Showing posts with label Development of technology. Show all posts
Showing posts with label Development of technology. Show all posts

Sunday, November 20, 2011

“Tokyo Sky Tree” телевизийн цамхаг Гиннесийн номд бичигдлээ


Японы нийслэл Токиод баригдсан “Tokyo Sky Tree” телевизийн цамхаг дэлхийн хамгийн өндөр цамхгаар тодорч Гиннесийн дээд амжилтад бичигдсэн байна. “Tobu Tower Sky Tree Co” компанийн захирал Митиаки Сүзүки “Японы соёл, технологийн хөгжлийг илтгэсэн уг цамхаг Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэнд их баяртай байна” хэмээн онцолжээ. 634 метр өндөр энэ цамхгийн нээлт ирэх оны тавдугаар сард болох аж. Дашрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн өндөр барилгаар АНЭУ-ын Дубай хотод орших 828 метр өндөр байгууламж тодорсон билээ.

Eh survalj: Unuudur sonin

Friday, October 21, 2011

Технологийн дэвшил

Усан доор машинаар зорчино.

Швейцарийн “Rinspeed” компани "sQuba" нэртэй усны машин зохион бүтээсэн байна.

Удахгүй бид усан доор машинаар зугаацдаг болох нь. Британийн "007" агент 30 жилийн өмнө усан доор машинтайгаа ажлаа хийж байсныг бид мэднэ. Тэр цагт биелшгүй мөрөөдөл мэт санагдаж байсан бол өнөөдөр хэдийнэ бодитой болжээ.


Жолооч, зорчигчийг хүчил төрөгчөөр хангах тусгай төхөөрөмжтэй машиныг ирэх жилийн гуравдугаар сард болох Женевийн үзэсгэлэн худалдаан дээр танилцуулах аж.

Зохион бүтээгчид 10-аас илүү метрийн гүнд орохгүй байхыг зөвлөж байгаа усны машины хөдөлгүүрийн талаар хараахан мэдээлээгүй байна.

100 гигабайтын багтаамжтай флэш

Нэрийн хуудасны хэмжээтэй флэш 100 гигабайтын багтаамжтай. Энэхүү өндөр хүчин чадалтай зөөврийн дискийг Японы "Buffalo" компани зохион бүтээжээ. "SHB-UHRS" нэртэй флэш 60 грамм жинтэй. Японд худалдаж эхэлсэн энэ флэш 952 ам.доллар, 32 гигабайтын багтаамжтай нь 312, 64-ийн багтаамжтай нь 665 ам.долларын үнэтэй байгаа аж.

Хулганы оронд мэлхий

Компьютерийн дагалдах хэрэгслийн дизайныг гаргадаг зураач, урчууд ашиглахад хялбараас гадна хүний бие организмд эерэг нөлөөлөхийг тооцдог аж. Дизайнерууд ч удахгүй компьютерийн хулганы оронд мэлхий хэрэглэж эхэлнэ гэж ярьж байна. Шинэ хулгана "USB Frog"-ийг харсан хэн бүхэн инээмсэглэдэг тул тархи мэдрэлийн системд таатай нөлөөлөх нь тодорхой болжээ. Мэлхий-хулгана дэвсгэртэйгээ 15 ам.долларын үнэтэй.