Saturday, November 19, 2011

Хүүхдийн витамины хэрэглээ

Витамин гэж юу вэ?

Витамин буюу амин дэм нь хүнийг эрүүл саруул амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харин эдгээр амин дэм витаминуудыг хоол хүнсээр дамжуулан авдаг. Ингээд ямар хүнсэнд ямар ямар амин дэмүүд байдагийг доор дурьдлаа.

А витамин: Нүд, арьс, шүд болон үсийг эрүүл саруул өсөн бойжиход тусална. Харааг сайжруулахаас гадна мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. А амин дэм нь малын өөх тос, цагаан идээ болон загасны тосонд ихээр агуулагддаг.

Д витамин: Энэ нь Биед хуримтлагдсан кальц болон фосфорын хэрэглээг идэвхжүүлж яс ургах, бэхжүүлэхэд тустай. Өсч яваа бага насны хүүхэд хэрэглүүлбэл шүд болон ясны хөгжлийг нь хурдасгадаг.

Д витамин нь загасны тос, загасны түрс, үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Харин сүү, цагаан идээ, цөцгийн тос зэрэгт бага зэрэг агуулагддаг. Хүмүүс ихэнх Д амин дэмийг нарнаас авдаг. Наранд 30-40 минут л явахад шаардлагатай амин дэмээ нөхөх боломжтой.

Е витамин: Зүрхний өвчин үүсгэхээс хамгаалдаг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Энэ нь Өөх тосонд ихээр агуулагддаг. Харин загасны тосонд огт байхгүй. Мөн ургамлын ногоон навч, үр будаанд ихээр агуулагдах боловч сүү, цагаан идээ, цөцгийн тосонд бага зэрэг байна.

К витамин: Цус өтгөрөлтөд сайн нөлөөтэй. Мөн шулуун гэдсэн дэх бактерийг устгадаг байна. Энэхүү амин дэм нь ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа ээрэгт их агуулагдана. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндөг зэрэгт бага байдаг. Харин элгэнд их хэмжээтэй байна.

С витамин: Утаа болон хортой агаарын нөлөөллийг бууруулна. Ясны эд эсийг бэхжүүлдэг. Түүнчлэн шарх сорвийг хурдан анагаахаас гадна биеийн сулралтай тэмцдэг байна. Энэхүү амин дэм нь нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, хушга, мах, цагаан идээнд бага агуулагддаг. Гүүний сүү, айрагт нэлээд их байдаг бол гурил будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт энэ витамин огт байхгүй. Иймээс хүн өөртөө хэрэглэгдэх С витаминыг их төлөв идэшний ногоо, жимс зэрэг ургамал ногооноос авна.

Р витамин: Мах, ургамал, ногоонд нэлээд байдаг. Цагаан будааны хальс, пиво, талхны хөрөнгө, буудай, арвай, үхрийн элэг зэрэгт их хэмжээтэй агуулагддаг.

В1 витамин: Хоолны дур хүслийг сайжруулж, мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг идэвхжүүлдэг нөлөөтэй. В1 витамин нь ургамал, ногоонд ихээр агуулагдана. Цэвэрлээгүй цагаан будаа, үр будааны хальс, талхны хөрөнгө, бүдүүн ширхэгтэй гурилд их хэмжээгээр, булчин мах, сүү, цагаан идээнд бага зэрэг байдаг.

В2 витамин: Бие махбодийн эд эсэд хүч нэмэгдүүлдэг. Нүдний эрүүл мэндийг хадгалж арьс, хумс, үсийг ургуулдаг. Нөгөөтэйгүүр амны шарх зэргийг түргэн эдгээхэд тустай. Ер нь төмөр дутагдсан хүн хэрэглэвэл зохино. В2 амин дэм нь талх, пивоны хөрөнгө, арвай буудай, цагаан будааны хальс, вандуй, ногоон сонгино, үхрийн элэг, бяслаг зэрэгт нэлээд их байна. Жимс, ногоонд бага зэрэг байна.

В6 витамин: Энэхүү амин дэмийг ялангуяа хөл хүнд эмэгтэйчүүд хэрэглэвэл зохистой. Жирэмсний хордлого тайлах үйлчилгээтэй. В6 витамин нь цагаан будааны хальс, буудай, вандуй, пиво, талхны хөрөнгө, малын элэг, бөөр, маханд их байдаг.

В-12 витамин: Ургамал ногоо, жимсний зүйлд байдаггүй. Харин мах, ялангуяа элгэнд их байдаг.

Витамин дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

А витамин - дутагдвал үс өнгөө алдаж хэврэгших ба арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Д витамин – дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Мөн хүүхдэд Д амин дэм дутагдсанаар архит гэх яс нь бат бөх чанараа алдаж хөл нь майга, толгой нь хэлбэрээ алдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

К витамин - бие мах-бодид дугагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.

В1 витамин – дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

В2 витамин – дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.

В6 витамии - дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.

В12 витамин - дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.

Р витамин – дутагдвал ам цангах , шингэн ихээр уух, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархлана. Арьс ширүүн болж гар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршдаг.

С витамин - дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.

Хүүхэд хоол унданд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж тэмдэг юм. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн vр хулууны vр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.

Хэрвээ хvvхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зvйл гарсан бол В12, (кобаламин) В6 F витамин дутагдсаны шинж. Өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хvчил болох линол болон лиолений хvчил юм. Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. Витамин В12 нь В бvлгийн витаминууд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай. Хvний биед багахан хэмжээгээр өдөр бүр хэрэгтэй байдаг. Гэвч уг витамин нь хоёр дутагдалтай. Энэ нь цус багадах болон нервний ачааллыг ихэсгэдэг. Кобаламин буюу В12 витамин нь зөвхөн амьтны гаралтай бvтээгдэхvvнд агуулагддаг бөгөөд элэг, бөөр улаан махыг аль болох амттай харагдахаар бэлтгэж, бага зэрэг хуурч өгөх хэрэгтэй. (vхэр гахай, єндєг, бяслаг сvv нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын єглєєний цайны ширээн дээр єндєг заавал байх ёстой. Мєн єглєєний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр vхрийн махыг соустай єгч болно. Хvvхдvvд элгэнд дургvй байдаг учраас.) Сургуулийн ємнєх насны хvvхдэд єдєр бvр 500-600 гр сvv болон сvvн бvтээгдэхvvн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өгөх нь чухал. Хүүхэд өдөр бүр зохих ёстой витамин амин дэмээ авч чадаж байх юм бол таны хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөх болно. Ингээд танай гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Eh survalj: Mama.mn

No comments: