Saturday, November 19, 2011

Хүүхэд хэлд ороход нь дэмжлэг хамгийн чухал

Хүүхэд хэлд орно гэдэг бол хорвоо ертөнцтэй танилцаж, илүү ихийг мэдэхийг хүсэх, өөрийнхөө үзэл бодол санал бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахын илрэл юм. Тиймээс түүний хэлд ороход нь аав ээж, гэр бүлийн бүх гишүүд туслаж дэмжих ёстой. Ингээд танай бяцхан үр хэр хурдан, тод ярьж сурах та бүхнээс хамаарах байна шүү дээ. Аав ээжүүд та бүхэнд дараах зөвлөгөөг санал болгож байна. Үүнд:

1. Хүүхдийнхээ уйлахад хариулах.Хүүхэд олон нийтийн харилцаанд хамгийн анх уйлахаараа дамжуулан оролцдог. Эхний жил, уйлах нь тэдний харилцааны хамгийн гол хэрэгсэл болдог. Хүүхдийг уйлахад нь аль болох хариулт өгөх хэрэгтэй. Учир нь хүү руу харах болон ярихыг дуустал хүлээх гэдэг зүйлсийг суралцдаг байна. Таныг авиа гаргахад тэд зөрүүлэн авиа гаргаж сурах болно. Энэхүү энгийн харилцаанд, тэд харилцааны дасгал хийж байдаг ба хүмүүс түүнтэй ярихад төвөггүйхэн хариулж сурахад бэлтгэгддэг байна.

3. Хүүхдүүд илэрхий тод ярьж сурахаасаа өмнө юмыг ухаж ойлгоход суралцдаг. Таны хүүхэд өөрийгөө илэрхийлэхээсээ өмнө таны ярьж буйг эхлээд ойлгож сурна.Таны хүүхэд эд зүйлсээр баялаг орчинд өсөх тусмаа байгалаасаа хурдан ярьж сурдаг аж. Ярихдаа загварчлан буюу үйл хөдлөлтэй хамт ярих нь таны хамгийн сайн ярианы хичээлийн тактик байх болно. Таныг загварчлан ярьж байхад хүүхэд зөв дүрмийг суралцдаг байна.

4. Түүний яриаг өргөжүүлэх буюу юу хийж байгааг нь тайлбарлаж өг. Үүнийг эцэг эхчүүд зөн совингоороо хийдэг. Таны хүүхэд таны хамар, аманд хүрэхэд та “энэ бол миний хамар” гэх маягаар хэлж өгөх хэрэгтэй. Мөн чи жижигхэн гараараа миний аманд хүрэх гэж байна уу гэх зэргээр тоглон хэлж болно. Хаалга онгойх үед таны хүүхэд тэр зүгт харна, тэр үед нь та “чи минь хаалга онгойхыг сонсвуу, эгч нь ирж байна уудаа”, гөлөг суниаж байвал, өө бяцхан бар нь байна, чи бяцхан гөлөгөө харахдаа их баяртай байна тийм үү, бяцхан гөлөг минь эзэн чинь чамайг харахдаа их баяртай байна” зэргээр яриа үүсгэн байнга ярьж байх нь зүйтэй юм.

5. Хүүхэдтэйгээ хамтдаа юу хийж байгаагаа ярилц.Хүүхдийг бага гэж голох хэрэггүй. Түүнийг юу ч ойлгохгүй, юм ярихгүй гэж голох хэрэггүй. Гэвч энэ нь таны хүүхдэд таныг ойлгохын тулд таны яриаг дахин дахин сонсож дасгал нь хийхэд нь чухал үүрэгтэй. Та түүнийг тэврэхээр гараа өгөхдөө “би чамайг тэврэх гэж байна” гэх зэргээр хэлэх хэрэгтэй. Энэ маягаар таны хүүхэд туршлага дээр үндэслэн яриаг ойлгож эхэлнэ. Мөн түүнийг хуурайлж байх үедээ “энд хуурай живх байна, ээж нь үүнийг чамд хийх гэж байна” гэх зэргээр ярьснаар энэ нь түүнд зөвхөн ярих дасгал болоод зогсохгүй, таны хүүхэд дараа нь юу болохыг хүлээж сурах ба үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцож сурах юм.

6. Мөн өөрийнхөө үйл хөдлөлийг тайлбарла. Хүүхэддээ өөрийнхөө юу хийж байгааг тайлбарласнаар хэл яриа заахаас гадна, орчин тойрныг мэдрэхэд нь тусладаг. “Би чиний өдрийн хоолны лууванг арилгаж байна” гэх зэргээр өөрийнхөө юу хийж байгааг тодорхойл. Тэгээд “би үүнийг үрэх гэж байна, дараа нь миний хүү /охин/ идэж болно”, “хальсыг нь өөр газар хийх гэж байна”, “Би хувцаслах гэж байна дараа нь чинийхээ хувцасыг солино”, “Ээж нь ажилдаа явах гэж байна, аав нь өнөөдөр чамтай хамт үлдэнэ” гэх зэргээр ярилцах хэрэгтэй.

7. Дуу дуулж, үлгэр ярьж өг. Дуу болон үлгэр нь ярианы гол хэсэг юм. Учир нь тэд давтагддаг ба хүүхдүүд түүнийг удаан хугацаанд сурах боломжтой болдог. Дуу дуулахдаа хуруугаа хөдөлгөн, хөдөлгөөн нь хийх нь хүүхдүүд яриаг хөдөлгөөнтэй холбоотой байдаг гэдгийг ойлгоход тусалдаг. Хүүхэд алга ташилттай дуу сурсан бол “алга ташидаг дуу дуулъя” гэж хэлэхийн тулд алгаа ташдаг болдог байна.

8. Хүүхдэд ном уншиж өг.Орчин үед хүүхдэд зориулсан олон төрлийн сайхан сайхан номнууд гардаг болсон. Хүүхдийн сонирхолыг татхуйц гоё зурагтай номыг олж уншиж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдэд тэр болгон хүүхэлдэйн зурагтай ном хэрэггүй байдаг аж. Мөн ном нь олон янзын агуулгатай болон яруу найргийн хэлэмжтэй байх нь зөв. Зарим хүүхдүүд таньтай хамт шалан дээр хэвтээд номыг удаан ширтдэг бол зарим нь эргэж хөрвөөх, ийш тийш займчих зэргээр анхаарал хандуулдаггүй. Таны хүүхэд гэнэт уншиж сурах ид шидийн нас гэж байхгүй. Ингэхийн тулд тэр эхлээд үүнийг сонирхдог болсон байх ёстой. Тиймээс хүүхдээ үүнийг сонирхдог болтол нь дахин дахин давтан уншиж өгч, танилцуулах хэрэгтэй юм.

Мөн та хүүхэддээ зориулан гэр бүлийн гишүүдийн зургийг оролцуулан ном хийж болох ба түүнийгээ картон дээр тогтооно. Номныхоо хуудсуудыг скочоор нааж тэднийг шүдээрээ урахаас хамгаалах хэрэгтэй.

No comments: