Friday, November 4, 2011

ЗӨГИЙН БАЛ БАЙГАЛИЙН "АНТИОБИОТИК" Л ГЭСЭН ҮГ

Зөгийн баланд олон төрлийн нянг устгадаг эрдэс бодис агуулагддаг. Тухайлбал, фитонцид хэмээх бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаадаг.

Харин уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент нь арьс болон салст бүрхэвчийн эд, эсэд тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй. Иймээс хүнсэнд төдийгүй шарх шалбархай, хөлдөлт, түлэгдэлт, мөөгөнцөр өвчний үед хэрэглэвэл ач тустай.

Ханиад томууний үед ширхэг нимбэгний шүүсийг шахаж аваад 100 грамм зөгийн балтай хольж унтахын өмнө халуун сүүгээр даруулж уувал сайн. Мөн зөгийн баланд өөх тос, давс, хлостерин байдаггүй тул их хэрэглэсэн ч татаргалахгүй.

Та эмчилгээнд, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор 100-200 грамм зөгийн балыг хоногт хэрэглэж заншаарай. Ингэхдээ бүлээн ус, сүүнд найруулахыг зөвлөж байна. Учир нь хэт халуунд уусгах нь түүнд агуулагдах аминдэмүүдийг устгадаг. Зөгийн балны уусмалаа хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө эсвэл хооллосноос гурван цагийн дараа уух хэрэгтэй.

No comments: