Showing posts with label Medlegiin sand. Show all posts
Showing posts with label Medlegiin sand. Show all posts

Monday, March 26, 2012

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.

Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулах адил энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм.

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.


Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан

- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон

- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон

- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн

- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон

- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.


Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.
Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.
Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.
Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно.
Source: Mongoliin tuuhiin gaihamshigt agshin-s blog

Ene nomiig olj unshmaar yum bn.

Монгол Улсыг захирч залж явсан их хаад

Монгол Улсыг захирч залж явсан их хаадын амьдралыг vнэн зөвөөр vр хойчдоо өвлvvлж, тэдэнд байнга сануулж явах нь Монгол хvн бvрийн ариун vvрэг билээ.

Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноос 1924 он хvртэлх хугацаанд 12 жаран буюу 720 гаруй жилийн 428 жилд нь Их эзэн Чингисээс эхлээд Лигдэн хаан хvртэл vе залгамжилсан 37хаан улсаа захирч иржээ. Монгол төрийн хаадын тухай судлаачид олон арван бvтээл туурвисаар ирсэн. Тэдний эзэмшин захирч ирсэн газар нутаг, сvр хvчээр нь 37хаадыг тvvхч, судлаачид гурван хэсэгт хуваажээ.

1.Их Монгол Улсын (далай хаад) 1206-1260 он хvртэл нэг жарны туршид Чингис, Өгөдэй, Гvег, Мөнх хаан нар дэлхийн тvvхэнд хамгийн том эзэнт гvрнийг байгуулж төр барьжээ.

2.Монгол юан гvрний хаад 1270-1370-аад он хvртэлх 100-гаад жил Хубилай хаанаас эхлээд Тогоонтөмөр хаан хvртэл 11 хаан суужээ.

3.Монгол Улсын хаад Юан гvрний ноёрхол унасны дараа 1370-1634 оны хооронд 264 жилийн хугацаанд Аюушридар хаанаас Лигдэн хаан хvртэл 22 хаан ээлжлэн төр барьжээ.

Лигдэн хаан нас барж Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнол алдагдаж, төрийн эрх мэдэл Манжийн эрхшээлд орсон нь тvvхэнд хамгийн эмгэнэлт vе байлаа. Ард тvмэн тусгаар тогтнолоо сэргээх, vндэсний эрх чөлөөгөө олж авахын төлөө vе vеийн халуун эх орончдын удирдлагаар тэмцэж ирсэн бөгөөд энэ бэрх хэцvv vед тусгаар тогтнох туйлын хvслэн, итгэлээ хадгалсаар байсан нь бахархууштай.

Чингис хаан 1162-1227
Монголын vндэсний тулгар төрийг vндэслэгч, Тэмvvжин-Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлvvн болдог гэдэг газар Есvхэй бааатар, Өvлэн хатан нарын ууган хөвгvvн болон төржээ.

Тэмvvжин арав хvрэхгvй насандаа эцгээсээ өнчирч, амьдралын хатуу хvтvvг туулж өсөхдөө Есvхэй эцгийн орыг залгаж, Монголын тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн 27 насандаа буюу 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн "Чингис" цолыг хvртсэн байна.

Энэ vеэс "Хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа нэгтгэх" их vйл хэрэгт зvтгэж арван жилийн дотор монгол угсааны ная гаруй аймгийг нэгтгэн Байгаль нуураас өмнө тийш Тvмэн газрын цагаан хэрэм хvртэл, зvvн зvг Хянганы нуруунаас өрнө зvг Алтайн уул өнгөртөл өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн Их Монгол улсыг байгуулжээ.

1206 оны улаан барс жил Онон мөрний хөвөөнөө есөн хөлт цагаан тугаа мандуулан их хуралдай чуулж, Их Монгол улсыг байгуулснаа тунхаглан зарлаад Тэмvvжин-Чингисийг хаан ширээнд өргөмжлөн залжээ.

Энэ эрхэм ёслолын vеэр Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, тулгар төрийг байгуулах их vйл хэрэгт хvчин зvтгэсэн шадар тvшиг нөхдийнхөө гавьяа зvтгэлийг онцгойлон vнэлж, "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өмөг туст, өлзий буянт нөхөд", "зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож, алалдах өдөр амиа хайрлахгvй ачийг хvргэж баатарлаг зvтгэсэн, харийн дайсанд халуун нvvр өгч харилцдаггvй, өшөөт хvнд өмөг тус болж өөр зан гаргадаггvй, хvйтэнд хөрч, халуунд халж, нойтонд норж надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, ураг барилдан урагш зvтгэж насад vнэнчээр зvтгэсэн сайн нөхөд минь" хэмээн өргөмжлөн залаад тэднийхээ ачийг "харанхуй шөнө зvvдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ" гэж дурьдаад "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхөдөө угсаатан ноёд болгож, мятралгvй зvтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёдод өргөмжилж" томил гэсэн хаан эзний их зарлиг соёрхлыг буулгаж, 88 гавьяатныг дархалж, 95 мянганы ноёдыг томилсон нь тvvх шашдирт бичигдэн vлджээ.

Ийнхvv нэгдсэн төр улсын vндэс засаг захиргааг шинэчлэн зохион байгуулж Монгол Улсын батлан хамгаалах гол хvч "Хишигтэн" цэргийг байгуулав. Хааны дэргэд цэцдийн зөвлөл байгуулж, "Их засаг" хуулийг батлан гаргуулж мөрдvvлэх болов.

Чингис хаан "Намайг хаан болохоос өмнө монголчуудын дотор ямар ч эмх замбараа байсангvй, vр хvvхэд нь эцэг эхийнхээ vгэнд ордоггvй, нөхөр нь эхнэртээ итгэдэггvй, эхнэр нь нөхөртөө захирагддаггvй, баян нь ядуудаа тусалдаггvй, дордос нь дээдсээ хvндэлдэггvй, ард тvмнийг улс гvрэнд нэгтгээд, миний хамгийн тvрvvн санаа тавьсан нь тэдний дунд ёс журам, vнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм" гэжээ. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж энэ зорилгоо хэрэгжvvлээд зогссонгvй улмаар эх дэлхий уужим бөгөөд ус мөрөн олон гэдгийг ухаарч нутгаа өргөтгөж, нөлөөгөө гvнзгийрvvлэхийг эрмэлзэн өндөр уулсын хөтөл зорьж, өргөн далайн олом зvглэн мятарч цуцаагvй зvтгэж явжээ.

Ингэж зvтгэж зорьсныхоо учир утгыг тодорхойлж хэлэхдээ: ".. .дэлхий дахин нэгэн гэр бvл болж төв тvвшин энх амгалан болвоос сая миний баясах хэрэг... би тэднийг нийтээр энх тvвшин болгох бодолтой байна. Учир нь нэгэн хvн төрөөд тvмэн газрыг энхжvvлэх нь цөм хvн болон төрөгсдийн тусдаа явдал мөн бөгөөд хэрэв чадваас дээд тэнгэрт гавьяа ажээ, доод амьтанд өршөөл ажээ" хэмээн айлдсан буй.

Ийнхvv Чингис хаан "...тэнгэрийн бошгоор нэгэн vзvvрт сэтгэлээр арван гурван наснаас цэрэг байгуулж дөрвөн зvг дайлан явж" их бага олон аймаг улсыг тvвшитгэн, өмнө зvг Энэтхэгийн Ший мөрөн, хойш Орос улсын хойт зах, баруун тийш их уст Днепр мөрөн, зvvн тийш Номхон дөлгөөн гадаад их далай хvртэл өргөн уудам нутгийг эзэмшсэн Монголын эзэнт гvрнийг байгуулсан юм.

Хагацсан бутарсан хамаг Монголоо хамтатгаж Чингис цолыг хvртсэн эе эвдэрсэн эсгий туургатнаа нэгтгэж Их Монгол Улсаа тунхагласан, нэгдсэн төрийг бататгаж Их эзэн хаанд өргөмжлөгдсөн, улмаар олон улс орныг өөрийн захиргаанд нэгтгэж Их эзэнт гvрнийг байгуулсан. Чингис хаан улаагчин гахай жил 1227 оны намар 66 насандаа тэнгэрт хальсан ч тvvний нэр алдар, аугаа их vйл хэрэг нь газар дэлхийд мөнхөрч vлдсэний гэрч Монгол улс оршин тогтнож, шинэ зуун хөгжин дэвшиж байна


Өгөдэй хаан 1187-1241


Чингис хааныг өөд болсны дараа тvvний отгон хөвvvн Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байгаад 1229 онд шарагчин vхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвvvн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.

Өгөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах vйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бvтцийг боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг барьж дуусгаад монголын эзэнт гvрний нийслэл болгосон юм. Монголын тvvх, оюун соёлын vнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд тvvний тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин vхэр жилд 55 насандаа таалал төгсчээ.

13 жилийн туршид Их Монгол Улсын далай их хааны ширээнд сууж эцэг Чингис хааны эрхэм зорилгыг vргэлжпvvлэхдээ олон тvмнээс "Эрдэмт гэгээн хаан" гэсэн эрхэм хvндэт цолыг авсан их хаан билээ. Их гvрний эзэн байсан Өгөдэй хаан улс орноо хэрхэн яаж авч явснаа өөрөө дvгнэн хэлсэн vг нь эрхийг эдлэвч гэмээ хянах энгvй ухаантан, энэрэхvй сэтгэлтний гэрч төдийгvй, улс орныг удирдах хэн бvхэнд ухаарал хайрласан мөнхийн гэрээслэл болон vлдсэн билээ. Тvvх шашдирт тэмдэглэгдэн мөнхөрсөн тvvний vг юу хэмээвээс: "Эцгийн ор суурийг залгамжилж хаан ширээнд сууснаас хойш багагvй хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд хийсэн ажил гэвэл:

Нэгд. Би Зvрчидийн Алтан улсыг байлдан дагуулж эзлэн авлаа.
Хоёрт. Гадаад дотоодын хэрэгт элч зарахад, хоорондоо харилцах болон элдэв хэргийг дамжуулан зөөхөд хялбар дөхмийг бодож олон газрыг холбоолсон өртөө замыг тавилаа.
Гуравт. Усгvй газарт худаг малтуулж ус гарган, улс иргэнийхээ мал аж ахуйд өвс усыг хvрэлцээтэй болголоо.
Дөрөвт. Зvг зvгийн суурин улс орны өөрийн харьяаны олон хот тосгонд захирагч, мэдээлэгч нарыг томилон ажиллуулж, тэдгээр улс орны олон ард иргэдийг гар газар, хөл хөсөр тавиулж, амгалан тvвшин амьдруулах боллоо. Би хаан эцгээс хойш ийм дөрвөн ажлыг хийлээ. Хаан эцгийн ор сууринд сууж, олон улсын иргэнийг захиран тохинуулах vvрэг хvлээсэн хаан хvн байтлаа бор дарсанд дуртай болсон минь миний буруу боллоо. Ёс бус эм хvний vг ятгалганд автаж, Отчигин ноён авга ахын харьяат нарын дотроос хvvхэн авч ирvvлж байсан минь миний буруу. Тогулахыг далдаас хардсан нь бас миний буруу.

Энэ ямар буруу гэвэл хаан эцгийн харах нvдний өмнө хамгаас тvрvvнд хатгалдаж явсан Тогулахыг хорт муугийн vгэнд орж би хороожээ. Одоо миний өмнө хэн ч ингэж тvрvvлэн давшиж өгөх билээ. Хаан эцгийн өмнө эцэж цуцалгvй зvтгэж явсан журамт хvнийг би мэдэхгvй өш санасныхаа төлөө өөрийгөө тvмэнтээ буруутгана. Би тэнгэр газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг хvртэл бусад ах дvv нарынхаа нутаг дэвсгэрт орчих вий хэмээн харамлан хомголзож шавар хэрэм бариулж ах дvv нараас гомдлын vг сонсож явлаа. Энэ бол миний бас нэг буруу юм. Хаан эцгээс хойш тэгэхлээр би гэдэг хvн дөрвөн vйлийг нэмсэн атлаа дөврөн буруу vйлийг vйлдсэн гэмээ өөртөө хvлээн ухаарахаас өөр аргагvй билээ" хэмээсэн гэмшил, гэрээслэл, ухаарал бодролын vг хэлсэн байдаг.

Гvюг хаан 1206-1248
Өгөдэй хааны ууган хөвvvн Гvюг хан эцгийн 20 настайд хатан Дөргөнө эхээс 1206 оны улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан эцгийн ор залгаж Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдсөн гурав дахь хаан юм. Тэрээр хоёр жил гаруйхан хугацаанд хаан суусан хэдий ч улсыг удирдах төрийг засах талаар нэлээдгvй арга хэмжээ авч байжээ. Тухайлбал төрийн ёс журмыг сулруулж самууруулсан эх Дөргөнө хатны хийсэн олон алдааг залруулж төрөө төвшитгөн, Чингис ба Өгөдэй хааны vеийн мэргэн засгийг дахин сэргээхийг хичээсэн бөгөөд 1247 онд хvн ам, эдийн засгийн анхны бvртгэл явуулж, өртөө хэрэглэгчдийн пайз бичгийг сэргээсэн байна. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг vргэлжлvvлэх бодолтой байсан нь Ромын шашны тэргvvнд явуулсан тvvний захидлаас ил харагдана. Гvюг хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.

Мөнх хаан 1208-1258
1208 оны шарлуу жилийн өвөл Чингис хааны отгон хөвvvн Тулуйн хатан Сорхогтаны бэхигээс ууган хөвvvн төрсөн нь Мөнх байлаа. Тvvнийг төрөхөд Хонгирад аймгийн Тив тэнгэр бөө хувь заяаг нь шинжиж "Хожмын өдөр мөнх тэнгэр шиг эрхэм хvндэт хvн болно" хэмээн төлөгдөөд энэ нэрийг хайрласан гэдэг. Гvюг хааны дараагаар хаан ширээний төлөөх алтан ургийнхний өрсөлдөөн дунд нэлээд эсэргvvцлийг давж Батын дэмжлэгтэйгээр 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гvрнийг тухайн vеийн дэлхийн хамгийн том гvрний хэмжээнд хvргэсэн агаад тvvний нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зvтгэлтэн ажээ. Мөнх хаан өмнө зvг Хятадад байлдан дагуулж яваад 1258 оны шаргачин хонин жил нас баржээ.


У.Батчимэг

Нийгмийн толь 199/291/

Friday, October 28, 2011

Хос хууль



1. Эрчүүдийн их бага тархины нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг бол эмэгтэйчүүдийн хоёр тархи зэрэг ажиллах чадвартай учир эхнэр нь хүүхдээ хооллож, өөрөө ч хоолоо идэн, телевиз үздэг байхад нөхөр нь аль нэгийг нь л хийдэг.

2. Эрчүүдийн нэг өдрийн үгийн хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс гурав дахин бага өөрөөр хэлбэл бодох, бясалгах нь их байхад эмэгтэйчүүдийн бодох, хийх нь зэрэг явагддаг. Эр хүн өдөрт дунджаар 7000 үг хэлдэг гэдэг бол эмэгтэйчүүд 20000 үг хэлдэг тул ихэнх нь чалчаа, яриасаг гэгддэг байна.

3. Эрчүүд нүдэнд ойр байгаа юмыг олж хардаггүй нь холын хараа, эмэгтэй хүнийх ойрын хараа илүү хөгжсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, эр хүн гүн рүү нэвтэрч хардаг, харин эмэгтэйчүүд ил, өнгөнд байгаа зүйлийг хардаг.

4. Эр хүний тархи унтаж байх үедээ бүрэн хаалттай буюу 70 хувийн цахилгаан саармаг унтаж байх үедээ хагас хаалттай буюу 90 хувийн цахилгаан идэвхжилттэй байдаг. Өөрөөр хэлбэл, нөхөр гүн нойрондоо унтаж байхад эхнэр ялангуяа бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний тархины тодорхой хэсэг сэрүүн байдаг.

5. Эмэгтэйчүүд хүний эв дүйг олохдоо өөртөө байгаа авъяасаа тордон түүнийгээ хүмүүсийн ашиг сонирхолтой зохицуулж чаддаг бол эрчүүд мэргэжлийн хүсэл сонирхолдоо хэт автан өөр юу ч сонирхохоо больдог. Эрчүүд орчиндоо байгаа аливаа юмс үзэгдлийг яаж бүтээсэн, шинээр бүтээж болох эсэх, ямар бүтэцтэй, шинэчлэн өөрчлөх арга ухаан гаргаж байхад эмэгтэйчүүд үл ялиг юмсын ялгааг сонирхдог. Өөрөөр хэлбэл, эрчүүд юмыг бүхэл бүтнээр авч үздэг байхда эмэгтэйчүүд жижиглэж авч үздэг.

6. Эмэгтэйчүүдийн өрөвч сэтгэл, ажил хэрэгч чанар хосломол шинжтэй байхад эрчүүдийн өрөвч сэтгэлтэй нь ажил хэрэгч бус, ажилсаг нь өрөвдөх сэтгэлгүй, голдуу өрөөсгөл байдаг.

7. Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгарах гол шинж и нь лүү мөрөөдөмтгий, ойрын аливаа юманд үнэнч ханддагт оршино.

8.Эр хүн дурлахаараа эмээж хулчийдэг бол бүсгүйцүүдийн дурласны анхны шинж зоримог болдог. Харин ойртож дотносох үедээ эдгээр шинжүүд солигдоно.

9.Эр хүнийг хүүхнээр сорьдог, эр нь юу мэддэгээ ярьдаг, ярихын тулд мэдлэг чухал. Эм хүнийг алтаар сорьдог. Юунд дуртайгаа ярьдаг, ярихын тулд таашаал чухал.

10. Эрэгтэй хүнд шудага байдаг нь сайн тал бол эмэгтэй хүнд хүнлэг байх нь сайн тал.

11. Бусдын нууцыг өөрийнхөөсөө илүү найдвартай хадгалдаг учир эрчүүд ховч бус харин өөрийнхөө нууцыг бусдынхаас илүү баттай хадгалдаг учир эмэгтэйчүүд ховч байдаг.

12. Эр хүнд хүмүүс өөрийнх нь талаар юу бодоцгоодог нь сонин байдаг бол, эмэгтэй хүнд харин юу гэж ярьцгаадаг нь сонирхолтой.

13. Эр хүний бүх шинж чанар гаднаа ил харагдаж байдаг буюу өөрийнхөө тухай мэдээллийг үргэлж гадагшаа цацаж байдаг харин эм хүний бүх шинж дотроо, ил харагдахгүй буюу өөрийн тухай мэдээллийг үргэлж нууж байдаг.

14. Эр хүн аливаа асуултанд хариулт нь бэлэн бус, нэлээд бодож байж хариулдаг. Харин эмэгтэйчүүд аливаа асуултанд хариулт нь бэлэн байдаг. Ямар ч насны бүсгүйцүүдтэй хэрүүл хийсэн чөтгөр ч ялалт байгуулж чаддаггүй.

15. Хүүн эцгийнхээ хажууд төрөөд хажууд нь үлддэг учир өөрийн хүн гэдэг бол охин эцгийнхээ хажууд төрдөг ч байгалиас өгсөн хувь заяаныхаа эрхээр айлын голомт асаахаар эцэг, эхээ орхин явдаг учир хүний хүн гэж нэрлэдэг.

16. Эрчүүд харж дурладаг бол, эмэгтэйчүүд харж, сонсож, дасаж дурладаг.

17. Эрчүүд дурлах гэдэг өөртөө өмч болгон хувьчилж авах гэсэн дотогшоо чиглэсэн хүсэл байдаг бол, эмэгтэйчүүдийн дурлах нь өөрийгөө өмч болгон хувьчлуулах гадагшаа чиглэсэн хүсэл юм.

18. Эр хүн хувиа хичээсэн би давамгайлж байдаг бол, эм хүн бусдын төлөө хайр давамгайлсан би байдаг.

19. Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс дунджаар 100 граммаар хүнд байдаг ч эмэгтэйн оюуны үйл ажиллагаа эрэгтэй хүнийхээс дутуу гэсэн үг огт биш. Эмэгтэйчүүдийн оюуны чадавх эрчүүдийнхээс илүү удаан хадгалагддаг.

20. Эрэгтэй хүний булчингийн жин ойролцоогоор 27 кг байхад эмэгтэй хүнийх 16 кг байна. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тэвчээртэй гэсэн үг бишээс гадна эмэгтэйчүүдээс эрчүүд ухаан алддаг тийм өвдөлтийг ч даан тэсвэрлэх чадвартай.

21. Бүсгүйчүүд ямар нэг талаараа бусдаас ялгарч байвал эрчүүд түүний занганд бусдад алдахаас айж, өөрөө гүйгээд ордог. Харин энэ үед бүсгүй олноос зөвийг нь сонгох гэж хичээх ч энэ сонголт нь сохор байх магадлал өндөр.

22. Олон эмэгтэй хүн нэг гэрт байх нь эгч дүүс ч байсан амар тайван байдлыг үл авчирна. Учир нь тус бүрдээ эрийн удирдлаганд байхаар заяагдсан тул азаргагүй адуун сүрэг байдаггүйтэй адил. Хадам ээж, бэр хоёрын харьцаа ихэнхдээ зөрчилддөг нь энэ ажээ.

23. Хөвгүүд анхаарлаа нэг зүйл дээр 5 минут төвлөрүүлэх чадвартай байхад охид анхаарлаа нэг зүйл дээр 20 минут төвлөрүүлэх чадвартай.

24. Эрэгтэй хүүхэд эхээс төрөхдөө эхийн өвчнийг илаарьшуулж төрдөг учраас монголчууд гарван эрэгтэй хүүхэд дараалан төрүүлсэн бэрийг дархалдгийн учир энэ. Эмэгтэй хүүхэд эхийн өвчнийг үлдээж төрдөг учраас цовоо сэргэлэн багадаа амьдрах чадтар сайтай тул асар богинохон хугацаанд хүний хүн болж, айлын гал голомтыг асааж бадруулан эхийн үүргээ биелүүлсний дараа насны эцэст эргэн ирж эцэг, эхээ асардаг байгалийн жам ёс. Эх өөрийгөө өвлүүлж байгаа учраас эрүүл хүүхэд төрүүлдэг нь байгалийн жам бололтой.

Эх сурвалж: Профессор Х.Сүхбаатар “Ялгагдахуй буюу хос хууль” номын хэсгээс...

Saturday, October 22, 2011

Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байна.


Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байна. Пакистан -Бакь ястан, Киргизстан-Харгис ястан, Дагестан-Догь ястан, Хятад-Хядаад, Солонгос-Сул унгас, Алжир-Алж Ир, Тайланд-Тайл анд минь, Малайз-Малаа зайл, Вьетнам-Батням, Кувейт-Гөвөөд, Румын-Үр минь, Венесуэл-Бие нь сул, Индонез-Энд байна биз, Австри-Авс чир, Герман-Гэр маань.

Saturday, October 15, 2011

Сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлт

Сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлт Америкийн “USA TODAY” сонин сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлтийг нэрлэжээ. Эдгээрийн дийлэнхийг, тэр дундаа өдгөө бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон техник хэрэгслийг АНУ-ын эрдэмтэд зохион бүтээсэн байна. Тиймээс тус сонинд америкчуудыг “Машины гараашаас авахуулаад хувийн лаборатори хүртэл хүн төрөлхтнийг гайхшруулахад хүргэсэн нээлт хийдэг үндэстэн” гэж тодорхойлжээ. 1983 оноос хойш бидний амьдралын хэв маягийг өөрчилсөн технологийн нээлттэй танилцъя.
  1. Автомат хариулагч: Телефон утасны автомат хариулагч 1984 онд бий болжээ. Энэ нь АНУ-ын Орландо мужийн “BellSouth” компанийн гавьяа гэнэ. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр албан газрууд олон мянган нарийн бичгийн даргын орон тоог хэмнэсэн юм.
  2. Гар утас: 1970 онд автомашин дотор үүрэн телефон байрлуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн дэвшилтэт хэрэгсэл байв. Харин 1983 онд Motorola компани анхны гар утас Duna TAC 8000X- ыг үйлдвэрлэсэн юм. Энэхүү утас нэг кг орчим жинтэй, 3995 ам.долларын үнэтэй байжээ.
  3. Нөүтбүк::  Анхны нөүтбүк оёдлын машин шиг овортой байсан гэвэл та итгэх үү. Анхны зөөврийн компьютерийг “Compaq Computer” компанид үйлдвэрлэсэн бөгөөд 12 кг жинтэй байсан аж. 1983 онд сайжруулсан хэлбэрээр худалдаанд гаргасан тус хэрэгсэл 3000 гаруй ам.долларын үнэтэй байсан ч 53 мянган ширхэг хувиар зарагдаж байжээ.
  4. Пейжер: Канадын “Research In Motion” компани 1989 онд дуудлагын пейжер худалдаанд гаргасан нь тухайн үедээ асар их эрэлттэй бүтээгдэхүүн болсон.
  5. Зээлийн карт: Бэлэн мөнгө байхад зээлийн карт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Харин 1995 онд “Сisa” карт хэрэглээнд нэвтэрснээр бэлэн мөнгөний гүйлгээнд хувьсгал гарсан.
  6. Караоке: Бидний амьдралыг өөрчилсөн нээлтийн нэгээр караокег нэрлэжээ. 1983 онд анхны караокены техникийг зохион бүтээсэн аж. Дуу дуулах нь стрессийг хамгийн сайн тайлдаг гэж мэргэжилтнүүд үздэг нь оргүй хэрэг биш юм.
  7. Шингэн саван: Gojo” фирм анх гарын шингэн саван үйлдвэрлэсэн нь маш эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна.
  8. DVD: Видео хуурцгийг халсан DVD гээч нь, клип, дуу бичлэгийг чанарын өндөр түвшинд үзэж, зай талбай хэмнэх боломжийг хэрэглэгчдэд олгосон юм.
  9. Дахин цэнэглэдэг зай: Японы “Sony” компани 1991 онд дахин цэнэглэдэг зай үйлдвэрлэсэн нь гар утас, компьютер, элдэв төрлийн камер хэрэглэдэг хүмүүстөгүүлж баршгүй ашиг тус өгсөн билээ.
  10. I pod: “Apple” компани 2001 онд хөгжим тоглуулагч шинэ бүтээгдэхүүнээ зарласан нь I Pod байв. Чихэвчний хөгжмийн дүр төрхийг тэр чигээр нь өөрчилсөн бүтээгдэхүүн улам бүр боловсронгуй болсоор байгаа.
  11. Машин засварын сүлжээ: Машин засварын газар америкчуудын амьдралд талх шиг хэрэгцээтэй учраас нээлтэд тооцжээ. Энэхүүүйлчилгээг анх Техас мужид нээсэн байна.
  12. Савласан хүнсний бүтээгдэхүүн: Калифорни мужийн “Fresh Express” компани 1989 онд хүнсний бүтээгдэхүүнийг савлан худалдаанд гаргасан нь цаг хугацаатай уралдагч хүн төрөлхтний эрэлт хэрэгцээнд ихэд нийцжээ. Зав зай муутай, явдал дундаа хооллодог хүмүүст бүр ч тохирсон аж.
  13. Тоон фотоаппарат: “Kodak” компани 1986 онд тоон фотоаппарат гаргаж, хальсны камерыг хэрэглээнээс халжээ. Найман жилийн дараа “Apple” урьд өмнөхөөс илүү авсаархан аппарат бүтээж техникийн дэвшил хийсэн юм. Энэ оны эхэн гэхэд л дэлхий нийтээр 30 сая аппарат худалдагдсан байна.
  14. Гольфын цохиур Гольфын цохиурыг зэвэрдэггүй гангаар хийсэн нь эл спортод шинэүе авчирсан гэдэг. 
  15. Доплерийн радиолокатор Доплерийн радиолокатороос авсан цаг уурын урьдчилсан төлвийг 1990 оноос телевизээр шууд дамжуулж эхэлжээ. Тэр цагаас хойш радиолокаторыг мэдэхгүй хүнгүй болсон байна. 
  16. Зорчигч тээврийн төлбөрийн карт 1985 онд Техасын хойд нутагт зорчигч тээврийн хөлс болох 25 центийг цахилгаан картаар төлж эхэлсэн байна. Энэхүүүйлдэл хөнгөвчилсөн хэрэгсэл олны таашаалд ихэд нийцэж байжээ.
  17. Power point Компьютерийн энэ программ бидний амьдралд багагүй дэвшил авчирсан юм. Дунд сургуулийн бие даалтаас эхлээд докторын зэрэг хамгаалах болон олон улсын хурал, зөвлөгөөн хүртэл “Power Point” программгүйгээр урагшлахгүй болсон билээ.
  18. Попкорнд зориулсан цахилгаан зуух Попкорн хоол хүнснийх нь чухал хэсэг болдог америкчуудын хувьд зөвхөн эрдэнэшишийн хөөсөнцөрт зориулсан цахилгаан зуух амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон тул энэхүү нээлтийг чухалд тооцжээ.
  19. Пүүзний шинэ технологи “Nike” фирм 1985 онд ”Air Jordan” пүүз худалдаанд гаргасны дараа 1989 онд “Reebok” компани “The Pump” –ыг үйлдвэрлэснээр агаар нэвтрэх боломж бүхий спортын гутлын шинэ эрин эхэлсэн юм. 
  20. Интернэт бирж Хөрөнгө оруулагчид брокеруудын хүнд суртлаас залхаж шинэ зүйлийг хүсэн хүлээж байсан нь интернэт бирж байв. Интернэтийн наймаа, худалдааны сүлжээ 1994 онд ажиллаж эхэлжээ.
  21. Хавтгай дэлгэцтэй зурагт 1960-аад оны үед телевизийн хавтгай дэлгэц гэж ярьж, бичих болсон ч зөвхөн техникийн мэргэжилтэй хүмүүс ойлгодог байв. Харин энэ жил дэлхий дахинаа худалдаалж байгаа зурагтын 68 хувь нь хавтгай дэлгэцтэй болсон байна.
  22. Нэг удаагийн контакт линз Хэн ч байрнаасаа битгий хөдөл гэсэн тушаал сонсвол хэн нэгэн нүднийхээ линзийг унагасан гэсэн үг. Харааны нэг удаагийн линзийг анх 1995 онд АНУ-д үйлдвэрлэжээ.
  23. Гүйлтийн зам “Stair Master” компани анхны биеийн тамирын дасгал сургуулилтын техникийг үйлдвэрлэжээ. Харин гүйлтийн замыг 1986 оноос америкчууд өргөн хэрэглэх болжээ. Эрүүл мэндэд асар тустай энэ бүтээгдэхүүн одоо дэлхий нийтийн хэрэглээ болсон.
  24. Тоон зурагт Хүн төрөлхтөн хавтгай дэлгэцтэй зурагтаас хальж, тоон технологийг сонирхох болжээ. Энэхүү шинэ технологийг одоогоор 4.4 сая хүн хэрэглэж байна.
  25. Сансрын антенн Хиймэл дагуулын таваг болон сансрын антенн маш нүсэр, мөн үнэтэй байсан ч 1994 онд “Direct TV” компани сайжруулсан хувилбараар хийж, өргөн хэрэгцээнийх болгосон юм.

Wednesday, October 12, 2011

Хүний үүсэл хөгжил


АНУ-ын “Сайенс дайжест” сэтгүүл ирээдүйн зуунд ороход тайлагдаагүй үлдэж буй 20 гол асуудлыг жагсаан бичжээ.Үүнд: 1.Амьдрал хэрхэн үүссэн бэ 2.Мич яаж хүн болсон бэ 3.Хүн яаж оюун ухаант амьтан болов 4.Уураг тархи яаж ажилладаг вэ 5.Өндгөн эс хэрхэн нарийн нийлмэл бие махбодь болдог вэ гэсэн хүнтэй холбоотой асуудлууд голлох байр эзэлжээ.Мөн бидний аж төрж буй дэлхий хэзээ хэрхэн үүсэв? гэсэн асуудал хүний үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Хүн төрөлнтөн өөрсдийн гарал үүслийг сонирхон судалж янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч бүрэн тайлбарлаж чадаагүй ээ. ДЭЛХИЙ ХЭРХЭН ЯАЖ ҮҮСЭВ? Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. ГЕОСФЭР:дэлхийг бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ.Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна. АТМОСФЕР:Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно. Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ. БИОСФЕР:Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ 1.Ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. 2.Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. 3.ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Хүний үүсэл хөгжилд: 1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө 2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө 3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөө Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд: 1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй. 2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд 3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл. Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Эрдэмтдийн үзэж байгаагаар: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд: Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана. 1.Балар эртний хүн буюу Homo habilis 2.Эртний хүн буюу Homoerectus 3.Орчин үеийн хүн буюу Homosapiens Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна. Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ. Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ. Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд: 1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна. 2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж 20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой. 3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ. 4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ. 5. Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг. Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм. Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд хөгжсөөр байна. ХҮНИЙ ҮҮСЭЛД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог: 1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм. 2. Хөдөлмөрийн зүйлсүүд, 3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна. Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна. Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна. Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа. Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй ХЭЛ ЯРИА хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг), Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог. Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна. Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ. Угсаатан нь 1.Хэлний нийтлэг, 2.Эдийн соёлын нийтлэг,3.Оюуны соёлын нийтлэг, 4.Газар нутгийн нийтлэг,5.Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг ХҮН ХААНА ҮҮСЭВ Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг. Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг. 1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт. 2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт. 3. Африк тивд (Төв африк- Кени, Танзанид).Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм.. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ. Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай. ХҮНИЙГ БҮЛЭГЛЭН ХУВААХ НЬ Цагаан арьстан (Caucasoid) Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Шар Ба Улаан Арьстан (Mongoloid) Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Хар арьстнууд (Negroid) Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн нуруутай.

Eh survalj: Tuuheesee suraltsaya blogoos