Sunday, October 23, 2011

Тэрхийн цагаан нуур


Urd shunu neeree Terhiin tsagaan nuuraa zuudleed "bichleg hiih gesen camer bolohguin, nuur yag toli shig aimar goyo togtuun boltson yostoi bichmeer l baidag, tegeed cameraa nuhsaar baital burii bolloo" geed l zuudleed baisan heh.

Ingeed uzesgelen tugs baigali buhii nutgiinhaa tuhai tuuh, medeellees hurgie!
Cap жилээр зvvдлэн жаргамаар сайхан хvн гэж байхад он цагийн уртад мартагдахгvй онгон цагаан нуур гэж байдаг аж. Тэрхийн цагаан нуурын торгон мяралзаа, бємбийсєн цагаан хунгийн сvрэг, хойхно нь лvглийх Євгєн цохио, хормойгоор нь умбарсан торгон зєєлєн элс нvднээ байнга харагдах...Тэнгэр тольдон vvлс хєврvvлсэн ижил мянган долгиотой баянхангайн vзэсгэлэн сvр хоёрыг шингээсэн энэ нуурын уснаас дээжлэн амсаж, наран доогуур ирвэлзэн гялтганах хєєрхєн долгисы нь харж зогссон тэр алтан хормыг мартаж яахан чадна.

Цэцэрлэг хотоос хойш 180 орчим км-ийн зайд Тариат сумын нутагт алдарт Тэрхийн цагаан нуур оршино. Ер нь энэ хавь бол шинэ тєрмєлийн эриний гуравдагч, дєрєвдєгч галавд оргилж байгаад хожуу унтарсан шинэхэн галт уулсын орон гэлтэй. Тvvний тод баримт нь нуурын ойролцоох цуутай Хоргын тогоо, Шар нохойн там, Их Анга, Бага Анга, Єлийн тогоо, Зvvн тогоо, Шаварын царам, Цагаан уул, Босго суга болой.

Тэрхийн цагаан нуурын хєндийг дvvрсэн 40-50 м зузаан хvрэм буй. Энэ уудам хєндий тэр чигээрээ галт уулын хvрмэн чулуугаар зvсэн 20-30 метр хавцал гарсан сvр хvчтэй шуугин урсах Чулуут, Суман, Гичгэнэ голын хєєсрєн догшрох ус, Тэрхийн нуурын дундах анхилам vнэрт санхюм гэгч ургамал амьтан жигдэрсэн яруу vзэсгэлэнгийн цогцол юм.

Мянга тvмэн жилийн тэртээ Хоргын тогоо зэрэг галт уулс дэлбэрч хайлмал хvрмэн чулуу байн байн бялхан урссаар Тэрхийн голыг боосон тул Тэрхийн цагаан нуур тогтсон ажээ. Энэ нуурын ємнє 6 км зайтай газар хуучин тєрмєлийн vеийн шохойн чулуу, элсэн чулуу, хувирмал занар зэрэг хурдас чулуулгаас голлон тогтсон Мєстийн нуруунд Уран Мандал гэдэг гоёмсог, суваргалан шаталсан 2800 метр єндєр уул байдаг. Эл бvгд нийлээд ирэхлээрээ Тэрхийн байгаль болж, тэнгэрээс заяасан мэт яруу тансгаар vзэмж жигдэрнэ. Тариат сумын нутаг дахь Тэрхийн цагаан нуур маань 2060 метрийн єндєрт байдаг галт уулын хvрмэл лаав голын хєндийн хагшааснаас vvссэн нуур.

Энэ нуур 61 кв км талбайтай, 16 км урт, 6 км єргєн, эргийн шугамын урт нь 66 км, 20 метр орчим гvнзгий ажээ. Нуурт хойд урд Тэрх зэрэг 10 гаруй гол горхи цутгаж, нуураас Суман гол урсан гарч Чулуут голтой нийлнэ. Уены тунгалагшилт нь євєлд 6,0 метр бусад улиралд 2-3 метр. Нуурт хэд хэдэн арал байдгаас хамгийн том нь нуурын мандлаас дээш 30 гаруй метр єндєрт байдаг Нуурын толгой гэдэг арал юм. Энэ нууранд Тул, Зэвэг, Хадран, Цурхай, алгана, улаан нvдэн, гутаарь зэрэг агнуурын загас бий. Жилд 1000 центр загас агнах нєєцтэй гэдэг. Эргэн тойрондоо ой мод, цэцэг жимсээр баян уулс олонтой тул Тэрх нутаг нь аялал жуулчлаллын орон. Нэг сонирхолтой зvйл ажиглагддаг. Суман гол олон олон мянган жилийн турш голдирлоо элэгдvvлэн идэж ухсаар нуурын тvвшинг ихэд доошлуулснаас Хєдєє нуур нь Тэрхээсээ тасарсан байна. Хэрвээ Тэрхийн цагаан нуурын тvвшинг 1.1 метр дээшлvvлэх аваас хоёр нуур нийлэх аж. Цагаан нуурын ёроол гадарга овон товон, энхэл дон ихтэй нь мєнєєх л галт уул бvтээл болох нь тодорхой. Нуур уснаа ангир, галуу, хун, цахлай сvрэг сvргээрээ хєвєх авай. Єндєрт байдаг уулын нуур тул 11 сард хєлдєєд, 1 метр зузаан мєсєн баринтаг доор нойрссоор xaвар аажуу 5-р сарын дундуур гэсэж дуусна.

Нуурын нэг vзvvштэй гайхамшигтай газар нь дээр дурдсан Нуурын толгой юм билээ. 500 орчим дєрвєлжин метр талбайтай, тvвшнээс 30 орчим метр єндєртэй энэ бяцхан арал нь мяралзсан цэнхэр долгион дунд ганцаар торолзон хєвж яваа том хєлєг онгоц мэт харагдана.


Horgo Horgo horgodmoor nutag
Horvoogiin negen davtagdashgui gaihamshig

No comments: