Saturday, November 19, 2011

Хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Бага насны хүүхдийг аль болох урт хугацаанд унтуулж байх нь чухал байдаг. Учир нь бага насны хүүхэд унтаж байхдаа өсдөгтэй холбоотой юм. Дөнгөж төрсөн нярай хүүхэд өдөр шөнөгүй унтаж маш бага хугацаанд сэрүүн байдаг. Учир нь хүүхэд төрөх явцдаа маш их ядарч сульддаг. Мөн хүүхэд томрох тусмаа хамгийн урт унтдаг цаг нь шөнө, сэрүүн байх хугацаа нь уртасдаг байна. Гэхдээ хүүхэд бүр адил биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд шөнө сэрэхгүй удаан хугацаагаар унтаад байвал санаа зовох хэрэггүй энэ нь хэвийг үзэгдэл юм.

Хүүхдэд өдөр шөнийг ялгуулж сургах

Хүүхдийг бүр нярай байхаас нь эхлэн өдөр, шөнийг ялгаж сурахад нь туслах хэрэгтэй ба ямар цагт унтах, ямар цагт сэрүүн байх тоглох ёстойг нь ойлгуулах чухал юм. Өдрийн цагаар хүүхдийг унтуулахдаа тэрэг, хүүхдийн дүүжин сагс зэрэгт унтуулж байх хэрэгтэй. Хүүхдийн орыг зөвхөн шөнө унтахад нь хэрэглэж байх нь хүүхдийг өдөр шөнийг ялгахад нь тус болдог байна. Унтахад нь хүүхдийн өрөөний гэрлийг унтрааж харанхуй байлгах ба хүүхэд өөрийн ортой бол орон дээр нь унтуулж байх чухал. Хэрвээ хүүхэд шөнө өлсөөд сэрвэл түүнийг хооллохдоо дуу чимээ бага гаргаж хуурайлах хэрэгтэй. Удалгүй таны хүүхэд шөнө хооллох үе биш харин зөвхөн унтдаг үе юм байна гэдгийг ойлгох болно.

Хүүхдийг өдрийн цагаар унтуулах

Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн шөнийн нойроо сайтар авч эхэлдэг байна. Учир нь хүүхэд л өдөр нь маш ихээр ядардаг тул шөнө нь сайтар нойроо авдаг болсон байгаа. Гэхдээ хүүхэд сэргэлэн цовоо эрч хүчээ хадгалахын тулд өдрийн цагаар 2 цаг унтах хэрэгтэй.

Хүүхдийн наснаас хамаарч өдөр шөнө унтах цагийн хуваарь өөр өөр байдаг. Дараах хүснэгтээр хүүхдүүдийн унтах цагийн хуваарийг үзүүллээ.

No comments: