Showing posts with label Family. Show all posts
Showing posts with label Family. Show all posts

Monday, March 5, 2012

Сайхан хайранд саад болдог 6 муу зуршил

Яагаад эхэндээ бүх зүйл сайхан байсан мөртлөө тодорхой хугацааны дараа үнс нурам төдийхөн болж хоцордог юм бол? Заримдаа үнэхээр учрах төөрөггүй хүмүүс гэж байдаг ч, ихэвчлэн бид өөрсдийнхөө муу зуршлуудаас болоод сайхан хайрыг “нүцгэн гараараа” хөнөөж орхидог.

Бид өөрсдийнхөө буруу гэдгийг мэддэг хирнээ л, хийсэн алдаатайгаа нүүр тулж харьцахаас айн зугтсаар байдаг. Тэгээд л дараагийн харилцаан дээрээ яг өнөөх алдаагаа гаргаж эхэлнэ. Сэтгэлзүйн муу зуршлуудаа хаях цаг болжээ!

1. Хүн бүрийг өөрсдийнхөө хэрэгт хутгах
Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгөө хийсэн хэрүүлийн деталь бүрийг найзууд чинь мэдэх албагүй. Магадгүй тэр маргааны дараа чи хайртыгаа уучиллаа ч, найз бүсгүйчүүд чинь хамтрагчид чинь муу санасан хэвээр хоцрох болно. Эсвэл найзуудаас чинь хэн нэг нь өөр хүнд та хоёрын тухай ярьж, хайрт чинь өөрсдийнхөө тухай хүмүүст ярилаа гэж уурлах болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч яв.

2. Маргаандаа шударга бус хандах
Хос болгон хоорондоо үг зөрдөг. Энэ бол маргаангүй үнэн. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоёр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь чамайг шударга бус гэдгийг харуулж байгаа юм. Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах эрхтэй болно гэсэн үг биш. Хичнээн уур чинь хүрсэн байсан ч, хэрүүлийн дундуур хэлсэн үг чиний тэр хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр хэлсэн үгийг чинь мартаж болох ч, чиний түүнд төрүүлсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Тиймээс эелдэг бай.

3. Хэзээ ч түрүүлж уучлал гуйхгүй байх
Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямар ч асуудлыг үргэлж өөрийнхөө зөв, эсрэг талынхаа буруу болгож дуусгадаг авъяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилтыг олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнх бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгч”-тэй үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Чамайг байнга гомдоодог хирнээ түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нэгэнтэй хамт байвал тэр харилцаа Титаникаас хурдан мөхнө. Тийм биш гэж үү? Хайртыгаа хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй шүү.

4. Үргэлж хожимдох
Хэрэв чи түүнээр өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байвал, чи бас түүний цаг завыг хүндлэх ёстой юм. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол чи нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэдэх юм. Гэхдээ ганцаараа...

5. Өөрийгөө хайхрахаа болих
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүний дэргэд тайван байдаг болмогцоо , өөрөөр хэлвэл түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болмогцоо гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг тольны өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрээ үлдэхийг эрмэлзээрэй. Өөрийгөө зөнд нь хаях нь хамтрагчид чинь өөрт нь таалагдах гэж хичээхээ больсон, эсвэл өмнөх сайхан бүсгүй зүгээр л “баг” байсан гэдэг 2 ойлголтын аль нэгийг өгнө. Ядаж л уруулаа өнгөлчих. Тэгэхгй бол тэр чиний өмнөх дүр төрхтэй адилхан бүсгүйг эрж эхэлнэ шүү.

6. Хамтрагчаа голох (“Түүнээс илүү нь надад олдоно!”)
Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр эхлээд түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр нэгнийг хайна. Өөр бүсгүйд чиний залууг чамаас илүү инээмсэглүүлэх боломжийг бүү олго.

Source: Goolingoo.mn

Sunday, November 13, 2011

Хэзээ ч салдаггүй хосууд

• Хэрүүл маргаан гардаг ч нээлттэй зантай. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг.

• Бие биенээсээ зөвлөгөө авах дуртай. Энэ зан чанар нь тэднийг улам ойртуулдаг.

• Мөнгөний асуудлыг хошин талаас нь харж чаддаг. Үүнийг эмгэнэл болгодоггүй

• Хэн нэгнийхээ ажил төрлийг нь сонирхдог, туслахыг хичээдэг

• Томилолтоор ч юм уу явахдаа өдөрт хэд дахин утасдаж, санаж байгаагаа илэрхийлдэг

• Ганц нэг удаа биеэ барьж чадалгүй араар тавих асуудал ч гарч болно. Гэхдээ үүндээ маш их гэмшиж жигтэйхэн нууцалдаг. Гэмээ цайруулахын тулд өмнөхөөс илүү халамжилдаг

• Бие биедээ буулт хийж маргаантай асуудлыг зохицуулдаг

• Хэрүүлийг инээд наргиан болгон хувиргаж чаддаг. Уур түргэн гардаг

• Аль нэгнийхээ сексийн чадварыг халуун дулаан үгээр магтаж чаддаг. Эцэст нь дүгнэхэд сексийн тал дээр тохирдог хосууд хэн нэгнийхээ алдаа дутагдлыг өгөөмөр сэтгэлээр уучилж чаддаг.

Bas ch ihenh huvi ni baina shuu BIDEN 2-t

Friday, October 28, 2011

Өрхийн төсөв хувь хүмүүсийн мөнгөнд хандах хандлагаас шалтгаалдаг

Гэр бүлийн олон ээдрээтэй асуудлуудын нэг нь мөнгөний асуудал юм. Өрхийн төсөв, санхүүг эмэгтэйчүүд голдуу барьдаг. Энэ нь зарим гэр бүлд хардлага сэрдлэг, үл ойлголцол авчирах нь бий.

Эхнэрээсээ "халаас"-ны мөнгө гуйдаг эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур байдаг. Саяхан л авсан цалинг өөрөө дур мэдэн зарцуулдаг байсан бол эхнэр авснаас хойш амьдралын наад захын баяр баясгалангүй болдог.

Энэ бүхэн хуримтлагдсаар хэрүүлийн алим болох нь бий. Мөнгөө хэн барихаас үл хамааран хэдэн зарчим байх ёстой.

-Мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих нь зөв.

-Энэ үүргийг ерөнхийдөө эмэгтэйчүүд хүлээдэг уламжлалтай.

-Арын албыг гүйцэтгэхэд нарийн ухаан хэрэгтэй ч хэт их хяналт тавих нь үл ойлголцол авчрах, эр нөхрийн өөртөө итгэх итгэлийг бууруулах нэг шалтаг болдог.

-Арвилан хэмнэлт нь байр, машин авах гэх мэтийн зорилгоос үүдсэн байж болно.

-Өнөөдөр хэн ч бай тэр мөнгөгүй амьдрах боломжгүй. Тиймээс залуу гэр бүлийн төсөвт цалингаас суутгах нийтийн хэрэглээнд зориулсан мөнгө байх шаардлагатай.

-Сардаа нэг удаа үзвэр үзэх гадуур хооллох, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэтийн зориулалтын мөнгө байх нь зөв.

-Хяналт сайн ч гэсэн үүнд уян хатан хандахыг эхнэрүүд баримтлах нь зүй.

-Гэр бүлд мөнгө их байгаа эсэхээс үл хамааран аз жаргалтай байж болно. Гайгүй мөнгө олдог хирнээ байнга өрнөөс салдаггүй, мөнгөний хэрүүл тасардаггүй айл бий.

-Гэтэл багахан эх үүсвэртэй ч сэтгэл хангалуун, харилцан биенээ хайрлаж хүндэлдэг, мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл ч байдаг шүү дээ.

-Энэ нь хувь хүмүүсийн хүмүүжил, мөнгөнд хандах хандлагаас шалтгаалж байдаг.

-Гэр бүлийн мөнгийг зохицуулах цорын ганц, бүх хүнд тохирох тийм арга гэж байхгүй. Хамгийн гол нь гэр бүлийн төсвийг зохиоход хоёр хүний харилцан ойлголцол чухал юм.

-Түүнээс биш нэг нь бүгдийг дур мэдэн зохицуулаад, нөгөөхөө зохицуулалтанд оруулах гэж зүтгэж таарахгүй.

Хайрын зөвлөгөө



Хайр дурлал, гэгээн хайргүйгээр амьралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлөшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал.

Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйх, уучлах тусдаа цаг байдаггүй учраас үл ойлголцол бүр дээр таны буруу бол уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай.

Ирээдүйд зөрчил үүсгэж болзошгүй байдлаар харилцахаас татгалз. Хэлээгүй үлдээсэн үгс, эргэлзээтэй хоцорсон бодол бүхэн их зөрчилийн шалтгаан байдаг. Түүндээ тодорхойгүй бөөрөнхий зүйлийг аль болох хэлэхгүй бай.

Ярих тохиромжтой цагийг хүлээж сур. Нөгөө хүн тань дээр бүрэн анхаарлаа хандуулах үед нь чухал сэтгэл зүрхний яриагаа эхлээрэй. Өөр тохиолдолд та гомдолоор дүүрэн хоцорч харин нөгөө хүн тань гайхаж эргэлзсээр яриа дуусах болно шүү. Ихэвчлэн бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж, тоогдохгүй хоцорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

Харилцан яриаг ялангуяа бие биентэйгээ ойлголцох гэж ярилцаж байгаа үед сөрөг шүүмжлэлийн эсвэл гомдолын үгээр яригаа бүү эхэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг хэрэв түүний юу хүсэж байгааг асууж эхлэх, эерэг сэтгэгдэлтэйгээр харилцан яриагаа эхэлвэл та хоёрын дунд ямар ч хана босохгүй.

Үндэслэлгүй, хоосон дэмий ярианаас татгалзаж илүү шударга байхыг хичээгээрэй. Юу хийснээ, юу хийх гэж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлэх нь харилцааг улам гэрэлтэй болгоно. Таний шударга байдал түүнийг ч мөн шударга болгоно.

Хүн бүхэн өөрийн онцлог өвөрмөц шинж чанартай байдаг учраас та тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийнхөө харилцааны зарчмыг ч бий болгож болно шүү дээ.

Шударга байх
Ил тод байх
Нээлттэй энгийн байх гэх мэтчилэн.
Ингээд амжилт. P+B=Love Хайр дурлал мандтугай.

Зөв амьдрах хэв маяг


Өөрийн хүсэл мөрөөдлийн талаар урьдчилж ярьвал хар цагаан хэл ам тусна! 
  • Биелэгдээгүй, хэрэгжээгүй зүйлийн тухай бусдад мэдэгдэх нь тийм сайн биш гэдгийг анхаараарай.
  • Би тийм ажил хөөцөлдөж байна. Бүтэхгүй л байх даа. Би үүнийг бүтнэ гэдэгт эргэлзэж байна... гэх мэтчилэн эргэлзэж тээнэгэлзсэн.
  • Амжилтгүй болохыг өөрөө урьдчилаад зөгнөж ёрлосон үг яриа бүү хэрэглэ.
  • Зорилгодоо хүрэхийн тулд гагцхүү анхаарлаа төвлөрүүл.
 Сөрөг энергитэй хүнээс ямагт зайгаа барьж хол хөндий яв! 
  • Хэн нэгэнтэй харьцахад тааламжгүй мэдрэмж төрөх юм уу харьцсаны дараа ядрах, бухимдах, ажил бүтэхээ болих гэх мэт элдэв зүйл тохиолдох нь бий. Үүнийг зөвхөн стресстэй холбон ойлгож болохгүй.
  • Хэрэв таньд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл ямар хүнтэй харьцсан, юу ярьснаа эргэн бодоорой.
  • Үнэхээр тийм сэжиг төрвөл дахин тэр хүнтэй харьцахаас аль болох зайлсхий.
  • Ямар нэгэн учир шалтгаан хэлэх нь зүй. Учир нь сэтгэлзүйн вампир буюу хар энергитэй хүн байдаг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоогдсон зүйл.
Хийж бүтээхээр санаж, бодож яваа ажлаа урьдчилан төлөвлөж бай! 
  • Амьдралаа эмх цэгцтэй байлгая гэвэл хийж бүтээхээр санаж бодож яваа бүхнээ бодож төлөвлөж бай.
  • Бүх зүйлээ бодож төлөвлөснөөр та олон зүйлд самгардахаа болино.
  • Төлөвлөснөө тэмдэглэж болно. Тэмдэглэл хөтлөхдөө ач холбогдолгүй, эрээвэр хураавар зүйл бичихээс зайлс хийгээрэй.
  • Олон зүйл бичиж толгойгоо эргүүлснээс зөвхөн хийх, бүтээх ажлаа тодорхой төлөвлөн бичих нь чухал.
 Хун бүрт таалагдах албагүй гэдэг үгийг ямагт санаж яв! 
  • Аливаа зүйл дээр огт татгалзаж чадалгүй юм л бол "за" хэмээн хүлээн зөвшөөрч байдаг хүмүүс бий.
  • Аливаа гуйлт, хүсэлтийг биелүүлэх, ам өгөхийн өмнө бүтээж чадах эсэхээ сайтар тунгаах нь зүйтэй.
  • Хэрэв хүсэлт таалагдахгүй байвал "үгүй" гэж хэлж сур.
  • Биелүүлэх боломжтой байлаа ч өөрөө хүсэхгүй байвал түүнд "үгүй" гээд хэлчихэж чаддаг бай. Эрс шулуун зан гаргах нь цаад хүндээ ч амар.
 /Хань/ 

Гэр бүлийн харьцаа



Гэр бүлдээ эрүүл, дотно найрсаг харьцааг тогтоож чадах эсэх нь эхнэр нөхөр хоёрын хичээл зүтгэлээс маш их хамаардаг.

Бага үглэ
Алхам тутамд нь бүү зааж зааварла. Хайш яайш өлгөсөн цамц, хөглөрөх сонин сэтгүүл гээд уур хүрэх зүйл гарч л таарна. Тэр бүрт нь уурлаж яншаад байвал та стрессээс хэзээ ч салж чадахгүй. Харин үүний оронд "миний хайрт гэрлэхээсээ өмнө их нямбай, цэмцгэр байсан даа" гэх жишээгээр хэлвэл илүү үр дүнтэй.

Энэрэнгүй бай
Нөхрийн тань, танд таалагддаггүй найз нь ороод ирвэл уриалгахан хүлээж ав. Ойр зуурын юм ярьчихаад өөр өрөөндөө ороорой. Сэтгэлийн тааламжгүй байдлаа ил гаргах хэрэггүй. Харин гарсных нь дараа нөхөртэйгээ энэ тухай илэн далангүй ярих нь оновчтой.

Асуудлыг ганцаараа шийдэх гэж бүү зүтгэ
Ер нь жижиг гэлтгүй асуудлыг нөхөртэйгээ хамтран зөвшилцөж шийдвэл үр дүнтэй байдаг. Ганц толгойноос хоёр толгой илүү гэдэг шүү дээ. Тэгээд ч энэ нь гэр бүлд эерэг, итгэлцэлтэй уур амьсгал тогтооход нөлөөлдөг.

Ойрын зорилтоо төлөвлө
Төлөвлөөгүй эмх замбараагүй гэр бүлд байнга асуудал гардаг. Ойрын 1-2 жилд юу хийх гэж байгаагаа хамтран төлөвлө, тэмдэглэл хөтөл. Энэ нь санхүүгээ зөв барихаас эхлээд ахуйн жижиг сажиг асуудлыг ч цаг тухайд нь шийдэхэд тустай.

Хошин шогийн мэдрэмжтэй бай
Хэн бүхэнд гаргадаг алдаа дутагдал, эвгүй зан үйлдэл байдаг шүү дээ. Хань чинь мөн л энэ бүхнээс тусгай биш. Хашгичиж загнахын оронд хошин аястай үгээр дүйвүүлэн өнгөрөө. Ингэх нь олон үг хэлэхээс илүү оновчтой. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй байгаа нь тэр гээд хань нөхрөө бусдын дэргэд онигоо, тохуурхлын бай болговол гэр бүлийн уур амьсгал яаж ч өөрчлөгдөж мэднэ шүү. Аливаад хэмжээ хязгаарыг баримтал.

Гэр бүлийн маргаан чухам юунаас үүдэлтэй вэ?


Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй. Жижиг сажиг амьдралын асуудлаас эхлээд санал зөрөлдөх, маргалдах зүйл цөөнгүй гардаг. Тэгвэл гэр бүлийн хэрүүл, маргаанд чухам ямар хүчин зүйлс нөлөөлдөг юм бол?

• Харилцан бие биенээ хүндэлдэггүй

• Нэгнийхээ хэлсэн зүйлийг хүлээцтэй сонссоны дараагаар хариултыг өгдөггүй

• Шууд өөрийнхөөрөө зүтгэж, хэлсэн зүйлийг нь үгүйсгэж эсэргүүцдэг

• Буруугаа хүлээж уучлалт гуйж чаддаггүй

• Өөрийнх нь буруу байсан ч хамаагүй дүргүй бух шиг зүтгэж асуудлыг хүндрүүлснээс

• Заавал давж гарах гэсэн өчүүхэн бодол

• Гэр бүлийн хоёр хүн хоёулаа зөрүүд, хүлээцтэй биш зантай бол

• Архины асуудал, Хардалт

• Мөнгө төгрөгийн зарцуулалт

• Гэр орны эмх цэгц, тав тухгүй байдал

• Хоолны амт

• Хувцас хунар угааж цэвэрлээгүй болон индүүдэж тавиагүй

• Халамж анхаарал тавиагүйн улмаас гомдож үг хаях

• Хэн нэгэн нь гэртээ үргэлж оройтож ирдэг бол

• Ах дүү, төрөл садны хүмүүсийн асуудлаас болж

• Хүүхдийн хүмүүжлийн асуудал

• Гадны хөндлөнгийн хэн нэгэн этгээдийн буруу үг ярианаас

• Гэр орны ажилд харилцан тэгш оролцож бие биендээ туслахгүй зөвхөн нэгнийх нь хийх ёстой үүрэг, ажил мэтээр хүлээн авч бодож явдаг

• Илэн далангүй, нээлттэй харилцан ярилцдаггүй гэх мэт зүйлсээс үүдэлтэй байдаг.

/Хань/