Thursday, June 14, 2012

Хүний биед ашигтай 8 төрлийн пробиотик бүтээгдэхүүн

1. Натураль тараг Сироп, чихэр агуулаагүй байгалийн болон амьд бактеритай таргыг хэлнэ. Ялангуяа гэрийн нөхцөлд гараар бүрсэн тараг илүү ашигтай. Ямааны сүүгээр бүрсэн тарганд lactobacillus, acidophilus, бифидус пробиотик бактерууд их хэмжээгээр агуулагддаг. 2. Мисо шөл Японы мисо шөл нь пробиотик болон уургийн агууламж өндөртэй. Энэ шөлийг хоол шингээхэд өргөнөөр хэрэглэдэг ба сушины даруулга болгох нь бий. Пробиотик бүтээгдэхүүнүүд дундаас энэ нь хамгийн амттай нь. Дүпү болон ногооны зутантай хослуулж хэрэглэвэл калорын агууламж багатай энэ шөл жингээ хасахад чинь тусалж чадна. Хөх тариа, будаа, вандуй, мисогоор хийдэг шөлөнд lactobacilli болон bifidus бактери өндөр хэмжээгээр агуулагддаг. 3. Шар буурцагны сүү Байгалийн гаралтай шар буурцагны сүү нь пробиотикуудыг их хэмжээгээр агуулдаг. Сүүлийн үеийн шинэ технологоор гаргаж авсан шар буурцагны сүүнүүдэд улам ч олон ашигтай бодисыг нэмсэн байдаг болжээ. Шошгон дээрх ‘’амьд ба идэвхитэй бактери’’ гэсэн бичгээр та хайж байгаа пробиотик бүтээгдхүүнээ олж чадна. 4. Кимчи Сүүлийн үед хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж заншаад байгаа солонгос үндэсний даршилсан халуун ногоо, “кимчи” нь сүүн хүчлийн бактериар исгэгдсэн Leuconostoc, Lactobacillus, болон Pediococcus-ийн төрлийн бактери агуулсан байцаагаар хийгддэг. Байцаанд нь бактериас ялгарсан чихэр ба сүүний хүчил шууд амтагддаг. Кимчинд амьд организмуудаас гадна кальц, бета-каротин, төмөр, витамин А, С, В1, В2 агуулагддаг юм. 5. Сүү Пробиотик агуулсан сүүг гадуур худалдаалах болсон. Эрдэмтдийн судалгаагаар сүү нь залуу организмийн өсөлтийн үндэс ба хөгшин хүмүүст урт наслахад нь туслах амин дэмийн үүсвэр болох батлагдсан. 6. Хар шоколад Сайхан сонсогдож байна уу? Хар шоколад нь хамгийн их антиоксидант, пробиотик бүтээгдхүүн ба хоол шингээх процесст чухал нөлөөтэй юм. Өндөр чанарын хар шоколаданд цагаан идээнд агуулагддагаас 4 дахин илүү пробиотик нэмж болдог. 7. Даршилсан хүнс Кимчитэй адилаар, даршилсан өргөст хэмх болон бусад ногоо нь пробиотикийн эх үүсвэр болдог. Ногоогоо удаан хадгалаад зогсохгүй, олон төрлийн ашигтай бактери авахыг хүсвэл зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг гэр аргаар даршилж хэрэглэж байгаарай. 8. Олив Хамгийн ашигтай пробиотик бүтээгдхүүнүүдийн нэг нь олив жимс. Энэ жимсийг пицца болон төрөл бүрийн салатанд хийж хэрэглэж болно. Eh survalj: Goolingoo.mn

No comments: