Friday, October 28, 2011

Та зорилгодоо хүрч чаддаг уу?


Зарим нэг хүмүүсийн бодож санасан зүйл нь бусад хүмүүсийнхээс хурдан биелэгддэг шүү дээ. Тэгвэл яаж тийм хүмүүсийн эгнээнд багтаж орох вэ?

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх эсэх нь гагцхүү өөрөөс чинь шалтгаалах болно. "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" хэмээн хэт мөрөөдөгч нарыг егөөдөж хэлдэг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ байх нь ч бий.

Юуны өмнө мөрөөдлөө биелүүлж эхлэхийн өмнө саад болох нууцлаг шалтгаанаа олж илрүүлэх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх гэж өөрийгөө эрч хүчээр цэнэглэхийн тулд үр дүнд нь юуг авч болох вэ? гэдгээ сайтар ойлгох явдал чухал. Зорилгоо биелүүлье гэвэл өөрийгөө янз бүрийн аргаар урамшуулж эрч хүч ав.

Жишээ нь:

- Сэтгэл хөдлөлийн уриа, логик шалтгаан, чин сэтгэлийн гуйлт, зориг төгөлдөр тушаал гэх мэт. Аливаа хүний алс хэтийн хүчтэй мөрөөдөл нь ажлаа үргэлж хойш нь тавьдаг занг нь засахад тус болдог. Зарим тохиолдолд хүн хэрээс хэтэрсэн зүйлээ хийх дургүй байдаг. Энэ нь залхуурах сэтгэлтэй холбоотой байдаг. Залхуурах, эрч хүчний дутагдал хоёр нь нэг модны хоёр мөчир гэсэн үг. Залхуурал нь хүсэл сонирхлоо алдсантай шууд холбоотой байдаг бол харин эрч хүчний дутагдал нь сэтгэл зүйн уналт буюу гутранги үзэлтэй холбоотой.

- Надад ямар ч авъяас байхгүй шүү дээ... гэсэн бодлыг толгойноосоо авч хаяад оронд нь эерэг шинэ бодлоор зүрх сэтгэлээ хурцалж өгөх хэрэгтэй. Жишээ нь: "Би чадна", "бүхнийг өөрчилж чадна", гэх мэт. Дашрамд хэлэхэд зорилгоо биелүүлэх эрч хүчийг амьдралын бусад хүрээнээс авч болдог.

Жишээ нь:
- Дуртай зүйлээрээ хичээллэх, эерэг сэтгэл хөдлөлийг хуримтлуулж цэнэг авах. Эдгээр нь эхний ээлжинд бие организм болон сэтгэл зүйн ерөнхий тамир тэнхээг өргөж өгдөг. Түүнчлэн дотоод айдас түгшүүр нь зорилгодоо хүрэхэд хамгийн том саад болдог байна.

/Хань/

No comments: