Thursday, March 8, 2012

"Ээжээ санана" by Б.Эрдэнэсолонго

Ээжээ санана

Ээж ээ , таныг санана

Хавар болохоор санана

Шүд өвдөхөд санана

Өвс ургахад санана

Муу хэлүүлэхэд санана

Муу явахад санана

Сайн явахад санана

Сайнаар хэлүүлэхэд санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Гөлөг харахаар санана

Шувуу нисэхээр санана

Үдэш болохоор санана

Зүүд зүүдлэхээр санана

Зүг зүг рүү харахаар санана

Нар гарахаар санана

Сар гарахаар бас санана

Сар гарахгүй байсан ч санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Хол явахаар санана

Даарахад санана

Дандаа санана …

Гадаа гудамжинд санана

Ганцаардахад санана

Уур хүрэхээр санана

Нойр хүрэхээр санана

Уйлаад санана …

Намар санана

Зун санана

Насаараа санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Monday, March 5, 2012

Сайхан хайранд саад болдог 6 муу зуршил

Яагаад эхэндээ бүх зүйл сайхан байсан мөртлөө тодорхой хугацааны дараа үнс нурам төдийхөн болж хоцордог юм бол? Заримдаа үнэхээр учрах төөрөггүй хүмүүс гэж байдаг ч, ихэвчлэн бид өөрсдийнхөө муу зуршлуудаас болоод сайхан хайрыг “нүцгэн гараараа” хөнөөж орхидог.

Бид өөрсдийнхөө буруу гэдгийг мэддэг хирнээ л, хийсэн алдаатайгаа нүүр тулж харьцахаас айн зугтсаар байдаг. Тэгээд л дараагийн харилцаан дээрээ яг өнөөх алдаагаа гаргаж эхэлнэ. Сэтгэлзүйн муу зуршлуудаа хаях цаг болжээ!

1. Хүн бүрийг өөрсдийнхөө хэрэгт хутгах
Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгөө хийсэн хэрүүлийн деталь бүрийг найзууд чинь мэдэх албагүй. Магадгүй тэр маргааны дараа чи хайртыгаа уучиллаа ч, найз бүсгүйчүүд чинь хамтрагчид чинь муу санасан хэвээр хоцрох болно. Эсвэл найзуудаас чинь хэн нэг нь өөр хүнд та хоёрын тухай ярьж, хайрт чинь өөрсдийнхөө тухай хүмүүст ярилаа гэж уурлах болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч яв.

2. Маргаандаа шударга бус хандах
Хос болгон хоорондоо үг зөрдөг. Энэ бол маргаангүй үнэн. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоёр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь чамайг шударга бус гэдгийг харуулж байгаа юм. Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах эрхтэй болно гэсэн үг биш. Хичнээн уур чинь хүрсэн байсан ч, хэрүүлийн дундуур хэлсэн үг чиний тэр хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр хэлсэн үгийг чинь мартаж болох ч, чиний түүнд төрүүлсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Тиймээс эелдэг бай.

3. Хэзээ ч түрүүлж уучлал гуйхгүй байх
Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямар ч асуудлыг үргэлж өөрийнхөө зөв, эсрэг талынхаа буруу болгож дуусгадаг авъяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилтыг олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнх бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгч”-тэй үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Чамайг байнга гомдоодог хирнээ түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нэгэнтэй хамт байвал тэр харилцаа Титаникаас хурдан мөхнө. Тийм биш гэж үү? Хайртыгаа хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй шүү.

4. Үргэлж хожимдох
Хэрэв чи түүнээр өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байвал, чи бас түүний цаг завыг хүндлэх ёстой юм. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол чи нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэдэх юм. Гэхдээ ганцаараа...

5. Өөрийгөө хайхрахаа болих
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүний дэргэд тайван байдаг болмогцоо , өөрөөр хэлвэл түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болмогцоо гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг тольны өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрээ үлдэхийг эрмэлзээрэй. Өөрийгөө зөнд нь хаях нь хамтрагчид чинь өөрт нь таалагдах гэж хичээхээ больсон, эсвэл өмнөх сайхан бүсгүй зүгээр л “баг” байсан гэдэг 2 ойлголтын аль нэгийг өгнө. Ядаж л уруулаа өнгөлчих. Тэгэхгй бол тэр чиний өмнөх дүр төрхтэй адилхан бүсгүйг эрж эхэлнэ шүү.

6. Хамтрагчаа голох (“Түүнээс илүү нь надад олдоно!”)
Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр эхлээд түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр нэгнийг хайна. Өөр бүсгүйд чиний залууг чамаас илүү инээмсэглүүлэх боломжийг бүү олго.

Source: Goolingoo.mn

Thursday, March 1, 2012

IBT TOEFL-ийн бичих хэсэгт гаргадаг түгээмэл алдаанууд

1. Ганц бөгөөд олон тоог ялгах нь:

Доор байгаа бүх үгсийг ганц тоонд тооцдог. Тиймээс эдгээрийн хойно ганц тооны үйл үгийг залгана. Anybody, anyone, anything, everybody, everyone, everything, each+noun, every+noun, nobody, no one, nothing, somebody, someone, something.

2. Төлөөний үгэн дээр гаргадаг алдаанууд:

Төлөөний үг нь яг төлөөлж байгаа нэр үгтэйгээ хоршиж явдаг. Жишээлбэл:

Алдаатай: A student should do their homework.

Зөв: A student should do his/her homework.

Зөв: Students should do their homework.

3. Хамаатуулах төлөөний үг, хамаатуулах тэмдэг нэр, subject pronoun, object pronoun-ыг өгүүлбэрт зөвөөр ашиглах:

Алдаатай: I brought my book with me. Did you bring your?

Зөв: I brought my book with me. Did you bring yours?

Алдаатай: Me and Tom are going to park

Зөв: Susan and I are going to park.

4. Тэмдэг нэр болон дайвар үгийг ялгаж сурах:

Тэмдэг нэр нь нэр үгийг харин дайвар үг нь үйл үгийг тодотгож явдаг.

Дайвар үг ихэвчлэн тэмдэг нэр дээр –ly залгадаг. Жишээ нь: Careful, carefully.

5. Угтвар үгийг зөв ашиглах:

Үгийн бүтэц нь угтвар, үндэс, дагавар гэсэн 3 хэсгээс бүтдэг. Үгийн хамгийн чухал хэсэг болох үндэс нь үгийн утгыг хадгалж явдаг ба угтвар болон дагавар нь үгийн утгыг сольдог. Угтвар нь үндэсний өмнө залгагддаг ба дагавар нь үндэсний ард залгагдана.

Жишээлбэл:un (prefix)+ read (root) + able (suffix) = unreadable

Эсрэг утга үүсгэдэг угтварууд:

DE – devalue

DIS- disappear

IN-incomplete

IR – irregular

IL - illegal

IM-immature

MIS - misbehave

NON- nonfat

UN – unhappy

IM угтвар нь m, p гээр эхэлсэн үгэнд залгагддаг.

Immature, impossible

IR угтвар нь r-ээр эхэлсэн үгэнд залгагддаг. Irregular

IL угтвар нь L ээр эхэлсэн үгэнд залгагддаг. (legal-Illegal)

Харилцаа хамаарлыг заадаг угтварууд:

Co, pre, super, inter, re, trans, post, sub.

Тоо ширхэгийг заадаг угтварууд:

Bi, mono, tri, semi, multi, uni, poly.

Нэр үг үүсгэдэг дагаварууд:

-anc, -ency, -ent, -ory, -dom, -ence, -age, -ar, -ery, -ee, ancy, -ant, -ary, -ry, -eer, -er, ian, ation, ism, ment, or, ess, ics, ist гэх мэт

Тэмдэг нэр үүсгэдэг дагаварууд:

-able, -ary, en, -ish, -ous, -like, -ible, -ory, - ful, -ive, -ward, -ly, -al, -ed, -ic, -less, -oid

Дайвар үг үүсгэх дагаварууд:

-ly, -ward(s), -wise.

Үйл үг үүсгэдэг дагаварууд:

-ate, -ize, -en, ify

6. By + time-ыг зөв ашиглах нь:


Энэ хоёрыг хэрэглэж байх үед past perfect, future perfect tense ийг хэрэглэнэ.

By next week, I will have finished my research paper.

By 1990, she had graduated from college.

In + time ийг хэрэглэж байх үед past simple ашиглана.

In 2000, Tom graduated from college.

7. Албан, ба албан бус үгийг ялгах нь:

Англи хэлэнд түгээмэл хэрэгдэгддэг үгсийн албан (formal), мөн албан бус (informal) хэлбэрийг хүргэж байна. Эхний эгнээн дэх үгийг бизнес захидал, албан захидалд ашиглах бөгөөд дараагийн эгнээний үгийг ярианы болоод албан бус үед ашиглана.

Money-Loot, brass

Police-Pigs, fuzz

Very good (excellent)-Wicked

Husband-Hubby

Fellow/boyfriend-Fella

Breakfast-Brekkie

Young man-Lad

Residence-Home/ place

Charge-Price

Consider-Thinking about

Enquire-To ask

Alcoholic beverages-Booze

Laboratory-Lab

Consume-Use

Veterinary-Vet

Source: Goolingoo.mn

Thursday, February 23, 2012

Хүзүү толийлгох дасгалууд

1. Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж 5 хүртэл тоол. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна.Баруун гарын долоовор болон дунд хуруугаа тэнийлгэж, бусдыг нь нугалаад эрүүн доороосоо түлхэх мэт тулна. Амаа том ангайлган, хэлээ гаргаад 6 тоолсны дараа булчингаа суллан амаа хааж, толгойгоо буулгана.

2. Суугаа байрлалд толгойгоо гэдийлгэж, тааз руу хараад бохь зажилж байгаа мэт амаа ангалзуул. Өдөрт 1-2 минут хийнэ.

3. Шилэн хүзүү, нурууны яс хоёроо нэг шугамд байлгахаар толгойгоо цээж рүүгээ шахаж, зүүн тал руугаа харна. Дараа нь хойшоо, баруун тийшээ, доошоо харна. Энэ дасгалыг 16 тоотод хийнэ.

4. Цээжээ эгцлээд, хоёр гараа зөрүүлж хоёр мөрөн дээрээ тавьж дарна. Тэгээд хүзүүгээ дээш нь сунгахдаа амьсгалаа авч 10 хүртэл тоолоод доошлуулна.

5. Зүүн гараа тохойгоор нь нугалж, хүзүүнийхээ араас бариад толгойгоо түшинэ. Баруун гарынхаа долоовор дунд хурууг тэнийлгэн эрүүнийхээ доороос тулж, толгойгоо хойш нь өргөж, буулгах замаар хүзүүнийхээ арьсыг тэнийлгэнэ.

Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас

1. Зан төлөв, харилцаа

• Худал хэлдэггүй

• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй

• Ахмад хүний дээд талд суудаггүй

• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй

• Хүний өмнүүр орж ярьдаггүй

• Зочны өмнүүр гүйдэггүй

• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй

• Хүний толгой, малгайд хүрдэггүй

• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй

• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй


2. Эмх цэгц

• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)

• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)

• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)

• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)

• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)


3. Хооллолт

• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)

• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)

• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)

• Буруу харж сууж хоол иддэггүй

• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)


4. Эрүүл ахуй

• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)

• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)

• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй v • Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)

• Орой усанд явдаггүй

• Эмэгтэй хүн завилж суудаггүй

• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)

• Амаараа тургидаггүй (бороо орно)


5. Эд юмстай харьцах

• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)

• Хаалга савдаггүй (муу ёр)

• Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)

• Тотгоноос зүүгддэггүй

• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)

• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)

• Давс асгадаггүй (гай тохиолдоно) • Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ) • Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)

• Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй (муу юм шүгэлнэ)

• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)

• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж орно)

• Уурган дээгүүр гишгэдэггүй


6. Осол гэмтлээс сэргийлэх

• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)

• Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)

• Тулга тойрч гүйж, харайдаггүй

• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй

• Галаар тоглодоггүй

• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй

• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй

• Унинаас зүүгддэггүй

• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)


7. Байгальтай харьцах

• Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)

• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хэлэгнэнэ)

• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)

• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)

• Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)

• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хэлэгнэнэ)


8. Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга


Eh survalj: Goolingoo.mn


Monday, February 20, 2012

Idioms

1. a little bird told me (so)- Үгчилэн орчуулбал "Надад бяцхан шувуу хэлсэн" гэсэн үг. Энэ өвөрмөц хэлцийг хэн нэгэн ямар нэгэн мэдээлэл хаанаас авснаа хэлэхийг хүсэхгүй байгаа үедээ ашигладаг. Жишээ нь та хэн нэгэнд "Манай дарга солигдох гэж байгаа гэнээ" гээд хэлчихлээ гэж бодоё. Цаадах чинь "Чи яаж мэдсэн юм бэ? хэн тэгж байна?" гэх мэтээр шалгаагаад та хаанаас мэдсэнээ хэлэхийг хүсэхгүй байгаа бол 1"a little bird told me so" гээд хэлчихэд л хангалттай юм.

Example: 'So who told you she'd got the job?' 'Oh, let's just say a little bird told me so.'

2. be in seventh heaven - маш ихээр баярлах, манай "хөл нь газар хүрэхгүй" баярлах гэдэгтэй утга нэг.

Example: John was in seventh heaven when the director praised his speech

3. break the ice - нүүр хагарах, салхи хагалах... Хэрэв та хэн нэгэн танихгүй хүнтэй яриа өрнүүлэх, танилцахдаа сайн бол "I know how to break the ice with someone I've never met"

Example: We played a couple of party games to break the ice

4. get around- ямар нэгэн саад бэрхшээлээс зайлах, даван туулах.

Example: He was trying to get around paying tax on that income.

5. Cost an arm and a leg - Маш их үнэтэй. Манайхан "Тэнгэрт хадсан өндөр үнэтэй" гэж ярьдаг байхаа...

Example: These clothes cost us an arm and a leg!


Source: Learning foreign language

Wednesday, January 25, 2012

Iron, Vitamin D May Lead to Smarter, Healthier Children

Many people have low iron in their blood. But pregnant women need extra iron for their own health and their baby's health. Iron is important to the development of a baby's brain and central nervous system.

In poor countries, however, providing all pregnant women with iron supplements can be a financial issue. Some experts say giving supplements to babies after they are born is enough.

Someone who disagrees is Parul Christian, a nutritionist at the Johns Hopkins School of Public Health in Maryland. She and other scientists have been doing research in Nepal. She says their latest findings should settle any question about the value of making sure every pregnant woman receives iron supplements.

Iron is a micronutrient. Micronutrients are important substances that are found in small amounts in foods.

The researchers first completed a study among poor women in Nepal ten years ago. During pregnancy some of the women received supplements containing iron and another micronutrient, folic acid.

Professor Christian says that study showed the supplements could improve child survival.

Now the children are older. The researchers returned to Nepal and tested their neurological development. They found improved intellectual and fine motor abilities among those whose mothers had received iron and folic acid during pregnancy and for three months after.

The findings appear in the Journal of the American Medical Association.

Another new study, published in the journal Pediatrics, looks at levels of vitamin D in babies. It says newborns with the lowest levels were twice as likely to develop respiratory infections as those with normal levels of vitamin D.

Vitamin D helps build strong bones and strengthens the body's defenses against disease. The vitamin is commonly added to cow's milk and also found in supplements. But vitamin D is called the sunshine vitamin. The body naturally produces it from sunlight.

Carlos Camargo from Harvard Medical School in Massachusetts and other researchers did the study. It followed more than nine hundred children in New Zealand until they were five years old.

CARLOS CAMARGO: "And what we found was that children who had the lowest levels of vitamin D had a high risk of developing infections and wheezing throughout childhood."

He says the problem of vitamin D deficiency is not limited to countries with the least sun.

CARLOS CAMARGO: "People are moving more and more indoors. And they work indoors. They play indoors. Everything's indoors. And so we're actually starting to see low levels of vitamin D in areas where the sun is plentiful."

VOA Health Report

Saturday, January 14, 2012

What Do You Know About the Common Cold?

VOA Special English Health Report.

Do you think getting cold can give you a cold? Is it bad to drink milk when you have a cold? Can chicken soup cure a cold?

Ranit Mishori is a family medicine doctor at Georgetown University Medical Center in Washington. She says colds are more common in winter, but not because of low temperatures. The cold weather just means people stay inside more.

RANIT MISHORI: "People tend to congregate and be together and the way the common cold virus is transmitted from one person to another is through handshakes, through sneezing, or coughing on one another."

Adults generally get two to three colds a year. Children are likely to catch four or five. Dr. Mishori says some people mistakenly believe they can become resistant to colds.

RANIT MISHORI: "There are about two hundred different viruses that cause the common cold. People think that once you get infected one time you develop immunity for the rest of your life. This is wrong."

There is still no cure for the common cold. But Dr. Mishori says there are ways to feel better sooner.

RANIT MISHORI: "So if you get a cold and on day one and you start taking about two grams of vitamin C a day, there is evidence that it might shorten the number of days that you will be suffering with these symptoms."

She says honey can also help.

RANIT MISHORI: "There is increased evidence that it helps shorten the duration of the common cold sometimes even by two to three days."

Dr. Mishori says honey seems to be especially effective in children with colds. But the Agriculture Department says never to feed honey to babies less than one year old. It says even honey in prepared foods may contain substances that can make babies very sick.

Some people believe in treating a cold with chicken soup. Does it work?

RANIT MISHORI: "Chicken soup has anti-inflammatory properties, so it helps reduce the duration of the cold but also it helps clear the mucus."

Mucus is the sticky substance that can make you cough and have trouble breathing during a cold.

Have you ever heard the old saying "feed a cold, starve a fever"? Dr. Mishori says this is not necessarily a good guideline to follow. She says if you have a cold but do not feel hungry, then don't eat.

RANIT MISHORI: "But you have to drink a lot and you can drink water or you can drink tea -- anything that gets fluids into your body. That's very important."

But what about drinking milk during a cold? Some people think it only causes more mucus. Dr. Mishori says yes and no.

RANIT MISHORI: "Dairy products do not cause increased secretions, but they can thicken the secretions. So it's possible that discomfort is somewhat more enhanced when you drink milk. But obviously, if you’re a baby and that's all you drink, you should not stop giving babies milk."

Friday, January 6, 2012

World's Oldest Man Turns 113

In Japan, Tomoji Tanabe turned 113, but he says he intends to stick around for at least another 5 years. He avoids alcohol and cigarettes, but, he loves to drink milk.