Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину... Р.Чойном
Showing posts with label Unen ugs. Show all posts
Showing posts with label Unen ugs. Show all posts
Monday, March 16, 2015
Zuir ugs
Монгол ардын зүйр цэцэн үгс:
Хүн
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Эрдэм ном
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хөдөлмөр
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Архи тамхи
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Монгол ардын зүйр цэцэн үгс: Ач тус
Ачийг ачаар
Тусыг тусаар
Монгол ардын зүйр цэцэн үгс: Аав ээж
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Монгол ардын зүйр цэцэн үгс: Зан харилцаа
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Монгол ардын зүйр цэцэн үгс: Баян ядуу
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён
Ноён хүн баян
Гэрийн баянаас
Хээрийн баян
Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян
Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян
Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян
Олон олонд санаа олон
Баян баянд мод баян
Үхэртэй баянаас нөхөртэй баян
Эдийн баянаас эрдмийн баян
Эрдэм билэг эрхэм баян
Wednesday, April 18, 2012
Surgamjit ugs
Yarihdaa udaan bai (yarih yumaa bodoj yari)
Sonsohdoo turgen bai
Uur hilendee hoirgo bai
-----------------------
Arhinaas zugt
Zalhuurlaas zugt
Sonsohdoo turgen bai
Uur hilendee hoirgo bai
-----------------------
Arhinaas zugt
Zalhuurlaas zugt
Friday, October 28, 2011
Үнэн үгс
- Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер
- Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
- Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак
- Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
- Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин
- Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. Хилон
- Бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил. М.Сервантес
- Залуудаа махаа идээд өтөлсөн хойноо шөлийг нь уух сайхан. Б.Ринчен
- Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл
- Завгүй хүн бүтээл туурвидаг. Б.Ринчен
- Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог. Ибн Сина
- Залхуу зан, зэв хоёр адилхан. Франклин
- Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В.Гете
- Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди
- Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Чингис хаан
- Атаа хорсол гэдэг нь бусдаас илүү өөрийгөө гэмтээх "урлаг" юм. Александр Дюма
- Өвс хөөсөн мал эцэмтгий Өнгө хөөсөн хүн саламтгай. Монгол ардын зүйр үг
- Бид өөртөө юу байгаа билээ гэж тун цөөхөн боддог хэрнээ, юу байхгүй билээ хэмээн ямагт сэтгэл зовж явдаг. Шопенгуаэр
- Ямар нэгэн юмыг мэдэхгүй, чадахгүй гэх нь чи Бүхнийг чадах Дээд хүчээ үгүй хийж байна гэсэн үг. Ричард Бах
- Сайн хүний үг сарын хүнс Муу хүний үг тэр өдрийн тээр. Монгол ардын зүйр үг
- Дорд хүмүүс бардам бол байнга өөрийнхөө тухай ярина. Их хүмүүс бардам бол өөрийнхөө тухай юу ч ярихгүй. Вольтер
- Гүн ухааны маргаанд ялагдсан нь хождог. Мэдлэгээ дээшлүүлж байна гэдэг утгаараа. Эпикур
- Хэрэв намайг 8 цаг түлээ хагал гэвэл би 6 цаг сүхээ ирлэнэ. Аврам Линколин
- Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж .
- Амьдрал бол уул юм. Бид удаан өгсөж, түргэн урууддаг.
- Зорилгоос буцах зам мянга, харин түүнд хүрэх зам ганцхан байдаг.
- Зорилгогүй хүн зорилготой хүнийхээ золиос нь болдог.
- Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог. Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар удаан харсаар байгаад шинээр нээгдсэн хаалгаа олж хардаггүй.
- Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
- Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно. /Монгол ардын зүйр үг/
- Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. /Пифагор/
- Ядуурах нь залхуурсны шан хєлс мєн. Гёте.
- Бэрхшээл гэдэг бол зүгээр л ажлын чинь нэг л хэсэг.
- Хvний анхны их ялалт бол єєрийгєє байлдан дагуулах явдал мєн. Плайон
- Хамгийн үнэтэй санаанууд явган алхахад төрдөг. Гёте
- Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар. /Будда/
- Бvрэн гvйцэд утгаараа боловсролтой хvн байх гэдэг бол єргєн мэдлэгтэй, сэтгэх дадал чадвартай, сайхан сэтгэлтэй байх гурван чанарыг эзэмшсэн байх ёстой. Н.Г.Чернышевский
- Жаргал зовлон тохиолдох хэмжээнээсээ бус, бид түүнийг аль хэр хүлээж авч байгаагаас л хамаардаг.
- Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.
- Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай. Монтэнь
- Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. Периандр
- Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг. Клеобул
- Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. Бекон
- Ганц удаагийн зовлонг мянган зугаа цэнгэл ч нөхөхгүй. Шопенхауэр
- Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.
- Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.
- Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр. Публилий Сир
- Уран үг бол санааны уран зураг мөн. Б.Паскаль
- Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог. Платон
- Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. Пифагор
- Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор
eh survalj Monggol blogspot
Saturday, October 15, 2011
Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж
- Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
- Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.
- Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.
- Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
- Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.
- Надад єєр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.
- Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
- Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
- Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!
- Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.
Wednesday, April 23, 2008
Uurtuu l itgeerei
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй
Subscribe to:
Posts (Atom)