Saturday, November 19, 2011

Хүүхдийг дархлаажуулах

Хүүхэд эхээс төрөхдөө төрлөхийн дархлаатай төрдөг ба энэхүү дархлаа нь аажимаар багассаар нэг нас хүрэхэд дархлаа нь бүр мөсөн алаг болдог байна. Хүүхдийн дархлааг сайжрууласнаараа таны хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулж олон төрлийн халдварт өвчинөөс сэргийлдэг байна. Найдвартай дархлаа тогтоохын тулд зайлшгүй вакцин хийлгэх чухал юм. Вакцинаар сэргийлж байгаа халдвар өвчнүүд нь хүүхдийн амь насанд аюултай, хүүхдийг тахир дутуу болгодог өвчнүүд байдаг ба энэхүү дархлааг сэргээх вакцин нь таны хүүхдийг насан туршид нь эдгээр өвчинөөс хамгаалах чадвартай. Энэхүү халдварт өвчнийг дурьдвал:

• Сүрьеэ. Энэ нь хүүхдийн уушги, яс мэдрэл, гэдэс булчирхайг хүнд гэмтээдэг.

• Халдварт саа. Хүүхдийн тархи нугасыг гэмтээж хөдөлгөөний эрхтэнг саажуулснаараа хүүхдийг насан туршид нь тахир дутуу болгодог байна.

• В вируст гепатит. В-вирус нь элгийг хүнд гэмтээж шарлах өвчин үүсгэдэг ба дутуу эмчилсэн тохиолдолд элэг хатуурах, цаашилбал элэгний хорт хавдар үүсэх магадлалтай.

• Сахуу. Энэ нь хүүхдийн гүйлсэн булчирхай өнгөртөн үрэвсэж, амьсгал боогдон хордлогонд ордог.

• Хөхүүл ханиад. Амьсгал мэдрэлд хүчтэй нөлөөлж бөгшүүлж ханиалгадаг.

• Татран. Мэдрэлийн эрхтэнд хүчтэй хордож, таталт үүсэх ба амь насанд аюултай өвчин.

• Улаанбурхан. Амьсгал , зүрх, хоол боловсруулах, мэдрэлийн эрхтнийг хямруулдаг тууралттай халдварт өвчин. Энэхүү өвчинөөр нас барсан хүүхдийн тоо их байдаг.

Тиймээс ээж аав та бүхэн энхрий бяцхан үрсээ дээрх вакцинуудыг заасан хугацаанд хийлгэж байгаарай. Ингээд доорх хүснэгтэнд хүүхдийн вакциныг хэд настайд нь ямар тунгаар хийх ёстойг харууллаа.

Eh survalj: Mama.mn

No comments: