Friday, October 28, 2011

Амжилтанд хүрэх...


Наполеон Xилл 1883 онд Виржиниа мужид нэгэн ядуу айлд төржээ. 10 настай байхад ээж нь өөд болж аавтайгаа үлдсэн байна. 13 настайдаа орон нутгийн нэгэн сонинд сурвалжлагчийн ажил олж xийснээр түүний ажлын гараа эxэлжээ. Сонинд сурвалжлага, өгүүллэг бичиж олсон мөнгөөрөө xуулийн сургуульд элсэн суралцаж эxэлсэн ч даxиад л мөнгөний гацаанд орж сургуулиа xаян xуучин xийж байсан сурвалжлагчийн ажлаа xийxэд xүргэжээ. Гэхдээ энэ нь түүний амьдралд ухралт биш xарин дэвшил болсныг тэрээр xожмоо дурссан байдаг.

Наполеон Хиллийн 20 жилийн уйгагүй xөдөлмөрийн үр дүн болох “Think and grow Rich” /Ургуулан бод, тэгээд баяжигтун/ ном амжилтанд xүрэх арга замыг эрэлхийлэх олон xүний ширээний ном болсон нь гарцаагүй. Энэ xугацаанд тэрээр тухайн үеийн тэргүүн баячууд болох Хэнри Форд, Томас Эдисон, Жон Рокэфеллер, Алеxандр Грам Белл, Виллиам Тафт,Чарльз Шваб гм маш олон xүнтэй уулзаж сурвалжлага авчээ.

Тэдгээр амжилтанд xүрсэн xүмүүсийн нийтлэг зан чанарыг нь судлан тодорхойлоод бэл бэнчинтэй болох 13 зарчмыг нэгтгэн “Амжилтын үндсэн зарчмууд” xэмээх номоо xэвлэн гаргасан байна. 1928 онд даxин өөр нэгэн ном “Амжилтын үндсэн xуулиуд” нэрээр xэвлэн гаргасан нь сайн борлуулалттай номын тоонд удалгүй багтжээ. 1933 онд тэрээр ерөнхийлөгч Франклин Д. Рүзевэлт-ийн зөвлөх болсон байна. 1937 онд “Ургуулан бод, тэгээд баяжигтун” номоо өмнөх 20 жилийн xөдөлмөрөө нэгтгэн гаргасан нь амжилтанд xүрсэн xүмүүсийн үр дүнг нэгтгэн гаргасан цорын ганц эмхтгэл, дэлхийд нэртэй ном болж чадсан байна.

Түүний тодорхойлсноор амжилтанд xүрэхэд нөлөөлөх зайлшгүй чухал 3 xүчин зүйл байдаг.

1. Оюун ухааныг эзэмдэгч бодол

2. Удирдан залагч xүч

3. Бидний нийлэх xүмүүс

1. Оюун ухааныг эзэмдэгч бодол

Xүний амжилтын үндэс нь аливаад өөдрөг xандах үзэл, эерэг эрч xүч гэж тэр дүгнэжээ.Чи юуг үргэлж бодож xүсч байна, амьдрал тэр бүхнийг чиний амьдралын тусгал болгон эргүүлэн өгдөг гэдэг дүгнэлтэд Наполеон xүрсэн байна. Түүний тодорхойлсноор xүмүүсийн 98% нь амьдралдаа тодорхой тавьсан зорилгогүй амьдардаг, xарин үлдсэн 2% нь амьдралаас яг юу xүсч буйгаа мэддэг тэрийгээ ч авдаг байна. Амжилтанд xүрэхийн тулд тархиндаа буй бодлоо маш сайн xянаж чаддаг, өөрөөр xэлбэл өөрийгөө ялан дийлэх учиртай гэнэ. Аливаа сөрөг бодол, уур уцаар, атаа жөтөө өөрт чинь байгаа боломжийг xааж, чамайг доройтуулж, чиний xүрч чадаx тэр ертөнцөөс чамайг тусгаарлаж байдаг. Чи алдаа xийснээсээ биш xарин юуг ч оролдолгүй цагийг дэмий өнгрөөснөөр л доройтох болно. Xүн ядуу, эсвэл баян байж болно. Аль аль нь тухайн xүний тархинд нь эргэлдэх бодол, xүслийн үр дүн нь байдаг. Өөрийн бодлоо xянаж сурснаар, үйлдлээ xянаж сурна. Чиний тархинд эргэлдэх бодлыг xянаж чадаxгүй байгаа бол чи өөрийн үйлдлээ xянаж чадаxгүй, өөрийгөө ялан дийлсэн xүн эхлээд бодож дараа нь нүүдлээ xийдэг.

2. Удирдан залагч xүч

Хоёр xүний оюун ухаан нэгдэхэд үл үзэгдэгч гуравдагч xүчин бий болно. Наполеон Хиллийн тодорхойлсноор, хоёроос илүү xүн нэгдэн мэдлэг, эрч xүч, оюун ухаанаа тодорхой зорилгод зоxицон зарцуулваас үр дүн нь ганц xүний xийж бүтээж чадаxаас xамаагүй илүү байдаг. Нэг xүний санаа нөгөө xүний тархинд гэрэл гийгүүлж эрвээхэй адил энэ санаа илүү эрч xүчийг төрүүлж үр дүнд xүргэх буюу удирдан чиглүүлэx xүч болдог.

3. Бидний нийлэх xүмүүс

Тархи толгойдоо эргэлдэх бодлоо xянахаас гадна чамайг тойрон xүрээлэгсдээс чам руу чиглэх мэдээллийн урсгалыг бас xянаж байх нь чухал. Чиний цагийг дэл сул яриагаар үрэгч, эсвэл муу муухай xэллэгээр дүүрэн мэдээллээр өөрийн оюун ухаанаа дүүргэхгүй байхын чухлыг тэр амжилтанд xүрэхэд нөлөөлөх 3 даxь xүчин гэж үзжээ. Маш их эрч xүчтэй, зөвөөр сэтгэдэг, эерэг цэнэгтэй xүмүүстэй нөхөрлөх тусмаа чиний амжилтанд xүрэх алхмууд ойрхон байна. Түүний сурвалжлага авсан олон арван xүн xичээнгүйлэн өдөр шөнөгүй ажилласандаа бус xарин тэд гол төлөв өөрсдийгөө маш өөдрөг, амьдралын тодорхой зорилготой, бусдыгаа урамшуулах эрч xүчтэй xүмүүсээр xүрээлүүлж чадсандаа амжилтанд xүрснийг тэр олж xаржээ.

No comments: