Saturday, October 22, 2011

Хэмнэж, гамная

... Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг...

Одоогийн амьдрал чинь боломжийн, таатай байна уу? Тийм бол түүнийгээ тэтгэж, хадгалж, болбол улам сайжруулахыг хичээж амьдар. Сайн бус байгаа бол засан сайжруулахыг эрэгцүүлэн хичээнгүйлэн бод. Амьдралаа сайжруулахад баталгаатай арга зөвхөн ганц байдаг гэнэ. Тэр нь хичээл зүтгэл, хэмнэж гамнах, тэвчээр хатамж, тэгээд зөв сэтгэл хэмээх сайн суртахууныг дагах явдал. Өмнө нь би хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг тухай ярьсан. Мөн тэвчээр хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг гэтлэн туулах сэтгэлийн асар их хүчний нөөц болох тухай хэлсэн. Бас аливаа ажил үйлд сэтгэлээсээ хандах талаар ярихдаа “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй” гэдгийг дурдсан. Сайн бус амьдралыг өөд татахад зайлшгүй хэрэгтэй гурван чухал асуудлыг хөндөөд ярьчихжээ. Одоо амьдралаа тэтгэхэд хэрэгцээт дөрөв дэх зүйл болох хэмнэж гамнах тухай ярья. Хэмнэж гамнах гэдэг нь хоорондоо холбоотой хоёр зүйлийг нэгтгэж хэлсэн ойлголт билээ. Нэг дэх нь шоргоолж шиг хөдөлмөрлөн зүтгэж байж бий болгож, хураан хуримтлуулах бэрх хэцүү ажил. “Дуслыг хураавал далай” гэсэн монгол үг үүнийг хураангуйлан илэрхийлнэ. Нөгөөх нь буй болгосноо ухаантай бөгөөд ариг гамтай зарах бүр хэцүү ажил. Ер нь дутагдаж гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан чанарыг эзэмдэн байж, гүйцэтгэн биелүүлэхээс өөр дөт зам үгүй. Чин шударгаар мөнгө олж түүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх нь хүний насан туршдаа сахин дагах зарчим байх ёстой. Чин шударгаар мөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдаж дийлдэлгүйгээр, хичээл зүтгэл гаргаж, хүсэл тэмүүллээ шавхахаас өөр зүйл биш. “Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас, ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” гэдэг. Өмсөх хувцас, идэх хоол, амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөрөө хөл дээрээ баттай босох сэтгэл зэрэг хүнд байх учиртай утга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээр олдог билээ. Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийн эсрэг босгох хаалт юм. Хуримтлалаар бид амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортой болгоно. Хуримтлал бий болгохдоо мөнгө олох бөөгнүүлэх хугацаа болоод боломж бага, үрэх зарах хугацаа хийгээд зарлага их байдгийг бодолцох хэрэгтэй. Мөнгийг зарж сурна гэдэг олохоосоо дутуугүй ур ухаан шаарддаг ажил. Олсноо бүгдийг үрээд хаячихаж таарахгүй, аль болох хэмнэж гамнах, үр ашигтай зарцуулах хамгийн шалгарсан аргыг эзэмших хэрэгтэй. Энэ бол залуу хүн амьдралын их сургуулиар түргэвчлэн суралцвал зохих хосгүй эрдэм яах аргагүй мөн. Цалингаа буунгуут хэд хоног хамаа замбараагүй идэж уун, тооцоогүй үрж цацаад сарын эцэс рүү хүмүүсээс мөнгө зээлж, өр тавьж байдаг айлууд захаас аван бий. Мөнгөө тооцоотой, ариг гамтай зардаг бол яаж ийгээд хоосон хонохгүй, хоёр идэхгүй, мөр бүтэн болоод байх амьдралаа зөв зохицуулж чадахгүй туйлдах өрх гэр элбэг. Хэзээ ямагт ядуугийн зовлон туулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаас бараг өөрцгүй. Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэл өөрөө шийдэхгүй, бусад хүнд тушигдаж, бусдын хэлснээр хөдөлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахад хүрдэг. Ийм өрөвдөлтэй байдлаас гарч, амь амьдралаа өөрөө залгуулаад, биеэ даагаад явья гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг л гүйцэтгэвэл болох нь тэр. Хэмнэж гамнахад гайхшрал төрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэггүй. Бага зэрэг санаа сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийн ухаан байхад л хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь өрх гэрийн аж ахуй, санхүү зэрэг бүх ажлаа тооцоoтой ёс горимоор нь гамтай эрхэлж, элдэв долоон илүү дэмий зүйлийг хасч орхивол тэгээд л боллоо. Ялангуяа архи, тамхи зэрэг шал дэмий зүйлд үргүй зардал гаргах шаардлага байхгүй. Гартаа байгаа юуг ч гэсэн арвилан хямгад. Хэмнэж гамнах болон нарийлах харамлах хоёр тэс өөр юм. “Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан ч гэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэ доош нь унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжихөөр зүтгэе гэж бодож бас болохгүй” хэмээн гүн ухаантан Ф.Бекон сургасан. “Хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чөлөөний ээж мөн” гэж номонд бичсэн байна. Хямгач сэтгэлгүй хүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг ч адилхан үргүй зардаг учраас тэр. Хураан хуримтлуулсан эд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийн үрийг ч тарьдаг. “Баяны зовох ядуугийнхаас их, ядуугийн жаргах баяныхаас их” гэх. “Барж идсэн баянаас, мэрж идсэн ядуу дээр” гэсэн үг ч бий. Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг. Жаргал зовлон хосолсон, унаж босож байдаг хорвоогийн алаг эрээн амьдралыг туулахдаа бэрх хатууд нь сөгдөхгүй байх санамж, сэрэмж аваасай гэсэндээ энэ бүхнийг дурдаад байна. Хэмнэж гамнах тухай хамгийн гол гэж үзсэн сургаалийг одоо та нарт хэлье.

“Хааны хатан Бурхан багшийн хайртай шавь Анандад 500 хувцасаар өргөл барьжээ. Ананд дуртайяа гардан авсныг хаан сонсоод хамгаас ариун анд минь тийм олон хувцасаар яах гэсийм гэж асуув.

- Олон хувраг ноорхой хувцастай, тэдэнд энэ хувцасыг өгч хуучныг нь солино гэв.

- Тэгвэл хуврагуудын хуучин хувцасыг нь яах вэ?

- Хуучин хувцасаар нь орны даавуу хийнэ.

- Тэр орны хуучин даавуугаар юу хийхэв?

- Түүгээр чинь би шаланд дэвсэх олбог хийх юм.

- Тийм бол чи тэр хуучин олбогоо яахав?

- Хөлний алчуур хийж тавина.

- Тэгээд хуучин хөлний алчуураар чи бас юу хийхэв?

- Тэр хуучин хөлний алчуураар шалны алчуур хийнэ.

- Тийм бол шалны хуучин алчуурыг яах гэж байна?

- Түүнийг цуучиж шавартай холин байшин шавна” гэжээ.

Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандаж хэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч, хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болон хөтөлнө.

“Багыг гамнадаггүй хүн ихийг алдана” гэсэн үг бий. Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Н.Багабанди

Сэтгэл ариун бол үйлс ариун


Tүмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм.

Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.

Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.

Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.

Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урьдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.

Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шальдир бульдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.

Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл ариун, үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишигийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхэгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”.

Ариун итгэл – амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшигийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.

Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдрана. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ. Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугатан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай бид.

Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.

Friday, October 21, 2011

Технологийн дэвшил

Усан доор машинаар зорчино.

Швейцарийн “Rinspeed” компани "sQuba" нэртэй усны машин зохион бүтээсэн байна.

Удахгүй бид усан доор машинаар зугаацдаг болох нь. Британийн "007" агент 30 жилийн өмнө усан доор машинтайгаа ажлаа хийж байсныг бид мэднэ. Тэр цагт биелшгүй мөрөөдөл мэт санагдаж байсан бол өнөөдөр хэдийнэ бодитой болжээ.


Жолооч, зорчигчийг хүчил төрөгчөөр хангах тусгай төхөөрөмжтэй машиныг ирэх жилийн гуравдугаар сард болох Женевийн үзэсгэлэн худалдаан дээр танилцуулах аж.

Зохион бүтээгчид 10-аас илүү метрийн гүнд орохгүй байхыг зөвлөж байгаа усны машины хөдөлгүүрийн талаар хараахан мэдээлээгүй байна.

100 гигабайтын багтаамжтай флэш

Нэрийн хуудасны хэмжээтэй флэш 100 гигабайтын багтаамжтай. Энэхүү өндөр хүчин чадалтай зөөврийн дискийг Японы "Buffalo" компани зохион бүтээжээ. "SHB-UHRS" нэртэй флэш 60 грамм жинтэй. Японд худалдаж эхэлсэн энэ флэш 952 ам.доллар, 32 гигабайтын багтаамжтай нь 312, 64-ийн багтаамжтай нь 665 ам.долларын үнэтэй байгаа аж.

Хулганы оронд мэлхий

Компьютерийн дагалдах хэрэгслийн дизайныг гаргадаг зураач, урчууд ашиглахад хялбараас гадна хүний бие организмд эерэг нөлөөлөхийг тооцдог аж. Дизайнерууд ч удахгүй компьютерийн хулганы оронд мэлхий хэрэглэж эхэлнэ гэж ярьж байна. Шинэ хулгана "USB Frog"-ийг харсан хэн бүхэн инээмсэглэдэг тул тархи мэдрэлийн системд таатай нөлөөлөх нь тодорхой болжээ. Мэлхий-хулгана дэвсгэртэйгээ 15 ам.долларын үнэтэй.





Saturday, October 15, 2011

Тайвшрах арга

Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг. Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
  1. түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм. Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй. Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, би зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэдний тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу. Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, битгий шууд асуудлыг эцэс болго. Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ тэднийг ярьж дууссан ч гэсэн уур тань хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уурыг, үйлдэлийг хянаж чадна. Та л хүмүүст танд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн.
  2. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.
  3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар. 
  4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн өшөө илүү уур хилэн бий болдог байна.
  5. Хоолоо зөв тохируул. Хүн ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм байна. Аль болох улаан мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархыг сэргээж, танд эрч хүч өгч, таныг аз жаргалтай болгоно. Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.
  6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно. 

TOEFL-ийн шалгалтанд хамгийн элбэг тохиолддог 100 үг



acquiesce- agree, accept without protest

affable- polite and friendly, easy to talk to

affliction- distress, suffering

affluent- wealthy, abundant

agitate- move, shake, stir up

ambiguous- having more then one meaning

annex- take possession of

aqueous- of or like water

arduous- demanding great effort, strenuous

aroma- quality or surrounding atmosphere considered typical

atone- make repayment

avarice- greed

bellicose- inclined to fighting

calisthenics- exercises to develop strong bodies

captor- person who takes smb captive

concoct- invent, prepare by mixing together

dangle- hand or swing loosely

deprive- take away from, prevent from using

diligent- hard-working

disrobe- undress

docile- easily trained or controlled

doleful- dismal, mourful

drought- a long period of dry weather

dubious- feeling doubt

dumbfound- astonish

efface- rub or wipe out, obliterate

elucidate- to make understandable

enchant- charm, delight

endeavor- to make an effort, to try very hard

endorse- approve, support a claim or statement

enthral- take the whole attention, enslave

exploit- to use for selfish advantage or profit

extensive- far-reaching

extol- to praise highly

flimsy- lacking solidarity, strength

fraud- a fault, a deception

gaudy- too bright and showy

ghastly- death-like, pale and ill

grumble- to complain

harass- worry, trouble

heretic- very busy; active

impediment- smth that hinders (esp in speech)

indigenous- native

insatiate- never satisfied

intrepid- fearless

irate- angry

jeopardy- danger

leash- control

loafer- an idle, lazy person

lucrative- profitable

lustrous- bright; shining

malign- to slander

meddle- to interfere, to intrude

mend- to repair

mirth- being merry and happy

nausea- feeling of sickness

neglect- pay no attention to

nocturnal- of or in the night

obese- very fat

obsolete- no longer useful, outdated

perch- take up a high position

pervade- spread through every part of

petulant- unreasonably impatient or irritable

pillage- plunder (esp in war)

presumptuous- too bold or self-confident

quashed- annuled

quenching- satisfy, put an end to, put out

refurbished- make clean, as if like new

rejoicing- happiness, joy

reticent- in the habit of saying little

reverberate- be sent back, again and again

rigor- sternness, strictness, severe conditions

rotundity- state of being round

salvage- the saving of property from loss

scattered- not situated together

shatter- to break into many pieces

shunned- avoided, kept away from

sketchy- shortly, roughly, quickly

sporadic- happening from time to time

stifled- suppressed, kept back

strive- to make great efforts, to struggle

subsequent- following

succumb- yield, die

taciturn- unspoken, silent

tantalize- raise hopes that cannot be realized

tentative- uncertain, probable

torpid- dull and slow

treacherous- not to be trusted, perfidious

tremor- thrill

tyro- a beginner

uproar- noise and excitement

vanity- a foolish pride

vehemence- forcefulness; intensity; conviction

vigilance- watchfulness

vindicate- prove the truth

voluptuous- arousing sensual pleasures

wan-looking ill, not bright

wile- a trick

wrinkle- make small lines (eg forehead)

Эрдэм шинжилгээний өгүүлэл гэж юу вэ?

Эрдэм шинжилгээний зохиолын богино хэмжээний хамгийн нийтлэг бөгөөд шинжлэх ухаанд үйлчлэх үүргээрээ түгээмэл хэлбэр нь эрдэм шинжилгээний өгүүлэл юм. Өгүүлэл нь судалгаа шинжилгээний ямар нэг үр дүнг нэгтгэн дүгнэж, дүгнэлт өгсөн, шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан биеэ даасан бичил зохиол юм. Судлаач бүхэн судалгааны ажлынхаа явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх үүрэгтэй. Ялангуяа эрдмийн зэрэг горилогч тухайн сэдвээрээ доод тал нь 3-5 өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний өгүүллийг өдөр тутмын сонин, шар сонинууд юмуу сайн дурын ном хэвлэлд хэвлүүлснийг тооцохгүй, харин Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, ШУА-ийн мэдээ сэтгүүл, Хүрээлэнгийн цуврал бичиг, Боловсролын хүрээлэнгийн "Боловсрол судлал" гэх зэрэг салбарын нэр хүндтэй сэтгүүлд юм уу тухайлан эрдмийн өгүүлэл хэвлэдэг гадаад, дотоодын эрдэм судлалын бичигт нийтлүүлсэн байх шаардлагатай.

Энэ шаардлага социализмын үед "Эрдмийн зэрэг цол олгох улсын дээд зөвлөл" буюу ВАК-аар зөвшөөрөгдсөн хэвлэлүүдэд тухайлбал олон нийтийн төв хэвлэл болох "Үнэн", "Утга зохиол" сонин, "Намын амьдрал", "Цог", "Шинжлэх ухаан амьдрал", "Эрүүл мэнд", "Сурган хумүүжүүлэгч" зэрэг цөөн сонин сэтгүүл, ШУА-ийн Мэдээ, Хүрээлэнгүүдийн эрдэм судлалын цувралууд, Их дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг зэрэгт нийтэлсэн өгүүллийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тооцдог нарийн журамтай байсан бөгөөд салбарын яамдын хэвлэл, аймаг, төвийн сонинуудад нийтлүүлсэн өгүүллийг эс тооцож харин түүнийг эрдэм шинжилгээний нийтлэг зохиолын тоонд оруулж үздэг байв. Ийм хяналт эрдмийн бүтээлд тавигдах нь зүйтэй бөгөөд одоо ийм хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх албан ёсны байгууллага, эрхэлсэн газаргүй байгаагаас хэн дуртай нь ямар ч хэвлэлд "өгүүлэл" нэртэй юмаа өгч төлбөртэй нийтлүүлдэг, түүнийгээ эрдмийн бүтээлийн жагсаалтанд оруулсан байх явдал хаяагүй үзэгдэх болов. Энэ нь эрдмийн бүтээлийн чанар чансаа, үр өгөөж, нэр хүндэд муугаар нөлөөлж, сонин сэтгүүлд нийтэлсэн бүхнээ эрдмийн бүтээлд тооцох буруу хандлага хэвшин тогтоод байгааг энэ ташрамд шүүмжлэн өгүүлье. Зүй нь, эрдмийн зэргээ хамгаалуулах зөвлөлүүд хаана ямар хэвлэлд хэвлүүлсэн, өгүүллийн хэмжээ, агуулга, ач холбогдол, эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг хангасан эсэхээр нь тухайн өгүүллийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тооцох журам боловсруулж, ийм хяналтын шинжилгээ тогтоох шаардлагатай байна. Судалгааны өгүүллийн бүтэц ямар байх, тэдгээрийн тухай нийтлэг шаардлага журмын талаар судлаач Д.Түмэндэмбэрэлийн бичсэнээс ишлэе.

• СЭДЭВ БУЮУ ГАРЧИГ: Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томъёологдсон байх ёстой.

• ЗОХИОГЧИЙН ХАЯГ: Зөвхен зохиогчийн овог, нэрийг бичнэ. Хураангуй: Судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн 8-12 мөр байвал зохиио.

• ТҮЛХҮҮР ҮГ: Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.

• УДИРТГАЛ: Өгүүллийн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж түүнээ бататгахын тулд ямар сорил туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.

• ҮНДСЭН ХЭСЭГ: Өөрийн судалагааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол арга зүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт нотолгоотой гаргана. Тоон үзүүлтэд заавал математик боловсруулалт хийж бичнэ.

• СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Энэ хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

• ДҮГНЭЛТ: Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ.

• ИШ ТАТСАН БҮТЭЭЛ, АШИГЛАСАН МАТЕРИАЛ: Энд зөвхөн өгүулэлд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна. Ишлэл, зүүлт хийх журмыг баримтална.

• ТОВЧЛОЛ: Товчлолыг англи, орос хэлний аль нэгээр бичих бөгеөд орос хэлээр бол Резюме гэж бичнэ. Товчлолд өгүүллийн үр дүн болон дүгнэлтийг нягтлан товчилж, монгол хэлээр бичсэн өгүүлэлд гадаад хэлээр англи, орос, гадаад хэлээр бичсэн өгуүлэл бол монгол хэлээр бичнэ.

• СУДЛААЧИЙН ТУХАЙ: Зохиогчийн овог нэр, эрдмийн ээрэг, ажлын газар буюу хаяг байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь хэмжээний хувьд 10-15 хуудас материал байх ба тухайи салбарын онцлогоос үүдэн тухайлбал байгалийн ухаан, математик, физик, хими зэрэг логикжсон, тодорхой шинжлэх ухааны өгүүллийн хэмжээ 5-аас доош хуудастай байж болох бол нийгмийн ухааны өгүүлэл 10-аас дээш хүртэл хуудастай байж болно. Эрдэм шинжилгээний өгүүлэлд доорхи шаардлага тавигдана. Үүнд:

• СЭДЭВ АГУУЛГА ТОХИРСОН, сэдвийн нэр урт биш оновчтой байх.

• ӨГҮҮЛЛИЙН бүтэц эрдэм шинжилгээний зохиолын шинжтэй байх. Сүүлийн үед эрдэм шинжилгээний өгүүллэгийг нийтлэх мэргэжлийн сэтгүүл, ЭШБ-т өгүүллийн бүтэц, хэмжээг тодорхой заахаас гадна түүнийг компьютерын Ариал Мон-оор 12 үсгийн тэмдэгтээр шивсэн, өгүүлэлд тавих шаардлагыг судлаачдад санал болгож байгаа нь зүйтэй юм.

• ӨГҮҮЛЛИЙН хэл найруулга ойлгомжтой, товч тодорхой, нэр томьёо маргаангүй нэг мөр тогтсон, логик дэс дараатай байх.

• ӨГҮҮЛЭД дэвшүүлсэн санаа үндэслэл нотолгоо сайтай байх, мэдээлэл нь шинэлэг, үнэн бодитой байх Шинжлэх ухааны зохиол, судалгааны бүтээл нь ямагт судлаачийн шинэ эрэлхийлэл, оролдлого, туршилт, бодол санааны үр дүн байдаг учраас эрдэм шинжилгээний өгүүлэлд дэвшүүлсэн санаа шинэлэг байх, уншигчдад шинэ мэдлэг мэдээлэл олгохуйц үр өгөөжтэй байх хэрэгтэй. Өгүүлэлд шинжлэх ухааны цоо шинэ нээлт гаргах, шииэ мэдлэгийг бүтээх боломжоор тааруу, харин диссертаци болон нэгсэдэвттомоохон бүтээлд нээлтийн чанартай онолын судалгаа хийгдсэн байдаг. Тиймээс бид эрдэм шинжилгээний өгүулэлд судлаач шинэ санаа оноо дэвшүүлэх гэхээс шинэлэг санаа, шинэвтэр үзэл хандлагаа дэвшүүлсэн байна гэж үзэж байгаа юм. Шинэ юм уу шинэлэг санаагүй эрдмийн бүтээл байж үл болно. Тийн аваас тухайн судалгааны бүтээлийн үнэ цэн, ач холбогдол буурдаг буюу ерөөс шинжлэх ухааны зохих түвшинд бичигдээгүй бүтээлийг эрдэм шинжилгээний зохиол гэж үзэхэд бэрхтэй болно. Өгүүллээс шинэлэг санаа, шинэ мэдлэгийн зүйлийг хожмын судлаачид өөр өөрсдийн бүтээлд иш татаж, өгүүллийг эрдмийн эргэлт гүйлгээнд оруулдаг. Эрдэм шинжилгээний өгүүллээс аль болох олон судлаач, эрдэмтэд ишлэл зүүлт авч байвал тухайн өгүүллийн үнэ цэн, онол практикийн ач холбогдол их, судалгааны түвшин өндер байгааг илтгэх нэгэн зуйл баримт болно. Өгүүлэл нь хэмжээний хувьд авсаархан учраас хэл найруулга нь цэгцтэй ойлгомжтой, үгийн сан, хэл зүйн найруулгын алдаагүй, үг сонголт оновчтой, нэр томьёо нэг мөр байх боломжтой.

Eh survalj: hicheel.mn

Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж

  1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
  2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.
  3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.
  4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
  5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.
  6. Надад єєр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.
  7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
  8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
  9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!
  10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.

Сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлт

Сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлт Америкийн “USA TODAY” сонин сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлтийг нэрлэжээ. Эдгээрийн дийлэнхийг, тэр дундаа өдгөө бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон техник хэрэгслийг АНУ-ын эрдэмтэд зохион бүтээсэн байна. Тиймээс тус сонинд америкчуудыг “Машины гараашаас авахуулаад хувийн лаборатори хүртэл хүн төрөлхтнийг гайхшруулахад хүргэсэн нээлт хийдэг үндэстэн” гэж тодорхойлжээ. 1983 оноос хойш бидний амьдралын хэв маягийг өөрчилсөн технологийн нээлттэй танилцъя.
  1. Автомат хариулагч: Телефон утасны автомат хариулагч 1984 онд бий болжээ. Энэ нь АНУ-ын Орландо мужийн “BellSouth” компанийн гавьяа гэнэ. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр албан газрууд олон мянган нарийн бичгийн даргын орон тоог хэмнэсэн юм.
  2. Гар утас: 1970 онд автомашин дотор үүрэн телефон байрлуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн дэвшилтэт хэрэгсэл байв. Харин 1983 онд Motorola компани анхны гар утас Duna TAC 8000X- ыг үйлдвэрлэсэн юм. Энэхүү утас нэг кг орчим жинтэй, 3995 ам.долларын үнэтэй байжээ.
  3. Нөүтбүк::  Анхны нөүтбүк оёдлын машин шиг овортой байсан гэвэл та итгэх үү. Анхны зөөврийн компьютерийг “Compaq Computer” компанид үйлдвэрлэсэн бөгөөд 12 кг жинтэй байсан аж. 1983 онд сайжруулсан хэлбэрээр худалдаанд гаргасан тус хэрэгсэл 3000 гаруй ам.долларын үнэтэй байсан ч 53 мянган ширхэг хувиар зарагдаж байжээ.
  4. Пейжер: Канадын “Research In Motion” компани 1989 онд дуудлагын пейжер худалдаанд гаргасан нь тухайн үедээ асар их эрэлттэй бүтээгдэхүүн болсон.
  5. Зээлийн карт: Бэлэн мөнгө байхад зээлийн карт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Харин 1995 онд “Сisa” карт хэрэглээнд нэвтэрснээр бэлэн мөнгөний гүйлгээнд хувьсгал гарсан.
  6. Караоке: Бидний амьдралыг өөрчилсөн нээлтийн нэгээр караокег нэрлэжээ. 1983 онд анхны караокены техникийг зохион бүтээсэн аж. Дуу дуулах нь стрессийг хамгийн сайн тайлдаг гэж мэргэжилтнүүд үздэг нь оргүй хэрэг биш юм.
  7. Шингэн саван: Gojo” фирм анх гарын шингэн саван үйлдвэрлэсэн нь маш эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна.
  8. DVD: Видео хуурцгийг халсан DVD гээч нь, клип, дуу бичлэгийг чанарын өндөр түвшинд үзэж, зай талбай хэмнэх боломжийг хэрэглэгчдэд олгосон юм.
  9. Дахин цэнэглэдэг зай: Японы “Sony” компани 1991 онд дахин цэнэглэдэг зай үйлдвэрлэсэн нь гар утас, компьютер, элдэв төрлийн камер хэрэглэдэг хүмүүстөгүүлж баршгүй ашиг тус өгсөн билээ.
  10. I pod: “Apple” компани 2001 онд хөгжим тоглуулагч шинэ бүтээгдэхүүнээ зарласан нь I Pod байв. Чихэвчний хөгжмийн дүр төрхийг тэр чигээр нь өөрчилсөн бүтээгдэхүүн улам бүр боловсронгуй болсоор байгаа.
  11. Машин засварын сүлжээ: Машин засварын газар америкчуудын амьдралд талх шиг хэрэгцээтэй учраас нээлтэд тооцжээ. Энэхүүүйлчилгээг анх Техас мужид нээсэн байна.
  12. Савласан хүнсний бүтээгдэхүүн: Калифорни мужийн “Fresh Express” компани 1989 онд хүнсний бүтээгдэхүүнийг савлан худалдаанд гаргасан нь цаг хугацаатай уралдагч хүн төрөлхтний эрэлт хэрэгцээнд ихэд нийцжээ. Зав зай муутай, явдал дундаа хооллодог хүмүүст бүр ч тохирсон аж.
  13. Тоон фотоаппарат: “Kodak” компани 1986 онд тоон фотоаппарат гаргаж, хальсны камерыг хэрэглээнээс халжээ. Найман жилийн дараа “Apple” урьд өмнөхөөс илүү авсаархан аппарат бүтээж техникийн дэвшил хийсэн юм. Энэ оны эхэн гэхэд л дэлхий нийтээр 30 сая аппарат худалдагдсан байна.
  14. Гольфын цохиур Гольфын цохиурыг зэвэрдэггүй гангаар хийсэн нь эл спортод шинэүе авчирсан гэдэг. 
  15. Доплерийн радиолокатор Доплерийн радиолокатороос авсан цаг уурын урьдчилсан төлвийг 1990 оноос телевизээр шууд дамжуулж эхэлжээ. Тэр цагаас хойш радиолокаторыг мэдэхгүй хүнгүй болсон байна. 
  16. Зорчигч тээврийн төлбөрийн карт 1985 онд Техасын хойд нутагт зорчигч тээврийн хөлс болох 25 центийг цахилгаан картаар төлж эхэлсэн байна. Энэхүүүйлдэл хөнгөвчилсөн хэрэгсэл олны таашаалд ихэд нийцэж байжээ.
  17. Power point Компьютерийн энэ программ бидний амьдралд багагүй дэвшил авчирсан юм. Дунд сургуулийн бие даалтаас эхлээд докторын зэрэг хамгаалах болон олон улсын хурал, зөвлөгөөн хүртэл “Power Point” программгүйгээр урагшлахгүй болсон билээ.
  18. Попкорнд зориулсан цахилгаан зуух Попкорн хоол хүнснийх нь чухал хэсэг болдог америкчуудын хувьд зөвхөн эрдэнэшишийн хөөсөнцөрт зориулсан цахилгаан зуух амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон тул энэхүү нээлтийг чухалд тооцжээ.
  19. Пүүзний шинэ технологи “Nike” фирм 1985 онд ”Air Jordan” пүүз худалдаанд гаргасны дараа 1989 онд “Reebok” компани “The Pump” –ыг үйлдвэрлэснээр агаар нэвтрэх боломж бүхий спортын гутлын шинэ эрин эхэлсэн юм. 
  20. Интернэт бирж Хөрөнгө оруулагчид брокеруудын хүнд суртлаас залхаж шинэ зүйлийг хүсэн хүлээж байсан нь интернэт бирж байв. Интернэтийн наймаа, худалдааны сүлжээ 1994 онд ажиллаж эхэлжээ.
  21. Хавтгай дэлгэцтэй зурагт 1960-аад оны үед телевизийн хавтгай дэлгэц гэж ярьж, бичих болсон ч зөвхөн техникийн мэргэжилтэй хүмүүс ойлгодог байв. Харин энэ жил дэлхий дахинаа худалдаалж байгаа зурагтын 68 хувь нь хавтгай дэлгэцтэй болсон байна.
  22. Нэг удаагийн контакт линз Хэн ч байрнаасаа битгий хөдөл гэсэн тушаал сонсвол хэн нэгэн нүднийхээ линзийг унагасан гэсэн үг. Харааны нэг удаагийн линзийг анх 1995 онд АНУ-д үйлдвэрлэжээ.
  23. Гүйлтийн зам “Stair Master” компани анхны биеийн тамирын дасгал сургуулилтын техникийг үйлдвэрлэжээ. Харин гүйлтийн замыг 1986 оноос америкчууд өргөн хэрэглэх болжээ. Эрүүл мэндэд асар тустай энэ бүтээгдэхүүн одоо дэлхий нийтийн хэрэглээ болсон.
  24. Тоон зурагт Хүн төрөлхтөн хавтгай дэлгэцтэй зурагтаас хальж, тоон технологийг сонирхох болжээ. Энэхүү шинэ технологийг одоогоор 4.4 сая хүн хэрэглэж байна.
  25. Сансрын антенн Хиймэл дагуулын таваг болон сансрын антенн маш нүсэр, мөн үнэтэй байсан ч 1994 онд “Direct TV” компани сайжруулсан хувилбараар хийж, өргөн хэрэгцээнийх болгосон юм.

Wednesday, October 12, 2011

Хүний үүсэл хөгжил


АНУ-ын “Сайенс дайжест” сэтгүүл ирээдүйн зуунд ороход тайлагдаагүй үлдэж буй 20 гол асуудлыг жагсаан бичжээ.Үүнд: 1.Амьдрал хэрхэн үүссэн бэ 2.Мич яаж хүн болсон бэ 3.Хүн яаж оюун ухаант амьтан болов 4.Уураг тархи яаж ажилладаг вэ 5.Өндгөн эс хэрхэн нарийн нийлмэл бие махбодь болдог вэ гэсэн хүнтэй холбоотой асуудлууд голлох байр эзэлжээ.Мөн бидний аж төрж буй дэлхий хэзээ хэрхэн үүсэв? гэсэн асуудал хүний үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Хүн төрөлнтөн өөрсдийн гарал үүслийг сонирхон судалж янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч бүрэн тайлбарлаж чадаагүй ээ. ДЭЛХИЙ ХЭРХЭН ЯАЖ ҮҮСЭВ? Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. ГЕОСФЭР:дэлхийг бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ.Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна. АТМОСФЕР:Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно. Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ. БИОСФЕР:Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ 1.Ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. 2.Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. 3.ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Хүний үүсэл хөгжилд: 1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө 2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө 3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөө Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд: 1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй. 2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд 3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл. Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Эрдэмтдийн үзэж байгаагаар: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд: Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана. 1.Балар эртний хүн буюу Homo habilis 2.Эртний хүн буюу Homoerectus 3.Орчин үеийн хүн буюу Homosapiens Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна. Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ. Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ. Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд: 1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна. 2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж 20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой. 3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ. 4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ. 5. Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг. Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм. Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд хөгжсөөр байна. ХҮНИЙ ҮҮСЭЛД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог: 1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм. 2. Хөдөлмөрийн зүйлсүүд, 3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна. Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна. Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна. Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа. Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй ХЭЛ ЯРИА хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг), Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог. Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна. Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ. Угсаатан нь 1.Хэлний нийтлэг, 2.Эдийн соёлын нийтлэг,3.Оюуны соёлын нийтлэг, 4.Газар нутгийн нийтлэг,5.Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг ХҮН ХААНА ҮҮСЭВ Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг. Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг. 1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт. 2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт. 3. Африк тивд (Төв африк- Кени, Танзанид).Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм.. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ. Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай. ХҮНИЙГ БҮЛЭГЛЭН ХУВААХ НЬ Цагаан арьстан (Caucasoid) Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Шар Ба Улаан Арьстан (Mongoloid) Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Хар арьстнууд (Negroid) Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн нуруутай.

Eh survalj: Tuuheesee suraltsaya blogoos