Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөгөөгүйдээ. Тиймээс найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүсийнхээ зөвхөн зовлонтой үед нь биш, сайхан үеийг нь ч бас хуваалцаж байхыг хичээ. Энэ бол жаргалыг түгээж, жаргалыг хүртэх зам. 6. Бусдыг мэдрэх чадвар: Энэ юу вэ: Бусдын чангаар хэлж чадахгүй байгаа зүйлийг мэдэрч, ойлгох Яагаад энэ чухал вэ: Ядаргаатай дарга, ширүүхэн маргаантай нүүр тулах үедээ эсвэл хэн нэг чиний таньдаг хүн гэнэт дуугаа хураах юм уу, ойлгомжгүй үйлдэл гаргах үед тэдний дотор юу болоод байгааг таньж мэдэх гэж оролдох нь өдөр тутмын чинь амьдралыг илүү утга учиртай болгоно гэдэгт итгээрэй. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Даргынхаа, хамтра ажиллагчийнхаа, эгчийнхээ, найзынхаа дотроо бодож байгаа ч илэрхийлж чадахгүй байгаа зүйл нь юу болохыг бодож олох гэж хичээ. Хэрвээ чиний таамаглал зөв гэж бодож байвал, яг тэр тухай нь тэдэнтэй ярилцах гээд үз. Өөрийг нь хэн хүнээс илүү ойлгож байгаа чамайг хараад тэд тун их баярлах болно. Бусдад санаа тавьдаг болоход сургадаг энэ чанар чамайг хүний яг сонсохыг хүссэн үгийг хэлдэг, хүссэн үйлдлийг хийдэг болоход тусална. Найз бүсгүй чинь чам руу чангаар хашгирмагц эргүүлээд уурлахаасаа өмнө сүүлийн үед түүний амьдралд ямар өөрчлөлтүүд гарсныг бодож үз. Өнгөн талаас нь биш, түүний зүрх сэтгэлийн оронд өөрийгөө тавь. 7. Талархах: Энэ юу вэ: Өөртөө болон бусдад, энэ хорвоо ертөнцөд байгаа сайхан бүхнийг талархалтайгаар хүлээж авах Яагаад энэ чухал вэ: Бид өдөр тутам баярлалаа гэдэг үгийг автоматаар тоолж барамгүй олон удаа хэлдэг. Гэхдээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа үргэлж илэрхийлж байх нь бусдад болон өөртөө жаргалыг авчрах арга юм. Хэн нэгний хувьд чухал үйл хийсэн гэдгээ мэдрэх сайхан биш гэж үү? Заавал ямар нэг үйлдэлд ч биш өөр юунд ч талархаж болно. Хоол идэж байгаадаа, дуу сонсож байгаадаа, эсвэл зүгээр л амьд байгаадаа... Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: “Баярлалаа” гэдэг үгээ дэлгэрүүлж хэл. Найз залуудаа “Миний нохойг салхилуулсанд баярлалаа. Тэгээгүй бол би хоцрох байлаа” гэж хэл. Хүүхэддээ “Ээждээ цай аягалж авчирсанд баярлалаа. Яг цай уумаар санагдаад байсан юм” гэж хэл. Ингэвэл чи бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна, талархасан сэтгэлээ илүү гүнээр мэдэрнэ. 8. Амьдралын тэмүүлэл: Энэ юу вэ: Амьдралыг эрч хүч, урам зориг, баяр баясгалан, тэмүүлэлтэйгээр туулах Яагаад энэ чухал вэ: Урам зоригтой хүмүүс ямар ч ажлыг өөртөө сайхан зүйл өгнө гэж бодож хийдэг. Тиймээс тэдэнд очих шагнал нь ч өндөр байдаг аж. Өдөр хоногийг зүгээр л нөхцөөдөг хүмүүс хэзээ ч өөрийн хийсэн зүйлийнхээ шанг бүтнээр нь хүртэхгүй. Учир нь тэд аливааг үргэлж аргацаадаг. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Зарим хүмүүс цаанаасаа л амьдрах эрч хүчтэй байдаг. Гэхдээ тэднийг ийм байхад эрүүл мэнд, бусдад гаргадаг зан ааш, урдаа тавьсан зорилго нөлөөлдөг байна. Өөрийнхөө амьдралыг өөрөө зугаатай болгодог хүмүүс юу ч хийсэн таашаал авч чаддаг. Урам зориг халдвартай. Тиймээс хэрэв өөрөө тийм болъё гэж бодож байвал, идэвхтэй, сонирхолтой, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүл. Source: Goolingoo.mn

Thursday, June 21, 2012

амжилтад хүрэхийн хөшүүрэг

Хичээл зүтгэл; төлөвлөлт; цөхрөлтгүй оролдлого; зөв бодол (Өөдрөг үзэл)
http://habulhaan.blog.banjig.net/post.php?post_id=93936

Монголын он тоолол

МЭӨ.500 000 – Монгол нутагт чулуун зэвсгийн үеийн эртний мичин хүн оршин амьдарч байсан. МЭӨ.100 000-40 000 – Монгол нутаг дахь хуучин чулуун зэвсгийн үе МЭӨ.40 000 -12 000– Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн доод үе МЭӨ. 12 000-4000– Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн дунд ба шинэ үе МЭӨ.1000 –МЭ.VII-VIII зуун – Монгол нутагт төмрийн түрүү үе МЭӨ.III – I зуун– Монголын анхны төрт улс болох Хүннү гүрэн оршин тогтнож байв. МЭӨ.209-176– Хүннү улсыг үндэслэгч Модун Шаньюй амьдарч байжээ. МЭӨ.52– Хүннү Умард ба Өмнөд Хүннү болон хуваагджээ. МЭӨ.48– Умард Хүннү нь дахин дотроо Умард, Өмнөд Хүннү болон хуваагджээ. МЭII- IV зуун – Сяньби улс байгуулагджээ. 402 – Монгол нутагт тогтсон анхны феодалын түрүү үеийн улс болох Жужаны хаант улс оршин тогтнож байв. 555– Түрэг улс Жужаны хаант улсыг мөхөөжээ. 680 – Захиргаанд нь байсан Тан улсын эсрэг Зүүн Түрэгүүд босон тусгаар улс байгуулж, Кутулугийг Эльтэрэс гэдэг нэрээр хаанд өргөмжилжээ. 745 – Түрэгийн хаант улс мөхөж Уйгурын хаант улс байгуулжээ. VII-VIII зуун– Монгол гэдэг нэр түүхэнд гарах болжээ. X зуун – Кидан нар хүчирхэгжин Киданы хаант улсыг байгуулжээ. 1125 – Алтан улс Кидан гүрнийг мөхөөв. 1150 – Хабул хаан Хамаг Монголын хаан болов. 1162 – Есүхэй баатрын хөвгүүн Тэмүүжин мэндлэв. 1206 - Чингис хаан Монголын тал хээрийн аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулав. 1234 - Зүрчидийн Алтан улсыг бүрэн эзлэв. 1240 - Монголын нууц товчоо бичигдэж дуусав. 1271 - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсын нэрийг Юань болгож өөрчлөв. 1368 - Юань гүрэн мөхөж, Монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв. 1607 - Ижил мөрөн рүү Торгууд голцуу Ойрадууд нүүдэллэв. 1636 - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров. 1691 - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон. 1755 - Зүүнгарын хаант улс Чин гүрэнд ялагдан мөхөв. 1911 - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав. 1915 - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв. 1921 - Ардын хувьсгал. 1924 - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав. 1939 - Халх голын дайн. 1945 - Чөлөөлөх дайн. 1947 - Өвөр Монголын Өөртөө Засах Орон бий болсон. 1961 - Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-д элсэв. 1992 - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэрийг халж, шинэ Үндсэн Хууль батлагдаж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв. 2006 - Их Монгол улс байгууладсаны 800 жилийн ойг тэмдэглэв.

Tuesday, June 19, 2012

Shuumjlel

Ta shuumjlel-iig herhen huleej avdag ve? Medeej helj bui tsag ue, nuvtsul baidal, helj bui ungu untsug, shuumjleliin une tsene geed olon nuhtsul baidlaas l hamaarch taarna. Family radio-iinhon maani ene sedveer yariltsaad engiin heden zuvlumj ugch baisan; Jishee ni: "urmiig hugalhaar uutsiig ni hugal" gedeg ugiig sanah; huniig shuumjilj urmiig hugalj, uragshlah zamiig buu haa; huuhdiig chi chadahgui chi chadsangui gej shuumjlehgui baih; hund zuvlumj uguh chadvargui bol amaa havchaad baij bai gej; minii sanal iim baina, ...ingevel yasan yum geh baidlaar zuvluh helbereer heleh, shuumjleliig uurt ni... (dalduur hund muulah bish) geh met, Zuvluguunuud bas avuushtai...

Thursday, June 14, 2012

Family FM-104.5

Suuliin ued FM-104.5-iig haayadaa sonsoj bgaa. Yavuulj bui nevtruulguud ni ih taalagddag. Zavtai uedee sonsoj bgaarai gej suggest hiie! Hugjiltei angli hel nevtruulgeer english surch baigaa humuust zoriulan "Power training" tuviin bagsh Temuulen, Amgalanzaya 2 huurhun tsegtstei hicheel yavuulna. Ter hicheeleer zaasan zarim useful IDIOM-iig end oruullaa. Zarimiig ni martchij, daraa sanahaaraa nemie! I can't stand - тэвчихийн аргагүй I can’t stand it. I can’t stand smoking. I can’t stand cold. Give me a break – Arai ch dee, ugui bailgui de Piece of cake – Ene shig amarhan zuil baihgui Stick to it - Tuushtai shantrahgui baih Stick to your plan. Pain in the neck. Trafic in UB such a pain in the neck. I am pulling your leg - togloj bainaa You drive me crazy. Your smoking is drive me crazy.