Friday, October 28, 2011

Нүүрнийхээ булчинг яаж чангаруулах вэ?

Бигнүүрийг халуун хүйтнээр хоёр хэлбэрээр тавьж болно.

Халуун бигнүүрийг гоо заслын эмчилгээнд арьсыг цэвэрлэх, батга шахах, иллэг хийх, тэжээлийн бүрхэвч тавихын өмнө хэрэглэнэ. Ер нь бигнүүр нь арьсыг цэвэрлэх, зөөлрүүлэх, үрэвсэл загатнаа намдаах, тайвшруулах зэрэг олон сайн нөлөө үзүүлнэ.

Халуун бигнүүрийг тавихдаа 28-42 градусын халуун усанд зөөлөн алчуураа дүрж базаад нүүрэндээ 5-10 минут тавьж, уг үйлдлийг 2-3 удаа давтана. Халуун бигнүүр нь цусны эргэлтийг сайжруулж, нүүрний булчинг сулруулан арьсны нүхлэгийг өргөсгөснөөс тос хөлсний булчирхайн ялгаралтыг ихэсгэж арьсыг цэвэршүүлэхээс гадна тайвшруулах нөлөө үзүүлнэ.

Хүйтэн бигнүүрийг улбагар арьсны нүхлэг өргөссөн арьсанд болон бүрхэвч иллэг буюу нүүрээ цэвэрлэсний дараа халуун бигнүүрийн адил 18-20 градусын хүйтэн усаар 10-15 секунд тавьж үг үйлдлийг 2-3 давтана.

Хүйтэн бигнүүр нь арьсны булчинг чангаруулан, нүүрний өнгөлөг байдлыг сэргээн арьсны нүхлэгийг багасгана. Халуун, хүйтэн бигнүүрийг нэг дор ээлжлэн тавихад арьсны цусан хангамж сайжирч, булчингийн тонус чангардаг тул ямар ч хэлбэрийн арьстай хүнд тохиромжтой.

/Хань/

No comments: