Friday, October 28, 2011

Өрхийн төсөв хувь хүмүүсийн мөнгөнд хандах хандлагаас шалтгаалдаг

Гэр бүлийн олон ээдрээтэй асуудлуудын нэг нь мөнгөний асуудал юм. Өрхийн төсөв, санхүүг эмэгтэйчүүд голдуу барьдаг. Энэ нь зарим гэр бүлд хардлага сэрдлэг, үл ойлголцол авчирах нь бий.

Эхнэрээсээ "халаас"-ны мөнгө гуйдаг эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур байдаг. Саяхан л авсан цалинг өөрөө дур мэдэн зарцуулдаг байсан бол эхнэр авснаас хойш амьдралын наад захын баяр баясгалангүй болдог.

Энэ бүхэн хуримтлагдсаар хэрүүлийн алим болох нь бий. Мөнгөө хэн барихаас үл хамааран хэдэн зарчим байх ёстой.

-Мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих нь зөв.

-Энэ үүргийг ерөнхийдөө эмэгтэйчүүд хүлээдэг уламжлалтай.

-Арын албыг гүйцэтгэхэд нарийн ухаан хэрэгтэй ч хэт их хяналт тавих нь үл ойлголцол авчрах, эр нөхрийн өөртөө итгэх итгэлийг бууруулах нэг шалтаг болдог.

-Арвилан хэмнэлт нь байр, машин авах гэх мэтийн зорилгоос үүдсэн байж болно.

-Өнөөдөр хэн ч бай тэр мөнгөгүй амьдрах боломжгүй. Тиймээс залуу гэр бүлийн төсөвт цалингаас суутгах нийтийн хэрэглээнд зориулсан мөнгө байх шаардлагатай.

-Сардаа нэг удаа үзвэр үзэх гадуур хооллох, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэтийн зориулалтын мөнгө байх нь зөв.

-Хяналт сайн ч гэсэн үүнд уян хатан хандахыг эхнэрүүд баримтлах нь зүй.

-Гэр бүлд мөнгө их байгаа эсэхээс үл хамааран аз жаргалтай байж болно. Гайгүй мөнгө олдог хирнээ байнга өрнөөс салдаггүй, мөнгөний хэрүүл тасардаггүй айл бий.

-Гэтэл багахан эх үүсвэртэй ч сэтгэл хангалуун, харилцан биенээ хайрлаж хүндэлдэг, мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл ч байдаг шүү дээ.

-Энэ нь хувь хүмүүсийн хүмүүжил, мөнгөнд хандах хандлагаас шалтгаалж байдаг.

-Гэр бүлийн мөнгийг зохицуулах цорын ганц, бүх хүнд тохирох тийм арга гэж байхгүй. Хамгийн гол нь гэр бүлийн төсвийг зохиоход хоёр хүний харилцан ойлголцол чухал юм.

-Түүнээс биш нэг нь бүгдийг дур мэдэн зохицуулаад, нөгөөхөө зохицуулалтанд оруулах гэж зүтгэж таарахгүй.

No comments: