Saturday, November 19, 2011

Тархины даралт буюу тархин дахь цусан хангамж болон хүчилтөрөгчийн дутагдал

Тархины даралт гэдэг тархи нь дах хүчил төрөгч болон цусан хангамжийн дутагдалаас үүсэх эмгэгийг хэлдэг байна. Энэхүү бидний хэлж заншсанаар тархины даралт гэх эмгэг нь дараах байдлаар хүүхдэд нөлөөлдөг байна.

• - Оюуны хомсдол

• - Тархины саажилт

• - Хараа, сонсгол муудах

• - Тахир дутуу болох гэх мэтчилэн олон төрлийн эмгэгүүдийг үүсгэдэг байна.

Тархины даралт нь дараах зүйлээс шалтгаалан үүсдэг байна. Үүнд:

• - Жирэмсэн үед архи, тамхи, химийн хорт бодистой зүйл хэрэглээ

• - Жирэмсэн үеийн буруу хооллолт, хэт ядрах

• - Жирэмсэн үедээ ханиад ба бусад хууч өвчтэй байсан

• - Жирэмсэн байх хугацаандаа стресс ядаргаанд орох

• - Жирэмсний үеийн цус багадалт

• - Жирэмсэн үеийн хожуу хордлого ба хүндрэлтэй төрөх

• - Нярай ба ургийн бүтэлт \ураг хэвлийд байхдаа хүчил төрөгчийн дутагдалд орох, хүүхэд төрөөд 30 секундын дотор амьсгалах ёстой ба 90 секундийн дотор амьсгалахгүй байх \ зэрэг шалтгаануудаас үүдэн тархины даралт буюу тархины хүчилтөрөгч болон тархины цусан хангамж дутагдах эмгэг үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс ээжүүд та бүхэн жирэмсэн байх хугацаандаа элдэв хорт зүйлс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй ба мөн өөрийгөө хэт их ядраахгүй сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгах нь чухал юм.

Тархины даралттай хүүхдэд илрэх шинж тэмдэгүүд:

• - Хүүхэд хэт унтамхай ноомой болох

• - Уйланхай болох ба мөн хөдөлгөөн удаан,сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой болох магадлалтай

• - Амархан ханиад хүрэх, гүйлгэх, хөлрөх

• - Зулай овоож чинэрэх, толгойн хэлбэр өөрчлөгдөх

• - Хүүхэд төрсний дараа 7 хоногт хүүхдийн хөдөлгөөн хэт багасах эсвэл хэт ихсэх

• - Хүүхдийн мөчнүүдийн булчин нь сулрах

• - Гулгих, гэдэс нь дүүрэх, царай нь хөхрөх зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл та мэргэжилийн эмчид хандаж зохих эмчилгээг хийлгэх чухал.

Тархины даралт ба хүчилтөрөгчийн дутагдалыг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилдаг байна. Үүнээс:

• - Хүнд хэлбэрийнх нь хүүхэд татах, саажих, тархинд усжилт зэрэг үүсэх магадлалтай байдаг.

• - Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүнд хэлбэр лүү шилжих аюултай тул эмчлүүлэх нь чухал.

• - Харин хөнгөн хэлбэрийнх нь ямар нэгэн гоц эмчилгээ хийлгүйгээр өөрөө аяндаа эдгэрэх магадлалтай байдаг. Гэхдээ тархины даралт нь ямар ч үед илэрсэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал юм. Ер нь бол тархины даралт нь хүнд хөнгөнөөсөө хамаарч бүрэн эдгэрэх үгүй нь шалтгаалдаг байна. Гэхдээ зарим тохиолдолд эрт үед нь эмчилсэн ч гэсэн бүрэн эдгэрэхгүй байх магадлалтай байдаг. Гэхдээ энэхүү өвчин нь дан ганц эмнэлэг, эм, эмчийн эмчилгээнээс гадна аав ээжийн арчилгаа, сувилгаа ихээхэн шаардах болно. Иймд хүүхдийг унагааж доргиохгүй байх, шингэн зүйл сайн өгч шингэн алдуулахгүй байх, хүүхдийг өвлийн улиралд дулаан байлгах, 30 градусын хэмээр өндөрлөсөн дэр дэрлүүлэх, хүүхдийг тайван хөдөлгөөнгүй байлгах, дулааны улиралд хүүхдийг агаар салхинд тогтмол гаргаж байх, өвлийн улиралд хүүхдийн өрөөг сайтар агааржуулах гэх мэтчилэн арга хэмжээг аавын ээжийн зүгээс анхаарах нь зүйтэй.

Ингэж хүүхдээ асарч сувилах нь хүүхдийг дээрх өвчинд өртөхөөс сэргийлэх ба өвчилсөн тохиолдолд багасгах цаашилбал бүрэн эдгээх бүрэн боломжтой юм.

Тархины даралт буюу хүчилтөрөгчийн дутагдалыг эмчилэх нэг арга бол салхинд гаргах явдал юм. Манай эцэг эхчүүд хүүхдээ салхинд сайн гарга гэхээр өдөржингөө гадаа унтуулчихдаг байна. Хүүхдийг ер нь өдөрт 3-4 удаа 15-20 минут л салхилуулах нь хамгийн тохиромжтой хугацаа юм. Мөн хүүхдийг хэт дааруулах ба хэт халууцуулж болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Дөнгөж төрсөн хүүхдийг дараах байдлаар салхилуулах нь тохиромжтой байдаг. Үүнд:

• - Зуны улиралд дөнгөж төрсөн хүүхдийг төрөх эмнэлгээс гармагц салхилуулах боломжтой

• - Харин гадаа -5 хэмийн хүйтэн байвал 10-12 хоногтойд салхилуулах

• - -5-аас -10 градусын хүйтэн бол хүүхдийг 16 хоногтойд салхилуулах нь тохиромжтой

• - Харин -15 градусаас хүйтэн тохиолдолд дөнгөж төрсөн хүүхдийг салхилуулах шаардлагагүй ба хүүхэд унтуулдаг өрөөний салхивчийг сайтар нээж агаар оруулж байх нь чухал юм.

Ингээд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө дээрх өвчиний эхэн үед оношилж хүүхдээ бүрэн эмчилүүлэх боломжтой гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

Eh survalj: mama.mn

No comments: