Showing posts with label Advice. Show all posts
Showing posts with label Advice. Show all posts

Saturday, May 5, 2012

1. Маргааш гэж өдөр байхгүй юм шиг амьдар. Оюун санаагаа өөр газар байлгалгүйгээр, яг одоо, тухайн цаг мөчид юу хийж, юу ярьж, хэнтэй байгаадаа анхаарлаа хандуул. Бид аль хэдийн болоод өнгөрсөн зүйлсийг өөрчилж чадахгүй, тиймээс өнгөрсөндөө хүлэгдэх нь биднийг нэг их юманд хүргэхгүй. Бид ирээдүйг зөгнөж чадахгүй, тиймээс тэр талаар санаа зовних нь ч бас л чамд огт тус болохгүй. Үүний оронд, одоо-д анхаарлаа хандуул. Хоол идэж байхдаа түүний амтыг бүрэн дүүрэн мэдэрч, хэн нэгэнтэй утсаар ярьж байхдаа түүний үг бүрт анхаарлаа хандуулж, онигоо уншихдаа ч оюун санаагаа бүрэн чөлөөлж байгаад 100 хувь инээ.

2. Бага зүйл хий. Төлөвлөгөөний чинь дэвтэрний өнөөдрийн хуудас дүүрэн байна уу? Хийх ёстой зүйлээ хагасаар нь хуваа. Тэр жагсаалтан дээр байгаа бүхнийг чи хийх ёстой биш. Хэд хэдийг нь хасаад, дараа долоо хоног хүртэл хойшлуулчих. Яаралтайд нь биш чухалд нь л анхаарлаа хандуул. Тэгвэл чи бага стресстэнэ. Хэрэв чи хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ дөнгөж тал хувийг нь л бүрэн хэрэгжүүлвэл, тэр өдөр чиний хувьд хамаагүй жарагтай өнгөрөх бодно.

3. Хэдэн сарын өмнөөс хийх гээд зориг хүрэхгүй байгаа чухал ажлыг хий. Өмнө нь хэлсэнчлэн, бага хий, гэхдээ хамгийн чухлыг сонгож хий. Чухал ажлыг яаж таних вэ? Чиний хэтийн амьдралд сайнаар нөлөөлөх том ажил. Өөрийнхөө хүндэлдэг эмэгтэйгээс эмээгээд уулзаж чадахгүй байсан бол өнөөдөр түүн лүү утасд. Энэ нь ямар ч өдрийг сайхан болгоно.

4. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг төлөвлө. Мөрөөдлөө төлөвлөх нь бага зэрэг утгагүй санагдаж магадгүй. Гэхдээ, хэрэв юунд ч хязгаарлалт хориг байхгүй байсан бол чиний амьдрал ямар байх байсан бэ? Том цайзад амьдарч, хувийн онгоцоор явах тухай яриагүй л дээ. Зүгээр л чамайг юу хамгийн их аз жаргалтай болгохыг тодорхойлоход энэ тусална. Яаж эхлэхээ мэдэхгүй байвал, амьдралынхаа хамгийн үнэт 5 зүйлийг жагсааж бич. Тэгээд тэдгээр жагсаасан зүйлсийнхээ хүрээнд өөрийнхөө төгс амьдралыг төсөөл. Тэр үнэт зүйлстэй чинь хамааралгүй, илүүдэл төсөөллүүдийг боломжоороо бол хасах гээд үзээрэй. Төлөвлөж дуусаад, тийм амьдралд хүрэхийн тулд яг өнөөдрөөс юу юу хийж болох тухай бод. Тэдгээр эхний алхмуудаа дараа долоо хоногт хийхээр товлоорой. Хүссэн амьдрал руугаа хүрэхээр урагшилж байгаагаа мэдрэх нь чамд гайхалтай сайхан мэдрэмж өгөх болно.

5. Цэвэрлэ. Жаахан ч гэсэн орон зайг — жижиг шүүгээ, шүүгээний нүд ч байж болно — чиний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг орчин цэвэрхэн байх нь чамайг аз жаргалтай байхад нөлөөлөх болно. Итгэмэрээгүй хэрэг ч гэлээ, ямар нэгэн хэрэггүй эд зүйл, хог буртагаас салах мэдрэмж нь эмэгтэй хүнд өөрийнхөө дотор бөглөрөөд байсан зүйлийг суллаж, сэтгэлээ уужруулахад нөлөөлдөг. Тиймээс л зарим хүмүүс стресст орсон үедээ цэвэрлэгээ хийдэг зуршилтай байдаг биз.

6. Алх. Алхаж явахад л хүнд хамгийн үнэ цэнэтэй санаанууд төрдөг. Цэвэр агаар, эгц дээрээс ээх нар, эсвэл эгц доороос ханьсах сүүдэр, навчсын сэрчигнэх чимээг сонсонгоо ойрын хэд хоногт болсон сайхан үйл явдлуудыг түүвэрлэн бод. Өчигдөр нь төрөөд удаагүй үеэл дүүгээ анх удаа харсан бол, эсвэл найзынхаа сүй тавьсныг мэдсэн бол тэр тухай бодож инээмсэглэ. Эсвэл уржигдар гудамжинд, эсвэл клаб дотор танилцъя гэж зөндөө гуйсан, чиний сонирходоггүй төрлийн залуугийн тухай хэсэг бодож өөрийгөө тэр үед ямар үзэсгэлэнтэй харагдаж байсныг сана. Тэгээд тархиа цэвэрлэ. Өөдөөсөө ирж буй хүмүүсийг хараад огт шалтгаангүйгээр инээмсэглэ. Тэгвэл тэдний зарим нь чамд хариу инээмсэглэх болно. Энэ үед “Амьдрал ямар ч сайхан юм бэ дээ!” гэж өөрийн эрхгүй бодогдох вий.

7. Гурван чухал төсөл дээр ажилла. Төлөвлөгөөгөө багасгах өөр нэг арга. Дээр дурдсанчлан хамгийн чухалд тооцож байгаа зүйлсээ л өнөөдрийн төлөвлөгөөндө оруулаад үз. Бүр нарийвчилбал, яг одоогоор чиний санааг зовоож байгаа, эсвэл чамд ач холбогдолтой гуравхан чухал төслийг сонгож аваад тэдгээрт өөрийгөө бүрэн дүүрэн зориулаад үз. Үүнийг маргаашнаас хийгээрэй. Өмнө нь чамд тасралтгүй ажиллаад байгаа хирнээ л, гараас чинь юм гарахгүй байгаа мэт санагддаг байсан бол энэ стратегийг хэрэгжүүлснээр чи хамааагүй бүтээлч болохоо мэдрэх боло. Үр дүн нь үнэхээр үнэлж баршгүй!

8. Өөрийнхөө доторхи “бяцхан шүүмжлэгч”-дээ амралт олго. Өнөөдрийг учир утгатай болгох маш чухал алхам бол юуг ч шүүмжлэхгүй байх явдал. Ажлынхаа газрын ааш муутай даргыг өнөөдөр ч болов ойлгох гэж хичээ. Тэр үнэндээ маш стресстэй нөхцөлд ажилладаг учраас бухимдахаас аргагүй байдалд хүрдэг ч юм билүү? Өөрийгөө ч бас бүү шүүмжил. Өөрийгөө өрөвдөж хайрла. Ганцхан удаа найзынхаа төрсөн өдөрт явснаасаа болоод даргынхаа өгсөн даалгаврыг хийж чадаагүй байлаа ч өөрийгөө хайрла. Гудамжаар өнгөрсөн хүмүүсийн сайхан талуудыг олж хар.

9. Нар мандах, жаргахын аль нэгийг хар. Яагаад сэтгэл санаагаа сэргээх зөвлөгөө бүр дээр нар мандах, жаргахын аль нэгийг харах тухай заавал дурдагдсан байдаг вэ? Яагаад гэвэл энэ арга үнэхээр хүнийг дотоод хүнтэйгээ хэсэгхэн зуур ярилцахад, уужрахад, гүн амьсгаа авахад, тайвширахад нөлөөлдөг болоод тэр. Бага багаар уусан алдрах нарны улбар туяа зүрхийг чинь дулаанаар дүүргэнэ. Байгаль гэдэг хэний туурвисан агуу уран зураг юм бол?

10. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Энэ алхмыг маш олон хүн уншчихаад л алгасчихах талтай. Учир нь бидэнд “хайртай хүмүүсдээ цаг зарцуулах” гэдэг үг хэтэрхий танил болчихжээ. Тиймээс л чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх гээд байдаг ч, үнэндээ дандаа хэрэгжүүлэх ёстой зүйл бол энэ юм. Зүгээр л чиний дэргэд амьдарч, амьсгалж байгаад нь таларрхмаар хайртай дотны хүмүүстэйгээ цуг энэ өдөр хамт бай. Ээж дээрээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Дуртай амттаныг нь, эсвэл сүүг нь бариад өнөөдөр орой оч. Амьдралын утга учирын талаар бид маш холоос эрж хайдаг. Гэтэл амьдралын утга учир хайрлах, хайрлуулах гэсэн хоёрхон зүйл дээр л тогтож байдаг. Энгийн хирнээ чухал санаа юм шүү.


Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн.

Thursday, December 8, 2011

Nice Japan

Sayahan neg delguurees heseg yum avaad tuuniigee hunsnii bolon ger ahuin zuils gej 2 angilj uutlaad, egch hunsnii zuilstei uutaa tsunhendee hiij avaad (ideh yum bolohoor martahgui ee) nuguu tortoigoo martaad garaad irjee. Tegeed 5 honogiin daraa genethen avsan ugaalgiin nuntagaa heregleh geed gertee oir toirnoor hailaa algaa, bodood bsn delguurt taviad martsanaas gartsaagui bolj taarlaa. Tegeheer ni nuguu delguurtee ochood uuchlaarai yumaa martaj dotor ni tiim tiim yum buhii martsan zuil baisan uu? gesen chin jaahan huleegeerei asuugaadahya gesen chin tud udalgui minii tortoi zuil deer tsaas naasan baisnaa tuuniig avaad l nadad ugluu. Bi bayarlasanaa ilerhiileed yumaa avah zuur ene Japanchuud neeree hariltsaanii soyoltoi saihan humuus shuu gesen bodol turuud l yumaa avch odov. Manai mongold bol oldoh ni yu l bol, barag teneg mangaraar ni duudah biz... Japand uilchilgeenii baiguullaguud gej bur neg uilchluulegchiinhee tuluu umnuus ineemseglej tongolzood l, yugaar tuslahav geed l, ajliin hariutslaga gedgiig buren uhamsarlasan yos deglemee chand sahih yum. Zamiin hudulguund ch gesen negnee hundleed l zam tavij ugnu hariud ni nuguu hun tolgoi dohij talarhsanaa ilerhiileed l..., haana ch yavsan yumaa aldchih vii gej aih gaihah zuilgui uneheer safe, ene met setgel tatagdah, japanaas surch zanshmaar zuils mongolchuud bidend zunduu l baih yum.  

Saturday, November 19, 2011

Мөнгийг яаж даллах вэ?

Мөнгө даллах олон арга бий. Фэн шуйгийн сургаал, эртний мэргэдийн арга гэх мэт байдаг. Байгаа мөнгөө алган дээрээ тавьж тэргэл сартай шөнө cap луу харуулан "мөнгийг минь аривжуулж өгөөч гэж гуйвал мөнгө даллахын тэмдэг. Мөн томоохон баяр ёслолын үеэр боов, бялуу ч юм уу хийх үедээ гуриландаа зоос хийдэг уламжлал өнөө үед ч бий.

Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасрахгүй. Мэдээж яг ийм зоосыг олоход амаргүй, тэгвэл өөрөө үүнийг тусгайлан бэлтгэж болно. Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой.

Тогтсон заншил ёсоор бол ням гаригт тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23:40-24:10 цагийн хооронд зоосоо нүхлэнэ, эсвэл бага зэрэг нугална. Энэ үедээ та анхаарлаа сайтар төвлөрүүлж " мөнгө минь өсөн аривжиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай" хэмээн шившээрэй.

Ингэж бэлдсэн зоосыг биенээсээ салгахгүй авч явах хэрэгтэйгээс гадна cap өсч томрох үеэр байнга цэнэглэж бай. Үүний тулд ням гаргийн орой 22:20-24.10 цагийн хооронд зоосоо гоожуурын усан дор бариад, түүнд мөнгийг минь өсгөж өгөхийг, мөнгөөр таслахгүй байхыг тушаадаг ажээ.

/Хань/

Хоол идсэний дараа хийж болохгүй зүйлс

Хүн бүр эрүүл урт наслахыг хүсдэг. Гэхдээ хүмүүсийн өөрсдийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирох явдал нилээдгүй байдаг. Тиймээс бүсгүйчүүд та бүхэнд үр хүүхэд хань ижилтэйгээ эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд дараах энгийн зөвлөмжийг орууллаа. Та гэр бүлээрээ мөрдөөд үзээрээй.

1. Цай бүү уу.
Манай монголчууд тэртусмаа цайгүй бол бараг хоол нь хоолойгоор давдаггүй шүү дээ. Гэтэл цайны ургамалд өндөр хэмжээний хүчиллэг бодисууд агуулагддаг бөгөөд энэ хоол боловсруулах замын эрхтэнд саад учруулдаг байна.

2. Хоолны дараа шууд унтахгүй байх.
Ихэнх хүмүүс хэт орой хоол идэж хооллосныхоо дараа шууд унтах юм уу хэвтдэг. Энэ үед ходоодонд орсон хоол хүнс боловсорч чадахгүйд хүрдэг. Ингэснээр ходоодонд шарх үүсэх үндэсийг тавьдаг байна.

3. Тамхи бүү тат.
Хоол идсэний дараа тамхи татах нь 10 ширхэг тамхийг нэг дор татсантай тэнцэхүйц хэмжээний хорыг таны биед шингээдэг байна. Тиймээс та хоол идсэний дараа тамхи татдаг муу зуршилаасаа яг одоо салах хэрэгтэй. Мөн ингэж тамхи тата нь хорт хавдар үүсгэх магадлалыг ихэсгэдэг байна.

4. Тэлээгээ бүү сулал.
Хүмүүс хоол идээд гэдэс цадсан боловч сэтгэл цадсангүй гээд тэлээгээ суллаж байгаад л идэж гардаг. Ингэж тэлээгээ суллаж байгаад идэх нь гэдэс мушгирч, түгжрэх аюултай байдаг байна.

5. Бүү алх.
Ихэнх хүмүүс хоол идсэний дараа гадуур алхаж хоолоо шингээнэ гэж боддог. Гэвч энэ нь хоол боловсруулах замд саад учруулж хоолны шингэцийг удаашруулдаг байна.

6. Усанд битгий ор.
Хоол идсэний дараа шууд усанд орох нь хөл, гар болон биений цусны урсгалыг ихэсгэдэг ба ингэснээр гэдэс орчимын цусны хэмжээ багасдаг байна. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг саатуулдаг байна.

7. Шууд жимс битгий ид.
Бид ямар ч төрлийн жимсийг хоолны дараа шууд иддэг. Ингэх нь мөн л буруу зуршил бөгөөд хоолны дараа шууд жимс идэх нь гэдэс ходоод хийгээр дүүрдэг байна. Жимс идэхдээ хоолноос өмнө 1 цаг, хоолны дараа 1-2 цагийн дараа идэх тохиромжтой байдаг байна.

Eh survalj: Mama.mn

Төрсний дараа хийх боломжтой дасгал хөдөлгөөн

Жирэмсэн байх үед ихэвчлэн хөх, өгзөг, гэдэс зэрэг хэсгүүдээр нилээд таргалдаг. Гэхдээ жирэмсэн байх хугацаандаа хэр их жин нэмснээс шалтгаалан буцаж хэвийн бие галбиртай орох хугацаа нь өөр өөр байдаг. Ингээд та бүхэндээ төрсний дараа 2-3 хоноод хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөнүүд хийх нь буцаад хэвийн жиндээ хурдан ороход тань тус болох болно. Гэхдээ та төрөхийн ямар нэгэн хүндрэлгүй, өөрөөрөө төрсөн тохиолдолд дасгал хөдөлгөөнүүдийг хийх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй.

1. Нэг гэхэд гараа толгой дээрээ өргөн алгаа нийлүүлж бариад, нуруугаа хотойлгон амьсгал авна. 2 гэхэд бэлтгэх байдалдаа орж амьсгалаа гаргана. 3-4 удаа хийнэ. Үндсэн зогсолт: Өсгийгөө нийлүүлэн өлмий 45 хэмээс багагүй гадагшаа, гараа сул буулгасан, нуруу тэгшхэн байна. Дасгалыг хийхдээ хараа шулуун, толгой дээгүүр, хараа гарын үзүүр рүү харсан байна.

2. Үндсэн зогсолт: Баруун гараараа сандлын түшлэгээс барьж зогсоно. 1 гэхэд зүүн хөлөө урагш нь, зүүн гараа арагш нь өргөнө. 2 гэхэд зүүн хөлөө хойш нь, зүүн гараа дээш нь өргөнө. 3 гэхэд бэлтгэх байдалдаа орно. Дасгалыг 2-3 удаа давтана. Дараа нь зүүн гараараа сандлаа түшээд баруун хөл, баруун гараараа мөн адил 2-3 удаа хийнэ.

3. Дээш харж гараа дэрлэн хэвтэнэ. Гүнзгий амьсгал авч толгойгоо бага зэрэг өндийлгөж амьсгалаа гаргана.

4. Гар их биеийн дагуу шулуун дээшээ харж хэвтэнэ. Хоёр хөлийг зэрэг өсгийгөөр нь гулсуулан татаж өвдгөөр нь нугалан улаар нь тэгш гишгэсэн байдалтай болгоно.

Хөлийг нугалах үед амсгал авч, шулуутгах үедээ гаргана. 3 дахь өдрөөс 2 хөлдөө ээлжлэн хийнэ. Дараа нь 2 rарын хуруунуудыг салгаж дээд зэргээр /чадахгүй болох хүртэл нь/ барина. Мөн 2 гарыг атгаж дээд зэргээр /чангалж чадахгүй болтол нь/ барина.

5. Орон дээр хэвтэж баруун гарыг орныхоо зүүн талын толгойн ирмэгт хүргэнэ. Энэ үед амьсгал авна. Буцаах үедээ амьсгал гаргана. /цээжээ бага зэрэг эргүүлнэ/. Дараа нь зүүн гарыг орныхоо баруун толгойн ирмэгт хүргэнэ. Дасгалыг төрсний дараах 2 дахь өдрөөс өдөрт 8-10 удаа хийнэ.

6. Дээш харж газар хэвтэнэ. Хөлийнхөө улаар газар гишгэн, өвдгөө нугална. Гараа доош унжуулан шулуун байрлуулна. Нуруу бэлхүүсээ өргөлгүй, зөвхөн өгзөг хэсгийг дээш өргөн 8-10 секунд байршилаа хадгална.

7. Өмнөх дасгал шиг хоёр хөлийнхөө өвдгийг хөхөндөө хүргэх хөдөлгөөнийг хийхдээ толгойгоо урагш чадлаараа өргөнө.

8. Дээш харж хэвтээд хөлөө өвдгөөрөө нугалан газар гишгэнэ. Хоёр гар, толгойн хамт урагш зүтгэж өвдгөндөө хүрэх гэж оролдоно. Энэ байрлалд 8-10 секунд тогтоно.

Хүүхдийн хүйс тодорхойлох арга

Хүмүүс дээр үеэс эхлэн хүүхэд олохоосоо өмнө ямар хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг байсан байна. Орчин үед эдгээр арга хэрэгсэл нь улам нарийсч эрдэмтэд нарийн судалсаны үр дүнд олон арга техникийг боловсруулсан байна. Ингээд залуу хосууд болон бусад бүх хосуудад зориулан дараах 2 аргыг орууллаа.

Секс

Эрдэмтдийн олон удаагийн туршилтын vр дvнгээс харахад хvvхдийн хvйс бэлгийн харилцааны идэвхээс хамаардаг байна. Охинтой болохыг хvсч байгаа бол сексийн эрчимтэй бус, бие биеэ энхрийлсэн байдал давамгайлсан байх ёстой. Харин хvvтэй болохыг хvсч байгаа бол эсрэгээр байх хэрэгтэй болно.

Хvvтэй болохыг хvсч байгаа хосууд дараах зөвлөгөөг анхаараарай.

• Өндгөн эс боловсрохоос өмнөх 5 – 6 өдрийн турш сексдэхгүй байх хэрэгтэй

•Өндгөн эс боловсрох өдөр бэлгийн харьцаанд орох нь чухал

•Эмэгтэй хүн нөхөртэйгөө зэрэг

•Хүүтэй болох сексийн хамгийн тохиромжтой байрлал бол нөхөр тань ар талд байх байрлал юм.

Хэрвээ та хоёр охинтой болохыг хүсч байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй:

•Долоо хоногт 2-3 удаа бэлгийн харьцаанд орох

•Өндгөн эс боловсрохоос 2 хоногийн өмнөөс бэлгийн харьцаанд орохгүй байх

•Хэрвээ эмэгтэй хүн бэлгийн харьцааны үед дур тавихгүй бол

•Охинтой болох сексийн хамгийн зөв байрлал бол эмэгтэйн доороо, эрэгтэйн дээрээ байх байрлал юм.

Сарын тэмдэгийн мөчлөг

Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой байдаг эмэгтэйчvvд хvссэн хvйсийн хvvхэдтэй болох магадлал өндөр байдаг. Сайн тооцоолж чадвал хүссэн хүүхдээ олох боломжтой. Сарын тэмдэг ирэх эхний өдрөөс өмнөх 11-12 өдрийн дотор хvv олддог. Харин 13-14 хоногт охин олдох магадлал өндөр болдог байна. Маш энгийн бөгөөд хялбархан арга.

Тооцоолох бас нэг арга нь эмэгтэйчvvдийн наснаас хvvхдийн хvйс хамаарах онол юм. Энэ онолыг баримтлагчид тооцооны нарийн аргад итгэдэг. Тэгш настай эмэгтэйчvvд охин хvvхэдтэй болохын тулд тэгш сард /2, 4, 6-р сар…/ хүүхэдтэй болох хэрэгтэй бол, сондгой тооны настай эмэгтэйчvvд сондгой сарууд /1, 3, 5-р сар…/ хүүхэдтэй болох хэрэгтэй. Харин хvvтэй болъё гэвэл тэгш настай эмэгтэйчүүд сондгой сард хүүхэдтэй болох, сондгой настай эмэгтэйчүүд тэгш сард хүүхэдтэй болох нь зүйтэй. сондгой сард тэгш тооны настай эмэгтэйчvvд, тэгш сарыг сондгой насны эмэгтэйчvvд сонгох нь зvйтэй.

Friday, November 11, 2011

Өндөр болгох дасгал, зөвлөгөө

Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.

Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.

Хоёрдугаар дасгал: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.

Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.

Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.

Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.

Тавдугаар дасгал: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.

Зургадугаар дасгал: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.

Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.

Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.

Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.

Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.

Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.

Аравдугаар дасгал: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Арваннэгдүгээр дасгал: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.

Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.

Арвангуравдугаар дасгал: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.

Арвандөрөвдүгээр дасгал: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Анхаарах зүйл:

Дасгал болгоны дараа биеэ сэгсрэн сулруулж байх
Дасгалаа хийх үедээ амьсгалаа зөв авах, гаргах
Дасгал хийхэд саадгүй чөлөөтэй, хэт бариу биш, даавуундуу материалтай хувцас өмсөх
Дасгал хийхийн өмнө хэт өлөн эсвэл хэт цатгалан байх нь буруу
Дасгалыг сульдаж унатлаа хийх хэрэггүй, харин бие халж хөнгөрөн, хөлс гарах хэмжээнд хийнэ.
Хөлөрсөн үедээ хэт хүйтэн зүйл уух, хүйтэнд гарч даарах нь өвчин тусах аюултай. Харин шүршүүрт орж, биеэ хаттал арчаад биендээ тэжээлийн тос түрхэж болно.
Нэг өдөрт бүх дасгалыг хийх гэж зүтгэх хэрэггүй. Харин дасгал бүрээ чанартай хийхийг хичээх хэрэгтэй.
Долоо хоногт бүх 14 дасгалыг бүрэн гүйцэт чанартай хийсэн байхад хангалттай.

Өндөр болохыг хүссэн хүүхэд бүр шингэн сайн ууж, хоолоо цагт нь сайн идэж, сайн унтаж амарч байх ёстой.

Сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнийг аль болох хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.

Хэт их таргалахаас байнга сэргийлж, таргалаад байвал дасгалуудаа арай олон, илүү сайн хийж байгаарай.

Хүүхдүүдийн өсөх насанд биеийн хүчний хөдөлмөрийг хэт хүчлэн хийх, цагаасаа эрт булчингаа их чангаруулах нь өсөлтөнд сөрөг нөлөөтэй.

Мөн адил булчин шөрмөсөө огт хөдөлгөж хөгжүүлэхгүй байх нь, хэт туранхай эцэнхий байх нь ч хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.

Хүүхдэд сэтгэл санааны дарамт учрахаас сэргийлээрэй.

Saturday, November 5, 2011

"Лансинох" Хөхний хамгийн сайн тос

Дөнгөж төрсний дараа хөх хагарах гэмтэх нь элбэг. Өөх, сүүлэн тос, baby oil...бүгд өөр өөрийн сул талтай. Дээрхи "Лансинох" тос байхгүй үед 100% Олив(extra virgin) тосыг хөхний толгойд түрхээрэй!

Хамт олонтойгоо зохицох 10 дүрэм

Эмэгтэйчүүд ихтэй хамт олон дунд хов жив, хэрүүл маргаан тасардаггүй гэдэг. Гэвч ийм хамт олон дунд ч эвтэй, аятай ажиллаж болдог. Гагцхүү энэ нь таны харьцах урлаг, зан чанараас хамаарна.

Танд зөвлөхөд:

НЭГ. Юунаас ч бүү эмээ.

ХОЁР. Хэнд ч бүү найд.

ГУРАВ. Хэзээ ч хэнд ч битгий атаарх.

ДӨРӨВ. Өөрийн орлого, цалингаараа хэзээ ч бүү бард.

ТАВ. Туслахаас бүү татгалз.

ЗУРГАА. Тусламжаас бүү татгалз.

ДОЛОО. Чухал хэрэг үйл явдлын тухай хамтран зүтгэгчдээ мэдэгдэхийг хэзээ ч бүү март.

НАЙМ. Дарга, удирдлагынхаа өмнө ямагт хамт олныхоо талд бай.

ЕС. Өөрөө хийж чадах зүйлийг бусдын нүруунд бүү үүрүүл.

АРАВ. Хэнээс ч юу ч бүү гуй.

"Дотор хүн" буюу хүний дотоод ертөнц гэж чухам юу вэ

Эрхэм уншигч та сэтгэлдээ юу гэж бодно, энэ бүхэн чинь дотоод ертөнцөд чинь хуримтлагдан "дотор хүн"-д нөлөөлдөг байна.

Өөрөөр хэлбэл юу бодож байна тэр л зураглалаар болно гэсэн үг. Жишээ нь өвдчихгүй юмсан, хэрэлдчихгүй байх юмсан, ажилгүй болчих вий, шалгалтандаа уначихвал яана гэсэн гутранги бодол чинь тийм зураглалыг тархинд суулган дотоод оюун ухаан, "дотор хүн"-д нөлөөлдөг байна.

Амжилтанд хүрэх гэдэг тийм ч амар биш. Өөрөө өөрийгөө ялан дийлэх ч бас амаргүй хэрэг. Ямар нэгэн зүйлийг хийж бүтээнэ гэчихээд хийж бүтээсэн юмгүй тэгэсгээд нэг их шамдалгүй яваад байдаг. Энэ бол та "дотор хүн"- тэйгээ зөрчилдөөд хийж чадахгүй байгаа хэрэг. Иймээс "дотор хүн"-ээ өөрчлөхийн тулд та өөрөө хичээх хэрэгтэй. Бас "дотор хүн"-ээ зөв сэтгэхүй бодлоор хүмүүжүүлэх хэрэгтэй.

Гутранги бодолд хэзээ ч бүү авт. Үүнийхээ оронд бүгдийг хийж бүтээж чадна гэсэн эерэг бодлоор өөрийгөө цэнэглэ. Ингэж чадвал "дотор хүн" чинь чамайг залж чиглүүлээд юунд ч хүргээд өгнө. Амны билгээс ашдын билэг гэж үг байдаг. Ашид ирээдүйнхээ төлөө гэсэн зөв сэтгэлтэй байж эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж байвал аливаа үйлс бүхэн өөрөө аяндаа бүтэх магадлалтай.

Хүний сэтгэл зүрх гэдэг анхилуун цэцэгсээр дүүрэн цэцэрлэг л гэсэн үг. Харин цэцэрлэгч нь та өөрөө юм. Энэ цэцэрлэгийг урам зориг, идэвхи санаачлага гэх мэт хураар тэтгэж, хичээл зүтгэл, эр зориг гэх мэтийн бордоогоор сайтар бордож байвал анхилуун үнэрт тансаг цэцэгс өнгө өнгөөр дэлбээлж чамайг аз жаргалтай, баяр хөөртэй, өөдрөг үзэлтэй байлгах болно гэдэгт итгээрэй. Цэцэгсийн билэгдэл гэж бий. Үүнд,

-Улаан сарнай хайр дурлалыг,

-Шар сарнай гэр бүл нөхөрлөлийг,

-Цагаан сарнай эв эе, найр журмыг,

-Цэнхэр сарнай ажил хэрэг, үйлс бүхээлийг билэгдэж байдгийг санахад илүүдэхгүй.
Ертөнцийн түм буман цэцэгс бүхэн бүгд өөр өөрийн ид шидтэй. Ид шид бүхэн нь өөрийн гэсэн увьдистай. Цэцэгсийн анхилуун үнэр хүний дотоод сэтгэлд хүрч "дотор хүн"-д нөлөөлөх нь бий. Гэвч анхилуун үнэрт сайхан цэцэгсийн зэрэгцээ,

-Санаагаар унах,

-Гуниглах,

-Шаналах,

-Ирээдүйдээ үл итгэх,

-Харуусал гомдол... зэрэг сөрөг бүхнээр тэжээгдэн амилдаг хар сарнай хүртэл сэтгэл зүрхний цэцэгсийн хүрээлэнд ургана.

Хар муу санаа, атаа жөтөө, хор хөнөөлийн шарилж хамгийн том талбай эзэлж ургадаг. Иймд хог ургамлыг дэлгэрэн газар авахаас нь өмнө цэвэрлэх ёстой. Эс тэгвэл бусад анхилуун цэцэгсийг ургахад саад болно.
Өөрөө өөрийгөө зөв удирдах гэдэг ердөө л энэ болой. Дотоод ертөнц, дотоод сэтгэлийн цэцэрлэгт ургасан анхилуун үнэрт цэцэгсийг таниас өөр хэн ч тордон ургуулж чадахгүй. Зөвхөн та л өөрөө түүнийг тордож цэвэр тансаг, эрүүл өөдрөг байлгаж чадна. Эрхэм уншигч та бүхэн одоогоос "дотор хүн"-дээ зориулан сэтгэлийн далд ертөнцдөө анхилуун сайхан цэцэгсийн үрийг суулгаарай. Танд амжилт хүсье.

/Хань/

Танд тустай 10 санамж

•Бусдад ихэмсэг бардам зан бүү гарга. Хамт олон, найз нөхдийнхөө дунд ихэмсэг зан гаргах нь бүр ч утгагүй. Ингэвэл тэд өөрийг чинь хүндлэхгүй.


•Өөрийнхөө хэн болохыг хамт олондоо таниулахыг хүсвэл мэдээж ухаан зарах хэрэгтэй.

•Өөрөө гоо үзэмжтэй байлаа гээд бусдад түүнийгээ гайхуулахыг хүсэж байвал бас л ухаан зарах хэрэгтэй.

•Хэт гангалах, гоёж гоодох, түүгээрээ гайхуулах нь өөрийгөө бусдын доог тохуу болгох ч тохиолдол байдаг.

•Бусдад хүндлүүлэхийн тулд өөрийгөө хүндэлж сур.

•Хаана өөрт чинь хүндэтгэлтэй хандаж байна тэнд л байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй.

•Бусдаар хүндлүүлэхийг хүсэж байвал хэн нэгэн дуудвал заавал очиж бай. Гар гэж хэлэхээс нь өмнө түрүүлж өөрөө гарах нь зүйтэй.

•Хүнийг үгээр нь үнэлж дүгнэдгийг бүү март.

•Сандрах нь ажил хэрэгч биш харагдуулдаг. Хий сандрал ямар ч амжилтанд хүргэхгүй.

•Маш ажил хэрэгч байх хэрэгтэй. Ажил хэргээрээ бахархах нь бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг.

/Хань/

Аз жаргалтай байх арван нууц

Нэг дэх нууц: “Хандлагын хүч"

Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнийгээ амсах болно. Аз жаргал гэдэг миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт. Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно. Би энэ мөчөөс эхлэн юм бүхнээс сайныг эрж хайж болно. Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.

1. Энэ нөхцөл байдалд гайхалтай зүйл юу байна вэ? Энэ нөхцөл байдалд гайхалтай юм юу байж болох байсан бэ?

2. Юу нь төгс биш байна вэ?

3. Энэ үйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ? Жинхэнэ аз жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм. Энэ мөчөөс эхлээд би талархаж болохуйц зүйлийг эрж хайна. Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг. Та бодол санаагаа удирдаж чадвал би аз жаргалаа ч удирдаж чадна.

Хоёр дахь нууц: "Бие махбодын нууц"

Хөдөлгөөн мэдрэхүйд нөлөөлнө. Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой бол өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Миний мэдрэхүй , бодол санаанд биеийн галбир, байрлал нөлөөлнө. Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно.

Зангууны тусламжтайгаар хүссэн цагтаа аз жаргалын мэдрэмжийг ухамсартайгаар бий болгож болно. Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг, Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрүүлэх хэрэгтэй.

Гурав дахь нууц: "Хором хормоор амьдрахын хүч"

Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин түүнийг хором бүрээс олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна. Дурдатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.

Дөрөв дэх нууц: "Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч"

Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүч байна гэж ярьцгаадаг. Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна тийм л хүмүүс. Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бух амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй. Хэн нэгний хүч болж төрөх боломж нь гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учир хүн бүр ялагч юм. Бусад хүмүүс нь бидний толь, гэхдээ нөлөөтэй толилууд юм. Өөрийнхөө буруу төсөөлөл шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

1. Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг тэд нь шударга эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул Үндэслэлтэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй,

2. Та ямар хүн болохыг, хэн байхыг хүсч байгаа тухайгаа нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж байх.

3. Та хэн байхыг хүсч байна, үнэхээр яг л тийм юм шигээр биеэ авч явах

4. Таны юу өөрт тань таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух

Тав дахь нууц: "Зорилгын хүч"

Зорилго нь бидний амьдралд учир утга агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад биш, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго чь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож, жаргалтай сайн цагийг улам таатай болгоно. Дүүжин сандлын арга нь бүх амьдралынхаа болон богино хугацааны зорилгуудаа олж сонгоход тусална. Бүх зорилгоо жагсаан бичээд:

1. Өглөө сэрмэгцээ

2. Өдрийн турш үе үе

3. Орой унтахынхаа өмнө уншиж бай

Дүүжин сандлын аргыг жилд ядахдаа 2 удаа хэрэглэж зорилгууд тань сонирхол татахаа болиогүй гэдэгт үнэмшиж байхаа бүү мартаарай.

Зургаа дах нууц: "Хошигнолын хүч"

Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно. Энэ явдалд муу зүйл юу байна вэ? гэж асуухын оронд "Үүнд инээдтэй зүйл юу байна вэ?" гэж асуу. Хямралыг давах хоёр алхамын томъёог хэрэглэ:

1. Аар саар зүйлд бүү санаа зов

2. Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлээс бүрддэгийг сана.

Долоо дахь нууц: "Өршөөн уучлахын хүч"

"Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж таниас өөр хэн ч шаналахгүйг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил.

Найм дахь нууц: "Өглөгийн хүч"

Эд юмсыг олж авснаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх, бусдад туслах чадварт оршино. Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм.

Ес дэх нууц: "Харилцааны хүч"

Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч ганцаараа арал дээр амьдардаггүй. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцсан баяр баясал 2 дахин үржиж, бусадтай хуваалцсан зовлон 2 дахин хөнгөрнө. Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр бүү ханд.

Арав дахь нууц: "Итгэлийн хүч"

Итгэл нь жинхэнэ аз жаргалын суурь болдог. Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэх аргагүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

/Монголчуудын амьдрал/

Өөртөө итгэлтэй байдал таны ялалт

Эрчүүдэд секс чухал гэдэг нь нууц биш боловч заримдаа тэд эмэгтэй хүнээс юу хүсдэгийг ойлгох амаргүй. Бид нэгэнт бат бөх харилцааны тухай ярьж байгаа болохоор харилцааны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсоё. Эрчүүд ямар бүсгүйтэй зүгээр л болзож, ямар бүсгүйг найз бүсгүй гэж танилцуулдаг вэ?

1. Хөгжилтэй

" Дебби Доунер шиг бүсгүйтэй хэн ч болзохыг хүсэхгүй. Эрчүүд өөртөө итгэлтэй, хөгжилтэй байж чаддаг бүсгүйд дуртай”. Эрэгтэй, эмэгтэй олон хүн үүнтэй санал нийлдэг. Тиймээс жаахан хөгжилтэй бай, бүсгүй минь.

2. Уян налархай байдал

Үгүй дээ, бид уян хатан хөдөлгөөний тухай яриагүй байна. Гэхдээ ийм чадварыг өндрөөр үнэлдэг эрчүүд ч цөөнгүй бий. Харин бид нөхцөл байдлыг үнэлж, цэгнэж, хэнтэй юу ярихаа мэддэг байх чадварын тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөө гэнэт өөрчлөгдсөн ч хүлээж авч чаддаг байх чанар. Болзсон залуу чинь сүүлийн мөчид огт өөр шийдвэр гаргасан ч гайхах хэрэггүй. Түүний саналыг хүлээн авч, өөрийнхөөрөө бай.

3. Үнэнч зан

Хосууд бие биедээ үнэнч биш бол юу ч бүтэхгүй. Эрчүүд өөрсдөө хуурч мэхэлдэг ч бүсгүйнхээ үнэнч бус байдлыг хэзээ ч тэвчихгүй. Эрчүүдэд энэ нь илүү хүнд тусдаг. Хэрэв харилцаагаа бат бөх хэвээр хадгалахыг хүсвэл хууран мэхлэлтээс хол яв.

4. Өөдрөг үзэл

Эрчүүдийн бодлоор сэтгэлийн хөөрөл ихтэй бүсгүй яг л галзуу хулганатай адил. Хэцүү өдрийн эцэст та сайн унтаж амарч чадна гэж үү? Харин та амьдралыг үргэлж өөдрөгөөр хардаг бол эр хүнд тэр зан чинь гарцаагүй таалагдана.

5. Тусч

Ийм зан чанар танд хэрэв байдаг бол эр хүнийг ажил мэргэжилдээ өсч дэвжихэд нөлөө үзүүлэх төдийгүй өөрт нь ч их дэмжлэг болно. Ажлын амжилт нь эр хүний өөртөө итгэх итгэл, болон эго хүчтэй болоход нөлөөлдөг. Амжилт ололтыг нь дэмжиж, урам өгдөг бүсгүй тэдний хувьд маш чухал хүн болно.

6. Итгэл найдвар

Эрчүүд танд итгэж, найдаж болох үгүйг аль хэдийнээс ажиглаж эхэлсэн. Нэгэнт итгэсэн бол хайрлахад амархан байдаг.

7. Урам зориг

Энэ бол эмэгтэйчүүдийн эрчүүдээс хайж байдаг шинж чанаруудын нэг. Эрчүүд ч мөн ингэж боддог. Амьдралаа дээшлүүлэх гэж хичээдэггүй хүн хэн нэгэнтэй дотно харьцаа үүсгэх бодолгүй байдаг. Харин амьдралд юунд зорьж, тэмүүлж байгаагаа нээлттэй илэрхийлдэг хүнд амьдралын зорилго байдаг.

8. Нийгмийн амьдрал

Хэн нэгэнтэй дотно харьцаа тогтоосон хойно ч эрчүүд эрх чөлөөг хүсдэг. " Эр хүнд эмэгтэй хүнтэй бүхнээ хуваалцаж, үргэлж хамт байх шиг аймаар зүйл байдаггүй” гэж харилцааны мэргэжилтэн Дэвис ярьж байна. Тэгээд тэр бүсгүйтэй учрахаас өмнө юу хийж байснаа эргэцүүлэн бодож эхэлдэг. Хол байсан цаг хугацаа нь тэднийг улам ойртуулдаг.

9. Тачаангуй бас ухаантай

Бид эрчүүдийн эмэгтэй хүнээс хайж байдаг зан чанаруудыг дээр нэрлэлээ. Харин та тачаангуй бас ухаантай бол найз бүсгүйд байх ёстой хангалттай материал танд байна гэсэн үг. Эрчүүд харцаараа дурладаг улс. Хэрэв тэд таны хөөрхөн царайны цаанаас ухааныг чинь харж чадвал та ялагч болно.

10. Өөртөө итгэлтэй байдал

Дахин хэлэхэд өөртөө итгэлтэй байдал бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтрагчаасаа хайж байдаг номер нэг давуу тал. Эрчүүд ямар нэгэн хиймэл хуурамч занд биш, өөрийнхөөрөө байгаа бүсгүйд хамгийн дуртай. Өөрийгөө хайрладаггүй хүнийг хэн ч хайрлахгүй. Өөрийнхөөрөө байж, хийж чаддаг зүйлээрээ бахархвал эр хүнд таниас хол байх хэцүү болно.

Би талархаж байна

1. Аав, ээж минь надад амьдралыг өгсөнд би талархаж байна

2. Багш нар минь надад авьяас билиг өгсөнд би талархаж байна

3. Хань минь надад итгэл өгсөнд би талархаж байна

4. Анд найзууд минь надад нөхөрлөлийг өгсөнд би талархаж байна

5. Би хүрээлэн байгаа орчин, хөлс хөдөлмөр шингэсэн эд баялагтаа талархаж байна

6. Бусдад талархал илэрхийлэх боломж олдсонд талархаж байна

7. Надад тусалж байсан бүх хүнд талархаж байна.

Та өөртөө итгэлтэй, бас эрч хүчтэй байхыг хүсэж байна уу?

Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу. Ингэхэд та хэр тэсвэр тэвчээртэй вэ? Эдгээр шинж чанарууд нь аливаа бэрхшээлийг даван туулахад тун хэрэгтэй. Харамсалтай нь ийм чанар хун бүрт байдаггүй. Тиймээс хүн бүр ийм шинж чанарыг эзэмших нь чухал юм.

Нэг. Өөртөө ямар нэг зорилго тавь!

Их, бага нь хамаагүй, өөртөө ямар нэгэн зорилго тавьж сур. Тэгээд зорилгодоо хүрч, санаснаа хэрэгжүүлэхийн төлөө оюун ухаанаа дайчил, тэмц, зүтгэ! Ямар нэг хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, алс хэтийн зорилготой байх нь тухайн хүнийг хөгжүүлж, эрч хүчтэй байхад нөлөөлдөг.

Хоёр. Өөрийн гэсэн имижээ бүрдүүл!

Өөрийн гэсэн имижийг бүрдүүлэхийн тулд зөвхөн өөртөө тохирсон хэв маяг, өнгө төрх, донжийг олох нь зүйтэй. Гэхдээ бусдыг хуулбарлаж болохгүй. Имижээ бүрдүүлэхдээ юуны түрүүнд мэргэжлийн онцлог, бас авьяас сонирхолдоо тулгуурлах хэрэгтэй. Гаднах төрх байдал, бас үг хэл, харилцаагаараа ч имижээ бүрдүүлж сурах хэрэгтэй.

Гурав. Бусдыг үг, яриаг тэвчээртэй сонсож сур!

Бусдыг сонсож сурна гэдэг маш чухал чанар юм. Хэдийгээр сонирхолгүй байсан ч бусдын яриаг таслалгүй, гүйцэд сонсох чадвар нь хувь хүний соёлын түвшинг илэрхийлдэг. Мөн энэ чанар нь тухайн хүний тэсвэр тэвчээрийг ч бүрэлдүүлж өгдөг гэхэд болно. Бусдыг сонсож байна гэдэг нэг талаар харилцагчаа хүндэлж байна гэсэн үг. Ийм хүнийг орчин тойрныхон нь эелдэгээр хүлээн авдаг. Бусдын ярианд хэрэгтэй мэдээлэл агуулагдаж байдаг.

Дөрөв. Өөртөө тохирох зүйлээ зөв сонго!

Хүүхнүүд өөрөөсөө илүү яваа хэн нэгийг магтан ярьдаг ч энэ нь нэг ёсондоо атаархал юм. Ингэж өөрийгөө зовоож байснаас огт анзаарахгүй байх нь дээр. Хамгийн гол нь өөрийгөө бусад хүүхнүүдээс юугаараа давуу вэ гэдгээ л олж тодорхойлох нь чухал шүү.

Тав. Хүрээлэн буй орчноо сайтар анзаарч бай!

Орчин тойрноо байнга анзаарч бай. Хүрээлэн буй орчин нь хүнийг маш сайн төлөвшүүлдэг юм. Уулзаж буй амраг хосууд, цасан ширхэг, борооны дусал, салхинд хийсэх навч, өнгө алаглах цэцгийг ч сайтар анзаар. Энэ бүхэн танд сонин мэдрэмж төрүүлэх болно.

/Хань/

Friday, November 4, 2011

Залуужих хүсэлтэй бүсгүйчүүдэд зориулсан 25 зөвлөгөө

Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүнд сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хүүхнүүдэд зориулсан 25 зөвлөгөөг толиллуулж байна. Сайтар уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.

3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авьяасаа ил гарган хөгжүүл.

5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг эүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд.

6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.

8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг.

9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжүүлдэг.

10. Сайн чанарыг хүнс хэрэглэж цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодь эрүүлжүүлж чийрэгжүүлдэг.

11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ.

12. Шингэн зүйл маш их уу, Давсыг аль болох бага хэрэглэ.

13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санаа төрүүж залуужих процесст дэм болдог.

15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс чинь эрт хөгшрөхгүй.

16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний чинь ойр орчинд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана.

17. Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу хүн мэт харагдана.

18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг.

19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

20. Шүдээ эмчлүүлж, амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал та залуу хүн шиг харагдах болно.

21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.

22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та зөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдоггүй бол та амархан хөгшрөнө.

23. Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтэлтэй бай. Энэ таныг стресст орохоос хамгаална.

24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэтгэнэ.

25. Дуу хуур, наргиан наадам оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гүниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.

Аз жаргал өөрт чинь бий бусдаас бүү хай!

Таны амьдрал нэг л болж өгөхгүй, өдөр тутмын ажилдаа ядарч, бас сэтгэл санаагаар унаж, нэг тийм, гутранги байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг ушнаарай! Амьдралд чинь ямар нэг өөрчлөлт гарна шүү

Та өөрийн гараар бүхнийг өөрчилж чадахгүй. Гэсэн ч амьдрал үргэлжлэх тусам зарим зүйл өөрчлөгдөх болно гэдэгт итгээрэй.

Өдөр тутмынхаа ажил амьдралд ямар нэгэн шинэ сонирхол татсан зүйлийг бий болгохыг хичээ. Энэ нь таны сэттэлийг сэргээх болно.

Өчүүхэн зүйл ч гэсэн хүний сэттэлийг сэргээж эрч хүч өгдгийг бүү мартаарай.

Ойр дотныхондоо магтаалын үгийг харамгүй хэлж бай. Хариуд нь чи сэтгэлийн бүлээн дулаан үг сонсох болно.

Заримдаа бүр тэнэг хүн шиг хаа хамаагүй инээж хөхөрч бай. Бүр элгээ хөштөл инээ. Ханатал инээсний дараа танд шинэ эрч хүч мэдрэгдэх болно.

Зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрч чадвал өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнахаа мартаж болохгүй.

Бэрхшээл тохиолдох бүрт аав ээждээ хандахаа боль. Тэд ч бас амьдралаа өөрсдийн хүчээр бий болгосон шүү дээ.

Хийж бүтээсэн бүхнээ тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж бай. Тэгээд хааяа ч гэсэн түүнийгээ уншиж бай.

Өөрийгөө шүүмжлэхээ боль. Та ямар л төрсөн байнаа түүгээрээ л дуусна.

Царай зүс, эд хөрөнгө, ажил төрөлдөө сэтгэл хангалуун бус байх нь таныг хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй.

Өдөр бүхэн амьдралын гэрэл гэгээтэй болгоныг аль болох олж харахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь танд их эрч хүч авчрах болно.

/Хань/

Өөрийгөө яаж хүндэтгэж сурах вэ?

Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрх шээлтэй тулгардаг, тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг.

-Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд сэтгэлзүйчийн тусламж хэрэгтэй.

-”Нөхөр нь хүнд өвчтэй, ээжийн хараа муудаад байгаа учир ганцааранг нь гэрт орхиж болохгүй байна, хүү маань гадаадад ажиллаж байгаа, гэтэл хүүхдүүдээ мартчихсан бололтой, мөнгө явуулахаа байлаа, хажуугаар нь эхнэрээсээ салж буй сурагтай” гээд л асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа.

-Өөрийн үнэлгээгээ дээшлүүлэхэд заримдаа ялимгүй зүйл шаардагддаг. Тэвчишгүй гэж үзэж байсан амьдралын орчны ганц зүйлийг өөрчлөхөд л бүх зүйл өөрөөр харагдана. Танай ганц өрөөнд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нэг нь нялх гэж бодьё, суурь даавуу угаах, хөхүүлэх, угж сүү, хоол унд танд маш сайхан хэтийн төлөв бүхий шинэ ажил санал болгожээ. Таны унтаж байсан эрч хүч сэргэж, бүхнийг амжуулаад зогсохгүй, огт танигдахгүй цоо шинэ хүн болно. Энэ бол ч өөрийгөө зөв үнэлж чадсаны ач.

-Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? Яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? Өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг.

-Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир.

-Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга:

1.Хагас цаг тайван суугаад бод одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг.

2.Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хий сэн бол ахиж тийм явдал бүү гарга.

3.Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз.

4.Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныгол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил.

5.Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй.

6.Дандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргэлж санаж яв.

7.Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй. Тэгээд дургүй зүйлээ, эсвэл хийж чадахгүй зүйлээ амладаг.

8.Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.

/Хань сонин/

ЗӨГИЙН БАЛ БАЙГАЛИЙН "АНТИОБИОТИК" Л ГЭСЭН ҮГ

Зөгийн баланд олон төрлийн нянг устгадаг эрдэс бодис агуулагддаг. Тухайлбал, фитонцид хэмээх бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаадаг.

Харин уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент нь арьс болон салст бүрхэвчийн эд, эсэд тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй. Иймээс хүнсэнд төдийгүй шарх шалбархай, хөлдөлт, түлэгдэлт, мөөгөнцөр өвчний үед хэрэглэвэл ач тустай.

Ханиад томууний үед ширхэг нимбэгний шүүсийг шахаж аваад 100 грамм зөгийн балтай хольж унтахын өмнө халуун сүүгээр даруулж уувал сайн. Мөн зөгийн баланд өөх тос, давс, хлостерин байдаггүй тул их хэрэглэсэн ч татаргалахгүй.

Та эмчилгээнд, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор 100-200 грамм зөгийн балыг хоногт хэрэглэж заншаарай. Ингэхдээ бүлээн ус, сүүнд найруулахыг зөвлөж байна. Учир нь хэт халуунд уусгах нь түүнд агуулагдах аминдэмүүдийг устгадаг. Зөгийн балны уусмалаа хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө эсвэл хооллосноос гурван цагийн дараа уух хэрэгтэй.

Friday, October 28, 2011

Чийг татдаг улавчтай бол...

Өглөөнөөс орой хүртэл чийг татдаг гутал өмсөх нь эрүүл мэндэд халгаатай гэдгийг та хэн нэгнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Ийм гутал биед муу төдийгүй хувийн ариун цэвэрт ч бас багагүй хүндрэл учруулдаг. Хөлийн уланд хөлсний булчирхай их байдаг тул чийг татдаг гутал, пүүз өмссөн үед хөлрөлтийн талаар ярих ч хэрэггүй. Тиймээс танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хамгийн түрүүнд та улавчаа солиод нэг үзээрэй. Хусны үйсэн улавч хөлийн чийгийг арилгана. Мөн царс модны үндсийг авч нунтаглаад оймс, триконы дотор хийнэ. Энэ аргыг хөлрөлт зогстол хэрэглэж болно.

Хөлрөлттэй тэмцэх хамгийн сайн арга бол хөлөө өдөр бүр савантай усаар угааж, сайн хатаагаарай. Орой унтахдаа ч бас давстай бүлээн усанд хөлөө угаах хэрэгтэй.

Энэ үед мөн хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой гэдгийг мартав. Энэ бүхэн танд багагүй тус хүргэнэ.

/Зууны мэдээ/