Saturday, November 5, 2011

Та өөртөө итгэлтэй, бас эрч хүчтэй байхыг хүсэж байна уу?

Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу. Ингэхэд та хэр тэсвэр тэвчээртэй вэ? Эдгээр шинж чанарууд нь аливаа бэрхшээлийг даван туулахад тун хэрэгтэй. Харамсалтай нь ийм чанар хун бүрт байдаггүй. Тиймээс хүн бүр ийм шинж чанарыг эзэмших нь чухал юм.

Нэг. Өөртөө ямар нэг зорилго тавь!

Их, бага нь хамаагүй, өөртөө ямар нэгэн зорилго тавьж сур. Тэгээд зорилгодоо хүрч, санаснаа хэрэгжүүлэхийн төлөө оюун ухаанаа дайчил, тэмц, зүтгэ! Ямар нэг хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, алс хэтийн зорилготой байх нь тухайн хүнийг хөгжүүлж, эрч хүчтэй байхад нөлөөлдөг.

Хоёр. Өөрийн гэсэн имижээ бүрдүүл!

Өөрийн гэсэн имижийг бүрдүүлэхийн тулд зөвхөн өөртөө тохирсон хэв маяг, өнгө төрх, донжийг олох нь зүйтэй. Гэхдээ бусдыг хуулбарлаж болохгүй. Имижээ бүрдүүлэхдээ юуны түрүүнд мэргэжлийн онцлог, бас авьяас сонирхолдоо тулгуурлах хэрэгтэй. Гаднах төрх байдал, бас үг хэл, харилцаагаараа ч имижээ бүрдүүлж сурах хэрэгтэй.

Гурав. Бусдыг үг, яриаг тэвчээртэй сонсож сур!

Бусдыг сонсож сурна гэдэг маш чухал чанар юм. Хэдийгээр сонирхолгүй байсан ч бусдын яриаг таслалгүй, гүйцэд сонсох чадвар нь хувь хүний соёлын түвшинг илэрхийлдэг. Мөн энэ чанар нь тухайн хүний тэсвэр тэвчээрийг ч бүрэлдүүлж өгдөг гэхэд болно. Бусдыг сонсож байна гэдэг нэг талаар харилцагчаа хүндэлж байна гэсэн үг. Ийм хүнийг орчин тойрныхон нь эелдэгээр хүлээн авдаг. Бусдын ярианд хэрэгтэй мэдээлэл агуулагдаж байдаг.

Дөрөв. Өөртөө тохирох зүйлээ зөв сонго!

Хүүхнүүд өөрөөсөө илүү яваа хэн нэгийг магтан ярьдаг ч энэ нь нэг ёсондоо атаархал юм. Ингэж өөрийгөө зовоож байснаас огт анзаарахгүй байх нь дээр. Хамгийн гол нь өөрийгөө бусад хүүхнүүдээс юугаараа давуу вэ гэдгээ л олж тодорхойлох нь чухал шүү.

Тав. Хүрээлэн буй орчноо сайтар анзаарч бай!

Орчин тойрноо байнга анзаарч бай. Хүрээлэн буй орчин нь хүнийг маш сайн төлөвшүүлдэг юм. Уулзаж буй амраг хосууд, цасан ширхэг, борооны дусал, салхинд хийсэх навч, өнгө алаглах цэцгийг ч сайтар анзаар. Энэ бүхэн танд сонин мэдрэмж төрүүлэх болно.

/Хань/

No comments: