Friday, November 4, 2011

Амжилт, азыг өөррүүгээ даллан дууд

Зоригтой мөрөөд

Нэг эр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, диваажинд очив. Өөрийн нэр бүхий хаалгыг татаж ортол маш үзэсгэлэнтэй цэцэрлэг дотор сүрлэг гоё орд харш байх ба наана нь тансаг машины дэргэд үлэмжийн хөөрхөн эхнэр хүлээж зогсоно. Мань эр Бурханд "Та яагаад энэ бүхнийг амьдад маань өгсөнгүй вэ?" гэж уурлахад Бурхан "Би чиний бүх хүслийг биелүүлсэн. Амттай хоол хийдэг эхнэр, хоёр өрөө байр, нас хэвийсэн хойно орос машин. Чи өөр юм мөрөөдөөгүй шүү дээ" гэжээ.

Зөвлөгөө: Эрсдэл гаргахгүй бол хожихгүй. Бооцоо их байх тусам шийдмэг бус байх нь аюултай. Ихэнх хүмүүс яаран зорилгоо сонгож аваад, эрсдэл багатай замаар явж ялагддаг.

Азын одоо шүүрч ав

Эмч эр 20 жил ажиллахдаа донгодуулж ч үзээгүй. Түүнд ерөнхий эмч болохыг санал болгосон ч татгалзжээ. Тэр ажлаараа бахархдаг, түүндээ сэтгэл ханажээ. Одоо 20 дэх жилээ ажиллаж бага цалингаа аваад л явж байна. Харин түүний найз, мөн эмч дээд сургуулиа төгсөөд нэг жилийн дараа л ерөнхий эмчийн туслах болов. Одоо тэр анагаах ухааны доктор, хувийн эмнэлэгтэй, залуу сайхан эхнэртэй, Сингапурт хувийн байшинтай.

Зөвлөгөө: Эртний эллинчүүд Азын тэнгэр Фортуныг урт гөхлөө нүүр рүүгээ унжуулж, ар дагзаа хуссан байдалтай дүрсэлдэг. Энэ нь Фортун тан руу харсан үед амжиж барьж ав гэснийг билэгджээ. Хэрэв тэр агшинг алдвал өөрийгөө л харааж зүхэхээс яахав. Иймээс та эрсдэлтэй алхам хий.

Саад бэрхшээлийг тойрч гар

Вендсерфинг спортоор хичээллэдэг хүмүүс салхины арга эвийг олох ямар чухлыг мэддэг. Агаарын хэрэгтэй урсгалаа барьж авсан бол та зорилгодоо шууд хүрнэ. Салхи байнга чигээ өөрчлөх бүрт дор нь маневр хийх ёстой, эс тэгвэл давалгаа нөмөрч ирнэ. Усны гадаргуугаар дүүлэн гулгахын тулд та "хамраа" салхины дагуу барьж, гадаад ертөнцийн дохиог барьж ав, саад бэрхшээлийг давах гэж хамаг хүчээ барахын оронд тойрон гарч сурах хэрэгтэй.

Зөвлөгөө: Та дотоод дуу хоолойгоо байнга сонс. Өөрийгөө ялагдана гэж бүү программчил. Та өөрийгөө аз, амжилтыг даллан дуудагч соронзон гэж төсөөл.

Ялагдлаа март, ялалтаараа бахарх

Азтай хүмүүс ялагдсан ч гутардаггүй, түүнээс сургамж аваад л мартдаг. Харин жаахан ч бол аз дайрсан бол түүнээ бахархалтай ярьж, Азын тэнгэрт талархдаг. Таксины жолооч хямдхан, хурдан хүргэж өгсөн. Хүү маань өндөр цалинтай ажилд орсон гэх зэрэг. Азын тэнгэр Фортун өөрийг нь үнэлдэг, хайрладаг хүнийг, бас аз жаргалаа эдэлж чаддаг хүнийг л ивээдэг. Энэ ялалтын хүсэл тан руу бусад азтай хүнийг урин даллаж, амжилтын таатай нөхцөл байдлыг бүрдүүлнэ.

Зөвлөгөө: Нээлттэй бай, тэгсэн цагт л авч чадна гэдгийг үргэлж сана. Та азгүйтэл бүтэлгүйтлээ дотроо хурааж, хамаг бодол санаагаа түүнд эзэмдүүлбэл сөрөг бүхнийг өөртөө татах болно.

Амьдралаас харахад хамгийн ухаантай хүмүүс тэр бүр амжилтанд хүрсэн нь цөөн байдаг. Харин өөртөө итгэлтэй, сэтгэл санааны хувьд тогтвортой хүмүүс илүү их амжилт гаргаж, од хийморьтой явдаг.

Аз бол хүнд хүчир хөдөлмөрийн төлөөс биш

Аз бол шагнал, хааяа аванс маягаар ирдэг. Хэрэв та их саад бэрхшээлийг туулж, маш их хөдөлмөрлөж байж зорилгодоо хүрсэн бол түүнийг жинхэнэ аз гэхгүй. Тэр бол хийсэн ажлын цалин хөлс, төлбөр. Та 20 жилийн турш нэг байгууллагад хөдөлмөрлөж, төлөвлөгөөгөө биелүүлэх гэж нойр хоолоо хасан явж, яаралтай ажилтай үед шөнө дөлөөр ч ажиллаж байсны эцэст тушаал дэвшиж, өндөр цалинтай болсон бол энэ аз биш. Харин таны олон жилийн турш өдөр болгон ажилла.

Аз гэдэг бол маш гайхамшигтай, бодит бус мэт болсон үйл явдал, магнай хагарам их баяр хөөр, дүүрэн аз жаргал, дотоод итгэл, өөрийгөө ер бусын гэдгээ ухаарах мэдрэмж.

Азын тэнгэртээ үргэлж таларх

Өөрт чинь аз дайрсан хамгийн тод гурван тохиолдлыг сана. Тэр үлгэрийн мэт мөчүүдээ дахин дурс. Та амьсгал авч, эс эд болгоноо азын энэ мэдрэмжээр дүүргэ, түүнээ хэд дахин ихэсгэ. Өөрийн азын өнгийг ол, энэ өнгөт үүлээр өөрийгөө тэр чигт нь бүрх. Тэгээд "Намайг азын солонгон орон зай хүрээлж, надад хэрэгтэй бүхнийг соронзон мэт татаж байна" гэж өөртөө итгүүл. Мэдээж, Азын сахиустаа залбирч талархахаа мартав.

/Өглөөний сонин/

No comments: