Saturday, November 19, 2011

Гоо үзэсгэлэнтэй байх энгийн аргууд

Хүн бүр л залуу сайхан харагдахыг хүсдэг. Тэртусмаа эмэгтэй хүн тэгш бие бялдар, өнгөлөг сайхан арьс үстэй болохыг хүн бүр л нууцхан мөрөөддөг байх. Гэтэл сайхан харагдахын тул цаг зав, мөнгө төгрөг хэрэгтэй болно. Харин бид бүсгүйчүүд та бүхэндээ зориулж хамгийн энгийн аргаар гоё сайхан харагдах нууцаас дэлгэж байна.

Үүнд:
1. Та үргэлж залуугаараа байхыг хүсэж байвал лууван ид, эсвэл луувангийн шүүс уух хэрэгтэй.

2. Хятадууд яагаад урт насалдаг гэж бодож байна. Тэд сармисыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэдэг байна. Сармис нь хүний эд эсийг шинэчилж, үрчлээ суухаас сэргийлдэг ба эрүүл мэндэд ч тустай бүтээгдэхүүн юм. Харин сармис хэрэглэсний дараа амнаас гарах эвгүй үнэрийг улаан лиш цэцгийг зажилах хэрэгтэй шүү.

3. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол өдөрт 2-3 цайны халбага улаан буудайг хоол хүнсэндээ хэрэглэх нь үр дүнтэй.

4. Ямар ч эмэгтэй гялалзсан торго мэт хөнгөн зөөлөн үстэй болохоос татгалзахгүй байх. Тэгвэл та 1 литр сүүнд 2 өндөг хольж үсэндээ түрхэж хэсэг байлгаад, сайн зайлж угаавал таны үс гялалзсан зөөлөн болох болно.

5. Биеийн алжаал тайлагдаж сайн амарвал биеийн арьс сэргэж тайвширч өнгөлөг болдог байна. Үүний тулд рашаан буюу /эрдэс давстай / усаар арьсандаа иллэг хийх хэрэгтэй.

6. Эмэгтэй хүний насыг хүзүүнээс нь уншдаг гэдэг. Бүсгүй та хүзүүнийхээ арьсыг сайхнаар нь хадгалахыг хүсвэл дэргүй унтах хэрэгтэй. Дэргүй унтах нь хүзүү хөшихөөс хамгаалж, хүзүүнд үрчлээ суухаас сэргийлэхээс гадна давхар эрүүг арилгахад тустай.

7.Эмэгтэй хүний гоё сайхан байх зүйлийн нэг бол зайлшгүй хуруу, хумс юм. Хумсыг удаан хугацаагаар будсанаас болж хумс хатуурах, өнгөгүй болж шарлах, цагаан толботой болдог. Үүнээс сэргийлэхийн тулд чидун жимсний тос, нимбэгний шүүс хийсэн бүлээн усанд гараа хэсэг дүрэх нь үр дүнтэй. Мөн ургамалын тосыг бүлээсгэж байгаад хумсаа дүрх хэрэгтэй.

8. Арьсыг залуу харагдуулдаг нэг зүйл бол лууван нухашыг зөгийн балтай холиод маск хэлбэрээр нүүрэндээ тавьж болно.

9. Тараг, жүржийн шүүс холиод нүүрэндээ маск тавь. Нүүр тань цэвэрхэн болохоос гадна амрах болно.

10. Та батгатай бол цэцэгт байцааны навчийг чидун жимсний тос ба / оливын тос/тостой хольж, миксерт нухаад батгатай газраа түрх.10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаа.

11. Таны шүд шарлаж, толбо тогтоод байгаа бол нимбэгний хальсны үйрмэгийг, давстай усанд хийгээд өдөрт нэг удаа шүдэндээ түрх, мөн гүзээлзгэнэ их идэж байгаарай.

12. Төмс зүсч эсвэл үрээд самбай даавуунд боогоод нүдэн дээрээ 15-20 минут тавибал нүдний эргэн тойрон дахь үрчлээс алга болно.

13. Нүүрээ угаасны дараа мөсөөр арчвал нүх сүвийг хаадаг. Дараа нь та чийгшүүлэгчээ түрхээрэй.

14. Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэвэл үс хагтуулдаггүйгээс гадна үсийг гялалзсан өнгөтэй болгодог.

15. Та тослог арьстай бол алим нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрхэх нь арьсанд сайн.

16. Таны үс хуурай, хугарамхай бол сүүнд 1 өндөг хольж хөөсөртөл нь хутган хуйхандаа түрх. 5 минутын дараа сайн зайлж угаарай.

17. Өрөөний дулаантай усаар гар нүүрээ угааж байгаарай. Өвөл гар нүүрээ хүйтэн усаар угаах нь зохимжтой.

18. Та эрүүл буйлтай, цагаан шүдтэй байхыг хүсч байвал шүдээ угаахын өмнө сойзондоо давс үр.

19. Урьдаас нарийн зүсч бэлтгэн, хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавих нь нүдийг амраадаг.

20. Амархан хугардаг хумсаа хатуу болгохын тулд лавантын тос түрхээрэй.

No comments: