Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину... Р.Чойном
Sunday, May 20, 2012
Компьютерийн ард суудаг хүмүүст зориулсан нүдний дасгал
Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэг нь харааны өөрчлөлттэй байдаг ажээ. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлж, тогтоодог цогц дасгалуудыг байнга хийж сурах хэрэгтэй юм. Юуны өмнө танд нүдний массаж хийх тухай сонирхуулъя.
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг байна. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн байх бол дээд хэсэг нь хөмсөгний дээд хэсэгт чиглэх аж. Дасгалыг 8-16 удаа давтана.
Нүдний ядаргаа тайлж, хараа муудахаас урьдчилан сэргийлэх дасгал
Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплекс дасгал хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж юу байхав. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л болно шүү дээ.
1. Хараа сайжруулах цогц дасгал
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих.Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.
2. Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
3. Нүдний ядаргаа тайлах цогц дасгалууд
Цэх урагшаа 2-3 секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ нэг төө орчим холдуулаад 3-5 секунд ширтэнэ. Дараа нь гараа буулгаад ахин алсыг ширтэнэ. 10-22 удаа давтаарай.Харандаа, эсвэл бал бариад холоос хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. Үүнийг 10-12 удаа давтаарай.Цонхны шилэн дээр 3-5 мм хэртэй жижиг цаас юм уу наалт наана. Харцаа цонхны цаана, алсад байгаа зүйл дээр төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх тэмдэг рүү ширтэнэ. Дасгалыг 10-12 удаа хийнэ.Нүдээ наймаа тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээр удаан нээнэ. Наймын тоог зурахдаа чанх урагш, босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давтаарай.Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нь нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.Нүдний түвшинд өргөж сунгасан баруун гарынхаа эрхий хурууг 5-6 секунд ширтэнэ. Гараа аажмаар баруун тийш болгоход эрхийг хурууг толгойгоо хөдөлгөлгүйгээр дагуулан харна. Зүүн гар дээрээ давтана. Чиг тус бүр дээр 5-7 удаа давт.Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу ширтээд, дараа баруун дээд булан руу харна. Дараа нь баруун доод, зүүн дээд гэсэн чигт давтана. 5-7 удаа давтаад нөгөө чигт давтана.
4. Нүд ядарсан үед хийх дасгал
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад хурдан гаргахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. 5 удаа давтана.Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт.Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.
Thursday, May 17, 2012
Минамата өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл
Manaid suuliin ued mungun us-iig ih zambaraagui hereglej baigaa, bodvol yamar ih hor urshigtaig sain uhaarahgui baigaan bolov uu?
Enehuu niitleliig unshaad uzeerei!!!
1. Минаматагийн өвчин гэж ямар өвчин юм бэ?
Минаматагийн өвчин Минаматагийн эрэгт хаясан үйлдвэрийн хаягдал метил мөнгөн aгуулсан усаар бохирдсон загас, хавч, дун, хясаа зэрэг далайн амьтдыг хүмүүс их хэмжээгээр идсэнээс болж үүссэн. Минаматагийн өвчин бол халдварт юмуу удамшлын өвчин биш юм. Энэ өвчнийг 1956 онд албан ёсоор илрүүлж 1968 онд Японы Засгийн газар үүнд Чиссо ХХК гэм буруутай болохыг зарласан.
Хүнийн биед орсон метил мөнгөнус гол нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Гар хөлийн мэдээ алдах, сулрах, ядрах, чих шуугих, харааны талбай нарийсах, сонсгол алдагдах, хэл яриа тод биш болох, хөдөлгөөний эвсэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Минаматагийн өвчний эхэн үед хүнд өвчилсөн зарим хүн мэдрэлээ алдан ухаангүй болж өвчилснөөс хойш нэг сарын дотор нас барж байв.
Архаг Минаматагийн өвчинтэй хүмүүсийн толгой өвдөх, байнга ядрах, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, мартамхай болох зэрэг илэрхий ажиглагдахгүй боловч хүний өдөр тутмын амьдралд төвөг учруулдаг шинжүүд илэрдэг. Түүнчлэн ураг эхийнхээ хэвлийд байхад эх нь бохирдсон загас идсэнээс болж метил мөнгөнусны хордлогонд орж төрөлхийн Минаматагийн өвчинтэй төрсөн тохиолдлууд байдаг. Минаматагийн өвчнийг эмчлэх аргыг олоогүй байгаа тул шинж тэмдэгийн эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ төдийгөөр хязгаарлагдаж байгаа. Минаматагийн өвчин хүний бие махбодид гэмтэл учруулахаас гадна үүнээс болж ялгаварлан гадуурхагдах зэрэг нийгмийн хор уршиг бас бий.
2. Органик мөнгөнус гэж ямар бодис вэ?
Хүн төрөлхтөн маш эртнээс мөнгөнус хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд тухайлбал Нара хот дахь Их Будда бурханыг алтдахад (1709) мөнгөнус хэрэглэсэн мөн Эдогийн үед (1615-1867) эм ба нүүрний энгэсэгт мөнгөус хэрэглэдэг байсан нь тодорхой болсон. Японд нэрэнд нь “Нью” гэдэг үг орсон газрууд мөнгөнус үйлдвэрлэж, хэрэглэж байсан газрууд байдаг.
Мөнгөнусыг органик биш ба органик гэж ангилдаг. Металл мөнгөнусыг органик биш мөнгөнус гэж үздэг ба флюоресцентийн гэрэл, батарей, термометр зэрэг хэрэглээний зүйлс үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Минаматагийн өвчний үүсгэгч метил мөнгөнус нь органик мөнгөнусын нэг төрөл юм. Энэ нь цагаан өнгөтэй нунтагархуу бодис бөгөөд халуун рашааны хүхэр шиг үнэртэй. Ходоод гэдэс болон дотор эрхтэнд амархан шингэж цусаар дамжин тархи, элэг, бөөр тэр бүү хэл урагт хүрдэг. Метил мөнгөнус их хортой, маш их уршиг тарьдаг бодис юм.
3. Минаматагийн өвчнөөр хэдэн хүн өвчилсөн бэ?
1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Кумамото болон Кагошима мужийн 17 мянга гаруй хүн Минаматагийн өвчнөөр өвчилсөн тухай тодорхойлолт авах хүсэлтээ гаргасан. Засгийн газар тэднээс 2262 хүнд (1246 нь нас барсан) тодорхойлолт өгсөн. 1997 оны 8 дугаар сард 10353 хүнд Минаматагийн өвчнөөр өвчилсөн тухай тодорхойлолт өгч Засгийн газраас санал болгосон тусламж аваагүй өвчтөнүүдэд зориулсан “Эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөө”-ний дагуу нэг удаагийн нөхөн төлбөр олгосон. Иймд албан ёсоор 12615 хүн органик мөнгөнусны хордлого авсан гэсэн үг юм.
Гэвч Минаматагийн өвчнийг албан ёсоор илрүүлэхээс өмнө нас барсан, илрүүлсний дараа өвчнөө албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх буюу эмнэлгийн тусламж авах өргөдлөө гаргаж амжилгүй нас барсан хүмүүс бий. Цаашилбал өөр янз бүрийн шалтгаанаар өргөдөл гаргаагүй хүмүүс байгаа тул нийт өвчилсөн хүмүүсийн тоог яг тодорхой мэдэх боломжгүй юм.
Өвчин зөвхөн Минаматагийн районд гараагүй. 1964 онд Нийгата мужийн Агано голын дагуу Шова денко корпораци мөнгөнус хаяснаас болж тэнд Минаматагийн өвчин гарсан. Үйлдвэрүүдийн хаягдал мөнгөнуснаас хордлого болж хүний эрүүл мэнд хохирсон тохиолдол Хятад, Канад улсуудад гарсан тухай тайлан бий. Сүүлийн үед Амазон, Танзанийн гол, нуурууд мөнгөнусаар бохирдсоноос эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн.
4. Чиссо гэж ямар компани байсан бэ?
Чиссо компани Мейжигийн төгсгөл үед 1908 усан цахилгаан станцийн компаниар гараагаа эхэлсэн. Цахилгаанаа ашиглан карбидийн үйлдвэр байгуулж түүнээсээ өмнө химийн бордоо үйлдвэрлэгч Японы хамгийн том химийн компаниудын нэг байв.
Чиссо компани өргөжихийн хэрээр Минамата ч бас өргөжин тэлж байлаа. Минаматагийн хүн ам өсч, Кумамото мужийн тэргүүлэх аж үйлдвэрийн хотуудын нэг болсон байв. Үйлдвэрийн дарга асан нь мужийн захирагч болж бус нутагт Чиссогийн нөлөө ихсэж, иргэд улам бүр Чиссогоос хамааралтай болж байв.
Чиссо химийн бордоо үйлдвэрлэхийн зэрэгцээ цууны хүчил, винил хлорид болон өөрийнхөө үйлдвэрлэлд хэрэгтэй хуванцаржуулагчдыг үйлдвэрлэж байв. Чиссо дайны дараах Японы эдийн засгийн огцом өсөлтийг бүрдүүлж байсан компаниудын нэг юм.
Тайшогийн үеээс эхлэн (1912-1926) Чиссогийн үйлдвэрийн хаягдал усаар далайн ус бохирдох асуудал үе үе үүсч байв. Гэвч компани 1932 оноос 1968 он хүртэл ацетальдегид үйлдвэрлэхдээ органик биш мөнгөнусыг катализатор болгон ашигласаар байв. Ацетальдегидийг цууны хүчил, винил хлорид үйдвэрлэхдээ ашиглаж үйлдвэрлэлийн явцад үүсэн хажуугийн бүтээгдэхүүн болох метил мөнгөнусыг 1966 он хүртэл үндсэндээ ямарч зөвшөөрөлгүйгээр далайд хаяж байв.
Чиссо үйлдвэрийнх нь хаягдал ус Минаматагийн өвчний шалтгаан болж байгааг мэдсэн хойноо ч гэсэн энэ ажиллагаагаа зогсоогоогүй. Минаматагийн өвчний анхны шүүх хурлын үеэр тэдний энэ үл ойшоосон хайхрамжгүй байдлыг хатуу шүүмжилж байв.
5. Чиссогийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?
Чиссо ХХК-ийн төв Токио хотод, гурван үйлдвэр нь Минамата болон Чиба, Окаяама мужуудад байдаг. Чиссо Минамата үйлдвэр нь шингэн кристалл, презервант буюу хадгалалтын бодисууд, хаталтын эсрэг бодисууд, цахилгаан эрчлээст утас (ES fibers), химийн бордоо г.м. голлон үйлдвэрлэдэг. Минаматагийн үйлдвэрт 200 (2000 оны 9 сарын байдлаар) 700 гаруй хүн ажилладаг, одоо ч гэсэн Минаматагийн чухал компаниудын нэг юм.
Чиссо их хэмжээний нөхөн төлбөр төлөх өртэй. 1975 оноос Чиссогийн санхүүгийн байдал муудаж эхэлсэн. Нөхөн төлбөрөө төлөх чадваргүй болох аюултай байсан тул муж ба улсын Засгийн газар 1978 оноос эхлэн мужийн бонд гаргаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мужийн бондоос 1997 оны 3 дугаар сар гэхэд 321.8 тэрбум иен гаргасан ба Чиссо 244.6 тэрбум иенийг Кумамото мужид эргүүлэн төлсөн.
6. Минаматагийн эрэг ямар болсон бэ?
Минаматагийн эргийн шаар тунадаст мөнгөнусны концентраци 25 с.о.х-аас (саяд оногдох хувь/ррм) хэтэрсэн байсан ба эргийн талд нь хиймэл газар барих, талыг нь тор татаж цэвэрлэх 48.5 тэрбум иений өртөгтэй ажлыг 14 жилийн турш хийж асуудлыг шийдвэрлэсэн. Бүх зардлыг Кумамото мужийн захиргаа хариуцсан. Энэ ажлын үр дүнд Минаматагийн эргийн зарим хэсэг нь 58 га хиймэл газар болж хувирсан. Минамата эргийн усны чанар сайжирч Кумамото мужийн хамгийн тунгалаг, цэвэр усны нэг болсон тул хүмүүс усанд сэлэх, тоглоход санаа зовох зүйлгүй болсон. Бохирдсон загас тархахаас сэргийлэх, мужийн иргэдэд баталгаа өгөхийн тулд 1974 онд мужаас эргийн аманд таславч торнууд байрлуулж мужийн загасчдын хоршоотой эргийн орчимд загасчлах хамтын ажиллагааны тохиролцоо хийсэн. Тэдний барьсан загасыг Чиссо худалдан авч устгал хийдэг болсон.
Минаматагийн эргийн загас, хавч, дун, хясаан дахь мөнгөнусны хуримтлал 1968 онд Чиссо компани ацетальдегид үйлдвэрлэхээ больсноос хойш буурсаар байгаа. Кумамотогийн Засгийн газраас 1994 оны 6 дугаар сард хийсэн судалгааны дүнгээр улсын стандартаас хэтэрсэн хэмжээний (нийт мөнгөнус 0.4 с.о.х, метил мөнгөнус 0.3 с.о.х.) мөнгөнус агуулсан ямар ч төрлийн загас байхгүй болох нь тодорхойлогдсон. Иймд Кумамотогийн Засгийн газар Минаматагийн эргийг 1997 оны 7 дугаар сард аюулгүй бүс гэж зарлан 9 дүгээр сард нь таславч торуудыг хураасан. Одоо Минаматагийн эргийн загас, хавч, дун, хясаа г.м. нь эргээс гадна газруудынхтай нэгэн адил аюулгүй болсон.
Таславч торыг хурааснаас хойшхи гурван жилд загас, хясаа, дун, хавч г.м. дэхь мөнгөнусны агууламжийг жилд хоёр удаа шинжилж байв. Ийм өргөн хүрээнд байгаль орчноо сүйтгэж, иргэдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан явдлыг туулж өнгөрүүлсэн Минаматагийн тэнгисийн талаарх мэдээллийг дэлхий дахинд түгээж үүнээс сургамж авч их зүйл бүтээхийг чухалчилав. Үүний тулд удаан хугацаанд ажиглалт хийх хэрэгтэй юм.
7. Өвчтнүүдэд ямар нөхөн төлбөр олгосон бэ?
Зургийн тайлбар: 1996 онд өвчтнүүдийн холбоо ба Чиссогийн хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж буй нь.
Шүүх 1973 оны 3 дугаар сард Минаматагийн өвчний шүүх хурлын шийдвэр гаргасны дараа өвчтнүүд ба Чиссо шууд хэлэлцээрүүд хийж эхэлсний үндсэн дээр 1973 оны 7 дугаар сард нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тодорхойлолт авсан өвчтнүүдэд 16-18 сая иений нэг удаагийн тайвшруулах нөхөн төлбөр төлсөн. Түүнчлэн жил бүрийн төлбөр, эмчилгээний зардал, асаргаа сувилгааны зардал, оршуулгын зардал, халуун рашааны эмчилгээний зардал болон зүү, төөнүүрийн зардлыг төлсөн. Мөн Чиссо эргэлтийн сан байгуулж түүнээс өвчтнүүдийн живх, гэрийн асаргаа, гашуудлын бэлэг, массаж эмжилгээ, эмнэлэгт ирж буцах унааны зардлыг төлж байв.
Цаашилбал тодорхойлолт авах хүсэлт гаргаагүй ч гэсэн дөрвөн мөч нь дөрвүүлээ мэдээ алдах, их хэмжээний загас, хавч, дун, хясаа идсэн г.м. тодорхой нөхцөлүүдийг хангасан хүмүүст Кумамото муж Минаматагийн өвчнийг эмчлэх төслөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй эмчилгээний төлбөр болон бусад эмчилгээний зардлыг \сард 16-22 мянган иен\ төлсөн.
Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөөнд үндэслэн метил мөнгөнусаар хордсоныг илтгэх тодорхой нөхцлүүдийг хангасан хүмүүс \Минаматагийн өвчнөөр өвдсөн тодорхойлолт бүхий хүмүүсээс бусад\ нэмэлт нөхөн төлбөр авахгүй гэж Чиссотой тохиролцсоны үндсэн дээр 2.6 тэрбум иений нөхөн төлбөр авсан \нас барсан өвчтнүүдийг оруулаад\.
8. Өвчтнүүд юу хүссэн бэ?
Минаматагийн өвчин гарснаас хойш дөч гаруй жил өнгөрчээ. Минаматагийн өвчин туссан хүмүүст энэ дөчин жил хүнд бэрх, маргаан тэмцлийн жилүүд байв. Өвчтнүүд шүүх ажиллагаа, хэлэлцээрүүдийн үед муж улсын удирдлага, Чиссог Минаматагийн өвчнийг үүсгэж, өвчтнүүдэд туслахгүй байсныхаа төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг шаардаж байв. Мөн өвчлөгчдийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, яаралтай засах арга хэмжээ авахыг шаардаж байв. Тэд энэ бүх хугацаанд орон нутгийнхаа нийгмээс тусгаарлагдах бус хүнийн хувьд, Минаматагийн иргэнийн хувьд зүй ёсоор хандаж байхад хамгийн их анхаарал хандуулахыг хүсч тэмцсэн юм.
Минаматагийн өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй. Ихэнхи өвчтөн өдөр бүр эмнэлэг явж шинж тэмдэгийн ба нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Өвчтнүүдийн нас ахихын хэрээр эмнэлэгт хэвтэх юмуу гэртээ эмнэлгийн тусламж авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Наслалт эрчимтэй явагдаж байгаа нийгэмд өвчтнүүд хүмүүсийн дунд санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсч түүнийг нь Минаматад бүх нийтээрээ анхаарч үздэг юм.
Биеэ хөдөлгөж чадаж байгаа хүмүүс нь чадах хэмжээндээ хөдөлгөж байгаа гэдгийг хэлэхэд илүүц биз. Газар тариалан, загасны аж ахуй эрхлэх нь хүнд хөдөлмөрт тооцогддог боловч өвчтнүүд нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ажилладаг. Зарим өвчтөн компани \конторт\ ажилладаг. Өвчтнүүд шинж тэмдэгтэйгээ амьдарч сурсан. Гэвч Минаматагийн өвчний талаар эргэлзээ сэжиг, буруу ойлголт байсаар л байна. Зарим өвчтөн гэр бүр төрөл садандаа хүртэл Минаматагийн өвчтэй гэдгээ хэлж чадахгүй байх тохиолдол байсаар байна. Зарим хүмүүс Минаматагийн өвчин дахин хэзээ ч бүү давтагдаасай гэсэндээ туршлагаа бусдад ярих, залуу үеийнхэнд хичээл заах зэрэг ажилд өөрийгөө зориулж байна.
Бидний материаллаг хөгжилд хүрэх хүсэл, байгаль орчны сүйрлийн дүнд бий болсон Минаматагийн өвчний золиос болсон хүмүүсээ орхилгүйгээр цаашид юу хийж чадах вэ? Тэд биднийг одооноос эхлээд цаашид юу хийж чадахаа байнга бодож байхыг хүсч байгаа.
9. Мояай наоши гэж юу вэ?
“Мояай” гэдэг үг хоёр завийг холбох буюу хамтдаа ямар нэг юм хийх гэсэн утгатай. Бид хоршооны төслүүдийг “Мояай наоши” гэж нэрлэн Минаматагийн өвчний асуудлуудыг шийдвэрлэх, нэгэн цагт хүмүүсийн хоорондын, хүн байгалийн холбоо алдагдаж байсан энэ газарт нүүр тулах, ойлгох, хамтран ажиллахыг чухалчилсан.
Минаматагийн өвчин анх гарах үед хүмүүс өвчнийг халдварт өвчин гэж үзэж байсан тул өвчтнүүд айл хөршийнхөнтэйгөө хамт байхад бэрхшээлтэй болсон. Чиссогийн хаягдал усан дахь мөнгөнус өвчний шалтгаан гэдгийг тогтоосны дараа хүртэл Чиссогоос хамааралтай хүмүүс өвчтнүүдийг үл ойшоож байв. Шүүх ажиллагаа, нөхөн төлбөрийг Чиссогийн оршин тогтнолд халдах аюул гэж үзэж байв.
Дээр нь өвчтнүүдэд нөхөн төлбөр олгох тал дээр ялгавартай хандах, хонзогнох, гүтгэн доромжлох явдлууд гарч байв. Тодорхойлолт авахыг хүссэн хүмүүсийн дунд хуурамч шинж тэмдэг үзүүлсэн хүмүүс хүртэл байсан гэдэг. Өвчнийг шалтгааныг Чиссо компани тарьсан боловч Минамата санхүүгийн хувьд Чиссогоос хамааралтай байсан тул иргэдийн дунд тэмцэл, дайсагнал бий болсон. Өөр өөр талыг баримтласан хүмүүсийн харилцаа удааны хугацааны турш ноцтой байдалд байв.
Гэвч энэ бүх үл ойлголцлыг даван туулж дайсагналцснаар юуг ч бүтээхгүй гэдгийг ойлгосны дүнд удирдлага, иргэд, Минаматагийн өвчтнүүд яриа хэлэлцээ, үйл ажиллагааны дүнд Минаматаг дахин бүтээн байгуулахаар хамтран ажиллаж байна.
10. Бид Минаматагийн өвчнөөс юу сурч авах вэ?
Mинаматагийн өвчин Чиссогийн үйлдвэрийн хаягдлаар бохирдсон засаг, хавч, дун хясаа идсэнээс болж үүссэн. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн дунд тэмцэл үүссэн.
Минаматагийн иргэд ус, хоол хүнс бол хүний амьдралын гол хэрэгцээ тиймээс үнэлж баршгүй зүйл, гэр ахуйн ба аж үйлдвэрийн хог хаягдлыг байгаль орчныг бохирдуулах байдлаар хаяж болохгүй гэдгийг ойлгосон.
Массаар үйлдвэрлэж, массаар хэрэглэж, массаар хаяж байгаа нь бидний амьдралыг тав тухтай, хөгжингүй болгож байгаа боловч бидний байгаль орчин, эрүүл мэнд хорт утаа, химийн хор бордоо, хүнсний хадгалалтын бодисууд болон өөр олон янзын хорт бодисуудаас болж туйлдаж байна. Бид материалын хувьд баян амьдралынхаа тухай гадаад орнуудтай ямар харилцаатайгаасаа салгаж бодож үзэж ч чадахгүй. Минаматагийн өвчин бидэнд өвчтөн бас гэмт хэрэгтэн болохыг маань хэлж өгч байгаа юм.
Мөн бид байгаль орчныхоо хүчин амьдарч байгаа гэдэг үүднээс байгаль орчинтойгоо зэрэгцэн орших, хүмүүс, гол мөрөн, далай тэнгисийн тухай бодох, найдвартай хоол хүнсний талаар бодох, ахуйн ба үйлдвэрийн хог хаягдлыг багасгах дахин боловсруулах ба орон нутгийн асуудлаа шийдвэрлэхийг анхааруулж байна.
Минаматагийн өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл
Энэ товхимол “Минаматагийн өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл” товхимолын шинэчилсэн хөврүүлэг болно \Анхны хэвлэл 1994 оны 11 дүгээр сар, шинэчилсэн 1997 оны 9 дүгээр сар\.
Зохиосон: Минамата хотын Минаматагийн өвчний музей
Утас: 0966-62-2621
Минаматагийн өвчний музей
Утас: 0966-63-5800
Хамтарсан: Тацуо Ямамото
\зургийг\ Хироюки Хизен
Минаматагийн өвчний үндэсний институт
Хэвлэсэн: Минаматагийн байгаль орчны бүтээн байгуулалтын төсөл
Удирдах хороо
Saturday, May 5, 2012
Номын тойм: Сайшо Хироши – Өглөөний хүн
Сайн ном хүний амьдралыг өөрчилж чадах увидастай. Энэ ном ч бас тэдгээрийн нэг байх болно. Харин жинхэнээсээ өглөөний хүн болон өөрчлөгдөхөд чиний хүсэл, хичээл зүтгэлээс өөр юу ч илүүтэйгээр чамд тус болохгүй.
Шинэ зууны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд их зүйл өгсөн. Гэвч үүний хажуугаар хүнийг байгалиас нь улам холдуулж, байгалийн зөн совин, эх дэлхийн хүүхэд гэдгийг минь батлах чухал зүйлсийг минь улам бүр булаасаар байх шиг...
Хүн нар мандахад босч, нар жаргахад унтсаар хэдэн мянган жилийг ардаа үдсэн. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн хөгжил дэвшил, нарыг орлох гэсэн тод гэрэлт хотын гудамж, цаг хугацааны хязгаарлалтгүй харилцаа холбоо нь нар жаргасан хойно ч ажиллах, амьдрах боломжийг бий болгосноор хүн төрөлхтнийг шөнийн амьдралд дурлуулах болсон. Харин шөнө орой унтах тусам өглөө сэрэх цаг хойшилсоор байдаг нь үнэт “өглөө”гөө алдахад хүргэдэг.
Харин “өглөө”гөө алдсан хүн “бүхнээ” алддаг.
Өглөөний хүн болох нь зөвхөн цаг хугацааг удирдах бус, тэрнээс ихийг эрүүл мэндийг, цаг хугацааг захирах боломжийг, өөртөө итгэх итгэлийг, амжилт бүтээлийг чамд өгөх болно.
Өглөөний хүн номноос таньд зорилусан зөвлөмж, ишлэлийг цомхон дуулгая:
1. Өглөөг оройтож эхэлдэг, өглөөг таагүй сэтгэлээр сулбагар дорой эхэлдэг хүний хувьд тэр өдөр зөнд нь хаясан өдөр болдог.
2. Өглөөг үр дүнтэй ашиглавал бүх ажилд тайван тухтай хандах боломжтой, тайван чөлөөтэй байж чадвал үйл хэрэг жам ёсоороо гүйцэлдэх болно.
3. Нэг өдрийн зав чөлөө нь эрүүл өглөөнөөс эхтэй. Дутуу сэрж санд мэнд эхэлдэг хүмүүсийн өдөр ба үүрийн гэгээтэй хамт шинэ өдрийг эхлэхдээ ажлаа төлөвлөн, өглөөний цайгаа тухтай ууж, хүн цөөтэй автобусанд суух юмуу, сэлүүхэн замаар давхин баяр хөөртэйгээр ажилдаа явдаг хүмүүсийн өдөр нь газар тэнгэр шиг ялгаатай.
4. Өглөөний цагаар аливаа юманд нухацтай буурь суурьтай ханддаг бол орой болон шөнийн цагаар сэтгэлийн хөдлөл бүхий хандлага илүү хүчтэй байдаг.
5. Зөвхөн “өглөө”г гээсний үр дүнд “бүх зүйлээ” алдсан байдаг.
6. Нар мандахад сэрж, нар жаргахад унтаж байдаг нь хэдэн мянган жилийн өмнөх байгаль эхийн заяасан дадал зуршил. Иймээс шөнө болоход амраагч үүрэг бүхий систем идэхвтэй ажилласнаар нойр хүрч, өглөө болоход үйл ажиллагааны үүргийг хариуцдаг идэвхжүүлэгч мэдрэлийн систем эрчимжиж, хүн хөдлөхийг хүсдэг.
7. Тайвшруулагч мэдрэлийн систем одоо унтаж амар гэж байхад миний хүсэл сэрүүн байх гэж оролддог. Ингэх нь горимын дагуу явж буй цагийн зүүг барьж аван зогсоох гэж оролдож байгаатай адил. Харин тэр цаг эвдрэлгүй тэсч чадах боловуу? Хүний бие ч үүнтэй адил.
8. Өлсөх үедээ хоол иддэг хирнээ нойрыг ялан дийлэх ёстой мэтээр бодох хэрэггүй.
9. Шөнийн амьдралд хэт автан орсон хүний нойр хүрдэггүй гэдэг. Гэвч тодорхой хугацаанд хичээнгүйлэн зүтгэвэл үр дүн нь аяндаа гарна. Үгүй бол ингэж дэмий хэвтэхийн оронд гэж бодсоор урьдын брууу дадалруу орчих гээд байдаг.
10. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг бол 23 – 05 цагийн хооронд юм. Өглөөний 5 цагт судасны цохилт хамгийн их түргэсдэг тул энэ үед унтах нь тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл гүн унтаж амарч чаддаггүй байна. Энэ цагуудад унтаж, сэрж хэвшвэл өдөр бүр 4 цагийг хожиж байна гэсэн үг.
11. Нойрноос сэрээд цаг гарны дараа буюу өглөөний 6 - 8н хооронд анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах чадвар өдрийнхөөс 3 дахин их байдаг.
12. Өглөөний хоол заавал идэх сурах хэрэгтэй. Өглөөний хоол идэх дуршлыг хөдөлгөх гол арга бол оройн 9 цагаас хойш юм идэхгүй байх явдал юм.
13. Амжилтанд хүрсэн бүх хүн өглөө сэрүүн байдаг байсан.
14. Өглөөний нэг цаг өдрийн гурван цагтай тэнцэнэ. Тиймээс хүн бүрт 24 цаг ноогдох боловч өглөөний цагийг сайтар ашиглаж чадвал 30 цагаас ч үнэ цэнэтэй байж болно.
15. Шөнийн цагаар асуудалд гутранги бөгөөд сэтгэлийн халилтай ханддаг тул эргэлзээтэй аливаа асуудлаа өглөө шийд. Харин уран сэтгэмж шаардах ажлыг орой хийж байвал тохиромжтой.
16. Шөнө хичнээн хөгжилтэй ч өглөөтэй бүү соль.
17. Өглөөний хүн болхооор шийдсэн бол хавар зунаас эхэл. Хамгийн тохиромжтой цаг.
18. Эрт босохын тулд уншлага тарни ашигла. Уншлага тарни үр дүнтэй гэдгийг ШУ хүртэл нотолсон юм. Өглөө 5 цагт босохоор шийдлээ гэхэд унтахаас өмнө эгцлэн суугаад уншлага тарнийг 10 удлаа хэлээд үз. “Би маргааш 5 цагт босно.”
19. Өөрчлөлтөө оройноос эхэл. Эртхэн унтаж амар.
20. Унтах цагаа тэгж тоогоор сонго. 5,7 цаг амрахаас 6, 8 цаг унтах нь илүү ашигтай гэж эрдэмтэд үзсэн байдаг. энэ нь нойрны давтамжтай холбоотой байдаг.
21. Судалгаагаар үзэхэд бага унтдаг хүн гүн нойрсож сайн амарч чаддаг бол их унтдаг хүн үе үе сэрэх болон бөх нойронд автахдаа муу байдаг байна.
22. Унтахын өмнөх зуршил бий болгох нь хүссэн цагтаа унтах боломжийг олгоно. Яг л бүүвэйн дуу шиг. Жишээ нь ном уншиж болно. Энэ үед мэдлэг дээшлүүлэх номыг сонговол зохилтой бгөөд уран зохиолын ном нь эсрэгээр цаг өнгөрч буйг ч мэдэлгүй гүнд нь орох гээд байдаг талтай. Ингээд ном хэсэг уншаад дуусмагц шууд унтаад байвал удалгүй тийм төрлийн номоо уншаад дуусахад нойр хүрдэг болно.
23. Өглөөс сайн босдогггүй шалтгаан нь зорилго болгосон цагтаа анхнаас нь яс баримтлахаар хичээх юм. Шунан байж шантралгүйгээр өглөө босох цагаа 30 30 минутаар сунга.
24. Оройтож унтлаа ч тогтсон цагтаа бос.
25. Сэрүүлэгтэй цаг нь хүмүүсийг цочроож анхааруулах зорилготой бүтээгдсэн тул өглөө сэрэхэд тохиромжгүй байдаг. Тиймээс сэрүүлгээр сэрэх аргыг сонгохгүй байх нь дээр.
26. Сэрэнгүүтээ босч бай.
27. Өдрийн 30 минутын нойр хамгийн сайн тэжээл. Гүн нойр авахаас урьтаж 30 минутын дотор босох нь зүйтэй, үгүй бол нэг хэсэгтээ алмайрч, ажил төрлийн бүтээмж тань буурах болно.
28. Өглөөний хүн болохоор зорьж байвал дараах зүйлийг дага.
Өглөөний цайгаа завал уух.
Өдөр бүр тогтсон цагт хооллох.
Өдөрт дундажаара 1 л ус уух.
Оройн 9 уагаас хойш юу ч идэхгүй байх.
29. Өглөөний нарны илч гэрлийг бүх биеээрээ мэдрэхэд амьдралын эрч хүчийг олж авч буй мэт санагддаг.
30. Өдөрт хагас цагаас нэг цаг аажуу тайван алхаж байгаарай. Гол тайван алхах юм.
31. Өглөөний гэр бүл болох зорилт тавиад үзээрэй. Гэвч энэ бол өглөөний хүн болох 100 өдрийн хамгийн сүүлийн арга хэмжээ тул эхлээд өөрөө өглөөний хүн байхын үр шимийг амсч, бусдыг ч бас уриалаарай.
32. Бүх үнэн эгэл жирийнээс эхлэлтэй. Гэвч түүнийг хэвшүүлж чаддаггүй хүнд гарах үр дүн нь эгэл жирийн бус байдагт л асуудлыг гол оршдог.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
1. Маргааш гэж өдөр байхгүй юм шиг амьдар. Оюун санаагаа өөр газар байлгалгүйгээр, яг одоо, тухайн цаг мөчид юу хийж, юу ярьж, хэнтэй байгаадаа анхаарлаа хандуул. Бид аль хэдийн болоод өнгөрсөн зүйлсийг өөрчилж чадахгүй, тиймээс өнгөрсөндөө хүлэгдэх нь биднийг нэг их юманд хүргэхгүй. Бид ирээдүйг зөгнөж чадахгүй, тиймээс тэр талаар санаа зовних нь ч бас л чамд огт тус болохгүй. Үүний оронд, одоо-д анхаарлаа хандуул. Хоол идэж байхдаа түүний амтыг бүрэн дүүрэн мэдэрч, хэн нэгэнтэй утсаар ярьж байхдаа түүний үг бүрт анхаарлаа хандуулж, онигоо уншихдаа ч оюун санаагаа бүрэн чөлөөлж байгаад 100 хувь инээ.
2. Бага зүйл хий. Төлөвлөгөөний чинь дэвтэрний өнөөдрийн хуудас дүүрэн байна уу? Хийх ёстой зүйлээ хагасаар нь хуваа. Тэр жагсаалтан дээр байгаа бүхнийг чи хийх ёстой биш. Хэд хэдийг нь хасаад, дараа долоо хоног хүртэл хойшлуулчих. Яаралтайд нь биш чухалд нь л анхаарлаа хандуул. Тэгвэл чи бага стресстэнэ. Хэрэв чи хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ дөнгөж тал хувийг нь л бүрэн хэрэгжүүлвэл, тэр өдөр чиний хувьд хамаагүй жарагтай өнгөрөх бодно.
3. Хэдэн сарын өмнөөс хийх гээд зориг хүрэхгүй байгаа чухал ажлыг хий. Өмнө нь хэлсэнчлэн, бага хий, гэхдээ хамгийн чухлыг сонгож хий. Чухал ажлыг яаж таних вэ? Чиний хэтийн амьдралд сайнаар нөлөөлөх том ажил. Өөрийнхөө хүндэлдэг эмэгтэйгээс эмээгээд уулзаж чадахгүй байсан бол өнөөдөр түүн лүү утасд. Энэ нь ямар ч өдрийг сайхан болгоно.
4. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг төлөвлө. Мөрөөдлөө төлөвлөх нь бага зэрэг утгагүй санагдаж магадгүй. Гэхдээ, хэрэв юунд ч хязгаарлалт хориг байхгүй байсан бол чиний амьдрал ямар байх байсан бэ? Том цайзад амьдарч, хувийн онгоцоор явах тухай яриагүй л дээ. Зүгээр л чамайг юу хамгийн их аз жаргалтай болгохыг тодорхойлоход энэ тусална. Яаж эхлэхээ мэдэхгүй байвал, амьдралынхаа хамгийн үнэт 5 зүйлийг жагсааж бич. Тэгээд тэдгээр жагсаасан зүйлсийнхээ хүрээнд өөрийнхөө төгс амьдралыг төсөөл. Тэр үнэт зүйлстэй чинь хамааралгүй, илүүдэл төсөөллүүдийг боломжоороо бол хасах гээд үзээрэй. Төлөвлөж дуусаад, тийм амьдралд хүрэхийн тулд яг өнөөдрөөс юу юу хийж болох тухай бод. Тэдгээр эхний алхмуудаа дараа долоо хоногт хийхээр товлоорой. Хүссэн амьдрал руугаа хүрэхээр урагшилж байгаагаа мэдрэх нь чамд гайхалтай сайхан мэдрэмж өгөх болно.
5. Цэвэрлэ. Жаахан ч гэсэн орон зайг — жижиг шүүгээ, шүүгээний нүд ч байж болно — чиний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг орчин цэвэрхэн байх нь чамайг аз жаргалтай байхад нөлөөлөх болно. Итгэмэрээгүй хэрэг ч гэлээ, ямар нэгэн хэрэггүй эд зүйл, хог буртагаас салах мэдрэмж нь эмэгтэй хүнд өөрийнхөө дотор бөглөрөөд байсан зүйлийг суллаж, сэтгэлээ уужруулахад нөлөөлдөг. Тиймээс л зарим хүмүүс стресст орсон үедээ цэвэрлэгээ хийдэг зуршилтай байдаг биз.
6. Алх. Алхаж явахад л хүнд хамгийн үнэ цэнэтэй санаанууд төрдөг. Цэвэр агаар, эгц дээрээс ээх нар, эсвэл эгц доороос ханьсах сүүдэр, навчсын сэрчигнэх чимээг сонсонгоо ойрын хэд хоногт болсон сайхан үйл явдлуудыг түүвэрлэн бод. Өчигдөр нь төрөөд удаагүй үеэл дүүгээ анх удаа харсан бол, эсвэл найзынхаа сүй тавьсныг мэдсэн бол тэр тухай бодож инээмсэглэ. Эсвэл уржигдар гудамжинд, эсвэл клаб дотор танилцъя гэж зөндөө гуйсан, чиний сонирходоггүй төрлийн залуугийн тухай хэсэг бодож өөрийгөө тэр үед ямар үзэсгэлэнтэй харагдаж байсныг сана. Тэгээд тархиа цэвэрлэ. Өөдөөсөө ирж буй хүмүүсийг хараад огт шалтгаангүйгээр инээмсэглэ. Тэгвэл тэдний зарим нь чамд хариу инээмсэглэх болно. Энэ үед “Амьдрал ямар ч сайхан юм бэ дээ!” гэж өөрийн эрхгүй бодогдох вий.
7. Гурван чухал төсөл дээр ажилла. Төлөвлөгөөгөө багасгах өөр нэг арга. Дээр дурдсанчлан хамгийн чухалд тооцож байгаа зүйлсээ л өнөөдрийн төлөвлөгөөндө оруулаад үз. Бүр нарийвчилбал, яг одоогоор чиний санааг зовоож байгаа, эсвэл чамд ач холбогдолтой гуравхан чухал төслийг сонгож аваад тэдгээрт өөрийгөө бүрэн дүүрэн зориулаад үз. Үүнийг маргаашнаас хийгээрэй. Өмнө нь чамд тасралтгүй ажиллаад байгаа хирнээ л, гараас чинь юм гарахгүй байгаа мэт санагддаг байсан бол энэ стратегийг хэрэгжүүлснээр чи хамааагүй бүтээлч болохоо мэдрэх боло. Үр дүн нь үнэхээр үнэлж баршгүй!
8. Өөрийнхөө доторхи “бяцхан шүүмжлэгч”-дээ амралт олго. Өнөөдрийг учир утгатай болгох маш чухал алхам бол юуг ч шүүмжлэхгүй байх явдал. Ажлынхаа газрын ааш муутай даргыг өнөөдөр ч болов ойлгох гэж хичээ. Тэр үнэндээ маш стресстэй нөхцөлд ажилладаг учраас бухимдахаас аргагүй байдалд хүрдэг ч юм билүү? Өөрийгөө ч бас бүү шүүмжил. Өөрийгөө өрөвдөж хайрла. Ганцхан удаа найзынхаа төрсөн өдөрт явснаасаа болоод даргынхаа өгсөн даалгаврыг хийж чадаагүй байлаа ч өөрийгөө хайрла. Гудамжаар өнгөрсөн хүмүүсийн сайхан талуудыг олж хар.
9. Нар мандах, жаргахын аль нэгийг хар. Яагаад сэтгэл санаагаа сэргээх зөвлөгөө бүр дээр нар мандах, жаргахын аль нэгийг харах тухай заавал дурдагдсан байдаг вэ? Яагаад гэвэл энэ арга үнэхээр хүнийг дотоод хүнтэйгээ хэсэгхэн зуур ярилцахад, уужрахад, гүн амьсгаа авахад, тайвширахад нөлөөлдөг болоод тэр. Бага багаар уусан алдрах нарны улбар туяа зүрхийг чинь дулаанаар дүүргэнэ. Байгаль гэдэг хэний туурвисан агуу уран зураг юм бол?
10. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Энэ алхмыг маш олон хүн уншчихаад л алгасчихах талтай. Учир нь бидэнд “хайртай хүмүүсдээ цаг зарцуулах” гэдэг үг хэтэрхий танил болчихжээ. Тиймээс л чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх гээд байдаг ч, үнэндээ дандаа хэрэгжүүлэх ёстой зүйл бол энэ юм. Зүгээр л чиний дэргэд амьдарч, амьсгалж байгаад нь таларрхмаар хайртай дотны хүмүүстэйгээ цуг энэ өдөр хамт бай. Ээж дээрээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Дуртай амттаныг нь, эсвэл сүүг нь бариад өнөөдөр орой оч. Амьдралын утга учирын талаар бид маш холоос эрж хайдаг. Гэтэл амьдралын утга учир хайрлах, хайрлуулах гэсэн хоёрхон зүйл дээр л тогтож байдаг. Энгийн хирнээ чухал санаа юм шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн.
Wednesday, April 18, 2012
Surgamjit ugs
Yarihdaa udaan bai (yarih yumaa bodoj yari)
Sonsohdoo turgen bai
Uur hilendee hoirgo bai
-----------------------
Arhinaas zugt
Zalhuurlaas zugt
Sonsohdoo turgen bai
Uur hilendee hoirgo bai
-----------------------
Arhinaas zugt
Zalhuurlaas zugt
Monday, March 26, 2012
Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?
XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.
Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.
Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.
Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.
Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.
Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулах адил энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.
Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.
Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.
Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.
Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.
Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.
Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.
Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.
Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.
Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.
Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.
Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.
Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.
Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм.
***
2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.
Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.
Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол
- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.
Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.
Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.
Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.
Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.
Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.
Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.
Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.
Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.
Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.
***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.
Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.
Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно.
Source: Mongoliin tuuhiin gaihamshigt agshin-s blog
Ene nomiig olj unshmaar yum bn.
Монгол Улсыг захирч залж явсан их хаад
Монгол Улсыг захирч залж явсан их хаадын амьдралыг vнэн зөвөөр vр хойчдоо өвлvvлж, тэдэнд байнга сануулж явах нь Монгол хvн бvрийн ариун vvрэг билээ.
Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноос 1924 он хvртэлх хугацаанд 12 жаран буюу 720 гаруй жилийн 428 жилд нь Их эзэн Чингисээс эхлээд Лигдэн хаан хvртэл vе залгамжилсан 37хаан улсаа захирч иржээ. Монгол төрийн хаадын тухай судлаачид олон арван бvтээл туурвисаар ирсэн. Тэдний эзэмшин захирч ирсэн газар нутаг, сvр хvчээр нь 37хаадыг тvvхч, судлаачид гурван хэсэгт хуваажээ.
1.Их Монгол Улсын (далай хаад) 1206-1260 он хvртэл нэг жарны туршид Чингис, Өгөдэй, Гvег, Мөнх хаан нар дэлхийн тvvхэнд хамгийн том эзэнт гvрнийг байгуулж төр барьжээ.
2.Монгол юан гvрний хаад 1270-1370-аад он хvртэлх 100-гаад жил Хубилай хаанаас эхлээд Тогоонтөмөр хаан хvртэл 11 хаан суужээ.
3.Монгол Улсын хаад Юан гvрний ноёрхол унасны дараа 1370-1634 оны хооронд 264 жилийн хугацаанд Аюушридар хаанаас Лигдэн хаан хvртэл 22 хаан ээлжлэн төр барьжээ.
Лигдэн хаан нас барж Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнол алдагдаж, төрийн эрх мэдэл Манжийн эрхшээлд орсон нь тvvхэнд хамгийн эмгэнэлт vе байлаа. Ард тvмэн тусгаар тогтнолоо сэргээх, vндэсний эрх чөлөөгөө олж авахын төлөө vе vеийн халуун эх орончдын удирдлагаар тэмцэж ирсэн бөгөөд энэ бэрх хэцvv vед тусгаар тогтнох туйлын хvслэн, итгэлээ хадгалсаар байсан нь бахархууштай.
Чингис хаан 1162-1227
Монголын vндэсний тулгар төрийг vндэслэгч, Тэмvvжин-Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлvvн болдог гэдэг газар Есvхэй бааатар, Өvлэн хатан нарын ууган хөвгvvн болон төржээ.
Тэмvvжин арав хvрэхгvй насандаа эцгээсээ өнчирч, амьдралын хатуу хvтvvг туулж өсөхдөө Есvхэй эцгийн орыг залгаж, Монголын тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн 27 насандаа буюу 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн "Чингис" цолыг хvртсэн байна.
Энэ vеэс "Хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа нэгтгэх" их vйл хэрэгт зvтгэж арван жилийн дотор монгол угсааны ная гаруй аймгийг нэгтгэн Байгаль нуураас өмнө тийш Тvмэн газрын цагаан хэрэм хvртэл, зvvн зvг Хянганы нуруунаас өрнө зvг Алтайн уул өнгөртөл өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн Их Монгол улсыг байгуулжээ.
1206 оны улаан барс жил Онон мөрний хөвөөнөө есөн хөлт цагаан тугаа мандуулан их хуралдай чуулж, Их Монгол улсыг байгуулснаа тунхаглан зарлаад Тэмvvжин-Чингисийг хаан ширээнд өргөмжлөн залжээ.
Энэ эрхэм ёслолын vеэр Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, тулгар төрийг байгуулах их vйл хэрэгт хvчин зvтгэсэн шадар тvшиг нөхдийнхөө гавьяа зvтгэлийг онцгойлон vнэлж, "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өмөг туст, өлзий буянт нөхөд", "зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож, алалдах өдөр амиа хайрлахгvй ачийг хvргэж баатарлаг зvтгэсэн, харийн дайсанд халуун нvvр өгч харилцдаггvй, өшөөт хvнд өмөг тус болж өөр зан гаргадаггvй, хvйтэнд хөрч, халуунд халж, нойтонд норж надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, ураг барилдан урагш зvтгэж насад vнэнчээр зvтгэсэн сайн нөхөд минь" хэмээн өргөмжлөн залаад тэднийхээ ачийг "харанхуй шөнө зvvдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ" гэж дурьдаад "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхөдөө угсаатан ноёд болгож, мятралгvй зvтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёдод өргөмжилж" томил гэсэн хаан эзний их зарлиг соёрхлыг буулгаж, 88 гавьяатныг дархалж, 95 мянганы ноёдыг томилсон нь тvvх шашдирт бичигдэн vлджээ.
Ийнхvv нэгдсэн төр улсын vндэс засаг захиргааг шинэчлэн зохион байгуулж Монгол Улсын батлан хамгаалах гол хvч "Хишигтэн" цэргийг байгуулав. Хааны дэргэд цэцдийн зөвлөл байгуулж, "Их засаг" хуулийг батлан гаргуулж мөрдvvлэх болов.
Чингис хаан "Намайг хаан болохоос өмнө монголчуудын дотор ямар ч эмх замбараа байсангvй, vр хvvхэд нь эцэг эхийнхээ vгэнд ордоггvй, нөхөр нь эхнэртээ итгэдэггvй, эхнэр нь нөхөртөө захирагддаггvй, баян нь ядуудаа тусалдаггvй, дордос нь дээдсээ хvндэлдэггvй, ард тvмнийг улс гvрэнд нэгтгээд, миний хамгийн тvрvvн санаа тавьсан нь тэдний дунд ёс журам, vнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм" гэжээ. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж энэ зорилгоо хэрэгжvvлээд зогссонгvй улмаар эх дэлхий уужим бөгөөд ус мөрөн олон гэдгийг ухаарч нутгаа өргөтгөж, нөлөөгөө гvнзгийрvvлэхийг эрмэлзэн өндөр уулсын хөтөл зорьж, өргөн далайн олом зvглэн мятарч цуцаагvй зvтгэж явжээ.
Ингэж зvтгэж зорьсныхоо учир утгыг тодорхойлж хэлэхдээ: ".. .дэлхий дахин нэгэн гэр бvл болж төв тvвшин энх амгалан болвоос сая миний баясах хэрэг... би тэднийг нийтээр энх тvвшин болгох бодолтой байна. Учир нь нэгэн хvн төрөөд тvмэн газрыг энхжvvлэх нь цөм хvн болон төрөгсдийн тусдаа явдал мөн бөгөөд хэрэв чадваас дээд тэнгэрт гавьяа ажээ, доод амьтанд өршөөл ажээ" хэмээн айлдсан буй.
Ийнхvv Чингис хаан "...тэнгэрийн бошгоор нэгэн vзvvрт сэтгэлээр арван гурван наснаас цэрэг байгуулж дөрвөн зvг дайлан явж" их бага олон аймаг улсыг тvвшитгэн, өмнө зvг Энэтхэгийн Ший мөрөн, хойш Орос улсын хойт зах, баруун тийш их уст Днепр мөрөн, зvvн тийш Номхон дөлгөөн гадаад их далай хvртэл өргөн уудам нутгийг эзэмшсэн Монголын эзэнт гvрнийг байгуулсан юм.
Хагацсан бутарсан хамаг Монголоо хамтатгаж Чингис цолыг хvртсэн эе эвдэрсэн эсгий туургатнаа нэгтгэж Их Монгол Улсаа тунхагласан, нэгдсэн төрийг бататгаж Их эзэн хаанд өргөмжлөгдсөн, улмаар олон улс орныг өөрийн захиргаанд нэгтгэж Их эзэнт гvрнийг байгуулсан. Чингис хаан улаагчин гахай жил 1227 оны намар 66 насандаа тэнгэрт хальсан ч тvvний нэр алдар, аугаа их vйл хэрэг нь газар дэлхийд мөнхөрч vлдсэний гэрч Монгол улс оршин тогтнож, шинэ зуун хөгжин дэвшиж байна
Өгөдэй хаан 1187-1241
Чингис хааныг өөд болсны дараа тvvний отгон хөвvvн Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байгаад 1229 онд шарагчин vхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвvvн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.
Өгөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах vйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бvтцийг боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг барьж дуусгаад монголын эзэнт гvрний нийслэл болгосон юм. Монголын тvvх, оюун соёлын vнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд тvvний тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин vхэр жилд 55 насандаа таалал төгсчээ.
13 жилийн туршид Их Монгол Улсын далай их хааны ширээнд сууж эцэг Чингис хааны эрхэм зорилгыг vргэлжпvvлэхдээ олон тvмнээс "Эрдэмт гэгээн хаан" гэсэн эрхэм хvндэт цолыг авсан их хаан билээ. Их гvрний эзэн байсан Өгөдэй хаан улс орноо хэрхэн яаж авч явснаа өөрөө дvгнэн хэлсэн vг нь эрхийг эдлэвч гэмээ хянах энгvй ухаантан, энэрэхvй сэтгэлтний гэрч төдийгvй, улс орныг удирдах хэн бvхэнд ухаарал хайрласан мөнхийн гэрээслэл болон vлдсэн билээ. Тvvх шашдирт тэмдэглэгдэн мөнхөрсөн тvvний vг юу хэмээвээс: "Эцгийн ор суурийг залгамжилж хаан ширээнд сууснаас хойш багагvй хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд хийсэн ажил гэвэл:
Нэгд. Би Зvрчидийн Алтан улсыг байлдан дагуулж эзлэн авлаа.
Хоёрт. Гадаад дотоодын хэрэгт элч зарахад, хоорондоо харилцах болон элдэв хэргийг дамжуулан зөөхөд хялбар дөхмийг бодож олон газрыг холбоолсон өртөө замыг тавилаа.
Гуравт. Усгvй газарт худаг малтуулж ус гарган, улс иргэнийхээ мал аж ахуйд өвс усыг хvрэлцээтэй болголоо.
Дөрөвт. Зvг зvгийн суурин улс орны өөрийн харьяаны олон хот тосгонд захирагч, мэдээлэгч нарыг томилон ажиллуулж, тэдгээр улс орны олон ард иргэдийг гар газар, хөл хөсөр тавиулж, амгалан тvвшин амьдруулах боллоо. Би хаан эцгээс хойш ийм дөрвөн ажлыг хийлээ. Хаан эцгийн ор сууринд сууж, олон улсын иргэнийг захиран тохинуулах vvрэг хvлээсэн хаан хvн байтлаа бор дарсанд дуртай болсон минь миний буруу боллоо. Ёс бус эм хvний vг ятгалганд автаж, Отчигин ноён авга ахын харьяат нарын дотроос хvvхэн авч ирvvлж байсан минь миний буруу. Тогулахыг далдаас хардсан нь бас миний буруу.
Энэ ямар буруу гэвэл хаан эцгийн харах нvдний өмнө хамгаас тvрvvнд хатгалдаж явсан Тогулахыг хорт муугийн vгэнд орж би хороожээ. Одоо миний өмнө хэн ч ингэж тvрvvлэн давшиж өгөх билээ. Хаан эцгийн өмнө эцэж цуцалгvй зvтгэж явсан журамт хvнийг би мэдэхгvй өш санасныхаа төлөө өөрийгөө тvмэнтээ буруутгана. Би тэнгэр газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг хvртэл бусад ах дvv нарынхаа нутаг дэвсгэрт орчих вий хэмээн харамлан хомголзож шавар хэрэм бариулж ах дvv нараас гомдлын vг сонсож явлаа. Энэ бол миний бас нэг буруу юм. Хаан эцгээс хойш тэгэхлээр би гэдэг хvн дөрвөн vйлийг нэмсэн атлаа дөврөн буруу vйлийг vйлдсэн гэмээ өөртөө хvлээн ухаарахаас өөр аргагvй билээ" хэмээсэн гэмшил, гэрээслэл, ухаарал бодролын vг хэлсэн байдаг.
Гvюг хаан 1206-1248
Өгөдэй хааны ууган хөвvvн Гvюг хан эцгийн 20 настайд хатан Дөргөнө эхээс 1206 оны улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан эцгийн ор залгаж Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдсөн гурав дахь хаан юм. Тэрээр хоёр жил гаруйхан хугацаанд хаан суусан хэдий ч улсыг удирдах төрийг засах талаар нэлээдгvй арга хэмжээ авч байжээ. Тухайлбал төрийн ёс журмыг сулруулж самууруулсан эх Дөргөнө хатны хийсэн олон алдааг залруулж төрөө төвшитгөн, Чингис ба Өгөдэй хааны vеийн мэргэн засгийг дахин сэргээхийг хичээсэн бөгөөд 1247 онд хvн ам, эдийн засгийн анхны бvртгэл явуулж, өртөө хэрэглэгчдийн пайз бичгийг сэргээсэн байна. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг vргэлжлvvлэх бодолтой байсан нь Ромын шашны тэргvvнд явуулсан тvvний захидлаас ил харагдана. Гvюг хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.
Мөнх хаан 1208-1258
1208 оны шарлуу жилийн өвөл Чингис хааны отгон хөвvvн Тулуйн хатан Сорхогтаны бэхигээс ууган хөвvvн төрсөн нь Мөнх байлаа. Тvvнийг төрөхөд Хонгирад аймгийн Тив тэнгэр бөө хувь заяаг нь шинжиж "Хожмын өдөр мөнх тэнгэр шиг эрхэм хvндэт хvн болно" хэмээн төлөгдөөд энэ нэрийг хайрласан гэдэг. Гvюг хааны дараагаар хаан ширээний төлөөх алтан ургийнхний өрсөлдөөн дунд нэлээд эсэргvvцлийг давж Батын дэмжлэгтэйгээр 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гvрнийг тухайн vеийн дэлхийн хамгийн том гvрний хэмжээнд хvргэсэн агаад тvvний нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зvтгэлтэн ажээ. Мөнх хаан өмнө зvг Хятадад байлдан дагуулж яваад 1258 оны шаргачин хонин жил нас баржээ.
У.Батчимэг
Нийгмийн толь 199/291/
Sunday, March 11, 2012
Нарны идэвxжил буурч дэлхийг ”хүйтрэл”-д хүргэх үү?
Нарны гадаргын хамгийн өндөр идэвхжилтэй хэсэгт ажиглагддаг, бага температуртай учир бараан харагдах хэсгийг нарны толбо гэх бөгөөд түүний хэмжээ нарны ажиглалтын гол үзүүлэлтүүдийн нэг болдог. Зарим жилүүдэд толбоны тоо олширч байхад заримдаа бараг үзэгдэхээ больдог. Нарны толбоны энэхүү өөрчлөлт нь нарийн тогтсон цаг хугацаанд буюу 11 жилийн давтамжтайгаар явагдсаар иржээ. Энэ нь нарны идэвхжлийн хэмжээг илэрхийлэх бөгөөд идэвхжил өндөр жилүүдэд толбоны тоо хэмжээ эрс олширдог.
Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн нарны толбоны өөрчлөлт цаг хугацааны нарийн тогтсон давтамжаас гажиж эхэлж байгаа нь тодорхой болжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны нарийвчилсан ажиглалт хийж эхэлснээс хойш тохиолдож байгаагүй онцлог үзэгдэл болж байгаа юм. Өнгөрөгч 2011 онд нарны идэвxжил давтамжийн хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байсан боловч урьдчилан тооцоолж байснаас 50% бага хэмжээтэй байгаа ажээ. Энэ гажилт дэлхийд томоохон нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.
Шинжлэх ухааны түүхэнд нарны толбыг хамгийн анх судалсан хүн бол Италийн нэрт физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей юм. Түүнээс хойш 400 гаруй жилийн туршид эрдэмтэд нарны толбоны ажиглалтыг тасралтгүй хийсээр иржээ. Ажиглалтын түүхэн баримтуудаас үзвэл 17-р зууны хоёрдугаар хагасаас 70-аад жил үргэлжилсэн хугацаанд нарны толбо бараг үзэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зурвас үед нарны идэвжил хамгийн доод цэгтээ байжээ.
Уг зурвас үеийг нээсэн эрдэмтний нэрээр маундерын минимум гэж нэрлэсэн юм. Тухайн үед дэлхий ямархуу байдалтай байсан нь эрдэмтэдийн сонирхол татсаар иржээ. Үүнийг шууд мэдэх боломжгүй боловч хариулт нь санаанд оромгүй газраас олдсон байна. Осака их сургуулийн эрдэмтэд сакура ямар цаг хугацаанд цэцэглэж байсан тухай түүхэн баримтуудаас тухайн үеийн агаарын температурын мэдээллийг гаргаж авсан байна.
Сакура агаарын тогтсон хэмд цэцэглэх бөгөөд цаг агаарын байдлаас хамаарч цэцэглэх хугацаа өөрчлөгддөг байна. 17-аар зууны эхэн үе хүртэл шинэ он гарсанаас хойш 100 дахь хоногтоо сакура бүрэн цэцэглэж байсан бол сүүл үед цэцэглэх хугацаа 10-аад хоногоор хойшлож байв. Энэ мэдээллээс агаарын температурыг тооцож үзэхэд маундерын минимумын үед олон жилийн дунджаас 2 хэмээр бага байсан нь тогтоогджээ. Тухайн үед зөвхөн япон улсаар тогтохгүй дэлхий даяар агаарын хэм бага байсан нь бусад олон баримтаар нотлогддог. Тухайлбал өмнөд Английн нутгаар урсах Темза мөрөн бүхэлдээ хөлдөж байсан баримт түүхэнд үлджээ.
Маундерийн минимум буюу бага мөстлөгийн үед нарны идэвхжил маш бага байсан боловч энэ нь ямар замаар дэлхийн агаарын температурт нөлөөлж байсан нь тодорхойгүй байв. Зарим эрдэмтэд нарны идэвжхил бага жилүүдэд түүний гэрэлтэлтийн хэмжээ буурч, улмаар дэлхийн агаарыг сэрүүсэх нөлөө үзүүлж байна хэмээн таамаглаж байсан боловч америкийн сансарын хиймэл дагуулын тусламжтайгаар сүүлийн 40 жилийн турш хийсэн нарийвчилсан ажиглалтаар гэрэлтэлтийн байдалд ямар ч өөрчлөлт гараагүй нь тогтоогджээ. Харин нарны идэвжхил 11 жилийн давтамжтай тогтсон хугацаандаа явагдаж байв. Иймд дэлхийн "хүйтрэл"-ийн шалтгааныг нарны гэрэлтийн хэмжээнээс бус өөр зүйлээс хайх хэрэгтэй болжээ.
1997 онд Данийн Үндэсний Сансар Судлалын Төвийн эрдэмтэн Henrik Svensmark-ийн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл эрдэмтдийн дунд шуугиан тарьсан нээлт хийгдсэнийг зарлав. Хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн үүлэнд хэмжилт хийж үзэхэд түүний хэмжээ сансарын туяаны хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгддөг болох нь тогтоогджээ. Сансарын туяа нь оддын дэлбэрэлтээс үүсч огторгуйн орон зайд тархах цацраг идэвхт туяа юм.
Henrik Svensmark-ийн нээлт буюу сансарын туяа (шар) үүлний хэмжээ (хөх)-тэй шууд хамааралтай
Нарны идэвхжил (улбар шар) соронзон хүч (хөх)-нээс хамаардаг бол гэрэлтэлт (шар) нь тогтмол байна
Дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ ихсэхэд дэлхийн агаар мандалд үүсэх үүлний хэмжээ мөн адил нэмэгдэж улмаар цаг агаарт нөлөөлж байгаа нь эрдэмтдийн гайхлыг төрүүлөв. Үнэндээ бол дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ нарны соронзон орны хүчнээс хамаардаг нь тодорхой болсон байжээ. Нар бол нэг ёсондоо соронзон од юм. Түүний гадаргын ихэнх хэсэгт соронзон орны хэмжээ дэлхийнхээс 100 дахин их байдаг бол идэвхжил өндөртэй толбоны орчимд 10 мянга дахин их байдаг. Мөн дэлхийн соронзон орны шугамууд хойд, өмнөд туйлыг холбосон чиглэлтэй байдаг бол нарны соронзон орны шугамууд эмх замбараагүй байрласан байдаг. Тэдгээр шугамууд нарны гадаргатай огтлолцсон хэсгүүдэд нарны толбо үүсдэг байна.
Нарны соронзон хүчний өөрчлөлтийн хэмжээ нь нарны толбоны өөрчлөлттэй шууд хамааралтай байдаг байна. Нарны үүсгэж буй соронзон орон нарны аймгийг бүхэлд нь хамрах бөгөөд сансарын туяаг нарны аймгийн бүст орж ирэхэд саад болж байдаг байна. Харин нарны идэвхжил буурч, үүсгэж буй соронзон хүчний хэмжээ багасах үед илүү их хэмжээний сансарын туяа нарны аймагт нэвтэрч улмаар дэлхийн агаар мандалд үүл үүсэх нөхцөл болдог байна.
Сансарын туяа дэлхийн цаг агаарт хэрхэн нөлөөлдөг механизмийг Henrik Svensmark тун энгийнээр, ахлах сургуулийн физикийн хичээлийн үүл үүсгэх туршилтын зарчимаар тайлбарлажээ. Үүл үүсэхэд зөвхөн усны уур байх нь хангалттай нөхцөл биш юм. Түүнээс гадна макро буюу агаар дах тоосонцрын хэсгүүд байхыг шаарддаг. Сансарын туяа агаар мандалд орж ирэх үед агаарын тоосонцрын молекулуудтай мөргөлдөж тэдгээрийг цэнэгжүүлдэг байна. Цэнэгжсэн молекулууд хоорондоо татагдан нэгдэж макро хэсгүүдийг бий болгоно. Түүн дээр усны уурын молекулууд цугларсанаар үүл үүсдэг ажээ.
Харин эрдэмтэд энэхүү тайлбарыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байсан боловч Швейцарын CERN лабораторт хийсэн туршилтаар үнэн бодитой нь нотлогдож эхэлж байна. Тус лабораторт хурдасгуурын туламжтайгаар нейтронуудыг мөргөлдүүлэн, сансарын туяатай төстэй эгэл бөөмсөд задлах туршилтууд хийгдэж байна. Энэ нь нөгөө талаас сансарын туяаг зохиомлоор үүсгэж байгаа гэсэн үг юм. Харин агаар мандалд үүл их хэмжээгээр үүссэнээр нарны гэрлийг хааж агаарын температурыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдэжийн хэрэг билээ.
Эрдэмтэд сүүлийн 6500 жилийн хугацааны нарны идэвхжлийн мэдээллээс маундерын минимум үе 15 удаа тохиолдож байсныг тогтоожээ. Мөн тухайн үеүүдэд дэлхийн агаарын температур хэрхэн өөрчлөгдөж байсныг судлаж үзэхэд 12 удаад нь "хүйтрэл" болж агаарын температур 2-4 хэмээр буурч байв. Хэрэв ийм үеүүд тодорхой давтамжтай явагддаг гэж үзвэл маундерийн минимумын шинэ үе ойрын хэдэн арван жилд тохиох магадлал өндөр байна. Юутай ч өнгөрсөн оноос эхэлсэн нарны идэвхжлийн бууралт нь дэлхийн "хүйтрэл"-д хүргэдэггүй юмаа гэхэд дулаарлыг сааруулах нөлөө үзүүлэх магадлалтай байгаа юм. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн агаарын температур олон жилийн дунджаас 2 хэм орчимоор нэмэгдсэн гэж мэдээлэгдэж байгаа билээ.
Харин маундерийн минимумын шинэ үе эхлэж байгаа эсэх нь ирэх жилүүдэд хийгдэх нарны идэвхжлийн ажиглалтаар тодорхой болох юм. Мөн өмнө тохиолдож байсан үедүүдэд нарны гадарга дахь соронзон орны туйлуудад өөрчлөлт орж, хасах туйлууд цөөрч, улмаар нэмэх туйлууд голлож байсан тухай судалгааны дүгнэлт байдаг байна. Тэгвэл өнгөрсөн жилийн ажиглалтаар соронзон орны нэмэх туйлууд нарны хойд хагаст төвлөрч адил нөхцөл байдал үүсч байгаа нь тогтоогджээ.
Дашрамж дурдахад энэ жил европын нутгаар эрс хүйтэн өвөл болж байгаа тухай мэдээллүүдийг бид өдөр бүр хүлээн авч байгаа билээ. Зарим оронд сүүлийн 70 жил тохиолдоогүй хүйтэн болж олон арван хүн амь насаа алдахаас авахуулаад эрчим хүчний хангамж доголдох, гол мөрөн хөлдөх зэргээр хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байна. Мөн дундад азын орнуудад агаарын хэм олон жилийн дунджаас буурч, Япон, Солонгос улсын нутгаар их хэмжээний цас орж байна.
Энэ бүхэн нарны идэвхжилийн давтамжинд гарч буй гажилттай холбоотой эсэх тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа боловч дэлхийн агаар мандлын үүлний хэмжээнээс хамаарч болох нь хэнд ч ойлгомжтой юм. Юутай ч энэ жил нарны идэвхжил ямар түвшинд байх бол, ирэх өвөл энэ жилийнхээс хэр их хүйтрэх бол, дараа дараачийн жилүүдэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөх бол гэх мэтээр байгаль цаг уур, цаашлаад нарны идэвжлийн талаархи танин мэдэхүйн сонирхолтой ажиглалтууд бид бүхнийг хүлээж байна.
эх сурвалж; http://robomec.blogspot.com/
Subscribe to:
Posts (Atom)
