Saturday, November 19, 2011

Бүсгүй та мөнхийн гоо үзэсгэлэн

Бүсгүй хүний гоо сайхан байдал,төгс гоолиг бие энэ бүхэн нь байгаль эхээс бүсгүй хүн бүрт өгсөн хамгийн том бэлэг юм. Эмэгтэй хүн бүр эхээс төрөхдөө төгс сайхан бие бялдар , гоо үзэсгэлэнтэй төрдөг байна. Харин амьдралын буруу хэв маягаас үүдэн биеийн хэлбэр галбир алдагдаж, арьс үсээ буруу арчилснаас болж арьс үсний өнгө гуддаг байна. Тиймээс бүсгүйчүүд минь төрлөхийг гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд үнэтэй гоо сайханы салон, үнэтэй гоо сайханы бүтгээгдэхүүн шаардлагагүй. Харин та өөрөө өөртөө санаа тавьж жаахан л зав гаргахад хангалттай юм. Ингээд та бүхэндээ мөнхийн гоо үзэсгэлэнгийн бяцхан нууцаас дэлгэе.

Сайхан хөлтэй болох нууцаас…

• Усанд орохынхоо өмнө гуя өгзөг хавьцаа үүссэн целлюлит буюу чулуужсан өөхийг хайлуулж багасгах, цусны эргэлтийг сайжруулахын тулд арьсаа зориулалтын сойжоор сайтар үрэх

• Зориулалтын арьс зөөлрүүлэгч тостой бүлээн ваннтай усанд амарч, арьсаа зөөлрүүлэх

• Биеэ чийгшүүлж, хөлийн шагай хэсэгт хүртэл чийгшүүлэгч тосоор массаж хийх

• Жимсний охьтой тэжээлийн тосоор хөлийн өсгий, хуруунуудыг тосолж тосоо сайтар шингээгээд даавуун оймс өмсөх.

Бүсгүй та нарийнхан бэлхүүстэй болохыг хүсвэл дараах дасгалын дагаад хийгээрэй.

1. Тохой өвдөг. Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч зогсоод гараа шилэндээ аваад тохойгоо аль болох хойш нь болго. Энэ байдлаас нэг гэхэд биеэ хажуу тийш сайтар эргүүлэнгээ урагш сайтар тонгойж тохойгоороо өвдгөндөө хүрэнгүүт баруун тохойгоор зүүн өвдөгт, зүүн тохойгоор баруун өвдөгт хүргээд амьсгаагаа гарга. Өвдгөө хэрхэвч нугалж болохгүй. Хоёр гэхэд тохойгоо огцом хойш болгон дээш өндийгөөд амьсгал авна. Гурав гэхэд тонгойж зүүн тохойгоороо баруун өвдөгт хүрэх байдлаар дасгалыг 10-20 удаа давтана.

2. Хажуу тийш налах. Зүүн хажуугаараа сандал уруу харж нэг алхамын зайд зогс. Зүүн хөлөө нугалалгүй сандал дээр тулаад нэг гэхэд доош тонгойн баруун гарын хуруугаар зогсож буй баруун хөлд хүр гэхэд дээш өндийнө. Гурав гэхэд зүүн хажуу руугаа тонгойн гарынхаа хуруугаар сандал тулсан зүүн хөлийн уланд хүрч дөрөв гэхэд дээш болно. Дасгалыг 5-10 удаа давтаад бэлтгэх байдлаа солин баруун хөлөө сандалд тулаад нөгөө тал руугаа 5-10 удаа давт.

3. Хөлөө зөөх. Дээш харж хэвтээд гараа тохойгоор нугалж алгаар нь доош харуулан тавьж гар дээрээ өндийнэ. Баруун хөлөө өвдгөөр нугалан гуяа эргүүлэн зүүн тийш болгоод өвдгөө шаланд хүргэ. Зүүн хөлөө шулуун байлгана. Дараа нь өвдгөө аажмаар тэнийлгэн бэлтгэх байдалдаа орно. Мөн зүүн хөлөөрөө дасгалыг хийх ба тус бүр 10-15 удаа тав.

4. Аарцгаар тойрог хийх. Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч улаа хооронд нь зэрэгцүүлж гараа гуян дээрээ байрлуулж зогсоно. Тэгээд аарцгаараа урагшаа баруун тийш хойш зүүн тийш гэх мэтээр тойрог хөдөлгөөн хийнэ. Дараа нь эсрэг чигт хийх ба тус бүрт 5-10 удаа хийнэ.

5. 5. Аарцгийг зугуу эргүүлэх. Хөлөө алцийлган шалан дээр сууж гарыг урагш сунган мөрний орчим ав. Биеэрээ зүүн тийш аажим эргүүлж, дараа нь мөн түүнчлэн биеэ баруун тийш эргүүлнэ. Ингэж зургаан удаа эргүүлээд, дээш харан хэвтээд булчингаа сулла. Дасгалыг 3-4 удаа хийнэ.

6. Хэвтэх байдлаас хажуулдах. Зүүн хажуугаараа хэвтээд зүүн хөлөө өвдгөөр бага зэрэг нугалан үл мэдэг урагш тавьж баруун хөлөө шулуунаар нь зүүн шагай дээр тохно. Хоёр гараа тохойгоор нугалан алгаа хавсран шалан дээр тулж духаа дээр нь тавь. Энэ байдлаас нэг гэхэд зүүн гараа нугалан хэвээр нь толгой дээр өргөн босож суун баруун гараар зүүн хөлийн шагайнаас барина. Баруун гар шулуун байна. Анх эхлээд шагайндаа хүргэхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Дасгалыг хийх дутам бие чинь уярч төвөггүй болно. Хоёр гэхэд хажуугаараа хэвтэж толгойгоо алган дээр тавь. Дасгалаа хийх үедээ жигд амьсгална. Дасгалыг эхлээд гурван удаа дараа нь 10 хүргэ. Yүний дараа нөгөө хажуу талаараа эргэж хэвтээд дахин 3-10 удаа хий.

No comments: