Friday, November 4, 2011

Аз жаргал өөрт чинь бий бусдаас бүү хай!

Таны амьдрал нэг л болж өгөхгүй, өдөр тутмын ажилдаа ядарч, бас сэтгэл санаагаар унаж, нэг тийм, гутранги байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг ушнаарай! Амьдралд чинь ямар нэг өөрчлөлт гарна шүү

Та өөрийн гараар бүхнийг өөрчилж чадахгүй. Гэсэн ч амьдрал үргэлжлэх тусам зарим зүйл өөрчлөгдөх болно гэдэгт итгээрэй.

Өдөр тутмынхаа ажил амьдралд ямар нэгэн шинэ сонирхол татсан зүйлийг бий болгохыг хичээ. Энэ нь таны сэттэлийг сэргээх болно.

Өчүүхэн зүйл ч гэсэн хүний сэттэлийг сэргээж эрч хүч өгдгийг бүү мартаарай.

Ойр дотныхондоо магтаалын үгийг харамгүй хэлж бай. Хариуд нь чи сэтгэлийн бүлээн дулаан үг сонсох болно.

Заримдаа бүр тэнэг хүн шиг хаа хамаагүй инээж хөхөрч бай. Бүр элгээ хөштөл инээ. Ханатал инээсний дараа танд шинэ эрч хүч мэдрэгдэх болно.

Зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрч чадвал өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнахаа мартаж болохгүй.

Бэрхшээл тохиолдох бүрт аав ээждээ хандахаа боль. Тэд ч бас амьдралаа өөрсдийн хүчээр бий болгосон шүү дээ.

Хийж бүтээсэн бүхнээ тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж бай. Тэгээд хааяа ч гэсэн түүнийгээ уншиж бай.

Өөрийгөө шүүмжлэхээ боль. Та ямар л төрсөн байнаа түүгээрээ л дуусна.

Царай зүс, эд хөрөнгө, ажил төрөлдөө сэтгэл хангалуун бус байх нь таныг хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй.

Өдөр бүхэн амьдралын гэрэл гэгээтэй болгоныг аль болох олж харахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь танд их эрч хүч авчрах болно.

/Хань/

No comments: