Saturday, November 19, 2011

Хүүхдийг хэрхэн тосож сургах вэ?

Монголчууд хүүхдийг багаас л тосож сургадаг байсан. Учир нь хүүхдийн арьс гэмтэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн давсагны үйл ажиллагааг сайжруулах зэрэг сайн талтай байдаг байна.

Одоо үед живхийг ихээр хэрэглэдэг болсонтой холбоотойгоор хүүхдийг тосож сургах нь цөөрсөн. Хүүхдийн живх тэр бүр хэрэглэх нь хүүхдийн арьсанд харшил өгөх, шээсээ хянах тал дээрээ асуудалтай болдог. Тиймээс хүүхдийг тосож сургах нь чухал юм. Ингээд та залуухан аав ээжүүдэдээ тус болох зорилгоор дараах зөвлөмжүүдийг орууллаа. Танд амжилт хүсье.

1. Хүүхдээ төрсний дараагаас эхлээд хүүхдийнхээ бие засах хугацааг тэмдэглэж байх. Хөхөө хөхсөний дараа, бас сэрсэнийхээ дараа хэдэн минутын дараанаас ямар давтамжтай шээж байна, гэх мэтээр тэмдэглэгээ хөтлөх.

2. Унтаад сэрсэнийхээ дараах 2-3 цагт ямар давтамжтай шээж, бааж байна вэ гэдгийг нь ерөнхийд нь мэддэг болохыг хичээх хэрэгтэй.

3. Өтгөнөө гаргахын хувьд бол хүүхэд бүр өөр өөр байдаг ба болж л өгвөл хүүхдийнхээ өтгөнөө гаргах дэглэмийг мэдэж авахыг хичээгээрэй. Хөхөөрөө хооллодог хүүхэд тэжээлээр хооллодог хүүхдийн өтгөнөө гаргах дэглэм нь өөр өөр байна гэдгийг ч анхаарах хэрэгтэй.

4. Хүүхдийнхээ шээх, өтгөнөө гаргах дэглэмийг тодорхой хэмжээгээр мэдэж авсан бол одоо дараагийн шатандаа орно. Шээх юмуу баах цаг нь болохоор одоо тосоод бай.

5. Нуруугаар нь цээжиндээ тулгаад, гарынхаа шуугаар хоёр талаас нь тулаад, хоёр гараараа гуянаас нь сайн бариад тосоорой.

6. Энэ байрлалаар хэд хэд тосоод ирэхээр хүүхдэд одоо бие засах боллоо гэсэн дохио болдог болно. Эхэндээ яг тосуулж бие засаж суртал нь живхийг хийх хэрэгтэй болно байх, яваандаа сураад ирэхийн хэрээр живх хийхгүй болно байхаа.

7. Хүүхдээ тосохдоо “цс-цс-цс” ч юмуу, зүгээр “ шээгээрэй- шээгээрэй” гэх ч юмуу чимээг сонгож ашиглах хэрэгтэй. Ямар ч дууг сонгож хэрэглэсэн ч тэр дуу чинь тосох бүрт шээх дохио болно.

8. Тосоод шээж баахгүй ч юмуу эсвэл орон дээрээ шээж баасан ч битгий шийтгээрэй. Хүүхэдтэйгээ ойлголцож байж тосуулж шээж сурна.

9. Тосохоо үргэлжлүүлээд л байгаарай. Хүүхэд хөдөлгөөнд ороод ирэх үеэр хүүхэд тань горшоконд суухад илүү амар байх болно. Хүүхэд болгоны онцлог өөр өөр байдаг болохоор та өөрийнхөө туршлагаас хуваалцаарай.

Хүүхдээ горшокон дээр суулгах арга

1-р алхам: Хамгийн түрүүнд хүүхэд чинь горшоконд суух нас болсон уу, эсвэл горшоконд суухыг хүсч байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Та өөрөө л ингэж горшокон дээр суулгахыг хүсч байгаа бол, бас хүүхэд чинь горшокон дээр суухыг хүсэх хүртэл нь хэсэг хугацаанд хүлээгээрэй. Хүүхэд бүрийн давсагны хөгжил янз бүр байдаг. Тийм болохоор бэлэн болтол нь хэсэг зуур хүлээгээрэй.

2-р алхам: Олон хүмүүс хүүхдээ 45 минут тутамд горшокон дээр суулгах замаар хүүхдээ сургаж эхэлдэг. Заримд нь энэ арга тохирдог ч заримд нь тохиромжгүй байдаг.

3-р алхам: Горшокны хажууд дотуур хувцасгүй нь байлгаад үзээрэй. Энэ нь горшоконд бие засдаг гэсэн дохио болж болно.

4-р алхам: Хүүхдээ дэлгүүр рүү хамт дагуулан явж хүүхдийн горшок, дотуур хувцас өөрсдөөр нь сонгуулаарай. Гэртээ ирээд горшокийг нь өөрсдөөр нь зураг зуруулж, наалддаг зураг наалгах, нэрийг нь бичих зэргээр гоёж чимэглүүлээрэй. Шинээр авсан дотуур хувцасыг нь горшокон дээрээ суусных нь дараа өмсгөнө гэж хэлээрэй.

5-р алхам: Горшокон дээр сууж байхад нь гоё зурагтай ном харуулах, үзүүлэх эсвэл тэрнээс нь уншиж өгч байгаарай. (уг номоо бусад үед нь үзүүлэхгүй, зөвхөн горшокон дээрээ суухад нь үзүүлээрэй.) Бас хүүхэлдэйн кино үзүүлж болно шүү дээ.

6-р алхам: Горшокон дээр суухад нь наалддаг зураг, чихэр өгөхийн зэрэгцээ горшоконд сууцгаая гэсэн хөгжөөнтэй бүжиг бүжиглэх зэрэг урамшууллын арга хэрэглээрэй. Хүүхэд болгоны онцлог өөр өөр байдаг болохоор та өөрийнхөө туршлагаас хуваалцаарай.

Eh survalj: Mama.mn

No comments: