Saturday, November 5, 2011

Өөртөө итгэлтэй байдал таны ялалт

Эрчүүдэд секс чухал гэдэг нь нууц биш боловч заримдаа тэд эмэгтэй хүнээс юу хүсдэгийг ойлгох амаргүй. Бид нэгэнт бат бөх харилцааны тухай ярьж байгаа болохоор харилцааны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсоё. Эрчүүд ямар бүсгүйтэй зүгээр л болзож, ямар бүсгүйг найз бүсгүй гэж танилцуулдаг вэ?

1. Хөгжилтэй

" Дебби Доунер шиг бүсгүйтэй хэн ч болзохыг хүсэхгүй. Эрчүүд өөртөө итгэлтэй, хөгжилтэй байж чаддаг бүсгүйд дуртай”. Эрэгтэй, эмэгтэй олон хүн үүнтэй санал нийлдэг. Тиймээс жаахан хөгжилтэй бай, бүсгүй минь.

2. Уян налархай байдал

Үгүй дээ, бид уян хатан хөдөлгөөний тухай яриагүй байна. Гэхдээ ийм чадварыг өндрөөр үнэлдэг эрчүүд ч цөөнгүй бий. Харин бид нөхцөл байдлыг үнэлж, цэгнэж, хэнтэй юу ярихаа мэддэг байх чадварын тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөө гэнэт өөрчлөгдсөн ч хүлээж авч чаддаг байх чанар. Болзсон залуу чинь сүүлийн мөчид огт өөр шийдвэр гаргасан ч гайхах хэрэггүй. Түүний саналыг хүлээн авч, өөрийнхөөрөө бай.

3. Үнэнч зан

Хосууд бие биедээ үнэнч биш бол юу ч бүтэхгүй. Эрчүүд өөрсдөө хуурч мэхэлдэг ч бүсгүйнхээ үнэнч бус байдлыг хэзээ ч тэвчихгүй. Эрчүүдэд энэ нь илүү хүнд тусдаг. Хэрэв харилцаагаа бат бөх хэвээр хадгалахыг хүсвэл хууран мэхлэлтээс хол яв.

4. Өөдрөг үзэл

Эрчүүдийн бодлоор сэтгэлийн хөөрөл ихтэй бүсгүй яг л галзуу хулганатай адил. Хэцүү өдрийн эцэст та сайн унтаж амарч чадна гэж үү? Харин та амьдралыг үргэлж өөдрөгөөр хардаг бол эр хүнд тэр зан чинь гарцаагүй таалагдана.

5. Тусч

Ийм зан чанар танд хэрэв байдаг бол эр хүнийг ажил мэргэжилдээ өсч дэвжихэд нөлөө үзүүлэх төдийгүй өөрт нь ч их дэмжлэг болно. Ажлын амжилт нь эр хүний өөртөө итгэх итгэл, болон эго хүчтэй болоход нөлөөлдөг. Амжилт ололтыг нь дэмжиж, урам өгдөг бүсгүй тэдний хувьд маш чухал хүн болно.

6. Итгэл найдвар

Эрчүүд танд итгэж, найдаж болох үгүйг аль хэдийнээс ажиглаж эхэлсэн. Нэгэнт итгэсэн бол хайрлахад амархан байдаг.

7. Урам зориг

Энэ бол эмэгтэйчүүдийн эрчүүдээс хайж байдаг шинж чанаруудын нэг. Эрчүүд ч мөн ингэж боддог. Амьдралаа дээшлүүлэх гэж хичээдэггүй хүн хэн нэгэнтэй дотно харьцаа үүсгэх бодолгүй байдаг. Харин амьдралд юунд зорьж, тэмүүлж байгаагаа нээлттэй илэрхийлдэг хүнд амьдралын зорилго байдаг.

8. Нийгмийн амьдрал

Хэн нэгэнтэй дотно харьцаа тогтоосон хойно ч эрчүүд эрх чөлөөг хүсдэг. " Эр хүнд эмэгтэй хүнтэй бүхнээ хуваалцаж, үргэлж хамт байх шиг аймаар зүйл байдаггүй” гэж харилцааны мэргэжилтэн Дэвис ярьж байна. Тэгээд тэр бүсгүйтэй учрахаас өмнө юу хийж байснаа эргэцүүлэн бодож эхэлдэг. Хол байсан цаг хугацаа нь тэднийг улам ойртуулдаг.

9. Тачаангуй бас ухаантай

Бид эрчүүдийн эмэгтэй хүнээс хайж байдаг зан чанаруудыг дээр нэрлэлээ. Харин та тачаангуй бас ухаантай бол найз бүсгүйд байх ёстой хангалттай материал танд байна гэсэн үг. Эрчүүд харцаараа дурладаг улс. Хэрэв тэд таны хөөрхөн царайны цаанаас ухааныг чинь харж чадвал та ялагч болно.

10. Өөртөө итгэлтэй байдал

Дахин хэлэхэд өөртөө итгэлтэй байдал бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтрагчаасаа хайж байдаг номер нэг давуу тал. Эрчүүд ямар нэгэн хиймэл хуурамч занд биш, өөрийнхөөрөө байгаа бүсгүйд хамгийн дуртай. Өөрийгөө хайрладаггүй хүнийг хэн ч хайрлахгүй. Өөрийнхөөрөө байж, хийж чаддаг зүйлээрээ бахархвал эр хүнд таниас хол байх хэцүү болно.

No comments: