Showing posts with label Хүүхдийн хүмүүжил. Show all posts
Showing posts with label Хүүхдийн хүмүүжил. Show all posts

Saturday, November 19, 2011

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 12 арга

Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл. Хүн хичнээн ч мэдлэг чадвартай байсан гэсэн, өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй. Хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.

1. Хүүхэддээ хайр энэрэлийг мэдрүүл. Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Хүүхэддээ хичнээн ч уурласан байсан “Хэрвээ чи төрөөгүй байсан бол...”, “Чамайг гаргаснаас болоод...” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдана гэдэг хүүхдэд ирээдүйд амьдрах итгэлийг өгдөг.

2. Магтаж сайшаа. Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё л гэж бодож байвал гаргасан жаахан ч гэсэн ахиц дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ/охиноороо маш их бахархаж байна” гэдэг үгийг тогтмол хэл.

3. Гэхдээ үнэмшилтэй магтаал хэл. А үсэг бичиж сурлаа гээд, түүнийг “Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би төвт” үзэлд хэт баригдсан хүүхэд найз нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санаж явахад илүүдэхгүй.

4. Зорилготой байхыг сурга. Түүнийг шалгалтан дээрээ 80B аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ бүр 90 авч чадна гэдэгт чинь ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. 5 настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд нь үдээсээ үдэж сурсан байх даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчлаж сурахад тусална.

5. Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил. Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр юм. Болж өгвөл муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.

6. Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл. Хэрэв таны хүүхэд “2+2=3” гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад тийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж ч магадгүй. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал, түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна тийм үү?” гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг хэл. Өөрт нь мэдрэгдэж буй зүйлийг өөр хүн ч бас ойлгож байгааг мэдвэл тэр илүү нээлттэй байж чадна.

7. Хүүхдээрээ бахарх. Түүн шиг мундаг хүүгийн/охины ээж аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж бай.

8. Хүүхэддээ бусдын талаар сайнаар ярьж өг. Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг.

9. Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул. Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодоход, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ. Таны хүүхэд байгаагаараа л онцгой, цорын ганц.

10. Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл. Хичээлийн шинэ жил эхлэх үед хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.

11. Тэднийг юу ч хийж байсан, хайрлана гэдгээ ойлгуул. Хичээл дээрээ муу дүн авсан ч бай, хамгийн үнэтэй даашинзыг тань урж орхисон ч бай, тэднийг хайрлахаа хэзээ ч болихгүй гэдгийг ойлгуул. Хүүхдэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж хэзээ ч төрөх ёсгүй.

12. Эцэг эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД

Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:

1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.

2. Хүүхдээ махтан сайшаацгаая

3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе

4. Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе

5. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая

6. Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе.

I БҮЛЭГ - Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.

“Хүүхдэд өөийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь

өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”

Жан Жак Руссо

Хүн бүр л хүүхдээ САЙН хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итргэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг ыид хүүхдээсээ хүсэн хүлээдэг.

Хүн бүр өөрийнхөөрөө аливаад ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж гэдэг зүйл хүүхдийн хүмүүжлийн суурь юм. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж, түүнийг нь хуваалцах хэрэгтэй.

Тэгвэл мэдрэмж гэж юу вэ?

Мэдрэмж гэдэг нь хүн ямар нэгэн зүйлийн хүртэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлдэг. Тэрээр энэхүү мэдрэмжийнхээ тусгалыг таниад, сэтгэл хөдлөлөөрөө хариу илэрхийлдэг. Уурлах, уйтгарлах, баярлах, гомдох, ичих, бахархах, хайрлах, эргэлзэх гээд бүгд л хүний мэдрэмжийн илэрхийлэл юм. Хүн бүр аливааг өөр, өөрийнхөөрөө мэдэрдэг. Жишээлбэл, би даарч байхад, хүүхэд минь халууцах, надад инээдтэй байхад түүний дургүй хүрч байх гэх мэт. Үүнээс харахад мэдрэмж нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз байдаг. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн хөгжил, төлөвшилд муугаар нөлөөлдөг.

Сөрөг мэдрэмжээ эерэг болгохын тулд тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Эцэг эх, хүүхдийн хооронд үүсдэг зарим нэг үл ойлголцлын шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож хүлээн авдаггүйд оршино.

Тулгараад байгаа бэрхшээл эсвэл баяр баяслаа бусадтай хуваалцсанаар хүүхдийн сэтгэл хөнгөрч, тухайн зүйлийнхээ учрыг олоод, даваг туулах чадвартай болдог. Харин мэдрэмжийг нь дээрхийн адил байнга үгүйсгэх нь аливааг ухааран ойлгох боломжийг нь хааж, сэтгэл санаа, зан байдалд нь сөргөөр нөлөөлдөг.

Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг адилхан мэдрэх гэж оролдоод үз. Үүний тулд тэднийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Бид хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгохын тулд доорх аргуудыг хэрэглэх хэрэгтэй.

1. Хүүхдээ анхааралтай сонс.

2. Тэдний мэдрэмжийг хуваалц.

3. Тэдэнд мөрөөдөх боломж олго.

II БҮЛЭГ - Хүүхдээ махтан сайшаацгаая

Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга

шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.

Жозер Жубер

Манай Монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Магтах үгийн далд нь зэмлэх үгийн ил нь сайхан”зэрэг зүйл үгсийг хүүхдийнхээ хүмүүжилд ихээр хэргэлж ирсэн. Иймтээ ч бид хүүхэддээ сайхан үгийг хэлж магтан сайшаах нь цөөхөн байдаг.

Гэтэл үнэн хэрэгтэй аав ээжийнхээ хайрыг байнга мэдэрч, тэднээсээ өөрийн сайн зан чанаруудынхаа талаар сонсож өссөн хүүхэд өөрийнхөө тухай өөдрөг сэтгэгдэлтэй, болдог тул амьдралд тохиолдох ариваа бэрхшээлүүдийг даван туулах чадвар сайтаа, бусдыг бодвол өмнө илүү өндөр зорилго тавин, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж сурдаг. Иймээс хүүхдийн магтан сайшаах нь маш чухал юм.

Хүүхдээ магтахдаа доорх зүйлд анхаарах ёстой. Үүнд:

1. Өөрийнхөө юу олж харсанаа дүрслэн магтах

2. Өөрийнхаа юу мэдэрч байгааг дүрслэн магтах

3. Хүүхдийн зан байдлыг тодорхой үг, өгүүлбэрээр хэлэх

Мөн хүүхдээ магтахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй

• Магтаалыг хүүхдийнхээ нас, аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх хэрэгтэй

• Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлж болохгүй

• Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь садаа болдог талтай.

• Хүүхэддээ магтаалыг цагийг нь олж, хэрэгтэй үед нь л хэлэх хэрэгтэй.

• Магтахдаа материаллаг хэлбэрийн шагналыг хэтрүүлж болохгүй

III БҮЛЭГ - Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе

Мөн чанарыг өөрчилж болохгүй, харин зан араншингийн янз бүрийн

онцлогийг сайн тийш нь залаж чиглүүлж болно. Үүнд л сурган хүмүүжүүлэх

ухааны аугаа их нууц, аугаа их зорилт оршдог юм.

Жорж Санд

Манай ихэнх эцэг эх хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж, түүнд хайртайгаа шууд хэлж, хэрэв өөрөө буруутай бол түүнээс уучлалт гуйж, сайн үйл хийхэд нь баярласнаа илэрхийлж тэр бүр чаддаггүй. Харин өндөр хөгжилтэй орнуудын киноноос эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа ямар чөлөөтэй, илэн далангуй байгааг хараад гайхацгаадаг. Зарим нь бүр “замбараагүй, даруулгагүй” гэж шүүмжилдэг. Гэтэл ийм байх нь хүүхдийг өөрийгөө хайрлаж хүндэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хэнээс ч хараат бус бие даасан, хариуцлагатай бие хүн болон төлөвших суурийг тавьдаг байна.

Та хүүхдийнхээ дутагдлыг хэлэхдээ төрөл бүрийн нэр хоч өгч, санаатай болон санамсаргүй янз бүрээр хэлдэг бол хүүхэд тань өөрийнхөө талаар сөрөг бодолтой, өөрийн нь үнэлэмж доогуур болон төлөвшиж байгааг анзаарсан уу? Тйим бол айх хэрэггүй, үүнийгээ засах боломж танд бий. Энэ хэцүү байдлаас өөрийгөө болон хүүхдээ хэрхэн гаргах тухай бяцхан зөвөлгөө бид энэ бүлэгт орууллаа.

1. Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчил

2. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсго.

3. Хүүхдийнхээ хүсэлд боломж олго

4. Хүүхэддээ бага насанд нь тохиолдсон сайн сайхан зүйлсээс ярьж өг

5. Хүүхэд тань дураараа аашлаад байвал та түүнд өөрийнхөө үзэл бодлыг хэрхэн илэрхийлэх вэ? Ийм үед та өөрийгөө “Би чамайг ойлгож байна. Гэхдээ зарим тохиолдолд ингэх хэрэгтэй байдаг”гэдгийг эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй.

IV БҮЛЭГ - Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэгэн цагт зайлшгүй

бие даан амьдрахыг нь бас мартаж болохгүй.

Жозер Жубер

Хүүхдээ насанд хүрч, хэзээ нэгэн цагт ээж, ааваасаа холдож тусдаа амьдрахдаа аливаа асуудлыг хэний ч оролцоогүйгээр шийдэж, бие даан амьдарч чаддаг болгох явдалд эцэг эх бидний нэг гол зорилго юм. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй болгохын тулд та аливаа зүйлсийг бие даан хийж, асуудлаа өөрөө шийдвэрлэж, алдаан дээрээсээ суралцах боломжийг хүүхэддээ олгож, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж сургах хэрэгтэй.

Ингээд хүүхдээ өөртөө итгэлтэй, бие даасан хариуцлагатай хүн болгон төлөвшүүлэхэд тань тус болох хэдэн аргыг санал болгоё.

1. Сонголт хийх боломж олгоорой

2. Хүүхдийнхээ хичээл зүтгэлд хүндлэлтэй хандаарай

3. Хэтэрхий олон асуулт бүү тавиарай.

4. Асуусан бүхэнд нь хариулах гэж бүү яараарай

5. Эрэл хайгуулыг бие даан хийлгэж сургаарай

6. Хүүхдээ өөрөө өөртөө эзэн байхад сургаарай

7. Зарим нэг зүйлийг нь анзаараагүй мэт өнгөрөөгөөрэй

8. Хүүхэддээ хариулах боломж өгөөрэй

9. Хүүхэд тань ямар нэг зүйлийг яг одоо л хийхэд бэлэн байвал түүний хүслийг хүндэтгээрэй

Хүүхэддээ зөвөлгөө өгөх нь: Тэдний бие даасан байдлыг нь хөндөж байдаг гэхэд олон эцэг эх гайхдаг. Харин ч эцэг эх, хүний хувьд өөрийн үүргээ биелүүлж байна гэдэг. Өөрт нь тулгарсан бэрхшээлийг эцэг эх нь тоохгүй байвал хүүхэд гомддог. Тиймээс үл тоомсорлох эсьэл шууд оролцон зөвөлгөө өгөх хочрыг тэнцвэржүүлсэн зөв шийдлийг та олох хэрэгтэй.

V БҮЛЭГ - Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

Хэрвээ таны зүрх сэтгэл, хэв зуршил, ажил амьдрал

үр хүүхдэд тань үлгэр дууриал болж чадахгүй бол, бусад

бүх оролдлого тань дэмий зүтгэл, хоосон ажил болон өнгөрнө.

Иоахим Кампе

Эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйлсийн нэг нь биеэ хэрхэн зөв авч явах талаар өдөр бүр хүүхэдтэйгээ муудалцдаг явдал юм. Томчууд цэвэр цэмцгэр, дэг журамтай, эелдаг зөөлөн зантай байж, аливааг цаг тухайд нь хийхийг хүүхдээсээ шаарддаг. Бидний шаардлага өндөрсөх хэрээр хүүхдүүд маань гөжиж эсэргүүцдэг. Хүүхдийн хувьд “Хүссэнээ хиймээр байна” гэсэн санаатайгаар бүх зүйлд ханддаг. Харин бидний зүгээс “Миний хэлснээр л хий”гэсэн зарчим баримталдгаас хоорондын зөрчил үргэлж гардаг. Ийм үед зөрчлийг эерэгээр шийдэх арга зам байна уу? Бид таньд дараах аргуудыг санал болгоё.

1. Хүүхдийнхээ асуудлыг түүнтэй хамтран шийдээрэй

2. Гэр бүлдээ тохиолдсон зарим асуудлыг хүүхдүүдээсээ бүү нуугаарай

3. Хүүхэддээ ажил хөдөлмөр хийхийг сургаж, аливаа асуудлын учрыг ойлгуулаарай.

4. Хүүхэддээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй.

5. Хэлэх гэсэн зүйлээ бичгээр бичиж үлдээгээд үзээрэй.

VI БҮЛЭГ- Хүүхдээ бие мах бодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.

Булшин дээрээ унагах чийг үлдээхийн тулд

үр хүүхдийнхээ нулимсыг гамна.

Пифагор

Хүүхэд ч гэсэн хүн гэдэг ойлгомжтой ч бид яагаад ч юм “хүүхэд”, “хүн” хочр өөр мэтээр хандах дуртай. Хэн ч бусад хүний эрх, эрх чөлөөнд халдах эрхгүй байдаг шиг хэн ч хүүхдийн эрхэд халдах ёсгүй юм. Яагаад гэвэл хүүхэд ч насанд хүрэгчдийн нэгэн адил халдашгүй дархан байх эрхтэй!

Хүүхэд өөрийнхөө хийсэн хэргийн үр дагварыг ойлгоэ мэдрэх ёстой, харин үүнийхээ төлөө зодуур амсах эрхгүй. Ямар ч шийтгэл хэзээ ч эерэг зр дүнд хүрдэггүй. Ялангуяа, бидний түгээмэл хэрэглээд байгаа бие махбодын шийтгэл нь хүүхдэд ухамсрын бус айдсын хүмүүжлийг суулгахын хажуугаар сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Тиймээс ч шийтгүүлсэн хүүхэд буруу зүйл хийснээ ойлгож ухаарах биш учрыг нь олохгүй хий дэмий айх эсвэл өөрийгөө зөвтгөх, буруу хэргийнхээ төлөө уучлал гуйхын оронд өс хонзон санахал хүргэдэг.

Шийтгэл хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Ø Эцэг эх нь хүүхэддээ бие махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж боддоггүй ч түүний улмаас хүүхэд бие махбод болон сэтгэл санааны эмгэгтэй болох, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг

Ø Эцэг, эхдээ зодуулдаг хүүхэд тухайн үед гэмшсэн, ухаарсан мэт байвч алганы амт хүүхдийн хөгжил, зан байдалд сөргөөр нөлөөлдөг. Зодуулж дарамтлуулдаг ихэнх хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, хөгжил дорой, өөрийгөө илэрхийлэх хүсэл чадваргүй болохын зэрэгцээ ууртай, хэрцгий болдог.

Ø Эцэг, эхдээ зодуулж, доромжлуулдаг байсан хүүхдийн ихэнх нь бусад хүмүүстэй эерэг харилцаа үүснэхдээ муу, том болоод гэр бүлийнхнийгээ айлган сүрдүүлж, хүчирхийлэх магадлалтай байдаг.

Ø Хамгийн харамсалтай нь сул дорой нэгэндээ хүч чадалтай нь хүч хэрэглэж, өөрийнхөө эрхшээлд оруулж болдог юм байна гэдэг ойлголтыг хүүхдүүд хамгийн ихээр хайрлаж хүндэлж явдаг эцэг эхийнхээ зан үйлээс суралцдаг юм. Энэ нь гэр бүл болон нийгэмд хүчирхийлэл үе залгамжлан тасралтгүй үйлдэгдэх үндэс болдог.

Ø Хийсэн хэргээ зодуураар цайруулж сурсан хүүхэд дараа дахин буруу үйлдэл хийхдээ ямар нэгэн буруу зүйл хийж байна гэдгээ ухааралгүйгээр давтан үйлддэг.

Иймээс хүүхдийг зодох нь хүүхдийн эрхэнд халдаж буй хэргээс гадна тэдний хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм. Түүнээс гадна хүүхдээ зодож, аашилсаны дараа хэнд ч эерэг сэтгэгдэл төрж, эерэг энерги хурдаггүй.

Доорхи аргууд таньд тус болно гэж найдаж байна.

1. Хүүхдийн дэргэд уураа гаргахгүй тэвчиж сур.

2. Дургуйцэж байгаагаа маш ойлгомжтой илэрхийл

3. Хүүхдээсээ юу хүсч, хүлээж байгаагаа ойлгуул мөн тэднийг ойлго.

4. Алдаагаа яаж засаж болохыг хүүхэддээ хэлж өгөх

5. Хүүхдээрээ сонголт хийлгэ, түүнд анхаарал халамж тавь

6. Ямар нэгэн хориг тогтоогоод үз, хамгийн гол нь түүнтэй ярилц.


VII БҮЛЭГ- Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд

Хүүхэддээ сониучирхах боломж олго – хүүхдүүд дандаа элдэвт дурлаж, сониучирхан явдаг. Тэд ердөө ертөнцтэй танилцаж байгаа нь энэ юм. Мөн шинэ сэргэг зүйлийг сэдэх асар их нөөцтэй байдаг.

Ухаалаг хориглолт тогтоож бай – аливаа муу зүйлаас хүүхдээ хамгаалах нь та бидний үүрэг. Хүүхдийн чинь хийхийг хүссэн зүйл түүнд ямар нэгэн муу зүйл учруулж болохуйц байвал хориг тогтоохдоо түүнийг нь хүүхэддээ зөвөөр ойлгуулаарай.

Хүүхэддээ айх, гуних боломж олго – “Том болсон хүүхэд уйлдаггүй юм” гэж таныг багаас чинь сургаж энэ байдаод дасгасан ч нулимс, дүрэлзэн асах уур, цухлаа гаргаж байх нь хүний эрүүл мэндэд тустай. Ингэх нь уйтгар гуниг, айдаснаас ангижрахад тусалдаг юм. Бид заримдаа айж, сандарч, ууралсандаа уйлдаг шүү дээ. Харин нэг сайн уйлаад авбал дотор онгойж цэлмэдэг.

Хүүхэддээ өөрийн гэсэн шийдвэр гаргах боломж олго – Тэдний зарим шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргуулж байгаарай. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болдог билээ.

Хүүхдээ үргэлж урмаар тэтгэ – Хүүхдүүдийг “Хүчтэй, шаламгай, авъяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан” хэмээн дөвийлгөн сайшаалтай хэллэг үргэлж дагалдах ёстой бөгөөд ямар ч олон юм бэ дээ гэж бүү төвөгшөөгөөрэй.

Хүүхдээ сонс – Таныг хүүхэд байхад хэн ч сонсож ойшоодоггүй байсан байж болно. Гэхдээ та хүүхдийнхээ үгийг анхааран сонс. Хэрвээ та тэднийг анхааран сонсвол тэр өөрийгөө тантай нэг түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлүүдийг шийдэх зөв аргыг сонгож сурна. Бас таныг сонсоно.

Хүүхдээ үнэл – Хамгийн сүүлд хэн таныг үнэлж байсныг та санахгүй байж магад. Гэхдээ л та хүүхдээ хэрхэн биеэ авч яваагаар нь ямар сонирхол, үзэл бодолтой байна яг л тэр байгаагаар нь үнэлж, магтаж бай.

Хүүхэдтэйгээ тогло – Та маш чухал ажил амжуулах шаардлагатай байсан ч түүнийгээ түр хойш тавьж хүүхэдтэйгээ тогло. Тэдэнд тоглоомоо өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө удирдагч байх боломжийг олго. Тэд тоглож байхдаа л олон зүйлд суралцаж, бусдыг хайрлах ухаан суудаг юм.

Хүүхдээ энхрийлэн тэвэр – хүүхдээ энхрийлэн тэвэрч байвал тэдний сэтгэл уужирч, тааламжтай байх болно. Та өдөрт дөрвөөс доошгүй удаа хүүхдээ тэврэн баярлуулж байгаарай.

Хүүхдээ хүндэл – Таныг бага байхад хүмүүс тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн бүгд найр тавиад байдаггүй байж болох юм. Гэхдээ л та хүүхдээ хүндэл. Тэгснээр тэд өөрийгөө хүндэлж, бусдыг эрхэмлэж сурна.

Хүүхдээ зөвхөн сайн юм хийнэ гэдэгт итгэлтэй бай. Тэдний чадлынхаа хэрээр хийсэн зүйлийг нь “зөв байна” гэж батлан хэлж байгаарай.

Хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Эрдэмтэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг нас наснаас нь хамаарч үндсэн таван үе шатад хуваасан байдаг. Энэ нь хүүхдийг нярай үеэс нь эхлээд насанд хүртэлх эдгээрийн хоорондох сэтгэл зүйн ялгаа болон шилжилтийн үеийн сэтгэл зүйн онцлогийг тусгасан байна. Ингээд хүүхдийн нас наснаасаа хамаарсан сэтгэл зүйн онцлогуудыг доор дурьдлаа.

I үе шат. Нярайн үе.

Энэ үе шат маш чухал үе шатуудын нэг юм. Учир нь энэ үед л хүүхдэд гэр бүлийнх нь хайр халамж, орчин тойрноо мэдрэх гээд бүхий л ертөнцтэй танилцах үе шат байдаг. Иймд хүүхдийг тэвэрч, түүн рүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцах нь хамгийн чухал. Энэ шатанд элдэв цээр, албадлага ашиглалгүйгээр өөртэй нь ингэж харьцаж байгаа нь цаанаа ямар нэгэн утгатай гэдгийг ойлгуулах нь маш чухал.

Нярай хүүхдийн бас нэг чухал зүйл бол итгэл бөгөөд энэ нь нялх хүүхдийн хөгжлийн үндсэн хэрэгцээ гэж ойлгож болно. Хүн амьдралынхаа эхний долоо хоногуудад бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна. Өөрөөр хэлбэл нялхас эрүүл өсөж бойжихоос гадна сэтгэлзүйн төлөвшил нь бие даасан, итгэлтэй насанд хүрэгч болоход энэхүү эхний долоо хоногт түүнийг хүлээн авсан ертөнц, асран халамжилах хүний харилцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Хэрэв найдвартай, халамжтай хүмүүсээр хүрээлэгдсэн бол уг орчноосоо мөн тийм харилцаанд суралцаж, итгэл хэмээх суурь мэдрэмж нь төлөвшин хөгжинө.

Нялх үедээ хүүхэд өөрөөсөө ээжийгээ салгаж мэдэрч чаддаггүй.

Нялх хүүхэд энэ үед өөрийгөө ээжээсээ салгаж мэдэрч чаддаггүй байна. Ээж нь хүүхдэдээ хэдий чинээ хайр энэрлийг мэдрүүлнэ төдий чинээ өөрийгөө хайрлах, аюулгүй амар тайван, таатай орчинд байгаагаа мэдэрч итгэл төрдөг байна. Үүнийг монголчууд “эхийн сэтгэлийг нь үр нь дагадаг юм, иймээс эхийг нь тайван байлгах хэрэгтэй” гэдэг билээ.

Эх үрийн барилдлага нь нялх насныхны итгэл найдварын суурь мэдрэмжийг эхний 6 сартайд үүрд хоногшуулан үлдээдэг байна.

Хүүхэд өөрийнхөө дүр төрхийг ээжийнхээ халуун дулаан тайван уур амьсгал, хайрлан энхрийлж, өхөөрдсөн дуу авиа, хэл яриагаар аюулгүй амар тайвныг мэдэрэх ба мөн “өөрийгөө үнэ цэнэтэй хүн” хэмээх мэдрэмж тухайн хүүхдэд суурилдаг байна.

• Хэрэв тэдэнд энэхүү мэдрэмж үгүйлэгдэх аваас хайрын “өлсгөлөн”-д нэрвэгдэж, улмаар насанд хүрсэн ч энэ нь дотоод сэтгэл, мэдрэхүйн гүн түвшинд үргэлжилсээр байх болно.

• - Нялх хүүхэд өлсөх, ядрах, тэврүүлэх, хүрэлцэх, унтмаар байгаагаа уйлж илэрхийлнэ. Энэ хэлийг ээж нь мэдэрч ойлгон, зохих хариу үйлдлийг үзүүлэхэд тайвширна. Зарим эцэг эхчүүд үүнийг “эрхэлж байна, тэврүүлээд бүр муу зан сурчихаж” хэмээн ташаа ойлгох нь бий. Эцэг эхийн энэхүү байдал буюу үл тоомсорлох, хаяж явах, өвдсөн үед нь үл хайхрах зэргээр тоомсоргүй хандах нь итгэл найдвараар хөгжих учиртай мэдрэмжийг нь үгүй хийж “шоовдорлогдсон”, “гологдсон” мэт мэдрэмж төрүүлдэг.

• - Мөн хүүхдэд “наалдамхай” зан үйл илэрч болзошгүй. Энэ мэдрэмж нь улмаар насанд хүрсэн амьдралд нь ч сэтгэлийн шарх хэвээр үлдэж, “нарсистик” хэв шинжийн хүн болон төлөвших эх суурь нь болдог байна

• - Хайр халамжгүй, сөрөг нөлөө бүхий “ээж толь” хэмээх эх үрсийн харилцаа нь эмзэг сул хэв шинжийг буй болгоно

• - Ээж нь хүүхдээ нялх байхад нь урт удаан хугацаагаар орхин явбал хүүхдэд энэ нь үлэмж хүндээр тусч, өөрийгөө ээжийнхээ харилцаагаар төлөөлүүлэн мэдрэх барилдлагын үйл явц алдагдан өөрийнхөө тухай төсөөллийг алддаг байна. Үүнийг “тусгаарлагдах түгшүүр” гэдэг. Тэд хамгийн наад зах нь 3 нас хүрч байж сая ээжээсээ тусгаарлагдахад бэлэн болдог байна

Нарсистик /narcissistic/ хэв шинж:

Нялх насандаа итгэл найдварын буюу хайр энхрийлэл, халуун дулаан тогтвортой харилцааны хэрэгцээ нь хангагдаагүй хүн өөрийн тухай төсөөллөө олж чаддаггүй байна. Үүнийг “Би саатал” буюу өөрийгөө алдсан, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүн гэдэг. Үүний үр дагавар нь насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татах, өөрийгөө бусдаас дээгүүр тавих, хэт төгс төгөлдөр лүү тэмүүлэх, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ер бусын онцгой хүний дүрд тоглох, мөрөөдөх, эсхүл хэн нэгэнд хэт их хайр халамж үзүүлэх эсхүл төдий чинээ бусдаас хүсэх гэх мэт зан үйлээр илэрдэг байна.

Ораль /хөхөх/ хэрэгцээ

Ораль шат гэдэг нь хүүхэд төрсөн үеэс эхлэн арван найман сар хүртэлх үеийг хамарна. Нярай хүүхдийн эсэн мэнд байдал нь түүнийг халамжилан асарч байгаа хүмүүсээс бүхэлдээ шалтгаалж энэ хамаарал нь түүний ертөнцтэй харьцах зөн билэгт таашаал авах цорын ганц суваг гэж үздэг. Энэ үед биологийн хэрэгцээгээ хангах, тааламжтай сэтгэгдэл эдлэх үйл явц нь хүүхдийн амны хөндийн эрхтэн системтэй нягт холбоотой гэж үздэг.

Хүүхэд хоол тэжээлээ эхийн хөхөөр болон угжаар авна. Үүний зэрэгцээ хөхөх хөдөлгөөн нь хүүхдэд тун тааламжтай, тайван итгэлтэй байх мэдрэмжийн хүүхдэд төрүүлдэг. Ийм учраас уруул хэл болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийнхээ хамтаар амны хөндий нь бүхэлдээ хүүхдийн идэвхи, сонирхлын гол төв болж байдаг.

Ам бол хүний насан туршид маш чухал дур таашаалын эрхтэн болж үлддэг гэж үздэг. Насанд хүрсэн хойно ч гэсэн бохь зажлах, тамхи татах, хумсаа мэрэх, үнсэлцэх, хоол хэтрүүлэн идэх зэрэг хэлбэрээр ораль /хөхөх/ шатны үлдэгдэл зан үйл илэрч ажиглагдаж байдаг. Энэ бүхнийг Фрейдистүүд либидогийн /бэлгийн/ энерги нь амны хөндийгөөр дамжин илрэх хандлага гэж үздэг байна:

• - Хөхөх хэрэгцээ нь хэвийн хангагдаагүй /хэт цадах эсхүл өлсөх/ байдал нь өөрийгөө ээжээсээ ялгаж салгаж ойлгож мэдрэх хөгжлийн явцад саатал бий болж, цаашид эхийн хайрыг хүсэгч, ямар ч үнээр хамаагүй таашаал авах, орчиндоо дасан зохицох байдал нь итгэмтгий, идэвхигүй, хашир суугаагүй, хэт хамааралтай байдал зэргээр илэрнэ

• - Хөхөх хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд насанд хүрэхдээ бие сэтгэлд үүсэж тогтсон хөөрлөө ямар нэгэн юманд донтох, архи тамхинд татагдах, бусдыг болон өөрийгөө хүчирхийлэн шийтгэх ( өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого) шалтгаан болж болзошгүй юм

• - Хөхөө санаж уйлахад нь гэнэт огцом дуугаар аашилж зандрах, гар хүрэх зэрэгт хүүхдийн сэтгэлзүйд цочрол өгвөл өөрийгөө гологдмол, шоовдорлогдсон мэт мэдрэмжийг үүрд үлдээж мэдэх юм

II үе шат. Бага нас.

Энэ үед хүүхэд өөрийгөө бие даасан, чөлөөтэй гэдгийг ойлгон, түүнээ хамгаалан, бусдаас хамааралгүй шинэ “Би”-тэй болсноо нотлохыг хичээнэ. Энэ бүхэн нь хүүхдийг хөлд орсон цагаас эхэлнэ. Ичих, эргэлзэх мэдрэмжтэй болно. Өөрөөр хэлбэл нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж. Ийм нөхцөлд хүүхдийн бие даах эрмэлзэлийг хэт цээрлэж, хорих нь цаашид үргэлж эргэлзэх, ичих хандлагатай хүн болгон төлөвшүүлэх аюултай.

III үе шат. Зугаацаж, наадах нас.

Энэ шатанд идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлэх, санаачлага гаргах чадвар бүрэлдэн тогтдог.

IV үе шат. Сургуулийн нас.

Энэ насанд өөрийгөө бусадтай адилгүй зан чанартай байгааг болон бусдаас сул дорой байдалтай байгааг мэдрэх гэсэн хоёр мэдрэмж хэт давамгайлах аюул их байдаг. Эцэг, эхийн халамж, оролцооны тусламжтгайгаар сургуулийн зүгээс тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байх нь хүүхдийн хувьд ач холбогдлоо алдаж, гэр бүл нь хамгийн таатай, дотно газар нь болж хувирдаг.

V үе шат. Шилжилтийн нас буюу хямралын үе.

Энэ шатанд хүүхэд нас дуусаж, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотой гүнзгий хямрал үүснэ.

Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэл зүйн хувьд насанд хүрдэг. Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг, эхээсээ тусгаарлаж, холдон өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлнэ. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.

Насанд хүрч бие даах үйл явц нь хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом таслаж, хэт түрэмгий байдал гарган бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтай харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг.

Гэтэл зарим нь 16 хүрчихсэн атлаа хүүхдийн тоглоом сонирхсон хэвээр байж, үе тэнгийнхнээсээ дөлөх, багын адил юм болгон дээр том эцэг, эхийнхээ дэмжлэг туслалцааг авах гэх зэргээр өөртөө итгэлгүй байдал байнга гаргадаг эцэг, эхийн санааг багагүй зовоодог.

Ямар ч байсан энэ үед хүүхэд, эцэг эхчүүдийн харьцаанд хямрал үүсдэг. Үүний эцэг эхчүүд бэлтгэлтэй байж, заримдаа наанаа элдэв сөрөг үзэгдэл илэрдэг ч дотроо хүүхдийнх нь ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх эерэг өөрчлөлтүүд гарч байдаг гэдгийг ойлгодог байх ёстой.

Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой. Иймд хүүхдээ тоохоо болих, эсвэл хэт хатуу хяналтанд байлгах нь буруу юм. Хамгийн байж боломгүй зүйл нь сэтгэлийн хэлхээс тасарч, хүүхдийг зөнд нь орхих юм. Мөн түүнчлэн та хүүхдийнхээ хамгийн сайн найз, дотны зөвлөгч нь байх ёстой. Учир нь хүүхдүүд энэ үедээ аль ч тал руу хальтран ороход бэлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй, маш олон төрлийн сайн муу зүйлийн сонирхох нь элбэг болдог. Гэхдээ энэ шилжилтийн насан дээр дан ганц муу зүйлийг сонирхоод байдаггүй ба ямар нэгэн хичээлдээ илүү сонирхолтой болох, урлаг спортонд дуртай болох зэрэг сонирхолууд гарч ирдэг. Энэ үед нь сонирхсон зүйлийг дэмжиж түүгээр дугуйлан секцэнд явуулах нь илүү үр дүнтэй байдаг.

Eh survalj: Mama.mn

Хүүхдийн сэтгэл зүй

Хүүхдийн сэтгэл зүй нь үүсээд 100 жил болж байгаа болохоор харьцангуй залуу шинжлэх ухаанд тооцогддог. Дээхэн үед төрөлт их, хүүхдийн эндэгдэл ч их байсан болохоор хүүхэд насыг тэгэсхийгээд л өнгөрдөг, анхаарал татахааргүй зүйл гэж үздэг байсан. Хүүхэдтэй холбоотой түүх, соёлын дурсгал тун цөөн байдаг нь үүний нэг нотолгоо юм.

Бас нэгэн жишээ нь хүүхдийн хувцаслалт гэж үздэг. Хүн аль болох хурдан хүүхэд наснаас гарч, том хүмүүсийн амьдралд хөл тавих ёстой гэж үздэг байсан болохоор хүүхдэд зориулсан тусгай хувцас ч үүсээд хэдхэн зууныг нь үдэж байна.

Хүүхдийн сэтгэл зүй нь бусад бүх сэтгэл зүйгээс шинжилгээний онцгой нэгжээр ялгагдана. Энэ нь нас буюу хөгжлийн үе шатууд юм. Ингэхэд насны тоо ба сэтгэл зүйн нас хоёр нь давхцах албагүй. Дийлэнх тохиолдолд амьтны оюун ухааны хөгжил өндөр байх тусам төрөхдөө бие даах чадвараар дорой байж, хүүхэд нас нь удаан үргэлжилдэг.

Хүүхдийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь удамшиж ирсэн өгөгдлүүд үү, эсвэл орчин уу гэсэн маргаан нь конвергенцийн онолыг бий болгосон. Конвергенц гэдэг латинаар ойртуулах гэсэн үгнээс гаралтай болохоор хүүхдийн хөгжилд удамшил, орчин хоёр адилхан нөлөөлдөг гэсэн онол юм.

Сэтгэл судлаач З. Фрейд нь хүүхдийн сэтгэл зүйг ойлгоход маш их үүрэг гүйцэтгэсэн юм. Фрейд нь өөрийн боловсруулсан чөлөөт төсөөллийн аргыг ашиглан насанд хүрэгчдийн сэтгэл зүйг шинжлэх явцдаа сэтгэцийн дийлэнх асуудлын шалтгаан нь хүүхэд насанд авсан сэтгэгдэлд байна гэсэн дүгнэлт хийсэн юм. Түүнчлэн Фрейдын охин Анна Фрейд нь сэтгэгдлийг судлахад тоглоом анхдагч үүрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан юм.

Хүүхдийн сэтгэл зүйн талаарх Э.Эриксоны байр суурь нь сэтгэл зүйн хөгжлийг үе шатуудад хувааснаараа сонирхолтой юм. Үүнд:

o • I үе шат. Нярайн үе. Энэ шатанд үед хүрээлэн буй орчинд итгэх суурь итгэл бүрэлдэн тогтоно. Иймд хүүхдийг тэвэрч, түүн рүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцана. Энэ шатанд элдэв цээр, албадлага ашиглалгүйгээр өөртэй нь ингэж харьцаж байгаа нь цаанаа ямар нэгэн утгатай гэдгийг ойлгуулах нь маш чухал. Гэвч амьдрал дээр ямар ч цээр, албадлага ашиглахгүй байна гэж бараг байдаггүй.

o II үе шат. Бага нас. Энэ үед хүүхэд өөрийгөө бие даасан, чөлөөтэй гэдгийг ойлгон, түүнээ хамгаалан, бусдаас хамааралгүй шинэ “Би”-тэй болсноо нотлохыг хичээнэ. Энэ бүхэн нь хүүхдийг хөлд орсон цагаас эхэлнэ. Ичих, эргэлзэх мэдрэжмтэй болно. Өөрөөр хэлбэл нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж. Ийм нөхцөлд хүүхдийн бие даах эрмэлзэлийг хэт цээрлэж, хорих нь цаашид үргэлж эргэлзэх, ичих хандлагатай хүн болгон төлөвшүүлэх аюултай.

o III үе шат. Зугаацаж, наадах нас. Энэ шатанд идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлэх, санаачлага гаргах чадвар бүрэлдэн тогтдог.

o IV үе шат. Сургуулийн нас. Энэ насанд өөрийгөө бусадтай адилгүй зан чанартай байгааг болон бусдаас сул дорой байдалтай байгааг мэдрэх гэсэн хоёр мэдрэмж хэт давамгайлах аюул их байдаг. Эцэг, эхийн халамж, оролцооны тусламжтгайгаар сургуулийн зүгээс тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байх нь хүүхдийн хувьд ач холбогдлоо алдаж, гэр бүл нь хамгийн таатай, дотно газар нь болж хувирдаг.

o V үе шат. Хямралын үе. Энэ шатанд хүүхэд нас дуус, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотой гүнзгий хямрал үүснэ.

Ийнхүү нэг үе шатаас нөгөөд дамжин хөгжиж буй хүүхдийн сэтгэц нь тухайн үе шатанд ч тэр, дараагийн шатанд шилжихдээ ч тэр нэг цул байдаг тул хүүхдийн сэтгэл зүйг аль нэг үе шатанд нь тусгаарлан, хэсэгчлэн судлах нь зүйд нийцэхгүй.

Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэл зүйн хувьд насанд хүрдэг. Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг, эхээсээ тусгаарлаж, холдон өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлнэ. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.

Насанд хүрч бие даах үйл явц нь хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом таслаж, хэт түрэмгий байдал гарган бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтай харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг.

Гэтэл зарим нь 16 хүрчихсэн атлаа хүүхдийн тоглоом сонирхсон хэвээр байж, үе тэнгийнхнээсээ дөлөх, багын адил юм болгон дээр том эцэг, эхийнхээ дэмжлэг туслалцааг авах гэх зэргээр өөртөө итгэлгүй байдал байнга гаргадаг эцэг, эхийн санааг багагүй зовоодог.

Ямар ч байсан энэ үед хүүхэд, эцэг эхчүүдийн харьцаанд хямрал үүсдэг. Үүний эцэг эхчүүд бэлтгэлтэй байж, заримдаа наанаа элдэв сөрөг үзэгдэл илэрдэг ч дотроо хүүхдийнх нь ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх эерэг өөрчлөлтүүд гарч байдаг гэдгийг ойлгодог байх ёстой.

Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой. Иймд хүүхдээ тоохоо болих, эсвэл хэт хатуу хяналтанд байлгах нь буруу юм. Хамгийн байж боломгүй зүйл нь сэтгэлийн хэлхээс тасарч, хүүхдийг зөнд нь орхих юм.

Хүүхдийг хүмүүжүүлэх монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас…

Хүнээр хүн хийж авна гэдэг бол эцэг эхчүүдийн ихээхэн тулгамддаг зүйлүүдийн нэг юм. Гэхдээ манай монголчууд хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж хүнээр хүн хийж авахдаа олон арван жилийн арвин туршлагатай ард түмэн юм. Монголчууд ихэвчлэн хүүхдийн хүмүүжилд ардын аман зохиолыг түлхүү хэрэглэж байсан байна. Үүнд: үлгэр, домог, туульс, зүйр, цэцэн үг, түргэн хэллэг, жороо үг, дайралцаан, мэтгэлцээн, наадам үг зэргээр хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж, уран цэцнээр өгүүлэх чадвартай, оюун ухааны өндөр чадамжтай, сэтгэн бодох чадваруудыг нь түлхүү хөгжүүлдэг байсан байна. Мөн үүгээр зогсохгүй тоглоом наадмаар хүүхдийг хүмүүжүүлдэг байсан. Үүнд: морь уралдах, хөвгүүдийг хооронд нь барилдуулах, цүү хаях, ардаа алчуур хаях, нуугдаж тоглох зэрэг тоглоом наадгайг хүүхэд хүмүүжүүлэх гол арга хэрэгсэлээ болгож байсан байна.

Мөн түүнчлэн монголын ард түмэн олон зууны турш хүүхдийг сурган хүмүүжүүлэх хэд хэдэн арга хэрэгслэлтэй байсан байна. Үүнд:

•  Монгол ард түмний зан заншил, ёс заншил

•  Эх хэл

•  Гэрийн сургууль гэх зэрэг арга хэрэгсэлүүд байдаг байна.

Мөн түүнчлэн монголчууд эрт дээр үеэс хүүхэд бүрийн зан авир өөр өөр байдагтай холбогдуулан өөр өөр аргаар сургаж хүмүүжүүлдэг байсан байна.

Жишээлбэл: Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга!

Ууртай хүнд ширүүн хэлбэл аюул болох тул ухуул!

Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна!

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул битгий хэрэгс! гэх мэтээр тусгасан байдаг байна.

Мөн хүүхдийн сурган хүмүүжүүлэхэд дараах зүйлсийг мөрдөх нь чухал. Үүнд:

Ардын сурган хүмүүжүүлэх 10 зарчим

1. Хүүхдээ зөв хайрла.

2. Хүүхдээ хамгаалж яв.

3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ.

4. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад.

5. Хүүхэдтэй цуг үйл хий.

6. Хүүхэддээ амьдрах ухаан заа.

7. Өөрийнх нь хүч чадлыг хэлж өг.

8. Чих зөөлөнтэй болго.

9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу.

10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга.

Хүүхдэд цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ. Архи дарс гэх мэт согтууруулах ундаа хүүхдийн ой ухаанд муугаар нөлөөлдөг.

2. Амттанаар бүү цатга. Их чихэрлэг зүйл хэрэглэснээр шүд өвдөх чихрийн шижин болон бусад өвчлөлүүд үүсэх магадлалтай.

3. Өнгөнд бүү шунуул. Хүүхдийг багаас нь үнэт зүйл эдлүүлснээс хожим хэтэрхий цамаан болдог.

4. Мөнгөнд бүү шунуул. Хэтэрхий тансаглахаас болгоомжилж, аав ээжийн ариун цагаан буяныг арвижуулан хямгадах

5. Улай бүү үзүүл. Хүүхдэд улай үзүүлэх, элдэв хорон үг хэлэх, хэрэлдэх, зодолдох зэрэг үйлдлийг үзүүлэхгүй байх.

6. Нойронд бүү автуул. Манай ард түмэн ургах нартай уралдан босож ажил төрлөө амжуулдаг. Хэтэрхий их унтах нь цаг хугацаа алдах аюултай. Мөн монголчууд “Унтах идэх нь ихэдвэл уруудахын” шинж ч гэж ярьдаг.

Мөн түүнчлэл монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд:

“Гурав хүртлэх насны хүүхдээ хаан мэт дээдэл.

Тав хүртлэх насны хүүхдийг хатан мэт хайрла.

Таваас дээш насны хүүхэдтэй харцын ёсоор харьц.

Арван гурваас дээш насны хүүхэдтэй найзын ёсоор харьц” гэсэн байдаг ба энэ нь хүүхдийн нас насны онцлогт нь тааруулж харьцаж байх нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг гэсэн санааг агуулж байгаа юм.

Eh survalj: Mama.mn

Та хүүхдээ ухаантай болгомоор байна уу?

Бүхий л эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдийг ухаантай сайн хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймээс та бүхэндээ хүүхдийг багаас зөв хүмүүжүүлэх, түүнийг хэрхэн зөв дадал зуршилтай болгох талаар энгийн аргуудыг орууллаа.

1. Ямар нэгэн хөгжимийн зэмсэгээр тоглуулж сурга.

Хөгжим тоглож сурах нь хүүхдийн баруун тархийг хөгжүүлэх ид шидтэй ба таны хүүхдийг намуун дөлгөөн хүн болж төлөвшихөд хамгийн ихээр тус болдог зүйл. Судлаачдын үзэж байгаагаар хөгжмийн хичээл нь хүүхдэд оюун ухааны зэрэглэлийг өндөрсгөхөөс гадна ухаалаг зөв сэтгэхэд тусалдаг зүйл гэсэн байна.

2. Хөхний сүүгээр хооллох

Маш олон шинжлэх ухааны судалгаагаар нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь бусад төрлийн шим тэжээлт бодисоор хооллосноос хэд дахин илүү шим тэжээлийг хүүхдэд өгөхөөс гадна хүүхдийн дархлалын систем болон оюун ухаанд хүчтэй нөлөөлдөг болох нь батлагдсан.

3. Спортоор хичээллүүл.

Хүүхдийг багаас нь спортод дуртай болгож спортоор хичээлэлүүлэх нь хүүхэд олон хүмүүстэй харилцах сурах, харилцааны талын мэдлэг илүү болохоос гадна бие бялдарын хувьд эрүүл чийрэг бие цогцостой болон өсөн торнидог байна. Мөнтүүнчлэн багаар ажиллаж сурснаар өөртөө итгэх итгэл нэмэгдээд зогсохгүй сэтгэл санааны хувьд тэвчээр хатуужилтай, зоримог шийдэмгий, өөртэй итгэх итгэл хүртэл улам ихээр нэмэгддэг байна.

4. Хүүхдийн тоглоомыг зөв сонго.

Ер нь бол харгис хэрцгий, залхуу хүрмээр, этгээд хийцтэй маш олон тоглоомууд өнөөгийн нийгэмд худалдаалагдах болсон. Харин зарим тоглоомууд нь хүүхдийн бүтээлч байдлыг нэмэгдүүлж, ухаалгаар бодож сэтгэх чадварыг хөгжүүлдэг юм. Хүүдэд ухаан сорьсон тоглоом багаас нь тоглуулах нь хүүхдийн анхаарал төвлөрөлт, аливаа зүйлийг тогтоох чадвар өндөртэй болдог байна. Учир нь утгагүй тоглоомонд шунан тоглуулах бус аль болох сэтгэл хөдлөл болон үгийн сүлжээ, эвлүүлдэг тоглом, логик тоглоомыг тоглуулснаар хүүхдийн сэтгэн бодох, логик сэтгэлгээ хөгжихийн хэрээр ой ухаан сайжирна. Ялангуяа бага насны хүүхдийг тоглоомоор нь дамжуулан ой тогтоолтыг нь хөгжүүлж чадвал хүүхэд өөрөө өөрийгөө хянаж яваандаа тоглох зөв дадал зуршилтай болдог.

5. Хүүхдийг эрүүл зөв хоолло.

Чихэр болон элсэн чихрийн хольц өндөртэй хоол болон таргалуулах магадлалтайгаас гадна чихрийн шижин болон зүрхний өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Харин үүний оронд байгалийн гаралтай эрүүл хооллолт нь хүүхдийн тань оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулна. Энэ бол хамгийн чухал зүйл гэдгийг битгий мартаарай.

Хүүхдийн хоол хүнсэнд аль болох төмөр агуулсанбүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Учир нь төмөр нь тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг тархинд шууд ирүүлдэг байна. Харин төмрийг дутагдалд орвол хүүхдийн тархины үйл ажиллагаа эрс буурдаг.

Төмрийн агууламж бүхий хоол хүнсэнд тугал, тахианы мах, хонины шарсан элэг, бөөр, какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, чанасан вандуй, шош гэх мэт бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл төмрийн дутагдалд орохгүй байж болно.

Хоол хүнсэндээхолестириний хэмжээг анхаарах хэрэгтэй.

Хүний бие махбодод холестириний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн хамаарна. Цусан дах холестирины хэмжээ ихсэнээс болж зүрх судасны систем гэмтэх, энэ нь цусанд нөлөөлж тархины цусан хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, санах ой тогтоолт буурч, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

6. Та хүүхдээ юу сонирхолыг сайтар ажигла. Түүнийг нь хөгжүүл.

Эцэг эхчүүдийн ихэвчлэн хүүхдийнхээ сонирхолыг бус харин өөрийнхөө сонирхолыг хүүхэддэ тулган шаардах нь элбэг байдаг. Харин үүний оронд эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрийнх нь бодол, сонирхолыг дэмжиж тусалж байх нь хамгийн чухал юм. Тиймээс хүүхдийнхээ сонирхол, чадвар, дуртай зүйлийг нь сайтар ажиглан түүнийг нь дэмжин хөгжүүлээрэй. Суут хүн бүхэн өөрийн хүсэл сонирхлын дагуу аливаа зүйлийг бүтээсэн байдаг шүү дээ.

7. Ном сайн уншуул.

Өнөө үед техник технологийн дэвшилээс үүдэн эцэг эхчүүд хүүхдүүдэдээ ном авч өгөхийн оронд компьютер тоглоомыг чухалчилдаг болсон. Энэ маш буруу зүйл бөгөөд хүүхдийг чөлөөтэй сэтгэх, хийсвэрлэн бодоход саад болдог байна. Харин ном унших нь оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй ургуулан, аливаа зүйлийг төсөөлөн бодоход хамгийн сайнаар нөлөөлдөг. Тиймээс хүүхдээ номын дэлгүүрээр дагуулж яван дуртай номыг нь худалдан авч өгч ном унших хүсэл сонирхолыг нь үргэлж хэвээр хадгалж байх хэрэгтэй.

8. Хүүхдэдээ өглөөний цайг нь заавал уулга.

Өглөө бүр тогтмол өглөөний хоолоо идэж байсан хүүхэд оюуны өндөр чадвартай байдгаас гадна анхаарал төвлөрөл сайтай байдаг гэдгийг нотолсон. Мөн аливаа зүйлийг бусад хүүхдүүдээс хэд дахин хурдан сурдаг гэнэ. Тиймээс хайртай хүүхдүүддээ өглөө бүр зүсэм бялуу идүүлж, аяга сүү уулгах заншуулаарай.

9.Юм бичүүл.

Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Ер нь хүүхдээрээ өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургах хэрэгтэй. Гэхдээ заавал өөрийн гараар бичүүлэх нь илүү үр дүнтэй.

10. Хүүхдийнхээ хором бүрийг үр ашигтай өнгөрүүл.

Хүн дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд, амьдралынхаа ихэнх цагийг унтаж

өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хором бүхнийг дэмий өнгөрөөх бус ямар нэгэн зүйлийг сэдэж хүүхдээ аль болох завгүй байлгах хэрэгтэй. Хэдийгээр ядарсан үед нь өөр зүйлийг санаачлан хийлгэх ч юм уу, эсвэл өөрийнх нь сонирхсон сэдвээр ярилцаж ч болно шүү дээ.

10. Хүүхдийг хөдөлгөөнтэй байлгаж цусны эргэлтийг сайжруул.

Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Компьютерийн олон үйлдэлт тоглоомууд нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чаддаг ч нэг зүйлд хэт их анхаарал нь төвлөрснөөс тархины үйл ажиллагаа сааталд ордог тул аль болох тодорхой хэмжээнд барьж байх нь зүйтэй. Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдийчинээ цусны эргэлт нь сайн байна гэсэн үг. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь цусны эргэлтийг удаашруулдаг учраас хүүхдийн хөдөлгөөнийг үймүүлж байна хэмээн хэт их хорьж болохгүй. Хөдөлгөөн бол хүүхдийг ухаантай болгох хамгийн зөв үйлдэл гэж үздэг.

11. Хэл сурга.

Хэрвээ та хүүхдийнхээ ой санамжийг сайжруулахыг хүсэл гадаад хэл сургах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хүүхэд ч бус томчуудын хувьд ч чухал юм. Гадаад хэл сурах нь хүний цээжлэх чадвар, ой санамжийг дээшлүүлдэг төдийгүй оюун ухаанаа төвлөрүүлэх, сэргээн санах чадварыг нэмэгдүүлж байдаг.

12. Хүүхдийнхээ мэдлэгийг байнга хуваалцаж байх.

Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас суралцах явдал юм. Хүүхэд бүх зүйлийг төгс эзэмшиж чаддаггүй учраас амжилт гаргасан үед нь худлаа магтаж болохгүй аль болох дараагийн суралцах зүйлийх нь талаар өөдрөг сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Сурч авсан зүйлийнх нь талаар аль нь зөв аль нь буруу болохыг байнга ярилцаж чадвал цаашдаа хүүхэд өөрөө дүгнэх чадвартай болно.

13. Хүүхдийг зөв байрлалд зөв унтахад нь анхаар.

Хүний биеийн болон оюун ухааны чадамж нь зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүүхдийн сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой бөгөөд дутуу нойртой хүн сэтгэх нь багасч зөвхөн механик үйлдэл л хийж чаддаг байна. Тийм учраас хүүхэд яагаад дутуу нойртой байгаа шалтгааныг нь олж эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Saturday, November 12, 2011

Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?

Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.

Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг мөрдлөгийг толилуулж байна.

• Та “сул дорой” байдлаасаа болон ах дүү, үеийнхэндээ “дээрэлхүүлж” байгаа хүүхдээ битгий хамгаал. Хүүхэд өөрийн асуудлыг өөрөө шийдвэрлэж, бусадтай харилцахад суралцах хэрэгтэй шүү дээ.

• Хүүхдүүдийнхээ хоорондын маргаан, зодоонд битгий оролц. Энэ тохиолдолд “та нар надад саад болохооргүй газар очиж маргаанаа үргэлжлүүл, ванны өрөөнд ч юм уу” гэж тайван хэлж сурах хэрэгтэй.

• Эхнэр /нөхөр/-тээ хүүхдээ өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд нь битгий саад бол. Аав нь үг хэлж байхад ээж дэргэдээс үгүйсгээд байвал хүүхэд аавыгаа хүндлэхээ больж эхэлдэг. Яваандаа өөрийн сонирхлын дагуу энэ харилцааг ашиглаж эхэлнэ.

• Битгий үглэж янш. Аль болох биеэр үзүүлэхийг хичээ. Жишээ нь хайч авч болохгүй гэхийн оронд барьж байгаа хайчийг гараас нь аваад өөр газар тавих, эсвэл чимээгүй бай гэхийн оронд анхааруулах дохио хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

• Өрөвдөж байгаа мэдрэмжээ бүү илэрхийл. Өрөвдүүлдэг хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдсаар байдаг. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, эсвэл эвгүй байдалд орсон хүүхдэдээ чамд үүнийг давж гарах чадвар бий гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.

• Хүүхдийнхээ өмнө бодит бус зорилго бүү тавь. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавьдаг. Бүх хичээл дээр онц сурах ёстой гэх мэтээр хүүхдэд шаардлага тавих нь ихэнх тохиолдолд зорилгодоо хүрэхээс өмнө шантруулж эхэлдэг.

• Битгий шүүмжил. Шүүмжлэлээр хэн ч сайжирдаггүй. Ялангуяа шууд загнах, өөрийн үзэл бодлыг хэт тулгах нь хүмүүжлийн хамгийн оновчгүй хэрэглүүр билээ. Шүүмжлэх олон арга байдаг. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодохоор итгэмээргүй юм, эсвэл надад их харамсалтай байна, заримдаа бүр эсрэгээр нь магтаж шүүмжлэх ч арга байдаг.

• Хүүхдэд зөвхөн үүрэг хариуцлага төдийгүй эрх байдаг гэдгийг ямагт санаж байх. Хүүхдийнхээ хувийн амьдралыг хүндэлж байх хэрэгтэй. Өөрийнх нь гэсэн юм бүхэн тэдний хувьд халдашгүй дархан бөгөөд тэдний төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг. “Би охиндоо өмсөх хувцсыг нь хүртэл зааж өгдөг” хэмээн нэгэн ээж өөрөөрөө бахархан ярьж байсныг санаж байна. Охины хувьд энэ хандлага нь сэтгэл санааны хүчирхийлэл болж байгаа шүү дээ.

• Бусад хүүхдүүдтэйгээ бүү харьцуул. Та ингэснээрээ шаардлагатай эсэх нь ч мэдэгдэхгүй өрсөлдөөн, атаархал, өөрийгөө голох мэдрэмж төрүүлж байна гэсэн үг. Заавал бүхнийг чадах албагүй, харин өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.

• Гэрийн даалгавар хийлгэж байхдаа дэргэд нь битгий суу. Та өөрөө ч анзааралгүй хариуцлагыг өөртөө үүрэх болно. Хүүхэд ч танд найдаж эхэлдэг.

• Хүүхдээ утсаар ярьж байхад нь битгий нууцаар чагна. Юу хийж явдаг бол гэж хичнээн их санаа зовсон ч гэсэн тэвчих хэрэгтэй.

• Өөрийн шаардлагыг хүүхдэдээ тодорхой байдлаар дүрсэлж ойлгуулах хэрэгтэй. Ж: Хувцас хунараа ямар замбараагүй тавьдаг юм бэ гэж үглэхийн оронд түүнд ойлгомжтой байдлаар хэлэх нь чухал. Миний хүү хувцаснуудаа эвхчихвэл өрөө чинь цэвэрхэн харагдах юм биш үү гэх мэтээр.

• Зөвшөөрөл авалгүй дэвтэр ном, цүнхийг нь бүү нэгж. Ингэж хамаагүй хандах нь хүүхдийнхээ талаар мэдээлэл олж авах оновчтой арга биш.

• Хүүхдээсээ зөвлөгөө авахдаа бүү санаа зов. Хүүхдийнхээ сургамжийг “Аавдаа адуу манахыг заана гэгчээр” гээд л эцэг эхчүүд их дургүй хүлээж авдаг. Энэ зөвлөгөө та хоёрын харилцааг улам ойр болгож байдаг билээ.

• Ямар нэг зүйлийг хүүхэддээ амласан л бол хэлсэндээ хүрч, найдвартай гэдгээ ямагт харуулж бай.

• Хүүхдийн дэргэд бусад хүүхэд, хүмүүсийг муулж өөлөхөөс зайлсхий.

• Өөртөө анхаарал халамж тавьж бай. Сайн эцэг эх байхын тулд танд урам зориг, цаг зав, эрч хүч хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал халамж тавьдаг бол хүүхдэдээ анхаарал тавихад улам илүү хялбар байх болно. Уурласан, бухимдсан хүн гэм хийгээгүй хүүхдэдээ тэр араншингаа гаргадаг. Та хүүхдэдээ ч бас цаг зарцуулах хэрэгтэй. Цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, ном уншиж бай.

• Шилжилтийн насанд тохиолддог зүйлс, насанд хүрэгсдийн хоорондын харилцаа зэрэг асуудлын талаар илэн далангүй, ярилцаж байх нь чухал.

• Аливаа зүйлийг хүүхдийнхээ үзэл бодлоор харахыг хичээгээрэй. Хүүхдийн нүдээр юу, яаж харагдахыг та төсөөлж чаддаг байвал түүнийг илүү амархан ойлгоно.

• Хүүхдийг уурлаж уцаарласан үед нь заавал дуугаа өндөрсгөх шаардлагагүй. Харин ч тайван байж чадвал нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход нь тусалдаг.

• Сонсож сурах нь чухал. Хүүхэдтэйгээ ярилцахдаа нүд рүү нь харж ярилцдаг байх хэрэгтэй. Тэдний яриаг таслахгүй байхыг хичээгээрэй.

Friday, November 11, 2011

Хүүхдийн хүмүүжилд хэдэн наснаас нь анхаарах вэ?

Өлгий, живхнээс арай гэж салах гэж байгаа хүүхэд хөдөлгөөнд орж эхлэх нь эцэг эхийн хариуцлагыг багасгах бус улам нэмэгдүүлэх нь бий.

18 сар
Дэнжигнэн гүйж, түшлэгтэй сандал руу авирахыг оролдсон. Гараасаа хөтлүүлэн шатаар гарч чадна. Шүүгээ, шургуулгаа онгичих чадвартай болно. 10 орчим үгийн нөөцтэй болж, юмыг таньж нэрлэнэ. Хоолоо өөрөө муухан идэж чадна. Эдгээр нь түүний аливаа юмны арга эвийг олохыг хичээж буй анхны оролдлогууд юм.

2 нас
Чөлөөтэй гүйж, шатаар гарах, буух, бөмбөг өшиглөх, сандал руу авирах зэрэг чадвартай болно. Ярихдаа 3-5 үгтэй өгүүлбэр хэрэглэж, би чи тэр гэсэн ойлголттой болно. Хамар, ам зэрэг эрхтнүүдээ таньж үзүүлнэ. Үлгэр сонсох дуртай бөгөөд гэнэтийн дуу чимээнээс аймтгай байдаг. Ярих нь ихсэх боловч зарим үгийн төгсгөлийг гүйцэд хэлж чадахгүй.

З нас
Шатаар чөлөөтэй гарч буун, гурван дугуй унаж чадна. Нэрээ болон насаа мэдэхээс гадна 10 хүртэл тоолох, товчоо тайлах чадвартай болно. Дуу дуулах, асуулт асуух, мөн найзуудтайгаа тоглоно. Өөрийн юмаа харамлах, элдэв ааш гаргах нь нэмэгдэнэ. Амьтан болон харанхуйгаас аймтгай байдаг. Цаас хайчлах, хүний дүрсийг толгой бие нь ялгагдахаар зурах, бас шүдээ угаах зэрэг чадварыг эзэмшиж байдаг. Мөн өөрийгөө арчлах мэдрэмж нь хөгжсөн байна.

5нас
Гурвалжин дүрс зурах, эд зүйлийн хүнд хөнгөнийг ялгах, мөнгийг таних чадвартай байдаг. Дөрвөн өнгө мэдэх ба үгсийн утгыг асуух, мэддэг хэд гурван үсгээ бичиж чадна. Олуулаа айл гэр болж тоглох, мөн өөрт нь хариуцлага хүлээлгэхэд дуртай байдаг. Сургуулийн тухай ойлголттой болж, ярихдаа үгсийн дараалал нь цэгцэрч эхэлнэ. Өөрөө хувцсаа өмсөж, тайлж чадна.

Тав хүртэлх насны хүүхдийн хөгжлийн үе шатыг хамгийн чухал ач холбогдолтой гэж судлаачид үздэг. Та энэ үед хүүхэдтэйгээ уйгагүй хөдөлмөрлөж, танин мэдэхүйн явцыг залхууралгүй тайлбарлаж, зааж өгч чадвал хүүхэддээ үнэгүй, томоохон хөрөнгө оруулалт оруулсан гэсэн үг.

Friday, October 28, 2011

Хүүхэд аминдэм

Хоолонд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн ур хулууны ур наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.

Хэрэв хүүхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зүйл гарсан бол В12, (кобаламин) В6 F витамин дутагдсаны шинж. Өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хүчил болох линол болон лиолений хүчил юм.

Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. Витамин В12 нь В бүлгийн витаминууд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай. Хүний биед багахан хэмжээгээр өдөр болгон хэрэг болдог. Гэвч уг витамин нь хоёр дутагдалтай.

Энэ нь цус багадах болон нервний ачааллыг дэвэргэдэг. Кобаламин буюу В12 витамин нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд элэг, бөөр улаан махыг аль болох амттай харагдахаар бэлтгэж, бага зэрэг хуурч өгөх хэрэгтэй.

(үхэр, гахай, өндөг, бяслаг сүү нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын өглөөний цайны ширээн дээр өндөг заавал байх ёстой. Мөн өглөөний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр үхрийн махыг соустай өгч болно. Хүүхдүүд элгэнд дургүй байдаг учраас.)

Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр бур 500-600 гр суу болон суун бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өг. Дээр дурьдсан бүтээгдэхнүүдээр хүүхдээ хангаж чадвал таны хүүхэд эрүүл цовоо өсөх болно. Та болон таны хүүхдэд эрүүл энхийг хүсье!

/Бизнесийн мэдээ/

Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?



Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.

Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг мөрдлөгийг толилуулж байна.

• Та “сул дорой” байдлаасаа болон ах дүү, үеийнхэндээ “дээрэлхүүлж” байгаа хүүхдээ битгий хамгаал. Хүүхэд өөрийн асуудлыг өөрөө шийдвэрлэж, бусадтай харилцахад суралцах хэрэгтэй шүү дээ.

• Хүүхдүүдийнхээ хоорондын маргаан, зодоонд битгий оролц. Энэ тохиолдолд “та нар надад саад болохооргүй газар очиж маргаанаа үргэлжлүүл, ванны өрөөнд ч юм уу” гэж тайван хэлж сурах хэрэгтэй.

• Эхнэр /нөхөр/-тээ хүүхдээ өөрийнхөөрөө хүмүүжүүлэхэд нь битгий саад бол. Аав нь үг хэлж байхад ээж дэргэдээс үгүйсгээд байвал хүүхэд аавыгаа хүндлэхээ больж эхэлдэг. Яваандаа өөрийн сонирхлын дагуу энэ харилцааг ашиглаж эхэлнэ.

• Битгий үглэж янш. Аль болох биеэр үзүүлэхийг хичээ. Жишээ нь хайч авч болохгүй гэхийн оронд барьж байгаа хайчийг гараас нь аваад өөр газар тавих, эсвэл чимээгүй бай гэхийн оронд анхааруулах дохио хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

• Өрөвдөж байгаа мэдрэмжээ бүү илэрхийл. Өрөвдүүлдэг хүүхэд өөртөө итгэх итгэлээ алдсаар байдаг. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, эсвэл эвгүй байдалд орсон хүүхдэдээ чамд үүнийг давж гарах чадвар бий гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.

• Хүүхдийнхээ өмнө бодит бус зорилго бүү тавь. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавьдаг. Бүх хичээл дээр онц сурах ёстой гэх мэтээр хүүхдэд шаардлага тавих нь ихэнх тохиолдолд зорилгодоо хүрэхээс өмнө шантруулж эхэлдэг.

• Битгий шүүмжил. Шүүмжлэлээр хэн ч сайжирдаггүй. Ялангуяа шууд загнах, өөрийн үзэл бодлыг хэт тулгах нь хүмүүжлийн хамгийн оновчгүй хэрэглүүр билээ. Шүүмжлэх олон арга байдаг. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодохоор итгэмээргүй юм, эсвэл надад их харамсалтай байна, заримдаа бүр эсрэгээр нь магтаж шүүмжлэх ч арга байдаг.

• Хүүхдэд зөвхөн үүрэг хариуцлага төдийгүй эрх байдаг гэдгийг ямагт санаж байх. Хүүхдийнхээ хувийн амьдралыг хүндэлж байх хэрэгтэй. Өөрийнх нь гэсэн юм бүхэн тэдний хувьд халдашгүй дархан бөгөөд тэдний төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг. “Би охиндоо өмсөх хувцсыг нь хүртэл зааж өгдөг” хэмээн нэгэн ээж өөрөөрөө бахархан ярьж байсныг санаж байна. Охины хувьд энэ хандлага нь сэтгэл санааны хүчирхийлэл болж байгаа шүү дээ.

• Бусад хүүхдүүдтэйгээ бүү харьцуул. Та ингэснээрээ шаардлагатай эсэх нь ч мэдэгдэхгүй өрсөлдөөн, атаархал, өөрийгөө голох мэдрэмж төрүүлж байна гэсэн үг. Заавал бүхнийг чадах албагүй, харин өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.

• Гэрийн даалгавар хийлгэж байхдаа дэргэд нь битгий суу. Та өөрөө ч анзааралгүй хариуцлагыг өөртөө үүрэх болно. Хүүхэд ч танд найдаж эхэлдэг.

• Хүүхдээ утсаар ярьж байхад нь битгий нууцаар чагна. Юу хийж явдаг бол гэж хичнээн их санаа зовсон ч гэсэн тэвчих хэрэгтэй.

• Өөрийн шаардлагыг хүүхдэдээ тодорхой байдлаар дүрсэлж ойлгуулах хэрэгтэй. Ж: Хувцас хунараа ямар замбараагүй тавьдаг юм бэ гэж үглэхийн оронд түүнд ойлгомжтой байдлаар хэлэх нь чухал. Миний хүү хувцаснуудаа эвхчихвэл өрөө чинь цэвэрхэн харагдах юм биш үү гэх мэтээр.

• Зөвшөөрөл авалгүй дэвтэр ном, цүнхийг нь бүү нэгж. Ингэж хамаагүй хандах нь хүүхдийнхээ талаар мэдээлэл олж авах оновчтой арга биш.

• Хүүхдээсээ зөвлөгөө авахдаа бүү санаа зов. Хүүхдийнхээ сургамжийг “Аавдаа адуу манахыг заана гэгчээр” гээд л эцэг эхчүүд их дургүй хүлээж авдаг. Энэ зөвлөгөө та хоёрын харилцааг улам ойр болгож байдаг билээ.

• Ямар нэг зүйлийг хүүхэддээ амласан л бол хэлсэндээ хүрч, найдвартай гэдгээ ямагт харуулж бай.

• Хүүхдийн дэргэд бусад хүүхэд, хүмүүсийг муулж өөлөхөөс зайлсхий.

• Өөртөө анхаарал халамж тавьж бай. Сайн эцэг эх байхын тулд танд урам зориг, цаг зав, эрч хүч хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал халамж тавьдаг бол хүүхдэдээ анхаарал тавихад улам илүү хялбар байх болно. Уурласан, бухимдсан хүн гэм хийгээгүй хүүхдэдээ тэр араншингаа гаргадаг. Та хүүхдэдээ ч бас цаг зарцуулах хэрэгтэй. Цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, ном уншиж бай.

• Шилжилтийн насанд тохиолддог зүйлс, насанд хүрэгсдийн хоорондын харилцаа зэрэг асуудлын талаар илэн далангүй, ярилцаж байх нь чухал.

• Аливаа зүйлийг хүүхдийнхээ үзэл бодлоор харахыг хичээгээрэй. Хүүхдийн нүдээр юу, яаж харагдахыг та төсөөлж чаддаг байвал түүнийг илүү амархан ойлгоно.

• Хүүхдийг уурлаж уцаарласан үед нь заавал дуугаа өндөрсгөх шаардлагагүй. Харин ч тайван байж чадвал нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход нь тусалдаг.

• Сонсож сурах нь чухал. Хүүхэдтэйгээ ярилцахдаа нүд рүү нь харж ярилцдаг байх хэрэгтэй. Тэдний яриаг таслахгүй байхыг хичээгээрэй.

Нялх хүүхэд ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, инээмсэглэлийг бусадтай андуурдаггүй

Уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авах хэрэгтэй юу?
  • Судалгааны дүнд уйлахад нь тэр дор нь авдаг хүүхэд, удаж байж авдаг хүүхдийг бодвол уйлах нь багасдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч удаан, намуун дуугаар уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авахад уйлах нь улам нэмэгддэг нь харагджээ. Ялангуяа 1.5- 2 настай, түүнээс дээш настай хүүхэд уйлахад тэр дор нь аргадаж аваад байвал уйлах нь ихсэж, муу зуршил болон тогтдог нь нотлогдсон байна.
  • Нялх хүүхэд үргэлж нэг хэмээр уйлдаг уу?
  • Хүүхэд өвдөх, өлсөх, уурлах зэргийг нь илтгэдэг уйлалт бүр өөрийн онцлогтой гэнэ. Өлсөж байгаа үедээ ихэвчлэн намуухан,амьсгалаа хэмнэлтэй авч уйлдаг. Уурлах үедээ илүү чанга тод уйлна. Гэнэт чанга хашгирч уйлвал гэнэт нэг юм өвдсөний шинж тэмдэг. Туршлагатай, мэдрэмжтэи эхчүүд хүүхэд уйлах байдлаас юу хэрэгтэйг нь мэдэж чаддаг.
  • Нялх хүүхэд ээжийгээ болон ойр тойрны хүмүүсээ таньдаг болов уу?
  • Нялх хүүхэд юу л мэдэв гэж бүү бодоорой. Бодлыг тань хүртэл мэдсэн байх бий. Ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, халуун дулаан инээмсэглэлийг бусадтай андуурахгүй. Аав ээжээс өөр хүн, ойр дотныхон авч байна, өхөөрдөж байгааг мэдрэнэ. Хүүхдэд төрсний дараа л мэдрэмж сууж эхэлдэг.
  • Нэг, хоёр сартайгаас эхлээд дуу чимээ, ээжийн хөлийн алхаа гишгээ зэрэг жижиг сажиг элементүүдийг ялгаж мэдрэх болно. Хажуугаас нь холдоход алга болчихлоо гэж бодон уйлна. Ээж дэргэд байвал амар тайван болох гэх мэтээр мэдрэмжүүд сууж эхлэнэ.
  • Хүүхэд уйлж байгаа нь ямар нэгэн зүйл хэлж байна гэж ойлгож болох уу?
  • Нялх хүүхэд уйлж байгаагаараа ямар нэгэн юмыг хэлж байдаг. Зарим хүмүүс, хүүхэд уйлж байж л өсөж том болдог. Уйлах тоолонд нь аваад байвал тэврүүлээд сурчихна... гэсэн буруу ойлголттой байдаг. Мөн уйлангуут нь хөхүүлэх нь тохирсон арга биш.
Түүний уйлсан шалтгааныг нь олж мэдэх шаардлагатай. Живх нь норсон, тав тухгүй, агаар залгисан зэрэг шалтгаанууд байж болно. Түүнчлэн хүүхэд шүд нь цухуйх үед уйлдаг. Энэ үед шүдний загатнааг арилгах зөөлөн тоглоом өгөөрэй.
 
/Хань/

Хүүхдийн хүмүүжил төлөвшил багаасаа эхэлдэг



 
Хүүхдийн хүмүүжил, төлөвшил багаасаа гэдэг. Бид хүссэн, хүсээгүй хүүхэд гадаад ертөнцтэйгээ харьцаж, олон хүний эргэн тойронд төлөвшин өсдөг. Өнөөгийн бид хүүхдээ бусдаас өмөөрч хэрэлдэх, сайн мууг ойлгуулж чадахгүй өсгөж байгаа нь хожмоо уршигтай юм.
  • Эргэн тойрон бусдыг үл хүндэтгэсэн, соёлгүй, гагцхүү өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хүмүүс олширч байна шүү дээ.
  • Нийгэмтэй зохицож амьдрах чадвар дутагдсаны илрэл.
  • Мэдээж хүүхэд бүх хүнд таалагдахгүй ч ахмад хүний зэмлэл, сургамжийг зөв тусган авах, үр хүүхэддээ олны дунд хэрхэн биеэ авч явах талаар тайлбарлах, сайн мууг ялгаж таниулах, нөлөөлөх чадвар танд бий.
  • Эргэн тойрны хүмүүс хүүхдийн тань буруутай үйлдлийг шүүмжлэх, зааж сургах, шууд хэлэх эрхтэй. Гэхдээ иймэрхүү зэмлэл, анхааруулга нь найрсаг, зөвлөмж маягийн байх ёстой.
  • Бусдын дэргэд хүүхдээ учир зүггүй өмөөрч хаацайлах эсвэл түүний үйлдлийн шалтаг шалтгааныг тайлбарлах гэж оролдох хэрэггүй.
  • Ямар ч хүүхэд тааламжгүй үйлдэл хийх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь муу хүн болно гэсэн үг биш.
  • Хэрэв тэр буруутай байх нөхцөлд хүүхэддээ дэмжлэг үзүүлэхийг хичээ. Ямар ч үйлдлээс үл хамааран түүнд хайртайг хүүхэд ямагт мэдэрч байх ёстой.
  • Хайртай эцэг эхийн зэмлэл нь ч гэсэн хайр агуулж байдгийг ойлгуулах хэрэгтэй.
  • Бусдын дэргэд хүүхдийнхээ сул талыг ярих, загнаж зэмлэх хэрэггүй. Энэ нь хүүхдийн нэр төрийг гутааж буй хэрэг. Хэрэв асуудал байгаа бол түр хүлээзнэ. Хоёул үлдсэний дараа энэ тухай ярих нь илүү үр өгөөжтэй.
  • Өөрийн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх чадварыг хүүхдэд суулга. Эхлээд өөрийг нь сонс ч сур.
  • Түүнд тийм үйлдэл хийх бодит шалтгаан ч байсан байж болох. Ямагт томчууд ярьж, зааж сургадаг байр суурийг ч өөрчилж болно. /Хань/